4AGE болон 7AGE хөгжүүлэлт Version 2.0.

Blog

Moderator: temp

Alias
Posts: 953
Joined: Sun Jul 28, 2013 12:41 pm

Re: 4AGE болон 7AGE хөгжүүлэлт Version 2.0.

Post by Alias »

Тайлан

Монголд ирээд яг 5 сар болов. Чулуу өшиглөж ч үзлээ, төрийн дээд одонд ч нэр дэвшиж үзсэн 5 сарыг ардаа орхиод чемдамаа бэлдэж суухдаа ийн тайлан бичив.

Монголд оруулах гээд байсан хувь нэмэр минь биелэл гэдэг зүйлээ олж 2015 оны 5 дугаар сарын 14.нд Европын холбооноос 10 гаруй сая долларын санхүүжилтыг Монгол улсын дэд бүтцийг сайн сайхнаар хөгжүүлэх зорилготойгоор төслийн байдлаар оруулан ирэв. Үүний дараагаар МУ-н ЗГ болон Залуучуудын Холбоо, ХХААЯ зэрэг газруудаас баахан шуум болон төрийн дээд одонд нэр дэвшиж Монголруу дуудагдан ирэв гэнэ. Түүний дараагаар 6-р сарын эхний 7 хоногт Их Тэнгэрийн аманд 1400 хүний өмнө 20 минутын лекц тавин төсөл хөтөлбөр болон бусад зүйлсийг нэгд нэгэнгүй ярьж өгөөд олон нийтэд улам тодорхой болгов гэнэ. Миний төслийн талаар сонирхох нэгэн нь Youtube-н доорх линкээр орж үзээрэй.

Төрийн дээд одонгоор дээлийн энгэрээ цоолоогүй ээ, хайртай пиджакныхаа захыг муухай болгон салбарын сайдаар нь цоолуулж аваад ажилдаа урагшаа орон явтал эрт дээр үеэс улбаатай Санхүүгийн салбарт байсан дилерийн амьдрал маань амар заяа үзүүлсэнгүйгээр барахгүй Монголын нэгэн томоохон банктай гэрээ хийн outsourcing байдлаар арилжааны зөвлөх болон ажиллав. 7 хоногийн 12 хувийн маржин, 1.8 хувийн хувь ашигтайгаар өдөр шөнөгүй арилжаа хийн Монгол дахь амьдралын хэв маягийг судлан хүмүүсийн бухимдал, чирэгдэл гачигдал хэрхдэг талаар сайтар судлан хөрсөн дээрээ буусан 3 сар байлаа. Дэлгүүрт ороход, колонк ороход, дуртай ресторандаа ороод картаа уншуулахад хэзээ ч шавхагддаггүй үлдэгдэлтэй байдаг Европын орны жишиг Монголд үйлчилдэггүй нь тод болов. Сарын сая төгрөгөөр 40 метр квадрат 4 дугуйтын төлөө хумсаа хуга шаан барин эзэн хэмээх нэг нөхрийн дор өдөр шөнөгүй ажиллаж, олсон хэд нь хаанаа ч хүрэхгүй явах, үгээ ч чөлөөтэй илэрхийлж чадахгүй "За, Би ойлголоо, Тэгье, Уучлаарай" зэрэг үгсийг хүчээр хэлж, худлаа инээмсэглэх төрх Монголын ажилчин анги хамт олны 80-с илүү хувьд нь ажиглагдав. Үүнийг дагаад ч тэр үү, шат шатандаа мест гэдэг зүйлийг үүсгэн теллер нь хүртэл дарга болон бусад үйлчлүүлэгчидээ ажлын бус цагаар ялгаварлан харьцах жишээтэй. Тус 3 сар үнэхээр сайхан байлаа. Дурын салбартаа ороод ажлын үнэмлэхээ харуулахад тус ногоон зураастай "Удирдлага" гэсэн ажлын үнэмлэхийг харан VIP өрөөнд хүртэл төлбөр тооцоо гүйцэтгүүлж байх нь "САЙХАН" гэж хэлж боломгүйгээр өрөвдөлтэй байдлыг илэрхийлж байв. Монголд хар захын сэтгэхүй хэт өндөр байгааг сайтар ухаарав. Цаг нь болоогүй байхад хүрээд ирчихэж, Түй Чёрт гэж гурав хэлээд шүлсээ хаямаар байсан боловч хэсэг бодож хүмүүсийг ажиглав.

