Блог Фор ilmaren

Blog

Moderator: temp

User avatar
ilmaren
Posts: 348
Joined: Mon Nov 14, 2011 2:01 pm

Re: Блог Фор ilmaren

Post by ilmaren »

MastaKilla prius 20 tavidag yum u? Neg zerleg obudtai mon uu? :P dugaar ni hed ve he he
IrmuuN
Posts: 420
Joined: Tue Aug 13, 2013 11:48 am
Car: Mitsubishi Chariot
Toyata Prius 20
Toyota Crown 180
Lexus GS450h

Re: Блог Фор ilmaren

Post by IrmuuN »

2334 би чиний машиныг байранд хэд хэд харсан. Маф гишүүнтэй ойрхон юм байна шд. Танилцахдаа таатай байна кк.
StONE
Posts: 496
Joined: Fri Jun 15, 2012 2:42 pm

Re: Блог Фор ilmaren

Post by StONE »

мастаКИЛЛА-аас нилээн ах байх аа
User avatar
ilmaren
Posts: 348
Joined: Mon Nov 14, 2011 2:01 pm

Re: Блог Фор ilmaren

Post by ilmaren »

Аааан чиний приусыг зогсоол дээр хэд хэдэн удаа онгойлгох гэж үзсэн юм байна шүү манай хадам 7334 гэсэн приус 20 той хааяа авж гарах гээд онгойхгүй байхаар нь салоныг нь хардаг юм хаха. Хоёулаа ойрхон л байгаа юм байна даа нэг уулзалдана байгаа хэхэ
StONE би чинь бас тийм хөгшин биш шүү дээ хэхэ
User avatar
ilmaren
Posts: 348
Joined: Mon Nov 14, 2011 2:01 pm

Re: Блог Фор ilmaren

Post by ilmaren »

Энэ ниссан сонин юм их хийнэ шүү бүлээн халуун агаарт л их ач холбогдол өгдөг байхаа. Агаар хуримтлуулагч эдр гэсэн юм ихтэй. Тэгсэн Миний муу машинд бүр хав халуун агаар соруулах шийдэл байх юм. Шатаад гарсан агаарыг яндангаас нь буцаан сорж авдаг юм байна. Манай бензин ямар билээ дээ нуль нагар дутуу шатсан хар толбо. Аймар хуруугаараа арчаад үзэхээр жижиг жижиг ширхэгтэй гэж. За тэр нагар агаар, агаар сорж моторлуу орж байгаа хэсэг гээд бүхий л газраар байна. Коллектор агаар сордог талдаа цэвэрхэн дотор тал нь най алга.... Японд ийм асуудал байдаггүй л байх л даа
User avatar
odb
Posts: 1331
Joined: Thu May 24, 2012 9:15 pm

Re: Блог Фор ilmaren

Post by odb »

хөдөлгүүр хурдан халахад хэрэгтэй эд гэсэн байхаа
User avatar
bilgee
Posts: 2463
Joined: Wed Nov 09, 2011 10:08 am
Car: Forester type-turbo
Altezza -rs200
Chaser -tourer-V
Mark2 -IR-V
Skyline -GTR
Cresta -roulant-G
Evolution 7 -GSR
Impreza sti -prodrive
Evolution 8 -GSR
Evolution 7 -GTA
Impreza type-RA wrc
Impreza Type-R
current ...Evolution 5 -GSR

Re: Блог Фор ilmaren

Post by bilgee »

ilmaren wrote:Энэ ниссан сонин юм их хийнэ шүү бүлээн халуун агаарт л их ач холбогдол өгдөг байхаа. Агаар хуримтлуулагч эдр гэсэн юм ихтэй. Тэгсэн Миний муу машинд бүр хав халуун агаар соруулах шийдэл байх юм. Шатаад гарсан агаарыг яндангаас нь буцаан сорж авдаг юм байна. Манай бензин ямар билээ дээ нуль нагар дутуу шатсан хар толбо. Аймар хуруугаараа арчаад үзэхээр жижиг жижиг ширхэгтэй гэж. За тэр нагар агаар, агаар сорж моторлуу орж байгаа хэсэг гээд бүхий л газраар байна. Коллектор агаар сордог талдаа цэвэрхэн дотор тал нь най алга.... Японд ийм асуудал байдаггүй л байх л даа
1t hodolgur huiten uede hurdan halaadag. halhaaraa hagddag baih estoi
2t dutuu shatsan uldegdeliig dahin ashiglaj benzin hemnelt uusgeh zoriulalttai.
Go pro, Be pro, The pro
User avatar
ilmaren
Posts: 348
Joined: Mon Nov 14, 2011 2:01 pm

Re: Блог Фор ilmaren

Post by ilmaren »

Thanks bilgee. Harin eniig medseniihee daraa motor her hurdan halj bn geed ajiglaad uzsen chin uureer minut bolvuu gu yu zuraas ni osoj bn lee. Harin chanar muu benzin hiigeed baival yostoi zavaarch ogoh yum bna
User avatar
ilmaren
Posts: 348
Joined: Mon Nov 14, 2011 2:01 pm

