Зуслангийн байшин, амины орон сууц барих талаар....

Сайн байна уу хүмүүсээ нэг ийм сэдэв нээлээ. Санаа оноо байвал сайхан хуваалцаач МАФ чуудаа бусад хүмүүст бас хэрэг болох ч юм билүү.
Би гэж хүн газар аваад өвөл зун амьдарч болох байшин энэ жилдээ эхлүүлэх санаа байгаан. Тэгээд ер нь хаашаа газар сонирхох вэ. Ер нь яваандаа энэ бүх газрууд бүгд дахин төлөвлөлтөнд орох болов уу яах бол.
Тэрнээс гадна байшин барихдаа яг ямар материалаар барих вэ гэдэг бас асуудал үүсчээд байган. Ер нь бол байшин барих талаар ямар ч мэдлэг байхгүй. Дүнзээр барьсан байшин олон жилийн дараа өнгөө алдаад нөгөө шонгийн мод шиг болчихдог юмуу яадаг юм бол. Тийм тохиолдолд дүнзийг шинэ юм шиг байлгах арга чарга байдаг уу.
Канад технологи гээч юм бас байна. Хэр найдвартай байдаг юм насжилт талаасаа, мөн дулаан алдалт нтр гээд л олон жилийн дараа яг ямар байх бол гэдэг дээр бас толгой эргээд байгаан. Нэг бол шууд тоосгоор босгох уу.

- MuuG
- Posts: 4129
- Joined: Thu Apr 12, 2012 6:37 pm
- Car: 2011 - 30 приус
1997 креста GX-100
1997 - Урал 67-36
1963 - Урал М63 - Location: Mongolia
Re: Зуслангийн байшин, амины орон сууц барих талаар....
Би мэддэг жаахан юмнаасаа хуваалцмаар байна. Эхлээд газраасаа эхэлсэн нь зөв байх.
Өвөл зунгүй очиж болохоор гэвэл дэд бүтэц зам, дэлгүүр, автобусны буудал, хөгжил дэвшил, тэр хавийн ***, тэнүүлчин гээд олон юм байгаа байхгүйг харгалзах хэрэгтэй. хямд байсийн гээд нээх хол уулын орой дээр юм барьчаад өвөл нь зөвхөн жийптэй хүн очно гээд цэнзүүр тавьчуул тэр байшин чинь хадан дунд байгаа агуйгаас өөрцгүй юм болно.
за очиход хялбар, юм юмандаа ойрхон газар чинь бүтцийн хувьд намаг байж болохгүй. доороо цэвдэгтэй, эсхүл битүү ургаа хадтай бол яаж ч хичээгээд маш их хөдөлмөр, хөрөнгө зарж байж байшин чинь босно. эсхүл нэг өвөл байшин чинь 2 хуваагдаж эхлэх болно.
за газраа сонгочихлоо одоо байшингаа сонгоно.
өвөл очдог гэвэл мэдээж баруун талдаа эсхүл баруун хойноо гараш барих нь зөв. Мэдээж гадаа хаяж хөдлөөхгүй гэж байгаам чинь. Яагаад баруун, баруун хойноо гарааш гэж үү? дийлэнхдээ монгол улс баруун хойноос салхитай байдаг учир гарааш чинь салхи хагалж, шууд барилгаас алдах дулааныг хуваалцаж байгаа юм. бас нэг утгаараа нөмөр болж өгч байгаа гэхүү дээ.
за байшин чинь ямар ч технологиор хийсэн хамгийн гол нь дулаан байя гэвэл битүүмжээ л алддаггүй байх ёстой. тар дөрвөлжийн, бив битүү хайрцаг барих гэж байна гэж бодоорой. Байнга хүн байхгүй учир жавар хургачуул нэг галлаад л нам болдог байхын тулд шалнаас хананаас, таазнаас дулаан алддаггүй байх учиртай.
зарим айлаад палкаар барида, хөөлс хийж гадуур нь тоосго өөрөд, тэгээд доороосоо нам нулаалаад, дээврээ шилэн хөвөндөөд барьдаг л юм билээ.
бас нэг зүйл гэвэл хараат бус байшин байлгах талаас нь сайн бодоорой.
тог тасарлаа...
хонда асаах уу? эсхүл зүгээр галаа түлж дулаацаад, байшингаа тэр чигт нь халаачихдаг нам даралтын усан халаалттай, газан плитка дээр хоолоо хийж идээд амар жимэр суух уу?
за дээр нь даврах юм бол дотроо гүнийн худаг, ус гаргуулж бас болдог. тэгвэл битүү бохироо шийдээд, үе үе соруулчаад байвал цэнгэлийн манлай. үгүй бол өвөл зунгүй ус гардаг худагтай ойрхон байх, эсхүл хотоос ундны усаа зөөнө гэсэн үг.
зүгээр дүнзэн байшин бол шинэдээ их сайхан үнэртэй, сайхан лакдаж, өнгийг нь хамгаалж өгөхгүй бол ёстой шонгийн мод болно. тэгээд ирэхээр гаднаас нь хүмүүс будчихдаг л юм. харин зүгээр палк, талласан палкаар барьна гэвэл торх шиг өрөөд, хадаад угсарна.
эсхүл зүгээр контейнерээр доторлуулж, залгуулаад барьвал бас л хямд, битүү байшин болдог.
за тэгээд байшингийн чинь ширхэг ч хадаас ч мөнгө учраал төсөв, төлөвлөгөөндөө тааруулж материалаа сонгож байшингаа барьж таарах байхаадаа. дийлэнхдээ л хүмүүс тэгдэг юм.

