Toyota Alphard

Moderators: temp, Mod_1

User avatar
Баярмагнай
Posts: 58
Joined: Fri Oct 26, 2012 8:59 pm
Car: 2001 Toyota Harrier aerotourer 2.4
2004 Toyota Alphard hybrid
...coming soon
Location: Erdenet
Contact:

Re: Toyota Alphard

Post by Баярмагнай »

Маргааш 12 цагт Дүнжингарав Худалдааны төв дээр ТOYOTA ALPHARD MONGOLIA CLUB анхны цугларалтаа хийхээр товлолоо
Машиндаа суухад: түнхний үе өвдөгний үенээс доор байхаар суудал тань тохируулагдсан байх нь таны нуруунд бага ачаалал өгнө.
User avatar
Баярмагнай
Posts: 58
Joined: Fri Oct 26, 2012 8:59 pm
Car: 2001 Toyota Harrier aerotourer 2.4
2004 Toyota Alphard hybrid
...coming soon
Location: Erdenet
Contact:

Re: Toyota Alphard

Post by Баярмагнай »

Image
Машиндаа суухад: түнхний үе өвдөгний үенээс доор байхаар суудал тань тохируулагдсан байх нь таны нуруунд бага ачаалал өгнө.
User avatar
Баярмагнай
Posts: 58
Joined: Fri Oct 26, 2012 8:59 pm
Car: 2001 Toyota Harrier aerotourer 2.4
2004 Toyota Alphard hybrid
...coming soon
Location: Erdenet
Contact:

Re: Toyota Alphard

Post by Баярмагнай »

Galaamn: 2003 Toyota Alphard Hybrid
Galaamn: 2003 Toyota Alphard Hybrid

Өдрийн мэнд?

Өөрийн тэргийн тухай бичихээр шийдлээ.
Image
Тоёота Альфард Хайбрид 2.4сс 2003 сувдан цагаан AT 4wd гэдэг машинтай болоод яг нэг сар боллоо. Оны өмнө Приус 10-аа солих санаатай Форестер үзээд явж байтал үеэл ах маань "миний приус + маш ашигтай санал = Орж ирсэн Альфард" гэж санал болгонгуут зөвшөөрөөд л болчихов.


Машины тухайд гэвэл явдаг хаус гэж хоч аваад байгам ккк. Арын 2-р эгнээнд тусдаа 2 хүний тохойн түшлэгтэй хөлийн тавиуртай суудалтай ба 3-р эгнээнд 3 хүн чөлөөтэй суух суудалтай. Суудлууд эвхэгдэж айл нүүлгэх, дэлгэгдэж ор болох гээд маяглаж өгнө. Дээшээ харвал том люк бий. хаалганууд автоматаар нээглэж хаагддаг сорогддог ба түүнийг нь унтрааж чирж хааж нээдэг болгож болдог гэх мэт... 4 булангийн мэдрэгч урд, хойд талаа харах 4ш камер гээд тусламж сайтай. Намхан харагддаг ч хотын хөдөлгөөнд бол тулах юм байхгүй санагдсан.


Бензин идэлтийн хувьд бага биш юмаа. Гишгэж юмуу намбайж яаж явахаас шатгаалж заалт нь өвөл хот дотор 5км/л-8км/л зааж байна лээ. Шулуунд бол 10л-ээс бага идэх нь тодорхой байх. Налайхаас хол явж үзээгүй л байна. Дулаан гаражтай болохоор өглөө халааж бүр их идэх аюулгүй нь сайхан шүү хэхэ. Явдал бол жолоочийн суудал дээр мэддэг зөөлөн машинаараа төсөөлж кроун л гэе. Арын суудлуудын хувьд сууж явж үзсэн хүмүүсийн амнаас сонсоход бүүр зөөлөн сурагтай л байгаа. Хойноо сууж явж үзээгүй л байна хэхэ.


Хуучин обуд нь 16инч хайлшин тагтай сонин обуд байсныг размер адил ч таггүй үзэмжтэй арай хөнгөн обуд болгож сольсон. Их гэрэл маш сайн тусгалтай санагдаад байгаа. e-four 4wd хөтлөгчтэй. Хэзээ залгагдаж салгагдахаа өөрөө шийдчихдэг ухаалаг ч гэх үү *** ч гэх үү тийм системтэй. Хойд хөтлөгч нь цахилгаан инвертерээр дамжиж ажилладаг. Хөдөө гадаа шавар шавхайнд бол нэмэр болохгүй эд. Шарвалтын эсрэг систем бий. Ер нь засмалтай газар намбайж явахад яг тохирох гэр бүлийн төгс шахуу машин гэж дүгнэсэн. Мэдээж сүүлийн үеийнх нь бүр гоё болсон биз. Зогсоол дээр олон машин дунд бол данхайгаад ялгараад л бас сүртэй шүү. Унаад явахад жийп шиг өндөр суудалтай болохоор жижиг машинууд дээгүүр давж замаа хараад их амар байдаг юм. Хот дотор буюу засмалтай орон нутагруу их явдаг хүнд зориулсан унаа.


Жолоодлого маш эвтэйхэн бөгөөд мэдрэгч камерууд гээд дээр хэлсэн тусламж дэмжлэг нэмэгдээд улам эвтэйхэн болдог гэх мэт таалагдсан магтах юм маш их бий.

image


Нисэхээс буцах замд 120-той явж байхад мэдэгдэх юм огт үгүй бөгөөд хааз өгөхөд илүү хурдлах сонирхлоо илт илэрхийлж байсан. Давхиж явахад түшигтэй аеродинамик ч муугүй Жийп шиг дэнжигнэхгүй нь сайхан юм билээ.


Саяхан хянах дээр шар анхаарлын тэмдэг гэнэт асчихлаа. Яав ийв тормосны наклад, шингэн түрүүп абс, тормос барилт шалгалаа бүгд зүгээр байна. Гэрэл унтрахгүй яваад л байлаа. Тэгээд анх авахдаа оролдож байгаад Maintenance дээр нь 100600 билүү дээ яваад наклад солих гээд сануулчихсан байснаа устгасан чинь шар гэрэл унтарчихсан. Үйлчилгээ хий гээд сануулсан нь тэр байж лдээ.
Харин таалагдаагүй сэтгэлд нийцээгүй зүйлс гэвэл 2 том хаалга нь явдал дунд жоохон хяхтанасан (өөр ямар ч дуу шуу байхгүй болохоор энэ дуу жоохон дарамттай санагдаад байгаа хэхэ) дуутай. Таарах шалавч олдохгүй янз янзаар л шалны хивсээ шавар болгочихгүй гээд үзээд явж байна. Цахилгаан ABS-тэй болохоор зогсож байхад заримдаа гэнэт писс тарррр гээд гэнэт дуугарна. ЭйБиЭс нь ажиллаж амарч байгаа нь тэр юм билээ. Анх их эвгүй шүү хэхэ.

Машин тэрэг унаж эдэлсэн туршлага бага ч унаагаа арчилж тордоод цэмбэгэр давхиж явахыг хичээдэг миний нүдээр Альфард гэдэг машин ингэж л харагдаж байна даа хэхэ. Дүгнээд хэлэхэд тун гоё машин. Би ер нь нэг седантай, нэг SUV-тай байхад л гоё гэж боддог байсан бол одоо заавал Van-тай байх ёстой юм байна гэж боддог болоод байгаа.
Нэмэлт мэдээлэл

Хайбрид машинд ус ер нь муу гэж ярьдаг энэ ч гэсэн адилхан биз. Хараад байхад нээрээ ч муу юм шиг байна лээ. Сая угаалгын газар угаалгасан чинь ухрахын нэг мэдрэгч нь хий юм мэдрээд орилоод байдаг болчихлоо. Бодвол усанд муугын л шинж байх ккк.
Гэснээс тэр яасан байж болох вэ? Дулаан гаражтай болохоор ус ороод хөлдсөн бол хангалттай хайлчихмаар юм.
Дахиад нэмэлт

Toyota Alphard бол сайхан тухлаг, зайтай, дулаахан, дуу чимээгүй хаус. Оршин суугчид нь мэдээж зорчигчид. Харин жолоочийн хувьд байдал өөр, энэ хаусны галч, манаач, цэвэрлэгч, үйлчлэгч, тогооч л гэсэн үг. Зорчигчидийн тав тухыг хангана, машинаа жолоодно. Хаалга нээж хааж өгнө. Өөрөө онгойно оо, өөрөө хаагдчихдаг юмаа гэж орилно. Бас цэвэрлэнэ гээд л..