Re: Блог Фор ilmaren

Post by ilmaren »

За ер нь блогоо жижиг сажиг зүйлс хийснийхээ дараа хөтөлж байхаар шийдлээ. Өөрөө ч дараа харсан юу юу хийснээ уншиж байхад зүгээр юм байна. Их удаан хөтлөөгүй учир зарим машиндаа хийсэн зүйлсээ ч мартаж орхиж. За ямартай ч эхний асуудал болох хүржигнэсэн дуунаасаа салж санаа амарсан. Эхлээд дугуй ямар ч хөдөлгөөн ороогүй тул цаап биш гэж үзэж урд редуктер дээр л асуудал байна гэж үзсэн. Учир нь ямар ч тосгүй байсан. За худалдаж авахаар эрэлд гарлаа даа. Моннис оос захиалгаар нийлүүлнэ гэж байна 4н сая төгрөг гэнэ. За задаргаагаар баахан явлаа байдаггүй. За захиалж авахад боломжтой улс нь Хятад байлаа. Эгчээрээ нааш нь шидүүлэхээр боллоо. Хятадаас урд редуктер 300н мянгаар л бараг авсан санагдаж байна/мартаж орхиж тэр л хавьд/.
Image
За урд рекуктер ээ тайлаад автал гацаатай болсон байна. Сольж хийгээд Мост сайхан ажилд орсон хэдий ч хүржигнэсэн дуу арилсангүй ээ хөөрхий.
User avatar
ilmaren
Posts: 348
Joined: Mon Nov 14, 2011 2:01 pm

Re: Блог Фор ilmaren

Post by ilmaren »

Ингээд хүржигнэсэн дууны учрыг олохоор дахин үзлээ дээ. Моннис, Таван богд 2 оор оношлуулаад цаап гэсэн хариу өгсөн учир солихоор болов. Дахиад л Моннис оосоо асуулаа цаап 430н мянга гэнэ. Гадуур бас баахан хайж явлаа. Ашгүй автоплаза дээрээс 350н мянгаас доошлуулаад 300д аваад солив. Өргөс авсан мэт сайхан боллоо доо. Яасан ч сайхан тухтай санагдав. Бөөн баяр. За тэгээд хэдхэн сар яваад дахиад дуу орчвоо. Нөгөө талын цаап бас дуу орчхож. Оросын x-trail форум аар баахан тэнэж явсны эцэст парт дугаарыг нь олж аваад Америкаас захиалж авлаа. Тэгээд бодлоо л доо Моннис ч сэлбэгээрээ хагалдаг юм байна даа гэж. Учир нь Америкаас 14 хоног дотор 100н мянгаар хүрээд ирлээ. Солиод нам боллоо шүү. Тайлж аваад гараар эргүүлэхэд жаахан л гацаа байх юм бол тэр нь айхтар хүнгэнэдэг юм байна лээ.
Image
Image
User avatar
ilmaren
Posts: 348
Joined: Mon Nov 14, 2011 2:01 pm

Re: Блог Фор ilmaren

Post by ilmaren »

За тэгээд Америкаас амаржины дээд таваг, бензин насос, бензин шүүр, салон болон агаар шүүгч, гинжний ком зэрэг зүйлс захиалж авсан байна. Бүгд эндээс авснаас хэд дахин илүү хямд. Жишээ нь салоны агаар шүүгч Моннис дээр 180н мянга байсан бол 10$ оор Америкаас авах жишээтэй.
Өгөөмөр дээрээс авсан дээд таваг сар болоод 2 хэсэг болсон байв.
Image
Image
Америкаас авсан дээд таваг харин олон жил явахаар эд байна лээ
Image
User avatar
ilmaren
Posts: 348
Joined: Mon Nov 14, 2011 2:01 pm

Re: Блог Фор ilmaren

Post by ilmaren »