МАФ-ын Мөөг
Re: Зуслангийн байшин, амины орон сууц барих талаар....
Газар бол өөрийнхөө боломж үзэмжээрээ л сонгох хэрэгтэй. Мөөг ерөнхийд нь хэлчихсэн байна.
Барилгын хувьд ч гэсэн Мөөгтэй санаа нэг байна.
Зүгээр нэмж хэлэхэд
Барилгын хувьд бол хамгийн эхлээд маш сайн зураг төсөв хэрэгтэй.
Зураг төсвийн дагуу 50 саяд баригдсан барилгыг зураг төсөвгүй барихад бараг 100 саяаар босно.
Өөрийнхөө шаардлага нөхцөл хүслийг тултал тусгасан сайн зураг төсөв боловсруулаад яг зургийн дагуу барихад бол санаа амар аж төрөн амьдрана шүү дээ.
Дулаан алдаглаас эхлээд халаалтын шийдэл зохион байгуулалт энээ тэрээ гээд бүгдийг норм стандартын дагуу төлөвлөсөн байхад явцын дунд хүн хүний амнаас тэрийг нь тэг энийг нь ингэ гэсэн хэрэггүй зөвлөгөө сонсох самуурах шаардлага байхгүй.
Барилга томдоо гол нь биш зөв зохион байгуулалттай, олон секцтэй радиатор чадалтай зуух тавихдаа гол нь биш дулаалгаа зөв шийдсэн, хэзээ ч нурахгүй бетон тоосгоор зодсон бат бөхдөө гол нь биш хөнгөн зөв хийцэндээ л гол утга учир нь оршдог доо.
Би байшин баривал зүгээр шууд хөөсөнцрөөр л баримаар санагдаад байгаа юм.

МАФ-ын гишүүн.
Re: Зуслангийн байшин, амины орон сууц барих талаар....
Сонирхолтой хэрэгтэй сэдэв байна! Одоо үед байшин барих маш олон технологи бий болжээ. Ихэнх нь ажил хөнгөвчилсөн, өөрөө хийж болмоор хялбар бас эрчим хүчинд хэмнэлттэй/дулааны алдагдал бага байгаа нь харагддаг. Ямар ч байшин байлаа гэсэн 30-40 жил наслах байшин барьдаг болсон харагдаад байгаа. Надад барилга байшин барих тухай хэд хэдэн ном байдаг юм, түүнээс харвал барилгын чухам ямар шатанд мөнгө төгрөгөө хэмнэж болох талаар их тодорхой өгүүлэх юм (аргагүй биз, герман номнууд юм чинь)...