Салоны зай маш их. 3-р эгнээний суудлууд 2 ханандаа эвхэгдээд. 2-р эгнээний суудлаа урагш нь хүн сууж болохоор хэмжээнд шахад ард нь том хөлдөөгч, угаалгын машин, бас бус эд хогшил хангалттай багтах жишээтэй.


Хурд авалт тийм ч сайн биш. Гэхдээ бараг 2тн жинтэй дээр нь 6-7 хүний суудалтай машин гэдгийг бодох хэрэгтэй байх. Уулзвар дээрээс 2000сс грандаас бол түрүүлж хөдөлж байна лээ. Гинжтэй CVT кроптой болохоор огцом хөдлөхгүй байхыг хичээдэг. Шулуун замд машин гүйцэхэд хүч дутна гэсэн ойлголт байхгүй. Хүссэнээр урагшаа явна.

Замын дуу чимээ 100км/ц-аас дээш хурдтай үед бага зэрэг мэдрэгдэнэ. Гэхдээ миний дугуй хатуу, томдуу хээтэй болохоор илүү мэдрэгдсэн байж болох талтай. Хөдөлгүүрийн дуу чимээ өндөр хаазан дээр сонсогдоно. Нормалдаж байх үед бензин хөдөлгүүр ажиллаж, амарч байгаа нь чимээтэй газар ялгагдахгүй байдаг талтай.


Хоёр том гүйдэг хаалга бол дугарнаа дугарна. Гэхдээ дуугүй болгох арга сурсан. Дулаарахаар үзнэ. Цэвэрлээд, товудлаад, боолтоор нь шахаж чангалдаг юм байна лээ. Бусдаар нэг их тээртэй дуу чимээ энд тэндээс гараад байхгүй дээ. Явах эд анги асуудалгүй бол өөр дуу гарах юм ховор. Яваандаа салон бага зэрэг хяхтнах шинж илэрдэг гэсэн. 1-2 жил унаж байж л мэдэх байх.
Салоны хувьд бол их дулаахан. Дархан Эрдэнэт Сэлэнгэ Алтанбулагруу хойноо 3-4 хүнтэй яваад ирэхэд заалны паар бараг хэрэглээгүй. Жоохон халаагаад дараа нь паараа унтраахгүй бол хүмүүс халууцах жишээний. Дулаан хадгалалт сайн гэж дүгнээд байгаа. Ямар ч байсан хурдан хална, удаан хөрнө, энп тэндээсээ сийгээд байхгүй юм билээ.


E-four гэдгийн ид шидийг ээж модны орчим коток болсон цасан зам дээр ихэд мэдэрлээ. Хальтиргаатай газар зогсоход тус болохгүй ч хөдлөхөд үнэхээр нэмэртэй. Зөвхөн ардаа буюуу урдаа хөтлөгчтэй машинуудтай харьцуулж байж л ойлгосон хэхэ

Өөр асууж сонирхох юм байвал асуугаарай хө. Аваад удаагүй болохоор зарим юмыг нь таниж мэдээгүй л явна хэхэ
Хэрэглээ

Ганц бие ганцаараа л машинаа унадаг. Хаяа аав ээж дүү ажлынхан найз нарыгаа суулгана. Тэгээд зун хөдөө ойр зуур явдаг Ланд авч чадахгүй хүнд Форестер ч юмуу нохой гахай Пажеро эсвэл Х-трайл илүү тохиромжтой санагдаад байгаа хэхэ.


Яг приус яаж ажилладаг билээ яг тэрэн шиг хайбрид системтэй. Ямар ч ялгаа байхгүй. Яг одоогийн байдлаар хот дотор 100-д 17 идэж байна. Яаж ч их идсэн 20-оос дээш идэхгүй. Зун бол 12 13 14 орчим идэх магадлалтай. Шулуунд гишгэхгүй 100км/ц орчим хурдтай явахад 8 идэж байна лээ. Энэнээс бага идэхгүй байх.


Хүмүүсийн хамгийн их магтдаг юм нь тав тух. Ер нь гадуур ам сайтай байдаг юм байна. Одоо л Монголд дэлгэрч эхэлж байгаа машин болохоор бас засвар эвдрэл энэ тэр нь олны танил биш юм шиг байгаа юм. Ямар ч байсан Эстима гэж муу нэртэй машиныг бодвол хамаагүй дээр гэж ойлгоод /хүмүүсийн хэлснээр/ авсан шдээ.


Приус унадаг байсан хүн бол бензин идэлтэнд нь хямрахаад л юм билээ. Одоо ч дассан дөө хэхэ
Ээж модруу засмалаас салаад 2км орчим ховилтой, битүү цасаар хучигдсан хальтиргаатай шороон замаар явсан. Доогуураа нэг ч удаа юунд ч шүргээгүй. Жижиг тэрэг яваад цасыг нь доод талаараа хусаад гаргацан цасан ховилтой замаар шүргэхгүй явсан гэхээр дундаж жижиг тэрэгнээс хаагуураа ч байсан илүү өндөр юм байна лээ. Хормой нь дэрвэгэр, өөрөө урт том болохоор намхан харагддаг ч баргийн юманд тулахгүй л гэж үзнэ.

Анхаарч уншсан танд баярлалаа.
Машиндаа суухад: түнхний үе өвдөгний үенээс доор байхаар суудал тань тохируулагдсан байх нь таны нуруунд бага ачаалал өгнө.
User avatar
Баярмагнай
Posts: 58
Joined: Fri Oct 26, 2012 8:59 pm
Car: 2001 Toyota Harrier aerotourer 2.4
2004 Toyota Alphard hybrid
...coming soon
Location: Erdenet
Contact:

Re: Toyota Alphard

Post by Баярмагнай »

Бүгдэд энэ өдрийн мэнд хүргэе!

Өнөөдөр хүчээр өөртөө зав гаргаж Мото-д ордог АвтоТоймын стандартын дагуу нэгэн машины тоймыг бичихээр шийдлээ. Энэ бол саяхан худалдаж авсан Toyota Alphard-ын тухай яриа юм.

Жич: Хэт урт текст гэдгийг анхааруулъя.
Авах болсон түүх
Image
Мото форум болон зарим гишүүдийн ярианаас Вэн Соёл гэж байдгийг хальт дуулаад ихэд сонирхол татсан юм. Van буюу бидний ярьдгаар Микро маягийн машинууд нь японд ихэд алдартай байдаг нь гайхалтай юм шүү. Монголд Батын сэтгэл дотор Турботой седан тэрэг байдаг бол Японы Такашигийн сэтгэлд улам намсгасан Вэн байдаг гэж байгаа юм шүү. Японы Custom Car-ын тухай сэтгүүл цуглуулж японд олон зорчиж байсан хүмүүс энэ талаар хангалттай батлах байх аа. Би ч ямар япон явж үзсэн биш. Гэхдээ найдвартай эх сурвалжаас (Guru гэсэн ч болох юм) мэдээлэл авч байгаа болохоор эргэлзэх юм алга. Түүнчлэн Авто Тюнинг урлагийг монголд хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулагч Obo Custom Car-ын альбомуудыг үзэж байхад японд үзэсгэлэнд оролцохдоо Вэн тоноглож байсныг гайхан харж байснаа ер мартдаггүй юм.