Машин маань одоо л нэг сайхан болох нь гэтэл догол, хүч алдалт, сигнал гэсэн асуудалтай нүүр тулав аа гэж. Догол нь их сонин зүгээр явж байгаад огцом хурд авалт, хасалт зэрэг явагдахаар л доголдоод эхэлнэ. Тэгээд өндөр хааз дээр удаан явбал зүгээр болно. Эхний ээлжинд севчэгээ солив.
Image
14 ын севчэн торцоов хэрэгтэй эд байна лээ дээ. Сольж чадахгүй хэд хоног явсан даа. За солиод хүссэн үр дүн гарсангүй ээ.
Ингээд компьютер оношилгоонд орж үзвээс гал зөрсөн байна. За гал зөрсөн бол гинжээ комоор нь солих хэрэгтэй болов. За бас л Моннисруугаа л явлаа нээх сэлбэг авдаг хүн шиг. Гэхдээ би салоны агаар шүүгч, жийргэвч авч байсан шүү эдр. Дангаараа гинж 250н мянга захиалгаар ирнэ гэж байна. Яагаад ч юм Моннисоос үнэ асуугаад гаднаас захихаар сэтгэлд их өег байдаг болчхож. Ком гинж 100$ оор авлаа даа. За солих харин асуудалтай эд байна. Гар орохгүй их жижиг зайтай юм. Орос ах нар суурин дээр нь солиод тавьсан байдаг засварын газруудаар заавал мотор авна гэж байна. Моннисын засварчин залуу харин суурин дээр нь аргалж болно гэж байна. За болно гэсэн юм чинь гээд alias тайгаа нийлээд задлахаар боллоо доо. Эд задлаад явж байсан яалтачгүй 2 боолт бидэнд байсан ямар ч багажаар гарч ирэхээргүй жижиг зайд байна. Арай гэж багажаа амсуулсан ч эргүүлэх нөхцөл байдаггүй. Арга мухардсан учир буцаан боож засварт л очихоор шийдлээ. Ашгүй таньдаг газар хямдхан солихоор болж нар гарлаа шүү.
Image
Аажуухан эхэлсэн ажиллагаа 2 хоног үргэлжилж эцэст нь бэлэн боллоо.
Image
Image
Гинж үнэхээр суларсан байсан бөгөөд зам нь ч мөн адил муудсан байв. Гэхдээ тоочик нь зөрөөгүй байна.
Image
Дахиад хэлхэд MR20 мотортой хэрэглэгчид 14 ийн нарийн урт торцоов эсвэл севчэний торцоов олоод авчих хэрэгтэй шүү. Яг хэрэгтэй үед их ховор эд байна лээ. MR20 моторын гинжний ком нь 4н зам, 2 тэлэгч, 2 гинж, 3н дамараас бүрддэг юм байна.
Image

Эцэст нь догол алга болоод хүч хамаагүй сайн болсон байна. Анх авахад л хүчгүй байсан золиг байна лээ тэрэнд нь дасаад ийм л байх ёстой юм байх гээд нэлээн явжээ.
User avatar
ilmaren
Posts: 348
Joined: Mon Nov 14, 2011 2:01 pm

Re: Блог Фор ilmaren

Post by ilmaren »

Муу сигналаа засах гэж бас их мунгиналаа. Арслан ахтай 2 өдөр л болов. Тайлаад үзтэл уян утас нь тасарсан байв. Олдодгүй эд юмаа бас. Хайж хайж nissan teana ийн рульны уян олж авлаа. Оролт нь яг ижил юм гэхдээ арай ондоо учир Арслан ахтай Монголчилхоор боллоо. Монголчлоод дууссаны дараа сайхан сигналтай болж авлаа. Гэвч том асуудал үүссэн нь руль дараад явахаар шарвалтын эсрэг систем нь дугуй хориод байх нь тэр. Эргэлтүүдрүү хурдтай ороод бүр нам зогслоо. Чигээрээ зүгээр байгаад байдаг. Уян нь холбогдоод өөр системүүд нь ажиллаад байх шиг байна гээд Арслан ахтай хэсэг үзлээ. Компьютер тохиргоо хийгээд нэг хоног яваад ир л гэж байна. Болдоггүй шүү жаахан л эргүүлээд явахаар гадна талын дугуй бариад болдоггүй. За тэгээд хуучин уянаа залгаж үзэхээр болоод Очки гоос тусламж гуйлаа. Очоод үзүүлтэл гагнуур авахгүй уян байж таарав харин алтан зөвлөгөө өгсөн нь руль эргэж байгааг мэдэрдэг мэдрэгч хаа нэгтээ байх ёстой тэрийг л дутуу хийсэн байх гээд зааж өглөө. Буцаад задлаад Монголчлохдоо юуг анзаарахгүй орхисоноо дахиад харлаа тэгтэл яаг дагаж эргэх ёстой мэдрэгчээ бид 2 холбоогүй орхиж. Холбоогүй ч юу байхав teana ийн гол нь тэрийг эргүүлэх түгжээгүй байсныг анзааралгүй угсарсан байж. За тэрийгээ олж засаад асуудалгүй болов.
User avatar
ilmaren
Posts: 348
Joined: Mon Nov 14, 2011 2:01 pm

Re: Блог Фор ilmaren

Post by ilmaren »

Гинж сунаад догол ихтэй байсан учир хэсэг унахгүй байрны гадаа орхилоо. Давхар хүйтэнд турших санаатай. Ер нь гадаа хучихгүй тавьдаг л даа. X-trail хүйтэнд их бээрэг эд. Тэгээд 12-р сарын 25-наас 01-р сарын 10-н хүртэл гадаа асаахгүй орхилоо. Сэлбэг ирсэн тул асвал асаагаад асахгүй бол ачуулах юм бодоод гарлаа. Нэг даралтаараа дарсаар байгаад асчихлаа шүү. Туршилт амжилттай :P
Image
Image
User avatar
mendamar
Posts: 2111
Joined: Sat Jun 02, 2012 2:47 pm
Car: JZX110. almost bone stock
Contact:

Re: Блог Фор ilmaren

Post by mendamar »

sn bn.
JZX110 owner
Post Reply

Return to “Гишүүдийн хувийн хуудас”