Миний танилын хүрээ их жижиг. Өөрийн босгосон бизнесийн хэмжээнд 500 гаруй ажилчид, найз нөхөрлөлийн 100 гаруйгаас цаашлахгүй хүрээлэлийг ажиглаад харахад машинтай бол машинтай, байртай бол байртай алхаж яваа олон тооны нөхөд байгааг харахад шантраад буцаж байгаа надаас илүү сачий нь хүрээд энэ газар тэмцээд байгаа мундаг залуусаар бахархал төрөх нь юун.

Машингүй айл гэж алга. Айл бүрт Приус 20 хөтөлбөрийг захын ченжүүд үнэхээр сайн хэрэгжүүлсэн нь хүмүүсийн амьжиргаа гэдэг зүйлд "МАШИН БОЛ ХЭРЭГЛЭЭ ЮМ" хэмээх мессэжийг өгч, түүнийг даган хүмүүсийн юмыг үзэх үзлийг нь тэлэн "МИНИЙ МАШИН, ЧИ ХҮРЧ БОЛоХГҮЙ" гэх 2000-аад оны ядуу сэтгэхүйнээсээ жаахан ч гэсэн арилсан мэт. Үнэтэй цайтайг нь ч хүмүүс унах гэж хичээхээ байж, бензин бага иддэг, овор багатай л нэг жижиг машинтай байх нь зөв хэмээх дийлэнхи үзэл нь 1995 оны үеийн Европын сэргээн босголтын үеийг санагдуулам.

Гадуур ярих "Эдийн засаг хямарч байна" гэх авч бүгд л утас шөрмөс нь дараа төлбөртэй, 9911, 8811-тэй, колонк дээр "дүүргэчих" гэж хэлэн зогсох залуус, Говийн бараа 70 хувь хямдраад 100000 төг болоход 3-4.г авах бүсгүйчүүл гээд өлгөөд авахад амьдралын огт асуудал алга байх авч Банкны Зээлийн дэлгэрэнгүй тайланг дэлгээд үзэхэд МОНГОЛ МИНЬ АРАЙ Ч ДЭЭ гэмээр дүр зураг харагдав. Энэ бүх юмыг хүмүүс бүтээх гэж 18-180 сарын хугацаатайгаар, амьдралаа золин барин зээл аван цалингаасаа автоматаар "хусуулж" 14-н хоногийн интервалтайгаар хүнсээ базаан өдрийг барж байгаа нь дотор сэндийчих мэт...

Ажлын хажуугаар зав гарч байгааг зүгээр байлгаад яахав гээд 3 сарын хугацаатай машин засвар (тос тосолгоо голдуу), авто угаалга ажиллуулав. Өдөрт дунджаар 25-30 машин тос тосолгоо, компьютер оношлогоо хийлгэж 35-50 машин авто угаалгаар үйлчлүүлж байв. Угаагч хүүхэд тус бүр угаасан машиныхаа 30 хувийг авдаг жишиг УБ-д байдаг боловч манай угаалга дээр 50% + өнгөлгөө + 350,000 төгрөгийн цалинтайгаар ажиллаж байв. Машин угаалга харахад хялбар бизнес боловч хүүхдүүдийн эрүүл мэндэд хамгийн хортой гэдгийг өөрийн биеэр мэдрэв. Цан цохьсон угаалга дотор халууцан угаах залуусын уушги дотор эрхтэн бол авах юмгүй болж байгааг нь хараад өрөвдөх боловч үнэхээр автомат угаалга оруулж ирэх боломж алга харагдав.