Image
Toyota Hiace 200 (Obo Custom Car Тюнинг Клубийн бүтээл)

Харин монголд Вэн хэр нэр хүндтэй билээ дээ. Үнэндээ бол микро гэж нэрлэгдэх болсон цагаас ер олигтой нэр зүүгээгүй дээ. УБ-ын нийтийн тээврийн шугаманд явдаг Hyundai Grace-ээр л Вэнг төсөөлөх бөгөөд ер нь л олиггүй дурсамжтай гэхэд хилсдэхгүй биз. Салоны зай ихтэй боловч өвөл халдаггүй, тэсгим хүйтэн, шороон замд явж чадахгүй, зогсоолд зай их эзэлнэ, дуу амархан орно гэх мэт ноцтой сөрөг талуудыг дурын монгол хүн дурдах учир ихэнх хүмүүс энэ төрлийн машиныг барагтай сонирхож хардаггүй ээ.

Гэвч.. сүүлийн жилүүдэд машин бол нэг насны эд биш бөгөөд дотроо олон төрөл болж задран хөгжил асар хурдацтай явагдаж байгаа гэдгийг ихэнх монголчууд маань гадарлах болжээ.

ОК, яриандаа эргэн оръё. Нэгэн Мото Гишүүнтэй уулзаж сууж байгаад яагаад ч юм Alphard-ын яриа руу орчихсон юм. Мань эр Pad дээрээ шууд Google рүү оруулан Alphard-ын зураг л харуулаад байв. Alphard-ын сурталчилгааны зургууд нь ихэнхдээ дотор салоны зураг байдаг нь яагаад гэдэг нь дараа ойлгомжтой болсон билээ.

Нэг л их сайхан гэрэл туссан, шаргал салон, асар тухтай байрын сандлууд л харагдаад байв. Диваажин аятай.. хэ хэ. Мэдээж мэргэжлийн маркетинг, сурталчилгааны мэргэжилтнүүдийн тусгайлан авсан фото зураг, эвлүүлэг зүрхэнд хүрч туссан байв.

Image
Google дээр Toyota Alphard гэж хайхад иймэрхүү зураглал түгээмэл гарч ирнэ. Одоо бодоод байхад маркетингийн зурганд дэндүү автсан байж билээ.
Би яг үнэндээ өөртөө биш гэр бүлдээ машин хайж байсан юм. Ялангуяа охиддоо.. Тэд маань 2 биш 3-уулаа болохоор олонх гэсэн үг. Тэгэхээр шаардлага бол тодорхой. Машины тав тухын байдал арын хэсэгтээ илүү чухал байсан юм. Болж өгвөл 1 эгнээ биш дахиад 1 эгнээтэй, өөрөөр хэлбэл машин нийтдээ 3 эгнээтэй байх ёстой. Түүнчлэн аюулгүй байдал сайтар хангагдсан, арын зорчигчдод тав тухтай, сандал болгонд өөрийн цонхтой, цэлгэр орон зайтай, дээврийн нээлхийтэй, болж өгвөл ТВ entertainment-ийн системтэй байх ёстой. Мэдээж машины явдал зөөлхөн, идэш ууш бага байвал бүр л сайн.
Alphard бол яг л ийм зориулалттай машин. Гэр бүлийн Вэн гэгдэх тодотголтой бөгөөд машины нийт зорчигчдын тав тухыг хангахад ихээхэн анхаарсан нь илт. УБ болон зарим аймгууд, орон нутгийн зам сайжирч засмалтай болсноор иймэрхүү машинууд наашаа орж ирэх нь мэдэгдэхүйц ихэсчээ. Саяхныг болтол иймэрхүү төрлийн Вэнд Delica-аас өөр сонголт бараг байгаагүй дээ.
Image
Бидний мэдэх бөмбөгөр Delica. Энэ загвар нь 2006 оноос хойш үйлдвэрлэгдэхээ зогссон байх шүү. D5 гэж гарсан боловч монголд нэг их түгээмэл болж чадахгүй л байна.
Нээрээ дашрамд.. Монголчууд нилээд хэдэн жилийн өмнө бараг бүгдээрээ шахуу адилхан шаардлага тавьдаг байсан нь: хөдөө явчихаар өндөр, эдэлгээ даачихаар, идэш ууш багатай, засвар үйлчилгээ сайн авдаг, даац сайтай, олон хүн чихэж болдог гэх мэт байсан бөгөөд үүнд нь өнөөх Delica маань тун ч сайхан таардаг байжээ. Харин өнөөдөр нэг машин бүх хэрэгцээг зэрэг хангах боломжгүй бөгөөд үүнийг ихэнх маань гадарладаг болсон тул эдгээр муйхар шаардлагыг нэг машинд зэрэг тавихаа больсон. Хөдөө явдаг өндөр машин тэр хирээр шатахуун зарцуулалт, засвар үйлчилгээ, тав тухын үзүүлэлт унаж байдаг бол бараг байнга хотод байдаг хүмүүст туулах чадвар онцын чухал биш юм.
Alphard нь Nissan-ы Elgrand-тай гол өрсөлддөг. Харамсалтай нь Elgrand маань УБ-т тун ч цөөхөн үзэгдэх юм. Лавтай Обо-д нэг байдаг. Тэр нь бүр Luxury Tuning хийсэн эд, яагаав нөгөө алдарт улбар шар тэрэг. Япондоо бол Elgrand нь илүү нэр хүндтэй байдаг гэсэн. Гэвч монголд бол эсрэгээрээ л дээ. Аль ч ангилалд ямар ч тохиолдолд Toyota илүү.. (Та санал нийлэх үү??)
Image
Лайтай, лайтай Elgrand-ууд японд зөндөө байдаг юм шиг байна лээ.
Image
Custom Nissan Elgrand (Обо тэргийн хамт.)
Бүтэн гадна Tuning гүйцэтгэснийг та харж байна. Обуд, их биеийн хамт ямар гоё хосолж байгааг хараарай.
Ингээд хүүхдүүдийнхээ өмнөөс бодсоор л байлаа. Бодоод байхаар бүр итгэчих юм. Санаандаа бол альхэдийн авчихсоооон. Аваад бүр унаад эхэлж байгаа юм. Энд тэнд хаа нэг тааралдах юмаа. Далд ортол нь хараад л байдаг юм. Сүүлдээ ч шийдсэн.

Вокзалын хажуугийн 1000 зогсоол орж хэд хэдэн тэрэг үзэв. Давхар люктэй, ТВ-тэй нь 17 сая хавьцаа, люкгүй нь 13 сая хавьцаа байв уу даа. 13 оны хавар шүү дээ. Ингээд японы дуудлага худалдаанаас өөрөө авахаар шийдэв.

Alphard хаа очиж маш их сонголттой юм. Миний шүүлтүүр маш тодорхой. 2004 эсвэл 2005 оны люктэй (люктэй л бол тэр нь давхар), болж өгвөл цайвар өнгөтэй. Үнэлгээ 4 хавьцаа байвал сайн.

2 долоо хоног хэртэй үзэлцсэний эцэст ягаан өнгөтэй нэг нь таарчихав. Өмнө нь нилээд хэдэн тэргэнд дэндүү хямд үнэ санал болгож байснаас авч дөнгөхгүй байсан юм. Уг ягаан маань зургийг нь харахад сайхан л “амьтан” юм.

Ингээд мөнгө төгрөг шилжүүлэх, хувийн амьдрал, энээ тэрээ гэсээр байгаад хавар-зуны заагт авсан тэргээ намар 9 сарын сүүлээр гааль дээрээс хүлээж авлаа. Ноён доллар нэгэнт хүчээ авчихсан байсан тул 2.5 саяд багтах байсан зардал маань 3.6 сая болчихов. Гааль, татвар нийлээд.. Монгол улс бүх төлбөр тооцоог төгрөгөөр хийх хуультай атлаа гааль татвар нь бүх тооцоогоо доллараар хийдэг “өөдгүй” зантай нь харамсалтай.