Учир нь төлөвлөгөө тооцоо зураггүй барилгууд хэдэн арван саяаар нь мөнгийг залгиж байгааг би өөрийн биеээр харсан тул сургамжтай байх болов уу гээд дараа тодорхой өгүүлье! Гэснээс манай форумд барилга архитектурын мэргэжилтэй эсвэл барилгын ажил асуудал хариуцаж зангидаж байгаа хүмүүс (миний мэдэхээр) хэд хэд бий тул идэвхтэй байж хэлэлцүүлэгт ороосой гэж хүсэж байна!

Энэ зурагт байгаа хүснэгтээс харвал бүхий ажлууд болох үндсэн угсралт, дээвэр, халаалт/цахилгаан, хана шал, дотоод заслын ажлуудад өөрөө болон гар оролцож хийх бол тодорхой хэмнэлттэй гэжээ. Дээврийн хавтан өрөх, цахилгааны шугам явах ховил зам татах/түүнийгээ шавардах, хаалга шал угсрах гм ажлыг үнэхээр өөрөө хийж болно. Сүпермен эс бол барилгачин биш бол бүгдийг өөрөө хийнэ гэдэг харин худлаа юм.
Барилга байшин барих хамгийн гол зарчим нь элдэв хэлбэр дүрс, дээвэр туурга цамхаг энэ тэр бүхий Диснейлэндийн цайз шиг бус аль болох гадаргуу багатай энгийн байвал барьж бариулж байгаа хэн хэндээ амар байх нь гарцаагүй!
Геометрийн дүрсүүд дотроос хамгийн бага гадаргуутай нь бөмбөрцөг байдгийг та нар мэднэ, тэгвэл монгол гэр бол хагас бөмбөрцөг, тиймээс ч энэ хариугүй мэт харагдах гэр чинь төв азийн байгаль цаг уурыг даагаад гардаг юм.
Сүүлийн үед баруунд пассив барилга гэж ойлголт маш хүчтэй хөгжиж байгаа. Ийм барилгын жишээг та нар Буянт Ухаа, Цагаан хаалга байсны баруун талд очоод үзэж болно. Германы GIZ байгууллагын санхүүжилтээр монгол орны байгаль цаг уурт тохирсон АОС-на загвар байшинг тэнд барьж олон жил хэмжилт судалгаа хийж байгаа юм. Герман мэргэжилтнүүдтэй нь уулзаж ярилцаж суухад 2010 оны төсвөөр энэ барилгын 1м2 нь ердөө 500$ болж байгаа гэсэн. Тэр тусмаа нарны баттереи гм төхөөрөмжүүд орсон үнэ. Жилийн эрчим хүчний хэрэгцээний 80% энэхүү нарны баттереийгаар хангадаг гэх бөгөөд өвлийн ид хүйтэнд төвийн шугмаас нэмэлт E авахаас өөр аргагүй гэсэн.