Тос тосолгооны хувьд хүмүүс харьцангуй машиндаа анхаарал тавьдаг болчихож. Хэдий Солонгос тос зарж байсан ч гэсэн ангилал тус бүрээс нь хамааран борлуулалт өндөр байв. Мэдээжийн хэрэг дундаж болон түүнээс доош орлоготой иргэд Kixх-с хэтрэхгүй ч гэсэн тэдний эрэлт тасарсангүй 3 сар байв. Хамгийн анх түрээсийн гэрээн дээр гарын үсэг зураад 3 сарын мөнгөө урьдчилж өгчихөөд дээшээ хараад хэвтэж байхад амьдрал баргар, "Эдийн засаг ийм үед яаж бизнес хийнээ?" гэж байсан боловч Машин холхиж л байгаа бол эвдэрч л байдаг, тос масло солигдож л байдаг учраас Тосны бизнес хэзээд хоолоо олно гэдгийг л ухаарав. Өөрийн гэсэн Lenovo-н tablet дээр суурилсан Launch багажтай боллоо. Хэрэгцээтэй бүхий л мэдээллийг харуулж чадаж байгаа нь дараа нь гаражын мухарт байхад хэзээд илүүдэхгүй гэдгийг ойлгууллаа.

AE111 Levin
Тус 5 сарын хугацаанд машиндаа хийхийг бодож байсан бүхий л зүйлийг хийж амжуулав. Машин маань яг л анхнаас санасан хэмжээндээ очиж чадлаа.

Мотор: 7AGE (ийм мотор Toyota үйлдвэрлээгүй, 7AFE-н доод блок, 4AGE-н дээд блок нийлүүлээд, дунд нь 1.2mm Headgasket тавин моторын эзэлхүүнийг томруулан тавих гэж оролдов. Монголд токар дээр блокоо харуулдуулан /Hasu megabatt дээр харуулдаж болдог юм байна лээ шүү!/ амжилттай болов)

NGK bcpr7es-11 очлуур
Arc Magic Airbox агаарын хоолой
4x4-с авсан хэзээд угааж болох K&N агаарын шүүр
K&N racing тосны шүүр
Walbro 255l бензин насос
HKS Silent hi power harga muffler
2.5'' catback exhaust

зэрэг зүйлсийг тус хугацаанд хийж гүйцэтгэлээ. Одоо МАФ-н уулзалтад coupe-ээ унаад очиход бэлэн боллоо. Зам дээр таарвал HI гээд өнгөрч байна шүү.

Прожект эхлэхэд машин ийм байв.
Image

Харин одоо гадна төрх нь ийм болов. Зүрх нь дээр бичсэн лугаа.

Image
Image

Харин дараагийн прожект маань JZX100 байна. Хэдий хоцрогдсон ч гэсэн үйлдвэрийн V-г чадлаараа хэр тоноглож болохыг үзэхээр одооноос ханцуй шамлан прожектдоо ороод байна.

Аахн бас дараагийн тушаал маань буруу рүльтэй машинтай оронд юм гэнэ лээ. Энэдээ буруу рүль-ээ унаж эхэлсэн юм чинь тэнд очоод алзахгүй байхаа :)

Зам дээр тааралдвал Hi, Bye-тай байгаарай манайхаан 8-)
Хямд машин, хямдхан хүүхэн, хогийн найз бол хогоороо л байна. Олныг авснаас нэг л чанартайг нь ав!
Энэ бол зарчим~!
User avatar
Exotic
Posts: 3314
Joined: Tue Sep 04, 2012 9:00 am
Car: Honda
Hyundai
Mitsubishi
Toyota
Contact:

Re: 4AGE болон 7AGE хөгжүүлэлт Version 2.0.