Нээрээ, гааль дээр жишиг үнэ гэж нэг юм байна аа. Миний авсан Alphard-ыг цаанаас гаргасан ямар нэгэн жагсаалтын дагуу үнэлээд шууд татварыг тооцож байх юм. За хамаа алга, нэгэнт л жишгийн дагуу тооцоолж байгаа гэж найдъя. Хамгийн гол нь уг жагсаалт нь “далд” юм. Тэгэхээр би гаальд яг хэдийг төлөхөө урьдчилан нарийвчлан тооцоолох боломжгүй болж байгаа нь үнэхээр бүдүүлэг ч юм шиг. Яг энэ жагсаалт дээр л гаалийн байцаагчид бага сага тоглолт хийдэг байж магадгүй юм. Улирал тутам шинэчлэгдэж гардаг гэсэн. Зүй нь бол вэб дээр нь ил байх ёстой байх л даа. Тэгвэл бүх юм тодорхой амар. Энийг нээрээ ЗГ-т хов хүргэх юмсан.

Image
2004 Toyota Alphard Hybrid
Контейнер нээгдлээ. Хамгийн наана нь байна. Тэр ойлгомжтой. Овор ихтэй машиныг хамгийн сүүлд хамгийн наана нь оруулдаг. Аль болох доошлуулах үүднээс 4 дугуйны хийг суллажээ. Өргөгч по-оор доогуур нь өргөөд л гаргаад ирж байна.
Анхны сэтгэгдэл дажгүй шүү. Даанч шинэхэн анд маань эхнээсээ л бага сага ааштай байсаан. Асдаггүй. За яахав, акк суусан байх. Холбоод асаалаа, угаасаа контейнерэс бууж байгаа машинууд асахгүй тохиолдол зөндөө тул туршлагатай хүмүүс нь холбогчтой ирсэн байх юм. Даанч асчихаад удалгүй унтарчих юм. ОК, бензингүй байх нь. Галын аюулын үүднээс бензингүй ачих тохиолдол бас бий. Сав олоод гүйлээ. Авчирлаа, хийлээ. Дахиад холбоод асаалаа, бас байдаггүй ээ. Ингээд л өөр аргагүй болж байгаа юм. Хамгийн эхэнд гарсан машин хамгийн сүүлд үлдэх шинжтэй.

Ачуулаад (чирэхэд төвөгтэй санагдаад) шууд Hybrid засвар оров. Hybrid тэрэг сайн мэдэхгүй тул туршлагатай болтлоо “туршлагатай” хүн бараадсан нь дээр гэж бодсон юм. Тэр өдөртөө амжсангүй. Онош нь цэнэггүй гэж гарсан. Цаад том батарей нь тодорхой хэмжээний цэнэгтэй байх ёстой юм шиг байна. Аргагүй ээ, энэ тэрэг японд байхдаа лавтай 1 жил сул зогсолт хийсэн байх. Худалдаанд орохоосоо өмнө ч хир удаан зогссоныг хэн мэдлээ. Уул нь 134 мянга гүйлттэй л дээ.

ОК, Маргааш нь ажил дээр байхад утасдаад “болсон” гэсэн товчхон мэдэгдэл хийснээр би очиж авлаа даа.

Image
Салон доторх жолоочийн нүдээр
Түлхүүр эргүүллээ. Нөгөөх Ready гэсэн бичиг маань асаж байна. Зөвхөн энэ гэрэлт бичиг л асаатай байгааг илэрхийлнэ. Хааз өгөөд юу ч болохгүй. Хэ хэ. Сонирхолтой л юм. Араагаа D дээр тавиад болгоомжтой тоормос авсан зөөлхөн урагшилж байна. Wooow, гоё. Өөрөө худалдаж авсан, өөрийн гараар контейнерээ задалсан, тэгээд анхны км-ийг өөрөө хийх гэж байна. Ингээд машины маань Монгол дахь Second Life эхэлж байна.
Танилц, энэ бол Монгол, тэр дундаа Улаанбаатар. Японд үзээгүй олон зүйлийг энд үзэх болно оо. Миний хувийн характер бол машинаа маш сайн мэдэрч зөөлөн явах дуртай. Ялангуяа өөрөөр нь гүйлгэж, зөөлөн тоормослож, бага багаар хааз өгөх бол миний хэмнэл юм. Зарим таксины жолооч нар урдах машиныхаа яг ард нь тулж гуперлэж үнэн төвөгтэй явдаг. Хажууд нь суухаар хамаг бие хөшчихдөг юм. Дээрээс нь сигналаа мөнхийн хэрэглээстэй. Нээрээ ард ийм балай машин ороод ирвэл бушуухан урдаа гаргадаг. Яршиг зүгээр. Амьдралд яаралгүй л яахав, гэхдээ ингэж яарснаар амьдралыг товчилдог бол хамаа алга.
Image
Hybrid машин анх удаа л барьж байна. Бас арай өөр юмаа. Ер нь бол явахдаа ямар ч ялгаагүй дээ. Уулзвар дээр зогсож байсан, унтарчихлаа.

“Shit!!!, одоо яаж буцаж засвар орно оо. Өө shit!!” Өргөөгийн урд талын шинэчилсэн том уулзвар дээр зогсож байдаг. Чирүүлэх үү, эсвэл тэднийг дуудах уу? Ачуулна гэхээр дахиад л бөөн төлбөр. “Shit”
Хэ хэ, толгойд ийм л бодол зурсхийсэн дээ. Үнэндээ бол үнэхээр итгэсээээн. Яана аа л гэж бодсон шүү.

Магадгүй ганц хоёрхон секунд өнгөрсөн байх. Үхэх сэхэх хугацаа секундээр хэмжигдэх тохиолдол байдаг л байх. Гэтэл нөгөөх Hybrid технологи ажиллаж байсан нь тэр аж. Үндсэн батарей цэнэг хангалттай болвол дотоод шаталтат хөдөлгүүрээ унтраадаг юм байна. Би уул нь энэ талаар өчнөөн л бичиж байсан боловч яг өөрөө мэдрэхдээ барьц алдаж байгаа нь энэ.
ОК, 2 секундын дараа жаал цэлмэж ирэв. Нөгөө Ready бичиг маань асаатай байна аа. Үдээс хойш 14 цагийн үед хурц нар тусаастай. Гэхдээ батлах шаардлагатай. Тоормосоо зөөлөн автал машин урагшилж байна. ОК, ойлголоо. Ямар ч тохиолдолд занг нь мэдэхгүй машин эвгүй байдаг даа.
12 вольтын стандарт аккумуляторыг солих зөвлөгөөг Hybrid засварынхан (магадгүй шаардлага) өгсөн юм. Хэлсний дагуу 110 мянгад Delkor авлаа. Урд суудлуудын дунд байх хайрцагны доор байрлах бөгөөд салоны талаас онгойлгож хийдэг юм байна. Үл ялиг томдоод байсан тул өшиглөж байгаад л оруулчихлаа. Бүх хаалганууд автомат, ер нь цахилгаан хэрэглэх юм ихтэй тул аз туршаад яахав. Alphard, Estima‑нууд бүгд л сольдог гэсэн ш дээ. Хэн мэдэхэв. Манайхан машиныхаа сул талыг нэг их ярих биш.

Image
Бүх Alphard-ууд цаанаасаа Spoiler-тэй байх шиг байдаг. Цонх завааруулдаггүй гол үүрэгтэй юм билээ шдээ, энэ чинь.

Ер нь японоос дуудлагаар авсан машиныг сугалаатай зүйрлээд байдгийг сая л ойлгов. Мото гишүүн Uncle ах маань “хуучин машин авах үнэндээ бол сугалаа шүү дээ” гэж хэлж байсан юм. Үнэн ажээ. Alphard-ын маань доторх гэж авах юм алга. Цус юмуу, жимс, дарс юмуу энд тэндгүй улаан толбо. Бүү мэд ээ. Гаднах бол сайхан.. Доторх нь аймшигтай. Хаалганы хармаанд хог, сав..