BeGunBe=Be Gunbe=Begun be=Be Gun Be
- bilgee
- Posts: 2463
- Joined: Wed Nov 09, 2011 10:08 am
- Car: Forester type-turbo
Altezza -rs200
Chaser -tourer-V
Mark2 -IR-V
Skyline -GTR
Cresta -roulant-G
Evolution 7 -GSR
Impreza sti -prodrive
Evolution 8 -GSR
Evolution 7 -GTA
Impreza type-RA wrc
Impreza Type-R
current ...Evolution 5 -GSR
Re: Зуслангийн байшин, амины орон сууц барих талаар....
zugeer l mergejlin hund yag holsig n ogod handsan n deer baih. tsag hugatsaa tosov hamagui hemnene. hemjee tomhon yum barihaar bol holbogdooroi.
Go pro, Be pro, The pro
- bilgee
- Posts: 2463
- Joined: Wed Nov 09, 2011 10:08 am
- Car: Forester type-turbo
Altezza -rs200
Chaser -tourer-V
Mark2 -IR-V
Skyline -GTR
Cresta -roulant-G
Evolution 7 -GSR
Impreza sti -prodrive
Evolution 8 -GSR
Evolution 7 -GTA
Impreza type-RA wrc
Impreza Type-R
current ...Evolution 5 -GSR
Re: Зуслангийн байшин, амины орон сууц барих талаар....
tiim tiim passiv barilga ch bas yu baihav eronhido dulaani hemneltiin talaar ih sudalgaa higdej baiga. hamgiin suuliin update eer bol sergeegdeh erchim huch 30% baih n hamgin ur duntei baiga. anhni zardal bolon ashiglaltin zardal talaasaa. aa tegd yag yrih yum bol mangar ih yum bolno.
Go pro, Be pro, The pro
- Ochki
- Admin
- Posts: 6978
- Joined: Tue Nov 08, 2011 12:58 pm
- Car: өвгөн бэнз w123
заримдаа онгирогчдын машин sg5 xt
greenland 105 maybe 102.5 - Link: http://www.maf.mn
- Location: Ulaanbaatar
- Contact:
Re: Зуслангийн байшин, амины орон сууц барих талаар....
sergeegdeh erchim huchig golchlon yund herglej bn ve.
bi gerinha gerelni hergleeg narni erchim hucheer hiichmeer sanagdaad bgaan. tgd davraad zuragt hurgugch 2-oo holbochuul tgd boloodoo.

Dairaldsnaa unaal yavjina
- Ochki
- Admin
- Posts: 6978
- Joined: Tue Nov 08, 2011 12:58 pm
- Car: өвгөн бэнз w123
заримдаа онгирогчдын машин sg5 xt
greenland 105 maybe 102.5 - Link: http://www.maf.mn
- Location: Ulaanbaatar
- Contact:
Re: Зуслангийн байшин, амины орон сууц барих талаар....
dulaand shiljuulne gehleer arai hudlaa zardaltai sanagdaad bgan.
Dairaldsnaa unaal yavjina
-
GaNBaYaR
- Posts: 1489
- Joined: Thu Nov 17, 2011 11:55 am
- Car: Land Cruiser Prado 78 3000сс зарагдсан
Chaser 90 2500cc зарагдсан
Honda CR-V RD7 зарагдсан
Land cruiser Prado95 Дизель. 2000/2010 3000сс 1KD зарагдсан.
Alphard Hybrid 2006 унаж байна даа. - Location: Нийслэлдээ.
Re: Зуслангийн байшин, амины орон сууц барих талаар....
ТВ болон хөргөгч, өдрийн гэрэл бол нараар байж болно. хангалттай хүрнэ. гол нь инверьтер ба цэнэг хураагуур чинь л хангалттай байх хэрэгтэй.
1995 KZJ78W-003-2206 1KZ-TE
Land Cruiser Prado 78 зарагдсан
1993 оны Chaser 90 2500cc зарагдсан
2006 CR-V 2.4cc i-VTEC зарагдсан
Land cruiser Prado95 Дизель. 2000/2010 3000сс 1KD зарагдсан.
Alphard Hybrid 2006 унаж байна даа.
Land Cruiser Prado 78 зарагдсан
1993 оны Chaser 90 2500cc зарагдсан
2006 CR-V 2.4cc i-VTEC зарагдсан
Land cruiser Prado95 Дизель. 2000/2010 3000сс 1KD зарагдсан.
Alphard Hybrid 2006 унаж байна даа.
- MuuG
- Posts: 4129
- Joined: Thu Apr 12, 2012 6:37 pm
- Car: 2011 - 30 приус
1997 креста GX-100
1997 - Урал 67-36
1963 - Урал М63 - Location: Mongolia
Re: Зуслангийн байшин, амины орон сууц барих талаар....
12-оор ажилладаг зүйлсээр мэргэшсэн МАЛЧИН гээд бүхэл бүтэн компани байдаг шт.
тэгээд бодохоор бол Очкигийн хэлдэгээр юмнуудыг бол бараг 12-оор нь шийдэж чадахаар юм биш үү.
Очкигийн санааг уулгасан лагерийн байшин байвал бас л хараат бус байна даа.