Post by Exotic »

POP THE HOOD!!!
life is too short to drive stock cars..
euurtsaikh
Moderator
Posts: 2941
Joined: Thu Jun 07, 2012 5:26 pm
Car: Subaru Forester

Re: 4AGE болон 7AGE хөгжүүлэлт Version 2.0.

Post by euurtsaikh »

Ingexed ygaad 4AGE motoriig songood bgaa bilee? Tegeed ygaad Levin gej?
Toyota Mark 2
Toyota Chaser
Toyota Mark 2
Honda Fit GD3
Toyota Progres JCG10
Honda CRV RD5
Toyota Prius 20
Subaru Forester 2003 XT MT
Subaru Forester 2005 N/A L.L.BEAN
Subaru Forester 2004 Cross Sports
Subaru Forester 2009 XT
User avatar
RANK
Posts: 46
Joined: Thu Apr 04, 2013 10:34 pm
Car: prius 20

Re: 4AGE болон 7AGE хөгжүүлэлт Version 2.0.

Post by RANK »

:-o back in business
TP20
User avatar
Exotic
Posts: 3314
Joined: Tue Sep 04, 2012 9:00 am
Car: Honda
Hyundai
Mitsubishi
Toyota
Contact:

Re: 4AGE болон 7AGE хөгжүүлэлт Version 2.0.

Post by Exotic »

euurtsaikh wrote:Ingexed ygaad 4AGE motoriig songood bgaa bilee? Tegeed ygaad Levin gej?
1600cc angilal dundaa hamgiin potential saitai ni. Ugaasaa Mongold tsuuhun gants neg l baigaa BZ buyu 4age motortoi Levin uchraas uur engiin motor oroldoj downgrade hiih ni utgagvi. AE111 ni Honda civic sonirhdogtoi adil RHD ulsuudad zaluusiin iheer sonirhdog kuzov.
life is too short to drive stock cars..
User avatar
Exotic
Posts: 3314
Joined: Tue Sep 04, 2012 9:00 am
Car: Honda
Hyundai
Mitsubishi
Toyota
Contact:

Re: 4AGE болон 7AGE хөгжүүлэлт Version 2.0.

Post by Exotic »

5 6 jiliin umnu tuhain uyiin bid 2iin bodol gevel negent AE86 mongold baihgvi uchir ydahnaa hamgiin bolomjit AE kuzoviig avch hugjvvlelt hiiy gej bodoj baisan ni AE111 BZ-V taarsan ni ene. Bi ug ni 4AGZE-g (supercharged version) iluu sonirhoj baisan, Aliasd harin 7AGE iluu taalagdsan bololtoi.
life is too short to drive stock cars..
Alias
Posts: 953
Joined: Sun Jul 28, 2013 12:41 pm

Re: 4AGE болон 7AGE хөгжүүлэлт Version 2.0.

Post by Alias »

Exotic бараг л зөв хариулчихаж. Бид 2т нээрээ л олдсон кузов нь энэ байсан учраас тэр. Бас зарим нэгэн нь яагаад AE111 гэж асуугаад байдаг юм. Зөндөө л хүмүүс над дээр "наад кузовоо 2 саяаар зарчаач" гээд ирж л байсан. Анхнаасаа, бүр машингүй байхдаа л заавал авна даа гэж хүсч мөрөөдөж байсан нь болохоор зарахад дэндүү хайран, харин байгаагаар нь байлгаад байхад өөрийнх нь нөхцөл (condition) муу байсан учраас restoration маркаар эхэлсэн прожект юм. Уг нь анхандаа явах эд ангийг нь 4agte болгоно гэж бодож байсан боловч лонжром хэмээх зүйлийг тайрах эрсдэлээс 1-рт айсан учраас, 2-рт би турбо тавиад ч Монголоор нэг холхиж байгаа V, IRV, STI зэргийг drag хийгээд гүйцэхгүй учраас өөртөө таарсан, бага хэмжээний кайф л мэдрүүлдэг спорт машинтай болохыг зорьсон хэрэг.