Орой нь бүтэн угаалганд өглөө. Alphard бол угаалгын газрын хамгийн өндөр үнэлгээгээр угаалгах юм байна. Аргагүй ээ. Alphard-д талбай шиг их юм байхгүй. (Гадна дотор нийлээд 60 мянга. Чанга шүү..)

“Таны машиныг угаачихлаа, ирж аваарай” гэсэн дуудлага ирж байна. Woooow, үнэхээр гоё, хараа булаам, тансаг, янзтай. Ямар ч гоё харагддаг юм. Гялтганаад, гялалзаад л.. Ийм гоё байдлаа ядаж долоо хоног барьдаг ч болоосой. УБ маань арай л тоос шороо ихтэй санагддаг шүү.

Image
Давхар нээлхийтэй загвар нь энгийнээсээ хамаагүй үнэтэй байдаг.
Нээрээ энэ тэрэг маань давхар нээлхийтэй, таазны ТВ-тэй. Хүүхдүүд суугаад шууд л нээлхийний ашгийг гаргаж байна. Нээгээд л толгойгоо цухуйлгаад.. Хүүхэд нас сайхан шүү. Би бол салоны толиндоо л хараад байгаа шүү дээ. Гэрт харих хооронд манай бага хоёр ёстой нэг буулгаж байна аа. Бүх гэрлийг нь асааж унтраана, өнхрөлдөнө, сандлыг нь дамжиж харайлдана. Нээрээ шүү, харайлдана. Энэ өөрөө Alpahrd-ын онцлог юм. Япон чанар ч дажгүй биз дээ.
Даанч хөгжим нь ажилласангүй. Ингээд ухрах болон урд байгаа камерууд, нөгөө тэжээлийн урсгалыг харуулдаг схем, таазны ТВ, 6 DVD changer, тусгайлан суулгасан DVD тоглуулагч “будаа”. Бас буруу талын зорчигчийн хаалга дөнгөж онгойнгуутаа гацчих юм. Урд гуперийн чирэгч гогцоог авсны дараа дөрвөлжин нүх үлдчихэв. Таглааг нь хайгаад олоогүй. Хуучин машин авах бол сугалаа шүү гэдэг үг дахиад бодогдлоо. Энэ тохиолдолд ченжүүд байсан бол яах байсан бол гэж бодохоор тэднийг хальт ойлгох шиг. Тэд бол ямартай ч бүгдийг бүтэн болгоно, гэхдээ зардлыг дээд зэргээр хэмнэх ёстой тул яаж ийгээд л ажиллагаатай болгох байх.

Миний хувьд эдгээрийг янзлуулна гэсэн бодолтойгоор унаж байтал нэг мэдсэн мартсан байв. Хэ хэ, та ч гэсэн тэгдэг л биз дээ. Нэг мэдэхэд дасаад аль хэдийн хэвийн юм шиг амьдраад эхэлдэг. Би бол яг л тэгсэн. Хүүхдүүдээ зөөгөөд л өдөр хоног харвасан сум шиг өнгөрөөд эхэлжээ.
Image
Хэрвээ ажилласан бол ингээд л гарах байж. (нэтээс авсан зураг)

Тэгэхээр одоо идэлт уулт, явалтын талаар
Би өмнө нь Vitz-ээс G400 рүү үсрээд тэндээсээ Alphard руу шилжсэн хүн л дээ. Өмнөх үсрэлт бол дэндүү хол байгаа биз!! G бол хатуу хатуу. Тэр ойлгомжтой. Харин Alphard-ыг барьснаас хойш хүмүүс Зөөлөн гэж ямар машиныг яриад байдаг байсныг ойлгож эхлэв. Alphard-ыг зөөлхөн л гэж илэрхийлнэ. Мааааш зөөлөн ч гэсэн болох байх. Бамбаг, бамбаг гэсэн явдалтай. Харахад дугуй нь их жижигхэн. 16 инчтэй обудтай. Гэхдээ л дажгүй сайхан явдаг. Их том данхгар кузовтой болохоор аюулгүй байдлын үүднээс намхан л байвал зүгээр юм шиг байгаан. (тогтвортой)
Image
Харин иднэ гэж аймаар байна. Та идэлтээ яаж тооцдог вэ? 100 км-т тэдэн литр тэдэн грам гээд маш нарийн хэлдэг үү? Миний хувьд амьдралд ойроор нь 20 мянгад хийхэд хэдэн өдөр явж байна гэсэн маягийн л хэмжилт байдаг юм. Ха ха. Эсвэл нэг дүүргэхэд 14 хоног барах уу? Хэрвээ 14 хоног барж байвал би сард 2 удаа дүүргэнэ. Нэг дүүргэхдээ 100 мянга төгрөг болно. Тооцоход арай л хялбар байдаг юм. Сард 200 мянга болох юм байна ч гэдэг юмуу. Хол замд явах бол тухайн үед нь тусад нь тооцоолно. Тэр хамаагүй. Гэхдээ миний амьдралын 99% нь их хотдоо тодруулбал 2, 3 гудамжинд л өнгөрөх юм дөөө.
Нээрээ японоос дөнгөж орж ирсэн машин эхэндээ маш их иддэг гэж ярьдаг. Та итгэдэг үү? Эсвэл биеэрээ үзэж байсан уу? Нэгэнт үүнийг ярьсных машин эзнийхээ характерт дасдаг гэсэн ойлголт байж болох юм. Залуучууд “миний тэрэг анхныхаа өвлийг үзэх гэж байгаа юм” гэж ярьдаг даа. Ортой л байх. Орж ирсэн машин их иддэгийн хувьд хол замд нэг сайхан гүйлгэчих гэж зөвлөдөг. Даанч надад боломж байдаггүй. Өдөртөө л 20 мянгын бензин “хусаад” байх шинжтэй. Их явахгүй бол (чааваас ажилдаа ирнэ, орой буцаад явна) 2 эсвэл 3 өдөр юмуу даа. Нөгөө хөгжим нь таг болохоор идэлтийг харж чадахгүй. Бүү мэд ээ. Ямартай ч маш их зарцуулалттай байгаа бололтой.
Alphard-ын хянах дээр нэг сонирхолтой зүү бий. Энэ нь 1 литр шатахуунаар хэдэн км явж байгааг харуулдаг заалт юм. Ихээхэн талбай эзлэн байрласныг харвал чухал үзүүлэлт бололтой. Эхний өдрүүдэд энэ заалтыг огт ойлгодоггүй байснаа сүүлдээ уг заалтыг л ширтээстэй байх шинжтэй. 1-30 гэсэн тоотой. Шааригдах үед Full дүүрч 30 болно. 1 литрээр 30 км явна гэдэг нь бидний ойлгодгоор бол 100 км-т 3.3 литр шатахуун зарцуулна гэсэн үг. Аан, харин хаазлах үед яг эсрэгээр 10-аас доошоо орж 5 хавьцаа очдог. Энэ нь 100-д 20 зарцуулж байгаа юм. Харин 10 хавьцаа заавал 100-д 10 идэх юмуу даа. Үндсэндээ 5-10 хооронд заах нь л түгээмэл. Аятайхан гүйлгэвэл 10-20 хооронд байдаг.
Image
2004 Toyota Alphard Hybrid-ийн хянах самбар нь. Хурд хэмжигчийн баруун талд Ready бичиг, хурдны хайрцгийн сонголт, зүүн талд нь шатахууны хэмжээ, түүний зүүн талд зарцуулалтыг заах хэмжигч харагдаж байна. (нэтээс татсан зураг)
Миний ойлгосноор Alphard нь харьцангуй том биетэй, том машин тул түгжрэлд буюу их хотын нөхцөлд эдийн засгийн үнэмлэхүй өндөр хэмнэлттэй байж чадахгүй юм шиг санагдсан. Түүний ид шид нь хол замд жинхэнэ утгаараа гарах байх. Том кузов нь инерц ихтэй тул гүйлгээд явуулбал ёстой хэмнэлт гэдгийг мэдрэх болов уу.
ОК, ингээд түүний 1 литр шатахуунаар хэдэн км явах гэсэн хянах зүүтэй ажиллаад сурчихлаа.