freekiller
- Posts: 547
- Joined: Tue Dec 13, 2011 5:20 pm
- Car: Toyota Carina 2001 AT212 s.
Toyota Hilux 2002 RZN185 s.
Toyota Prius 2008 NHW20 s.
Toyota Lexus 1997 LX450 s.
Toyota Crown 2004 GRS182 s.
Toyota Prius 2005 NHW20 s.
Mitsubishi 2004 V73 s.
Toyota Mk2 2017.
Re: Зуслангийн байшин, амины орон сууц барих талаар....
Нар салхинаас хараат шүү.Харин нам төрөөс хараат бус байж чадноо чадна.хэхэMuuG wrote:12-оор ажилладаг зүйлсээр мэргэшсэн МАЛЧИН гээд бүхэл бүтэн компани байдаг шт.
тэгээд бодохоор бол Очкигийн хэлдэгээр юмнуудыг бол бараг 12-оор нь шийдэж чадахаар юм биш үү.
Очкигийн санааг уулгасан лагерийн байшин байвал бас л хараат бус байна даа.
МАФийн гишүүн.
- Ochki
- Admin
- Posts: 6978
- Joined: Tue Nov 08, 2011 12:58 pm
- Car: өвгөн бэнз w123
заримдаа онгирогчдын машин sg5 xt
greenland 105 maybe 102.5 - Link: http://www.maf.mn
- Location: Ulaanbaatar
- Contact:
Re: Зуслангийн байшин, амины орон сууц барих талаар....
nam tur-s haraat bus bval bololl yavchij bgaan. horoollooroo toggui bolloo gehed manaih togtoi hurgugch ni ajillaastai. zuragt ni asaastai. ain.
odoo ch tasarval ups maani ch barij l bgalda. gehdee zuragt 4tsag uzhed duuschaad bgaan batt maani.
odoo ch tasarval ups maani ch barij l bgalda. gehdee zuragt 4tsag uzhed duuschaad bgaan batt maani.
Dairaldsnaa unaal yavjina
- bilgee
- Posts: 2463
- Joined: Wed Nov 09, 2011 10:08 am
- Car: Forester type-turbo
Altezza -rs200
Chaser -tourer-V
Mark2 -IR-V
Skyline -GTR
Cresta -roulant-G
Evolution 7 -GSR
Impreza sti -prodrive
Evolution 8 -GSR
Evolution 7 -GTA
Impreza type-RA wrc
Impreza Type-R
current ...Evolution 5 -GSR
Re: Зуслангийн байшин, амины орон сууц барих талаар....
Bodoh l asudal. uneher chi strategiin chuhal ach holbogdoltoi huns horgogchindoo hadgaldag 2 3 tsag tog tasrahad asudaltai baiga bol sergegdeh erchim huchnii eh uusveriig ashiglaj bolnoldoo. gehdee ...... anhnii zardal n ashiglaltiin zardalaa hedii hugatsaand nohoh ve gdg hamgin tom asuultiin temdeg. chi engiin tv horgogchiig ulsin tognoos ashiglah zardal n bie daasan shideltei narnii collektor, zai huraaguur, horvuulegch geh met olon tonog tohooromj avah zardalaar her udaj baij tentseh ve gedeg chuhal. yag tonog tohooromj avsan zardal n ulsin tog ashiglasan zardaltai tentseed unegui ashiglaltiin zardaltai bolhin davaan deer tonog tohooromjiin zai huraaguur bolon zarim zuils eelj hiihig shaardaad ehelne. inged l dundee dun bolj baiga yumdaa. uneheer hereglene gevel nariin tootsooluur hj bolnoldoo. gehdee l buten barilgin huvid mash ondor ortogtei chanartai tonog tohooromj avch baij l bagahan ashigtai garch baiga yum. orh gert bol demii l gj heleydoo. negent tovlorson systemtei hotod amidarch baiga bol shuudee.
Go pro, Be pro, The pro
Re: Зуслангийн байшин, амины орон сууц барих талаар....
Хамгийн байгаль орчинд ээлтэй, хямд найдвартайд атомын энергийг гэдэг юм билээ, эрсдэлийг тооцохгүйгээр. Очкид Буянт Ухаагийн герман байшинг очиж үзэхийг зөвлөе! 80% нарны эрчим хүч гэдэг чинь дэндүү сайн, гэхдээ ийм юм нийтийн орон сууцанд хэр тохиромжтой юм бол доо...
Эргээд барилга байшингийн сэдвээр ярилцая! Хамгийн сайн гэсэн бүхнийг өөртөө зориулаад цуглуулаад угсарч болно л доо, гэхдээ АОС барихад хэмжээ их чухал байдаг. Манайхан энд тэндээс нь залгаж нэмж татаж сунгах нь элбэг. Эцэст нь төөрдөг агуй шиг, энд тэндгүй том жижиг өрөө тахир муруй хонгол догол шат хаалгатай болсон айлуудыг олон харсан. Мэргэжлийн архитекторд даатгаад өрөөний ЗБ, хэмжээг тогтоох юм бол 4 хүнтэй гэр бүлд 90м2 талбай маш хангалттайд тооцдог юм байна, 2 давхар байшин гэвэл 6x7м орчим хэмжээтэй байшин гэсэн үг, жижигхэн байшиндаа орно. Цөмийн бөмбөг, их мөстөлт, довтолгооноос хамгаалах бункер, цайз л биш бол үүнийг хямд барьж болно, яж хямдхан барьж босгосныг ШУТИС-ийн Барилгын Сургуулийн загварын канад байшингаас харчихаж болно (Зүүн 4 зам, БСБ дэлгүүрээс Бөмбөгөр орох замын баруун талд барилгуудын дундаас цухуйж харагдана).