Прожект эхлүүлэх тун хэцүү гэдгийг биеэрээ мэдэрсэн. Мөнгө зарлагадаад партууд авчихдаг, дараа нь нөгөөхөө хийгээд явж байхад ахиад л өөр нэг асуудал гарах гэх мэтчилэнгээр явсаар нэг л мэдэхэд санхүүгийн болон цаг хугацааны хувьд их зарлагатай хэдий ч одоо босчихсон байгаа машинаа харахад сэтгэл их өег байх юм.

Нууж хаах зүйл байхгүй ээ. Анх 1 сая гаран төгрөгөөр л авч байсан машин. Одоо харин тэргээр ч тогтохгүй их сэтгэл шингэсэн болон хувирлаа даа :)
Хямд машин, хямдхан хүүхэн, хогийн найз бол хогоороо л байна. Олныг авснаас нэг л чанартайг нь ав!
Энэ бол зарчим~!
euurtsaikh
Moderator
Posts: 2941
Joined: Thu Jun 07, 2012 5:26 pm
Car: Subaru Forester

Re: 4AGE болон 7AGE хөгжүүлэлт Version 2.0.

Post by euurtsaikh »

Maf dotor gants Honda Integra avaad ynziin bolgox xun bxguin bxdaa :P
Image
Toyota Mark 2
Toyota Chaser
Toyota Mark 2
Honda Fit GD3
Toyota Progres JCG10
Honda CRV RD5
Toyota Prius 20
Subaru Forester 2003 XT MT
Subaru Forester 2005 N/A L.L.BEAN
Subaru Forester 2004 Cross Sports
Subaru Forester 2009 XT
User avatar
Temuujin
Posts: 2265
Joined: Fri Nov 11, 2011 8:04 pm
Location: www.maf.mn
Contact:

Re: 4AGE болон 7AGE хөгжүүлэлт Version 2.0.

Post by Temuujin »

egu haigaad l bgaa.
bi ordog bolsoon.
---------------------------
Project cars
Газ-69А----7626
Газ-69-----1523
Газ-69
Газ-M415
bla bla wagon sedan truck traktor yacht geed bn doo.
---------------------------
Dialy
Subaru Forester Sg5
Dodge Ram 3500
User avatar
Exotic
Posts: 3314
Joined: Tue Sep 04, 2012 9:00 am
Car: Honda
Hyundai
Mitsubishi
Toyota
Contact:

Re: 4AGE болон 7AGE хөгжүүлэлт Version 2.0.

Post by Exotic »

B18c oldohgviee
life is too short to drive stock cars..
User avatar
RANK
Posts: 46
Joined: Thu Apr 04, 2013 10:34 pm
Car: prius 20

Re: 4AGE болон 7AGE хөгжүүлэлт Version 2.0.

Post by RANK »

Alias wrote:Шал хазгай юм бичих нь.

Саяхан өдрийн хоолоо Veranda-д идээд сууж байхад намайг хоол тайван идүүлэлгүй ам мултлах шахан Аustralia явах талаар ярилцсан МАФ-н гишүүнд эхлээд уур хүрсэн боловч дараа нь тэр хүний зөв гэдгийг ойлгон энд нэг announcement хийх гэсэн юм.

Дэлхийн бүх оронд зарлагддаг, жилдээ нэг Region-с 10 гаруй хүн сонгодог боловч Монголоос материалаа явуулсан 10 хүний 2 нь тэнцэж тэтгэлэг авдаг, жилийн 30000$-н ТЭТГЭЛЭГТЭЙ (яг тийм, би тэтгэлэг гэж хэллээ, жилд би 50000euro-н цалинтай ажил хийх гэж өдөрт 10 цаг махаа иддэг байсан), гэр бүлийн up to 2 members (2 гишүүн) авч явах боломжтой Flinders-н тэтгэлэг зарлагдсан байна.