Image
Хянах нь цэнхэр гэрэлтүүлэгтэй. (Нэтээс татсан зураг)
Нээрээ, Hybrid Alphard-ын хянах нь нэг тийм өвөрмөц. Гоё гэх үү, онцгүй гэх үү, сайн мэдэхгүй юм. Надад бол нэг их гоё санагдаагүй. Үндсэн том заалт болох хурд заагчийн цаад фон нь нэг тийм бүрсийлттэй, сансрын маягийн. Ха ха. Бичих гэсэн нэг л болдоггүй. 3D маягтай ч гэх юмуу. Ирээдүйгээс буцсан нь кинон дээр машин цаг хугацаагаар аялах хурд авах үед цэгүүд сунадаг даа, нэг тиймэрхүү зураглалтай. Мэдээж машин цахилгааны оролцоотой учраас тод цэнхэр өнгө, фонтой. Надад бол хар фон, шаргал эсвэл цав цагаан зүү илүү таалагддаг юм. Яг ийм зүү бүхий хянахыг Lexus-ийн LX загваруудад харж болно.
Хөгжим ажиллагаагүй учраас тэнд юу болдгийг ёстой мэдсэнгүй. Би ч азгүй юм даа. Тэр олон зуун Alphard-аас ийм нь таарч байдаг. Нөгөө талаас ийм сайхан цэмбэгэр нь таардаг азтай ч юмуу. Хүн амьдралыг ямар өнцгөөс харна, амьдрал тэгж л санагдах юм дөө.

Image
Ухрахын цагаан гэрэл болон ухрахын камерыг харж байна. Урд бас ийм камер бий.

Alphard-ын явдал зөөлөн тухай дахиад хэлье. Мэдээж тийм сайхан салонд сууж байгаа хүмүүст хатуу явдал таалагдахгүй нь лавтай. Тэгээд ч Alphard бол Японы дотоод зах зээлд зориулсан загвар болохоор тэд замд огт санаа зовоогүй нь бололтой. Жолооны хүрд зөөлхөн, донсолгоо гаргах, хурдтай давхих үеийн тогтвор, дуу чимээ бүгд хангалттай дажгүй юм.

Явах ангийн хувьд хэлэх юм бараг алга. Би угаасаа явах ангийн талаар мэдлэг багатай.
Салон

Энэ машины урд хэсэгт нүх сүв, хайрцаг шиг их юм алга аа. Нээрээ шүү.. За тоолъё. . . . Больё, больё, залхуу хүрчихлээ. Та өөрөө хэзээ нэгэн цагт дотор нь орвол бүгдийг нь нээгээд харчихна биз.

Image
Зураг дээрээс давхарласан бээлийний хайрцаг, хурдны хайрцгийн рычагийн хажуу талд 2 таглаатай хайрцаг байгааг харж болно.
Урд талын 2 суудлын дунд асар том агуулах шиг том хайрцаг бий. Түүн рүү нарийхан хурц цагаан гэрэл тусдаг юм. Зэвүүн тусгалтай. Цэгэн гэрэл гэвэл оновчтой байх. Анхандаа уг гэрлийн учрыг нь олдоггүй байсан чинь хав харанхуйд уг хайрцаг доторхыг гэрэлтүүлэх үүрэгтэй юм билээ. Үүргээ ч сайн биелүүлнэ.

Жолоочийн мэдэлд олон товчлуурууд бий. Жолооны хүрдэн дээр 2 талаар эгнээд 10-аад, хянахын доогуур бас 2 талд 10-аад байна. Жолооны хүрдэн дээрхийг бараг хэрэглээгүй. Заримыг нь ойлгоо ч үгүй. Та мэддэг бол хэлээд өгөөрэй.
Харин жолооны хүрдний доод хэсэгт хэрэглээ өндөртэй хэдэн товчнууд бий. Тухайлбал баруун талд арын хаалгануудыг нээж хаах хос товч бий. Ер нь Alphard-ын арын 3 хаалга бүгд удирдлагаар нээгдэж хаагддаг. Гэр бүлийн тэрэг гэдэг утгаараа бяцхан зорчигчдод ямар таатай гээч. Манай багачууд машинд суухын тулд хаалганы өмнө ирээд зүгээр л зогсчихдог. Хүн гэж нээрээ, мөн ч амархан дасаж байгаа юм шүү.

Image
Салоны том хаалгануудыг нээж хаах товч

Толины удирдлага, хураадаг товч, багажийн хаалга нээх хаах товч бас бий. Түүнчлэн нөгөө талд эгнээ баригч функц ажиллуулах товч бий. Сонирхоод дарж үзсэн, юу ч болоогүй. Хэ хэ. Тод цагаан шугамтай эгнээтэй зам Улаанбаатарт их биш дээ. Нэг их хэрэг болох эд биш шиг байна лээ. Жолооны хүрдний баруун доод хэсэгт Cruise Control-ын рычаг бас бий. (Хэрэглэж үзээгүй.) Бас япондоо хэрэглэгддэг гэсэн карт уншигч маягийн юм байна лээ. Замын төлбөр уншдаг эд гэсэн.

Нээрээ арын том хаалга нь автомат нээгдэж хаагдахаас гадна цонх нь буудаг. Арын хэсэг тэр чигтээ теньтэй. Үйлдвэрээсээ теньтэй эсэхийг мэдсэнгүй. Харин дуудлага худалдаанд буй нилээд Alphard-ууд цонхондоо хөшигтэй харагдсан боловч энд байсангүй, гэхдээ хөшиг хийх суурины тогтоогуур харагдана лээ. Шаландаа хивсэнцэртэй боловч монголд резин шалавчаас өөр сонголтгүй дээ. Хивсэнцэр дээр шавхайтай гуталтай байна гээд бодохоор ёстой бүтэх эд биш. Alphard-д зориулалтын шалавч олдохгүй шинжтэй, хэрвээ байвал чамгүй үнэтэй байхаар юм байна. Харин зүсээд тавьчихдаг универсаль шалавч байж болохоор юм.

Image
PWR DOOR OFF дарвал арын хаалганууд механик ажиллагаатай болдог. Эгнээ баригчийг хэрэглэж үзээгүй.

Image
Минийхэд ийм товч бас хөшиг байхгүй. Нэтээс татсан зураг. Байсан бол гоё л байх байлаа.

Энэ Alphard-д цаанаасаа нэг сониндуу суудлын бүрээстэй. Савхи ч юм шиг, эсвэл бүр муу ч материал юмуу. Ямартай ч үйлдвэрээсээ ирсэн гэдэг нь шошго дээрээс нь нотлогдсон.
Одоо нэг гоё юмыг нь яръя. Энэ бол Dolby гэрийн театрын систем. Даанч ажиллуулж чадаагүй болохоор ингээд л дуусгахаас. Ха ха. Гэрийн театрынх нь талаар бүр 2 ч ном байна лээ. Хянахын урд яг голд 1 спикер, жолоочийн баруун талд багананд 1, хаалганд 1 гээд урд хэсэгт л лав 5 спикер харагдана лээ. Хойшоо толгойгоо эргүүлээд харахад ил харагдах хэд хэд бий. Шүлсээ залгиад л өнгөрсөн дөө.

Image
Урд панелйин яг голд байрлах спикер. Бичгийг уншаарай. Гоё уу?