Jargale
- Posts: 2032
- Joined: Mon Dec 05, 2011 11:56 am
- Location: Улаанбаатар Хот, Монгол Улс
- Contact:
Re: Зуслангийн байшин, амины орон сууц барих талаар....
юун түрүүн загвар ЗБ-ээ л маш сайн бодож төлөвлөх хэрэгтэй. тэгээд тэр ЗБ дээрээ хэд хэдэн төрлийн материалаар төсөв гаргаж үз. мөн хамгийн их коммент өгөх хүн болох эхнэртээ үзүүл /бас л янзан бүрийн юм хэлнэ, оройн унтах болгондоо 1 1-ээр нь коммент нэмээд л байна/
байшингаа хэдий бага өртгөөр босголоо гэхэд дэд бүтцийн асуудлаа хэр ир төсвөөр үү гэдгээ маш сайн судалсан байх хэрэгэтэй. эс бөгөөс нэмэлт зардал маш их гарна. /гэхдээ энэ нь хотд байр байхгүй байнга тэндээ амьдардаг болох үед/ хааяа очдог байнаа гэвэл учиргүй их төсөв зараад огтоос хэрэггүй л гэмээр байна. яагаад гэвэл харуул хамгаалалт гэх мэт зүйлсээс эхлүүлээд шөнө унтах гээд хэвтэх болгондоо санаа зовох тул.
дэд бүтцийн хувьд анхны зардалаа хангалттай гаргаж дийлнээ гэвэл газрын гүнийн дулаан ашигла гэмээр байна. жишээ татвал нүхтэд байрлах корпорайт буудал байна. тогоо улсаас авна бусдыг нь газраас.
тэр дулаанаар халаалтаа шийднэ бас хэрэгцээний халуун усыг.
за тэгээд юун түрүүн л загвар, хэрбэр, хэмжээ ЗБ чухал. дараа нь дараагын асуудлууд.

Never give up!!!