Яагаад МАФ дээр бичиж байна вэ?
Энэхүү тэтгэлэг нь тухайн хүн тухайн мэргэжлээрээ ямар чиглэлийн судалгаа хиймээр байгаагаа мэдэж байгаа тохиолдолд, түүнийгээ нээлттэй сайхан бичсэн тохиолдолд л авдаг тэтгэлэг. Нөгөө мангар баахан TOEFL, IELTS нь тийм ч чухал биш, өөрийгөө тайлбарлаад хэлээд явж байхад, бас бичгийн хэдэн емайлд хариулж чаддаг байх төдийд л болдог тэтгэлэг (манай гэрээс 3 хүн явсан, одоо явуулах хүн олдохгүй энд бичиж байгаа юм).

Май энэ Link нь байна. 8-р сарын 15-наас өмнө нэг төмөр ухах өдрөө нэт ухах өдөр болгоод үзнэ биз...

http://www.flinders.edu.au/scholarships ... lay/a731e2

Үнэхээр явахыг зориод хүсэж байгаа нэгэн нь дандаа надтай холбоо барин уулзах боломж 100 хувь бий. Би материалыг нь 3 жил дарааллан бэлдсэн учраас хэлж буй үг нь худлаа дашаад байна гэж арай байхгүй байлгүй.

Яагаад Australia тэтгэлэг яриад байгаа МАЛ вэ гэж үү? Australia чинь JDM орон. Тэнд очоод ядахдаа Монголруу хог ачдаг карго компани нээвэл тэр нээсэн нэгэнд нь л цөм ашигтай байх... Яваандаа ганц Kangaroo олоод ирнэ биз...
Энэ дахиад зарлагдсан байнна... Australia орж Монголруугаа $ явуулмаар байна...Alias-ыг хаанаас олхуу? pls PS: Fb
TP20
User avatar
MuuG
Posts: 4129
Joined: Thu Apr 12, 2012 6:37 pm
Car: 2011 - 30 приус
1997 креста GX-100
1997 - Урал 67-36
1963 - Урал М63
Location: Mongolia

Re: 4AGE болон 7AGE хөгжүүлэлт Version 2.0.

Post by MuuG »

[mention]Alias[/mention]

энэ болтол хөгжүүлээрэй.

Image
МАФ-ын Мөөг
Уугаа
Posts: 224
Joined: Fri Jul 29, 2016 11:31 am

Re: 4AGE болон 7AGE хөгжүүлэлт Version 2.0.

Post by Уугаа »

Гоё, уншууртай сэдэв байна. Мотор хөгжүүлэх талаар нэртэй болохоор уншиж үзээгүй байсан,,, 10 гаруй хуудас уншлаа нэг дор..
User avatar
Exotic
Posts: 3314
Joined: Tue Sep 04, 2012 9:00 am
Car: Honda
Hyundai
Mitsubishi
Toyota
Contact:

Re: 4AGE болон 7AGE хөгжүүлэлт Version 2.0.

Post by Exotic »

ingeed l zogsson sedev dee. goy ym hiij amjilgvi yvsaar zaragdsan.
life is too short to drive stock cars..
User avatar
Ochki
Admin
Posts: 6978
Joined: Tue Nov 08, 2011 12:58 pm
Car: өвгөн бэнз w123
заримдаа онгирогчдын машин sg5 xt
greenland 105 maybe 102.5
Location: Ulaanbaatar
Contact:

Re: 4AGE болон 7AGE хөгжүүлэлт Version 2.0.

Post by Ochki »

zartsimu, xaxa. murichlaa gej bodsiishd
Dairaldsnaa unaal yavjina
Post Reply

Return to “Гишүүдийн хувийн хуудас”