Жолоочийн хажуугийн зорчигчийн урд бээлийний хайрцгийн дээд хэсгийг нээвэл тэнд янзын гоё юм бий. Энэ бол зэрэгцэн орших 6 DVD Changer, DVD Тоглуулагч юм. Wooow, үнэхээр гоё зориулалтын эд байсан даа. Бусад Alphard-уудад байдаг эсэхийг мэдэхгүй юм. Би ер нь хэзээ нэгэн цагт Alphard-д орж үзвэл хамгийн түрүүнд тэрхүү хайрцгийг нээж үзнэ. Бас чанартай байрын удирдлагатай.

Image
Доод том бээлийний хайрцгийг нээвэл ийм зүйлс байсан.

Давхар нээлхийний тухайд.. Машин маань ирээд л хүйт орчихсон тул хэрэглэж шалиагүй. Арын том нээлхий нь автомат удирдлагатай гүйж бүтэн нээгддэг бол урдах нь хойгуураа дээшээ хальт нээгддэг. Moonroof гэдэг билүү. Sunroof, moonroof гэж яриад байдаг, ялгаа нь энэ бололтой.

Их гэрэл бол янзтай. Орос найзын хэлсэн шиг гуперийн гэрэл нь ойрынх шиг, ойрынх нь холынх шиг, холынх нь вагоных шиг.. Ха ха. Арай ч тэр нь юу юм бэ. Гэхдээ тун дажгүй гэрэлтгүүлэгтэй. Би 99% УБ хотод байдаг болохоор хүчтэй гэрэлтүүлэгт их дуртай. Гэрлийн рычагийг байнгын ашигладаг. Хэн нэгэн холын гэрэл дээрээ тавьсан бол заавал гэрлээрээ дохиж анхааруулдаг юм. Харин нүд сохлом балиар гэрэлтэй машинууд өөдөөс зогсоод байвал маш их уур хүрдэг. Болдог бол дээвэр дээр байгаа хүчтэй прожекторуудаа асаачих юмсан. Даанч прожектор суурилуулах тухай бодол ийм үед л орж ирэх юм даа. Хэ хэ.

Image
Урд нүүр үнэхээр агуу шүү.

Нээрээ Alphard-д гадаргуу шиг их юм байхгүй. Хэрвээ та байгууллагадаа Alphard авах тухай бодож байгаа бол тэр чинь явдаг рекламны самбар гэж ойлгоорой. Ганц нэг гоё дизайнтай стикер наах тухай бодол бол бий.

Хүмүүс 16-тай дугуйг их чамладаг. Үнэн. Дугуй нь үнэхээр жижигхэн харагддаг. Арай ч дээ гэмээр. Харин унаад явахад мэдэгдэх юм байдаггүй. Зарим хүмүүс 17-тай дугуй тавьсан харагддаг.

Энэ Alphard өвлийн дугуйтай байна лээ. Даанч аль амбасын 2002 онд үйлдвэрлэсэн Blizzak. 11 дэх жилдээ болж байгаа гэсэн үг. Уг нь бол яаралтай солих ёстой юм. Мань яахав дээ, байж л байхаас. Дараа жил л юм бодно доо. Японоос машин ачуулахад дугуй нь зөрж ирдэг гэсэн ортой бололтой. Та зун машин ачуулбал өвлийн дугуйтай, өвөл ачуулбал зуны дугуйтай ирнэ гэсэн үг. Хагас жилийн зайтай ирж байгаа учраас тэр л дээ.

Дугуй нь жижигхэн, өөрөө намхан харагддаг ч гэсэн!! Урд суудалд суухад хөөрхөн гэгчийн авиралт явагдана. Би одоо хүртэл эвтэйхэн суух аргаа олоогүй л байна. Баруун хөлөө тавиад бөгсөө өргөх үү, эсвэл зүүн хөлөөсөө эхлэх үү? Би л лав суудал, хаалганы бариуландаа 2 гараа тэгнэж байгаад 2 хөлөө агаар дээр өргөж шууд шидэж суудаг аргатай болсон. Ха ха. Та яаж сууж байна? Хэрвээ суудал тань үйлдвэрийн савхин суудалтай бол бөгсөөрөө үрээд байлгүй суух аргаа олоорой. Савхи хагараад элэгдчихвэл их муухай харагддаг шүү! Жолоочийн бууж суудаг хэсэг л хамгийн их элэгдэлтэд өртдөг.

Жолооч хэр дээр суудаг вэ гэдгийг та урд хаалгыг хараад л ойлгоно. Жолоочийн мэдэлд байх бариул, цонхны удирдлага, дубэн оруулга нь тээр дээр бяцхан зайнд шамбааралдаад байгаа. Тэгээд доошоо асар цэлгэр уудам зайнд юу ч байхгүй. Эзгүй хээр тал л гэсэн үг. Харин доор байх халаас нь аварга том агуулах юмуу хаашаа юм.

Image
Урд хаалга (нэтээс татсан зураг)

G-д явахад их л өндөрт явдаг даа. Alphard дутахгүй шүү. Машинуудыг дээрээс л харж явна. Дээрээс харахад муу нь юу байхав.


За нэг иймэрхүү. Нээрээ арын салонд нэг талдаа 3 нийлээд 6 баганатай. Багана тус бүрд дээшээ тааз руу тусдаг гэрэлтэй. Шөнө болсон хойно асаахад заал нэлэнхүйдээ бүдэг гэрэлтэй, маш гоё орчинтой болдог. Болдог ч гэж дээ, болдог л байх.

Image
Голын суудлууд

Image
3 дахь эгнээ

Хүн ч дорхноо л дасдаг амьтан дөө. Хэсэг унаад л ямар ч ялгаагүй болчихно лээ. Тэгээд л тэр. Харин хэр их дассанаа өөр машин унах үедээ л эргээд мэдэрдэг шүү дээ.

Танд асуулт эсвэл нэмэлт мэдээлэл байвал сэтгэгдэл дээр бичээрэй. Би материал дээрээ нэмж бичнэ ээ.

Хэт их нуршсан бол уучлаарай. 3 өдөр хувааж бичлээ. Бүгдэд аз жаргал хүсье.
Нэмэлт:

Хөгжмийг оношлуулсан. Миний аз дутаж, гал хамгаалагч төдий асуудал биш байна. Хөгжмөндөө асуудалтай болж таарав. Оролт гаралтуудыг нь тоолж үзсэн 9 болж байна. Айвхтар эд юмаа. 2 камер, Dolby дуугаралттай аудио гаралт, 2 ч DVD төхөөрөмжийн оролт, машины өөрийн компьютерийн оролт гээд л юу эс мундахав. АвтоПлаза, Да хүрээ зүгийн хэд хэдэн газраар орсон. Хавьтуулсангүй. Hybrid-ийн хөгжим хэцүү, зассан ч эргээд эвдрэхдээ амархан, утаснууд нь уян, шалихгүй байдаг учраас дорхноо маслаад тасардаг гэх юм. Одоо тэгээд яахав дээ, яг адилхан нь 280 мянга гээд байна лээ.

Ингээд нэг өдөр хамаатны залуу хараад л шууд худалдаж авах санал тавьснаар шинэ эзэндээ очсон юм. Мань эр Эрдэнэтийнх л дээ. Тэр өдөртөө л гараад явчихсан. Орой нь ярьсан чинь 4 идлээ гэх юм. 4 нь ч юу вэ. Гэхдээ 5-6 хавьцаа иддэг гэсэн шүү. Ёстой л хот хооронд давхиж баймаар тэрэг шүү дээ. Яг л эзэндээ очиж дээ гэж бодогдсон. Арын хүмүүс унтана уу, зурагтаа үзнэ үү, хойно урдаа орно уу, ноцолдоно уу, хүүхдүүд гүйлдэнэ үү, урд талын жолоочид пад байхгүй.

Зорчигчийн буруу талын хаалга гацаад нээгдэхгүй байсныг задалж үзсэн гэсэн. Доороос нь цөм цохьчихжээ. Туршлагатай засварчин бүтэн өдөржин ноцолдож байж гажааг гаргасан. Хаалга ч сайхан ажиллаж байна лээ.

Одоо хөгжмөө солих ажил үлдсэн.

Нээрээ 95 хийх үү, 92 хийх үү гэдэг асуудал байна. 92 хийхээр хөдөлгүүрийн шар асаж оношлуулахаар яндангийн датчик гэсэн онош гарах нь түгээмэл. Би ч 95 хийж байгаад хүлээлгэж өгсөн. Шинэ эзэн нь удахгүй 92 хийх байлгүй дээ. Харин та юу хийж байгаа вэ? Туршлагаасаа хуваалцаарай.


Мэдээж шинэ эзэн нь хөдөлгүүрийн тосыг сольсон, хурдны хайрцгийн тос (CVT) Эрдэнэтэд байхгүй, хот руу захьсан. Хот хооронд сардаа нэг хоёр явчихдаг болохоор дугуйг солих байх. Дугуй сайн байх нь амь настай холбоотой учраас тэр нь ч зөв. Ямар над шиг өглөө оройдоо түгжрэлд гэлдрэх биш.
Нэмэлт

Eagle хар хайрцаг буюу камерыг энэ машиндаа анх хэрэглэсэн юм. Хальт бодоход камер ер нь нэг их хэрэгтэй эд биш юм шиг..

Харин тавьчихсан тохиолдолд танд ямар давуу тал олгохыг хэлж өгье.

Миний хувьд аядуу зөөлөн явдаг, дүрэм зөрчөөд байдаггүй. Харин ингэж явснаар би өөрөө ихээхэн хохирдог. Бүгд мэдэж байгаа дөө. Давхар эргэж байгаа, урсгал сөрж байгаа машинууд түрүүлээд уулзвар нэвтэрчихдэг дээ. Атаархмаар шүү. Би л лав 2, 3 удаа тасарч байж арай хийж уулзвар руу орж байхад цагаан accent шууд давхар орж ирээд л зэрэгцээд зогсчихдог. Тэгээд миний урдуур дайраад ороод явчихна даа. Чичрээд дайраад байвал би л лав яаж ч чадахгүй оруулчихдаг. Та дэлгүүрийн үүдэнд хүнтэй халз тааралдвал шууд мөрлөөд гарах уу эсвэл тэр хүнээ эхэлж гаргах уу? Зам ч ялгаагүй юм шүү дээ.

Хамгийн гол нь хүний амьдрал л юм чинь.. Заримдаа аймаар бухимдах өдөр бас байна аа. Ялангуяа бөөн бөөнөөрөө урсгал сөрөөд дайраад ирэхээр үнэхээр уур хүрч эхэлдэг. Бүр мөргөчихмөөр ч санагдана. Зарим машинуудын тоормосны гэрэлнүүд бүгд асахгүй, тэгсэн мөртлөө гэнэт тоормослоно. Ганц нэг жолооч шахаж дургүй хүргэнэ.

Камертай байхад энэ бүхэн бичигдэж байгаа. Таны гарт альхэдийн нотлох баримт байна. Энэ бол дэндүү том ялгаа гэдгийг би нэг тохиолдлоос мэдсэн юм. Хэрүүл маргаан хийхдээ би маш тааруу. Иймээс маргаанаас үргэлж зайлсхийдэг. Тэгэхээр сэтгэл санааны хувьд ихэнхдээ хохирдог гэсэн үг. Нэг нөхөр урсгал сөрж зэрэгцэж орж ирээд урдуур дайраад байх юм. За яахав, оруулчихлаа. Камертай болсноос хойш бухимдахаа больсон. Тэгсэн тоормосны гэрэлнүүд нь байдаггүй. Урд хэд хэдэн удаа хүчтэй тоормослож байна. Гэнэтхэн албаар өдөөд байгаа юм шиг санагдаад.. Зогсож уулзсан угийн л тавьтаргүй нөхөр, явж байгаа царай нь л тэр.. Урсгал сөрсөн, тоормосны гэрэлгүй нь камерт бичигдсэн, хэрвээ би хүсвэл Замын Цагдаад өгөөд мань эрийн эрхийг хасах ядахнаа л торгуулах эрх байгаа гэдгийг хэлэхэд уучлал гуйгаад сүйд майд.. Сайхан санагдсан шүү. Алдаагаа засахыг сануулаад гар бариад салсан. Хэн технологийг эзэмшинэ, тэр давуу талтай гэж ямар үнэн үг вэ!

Нээрээ машинууд 1-р эгнээгээр явахгүй байгаа нь нэг их ухамсар суусандаа биш камерт бичигдээд яах ч аргагүй болсондоо л тэр юм билээ. Надад ч гэсэн торгуулийн хуудас ирсэн шүү. Би л 2-р сувгаар яваад камерыг анзаарахгүй автобусны эгнээгэр явчихсан юм билээ.

Та урдаа камертай болчихвол дүрэм зөрчиж байгаа жолооч бүхэн таны гарт орж байгаа юм. Та маргах шаардлагагүй. Хүсвэл маргааш нь нотлох баримтаа шүүхэд өгч болно. Осол аваар болсон тохиолдолд даатгалынхантай бас маргалдах шаардлагагүй. Яагаад ч юм, ийм тохиолдолд хүн их тайван, бухимдаад байхаа больчихдог юм билээ. Би л лав тэгсэн. Энэ бол реклам биш. Та дурын брэндийн камераа авч болно шүү дээ. Заавал үнэтэй загвар ч авах хэрэггүй юм билээ.
Машиндаа суухад: түнхний үе өвдөгний үенээс доор байхаар суудал тань тохируулагдсан байх нь таны нуруунд бага ачаалал өгнө.
User avatar
odb
Posts: 1331
Joined: Thu May 24, 2012 9:15 pm

Re: Toyota Alphard

Post by odb »

гялайлаа
Jargale
Posts: 2032
Joined: Mon Dec 05, 2011 11:56 am
Location: Улаанбаатар Хот, Монгол Улс
Contact:

Re: Toyota Alphard

Post by Jargale »

ойрд уншаагүй бичвэр болжээ. дараагын сонголт нь тэгээд юу вэ? 2006 оноос хойш загварын alphard нь илүү мотор сайтай болсон гэх юм? үнэн үү
Never give up!!!
euurtsaikh
Moderator
Posts: 2941
Joined: Thu Jun 07, 2012 5:26 pm
Car: Subaru Forester

Re: Toyota Alphard

Post by euurtsaikh »

Ene chine Moto.mn deer bsan post bishuu?
Toyota Mark 2
Toyota Chaser
Toyota Mark 2
Honda Fit GD3
Toyota Progres JCG10
Honda CRV RD5
Toyota Prius 20
Subaru Forester 2003 XT MT
Subaru Forester 2005 N/A L.L.BEAN
Subaru Forester 2004 Cross Sports
Subaru Forester 2009 XT
User avatar
Ariuka
Posts: 1974
Joined: Sun Apr 29, 2012 1:11 pm

Re: Toyota Alphard

Post by Ariuka »

Сайхан мөлжлөө тун таатай байна
euurtsaikh
Moderator
Posts: 2941
Joined: Thu Jun 07, 2012 5:26 pm
Car: Subaru Forester

Re: Toyota Alphard

Post by euurtsaikh »

Alphard uug ni saixan ym shig bgan. Gexdee yg avii gexeer neg l zorig xurexgui bgamdaa. End tend zogsoold tavixad neleen tom zai xeregtei. Tegeed jiliin barag 90% -d ni ajil ger gedeg marshrutaar yvaxad shal hereggui tom zai bolchood bgan.
Toyota Mark 2
Toyota Chaser
Toyota Mark 2
Honda Fit GD3
Toyota Progres JCG10
Honda CRV RD5
Toyota Prius 20
Subaru Forester 2003 XT MT
Subaru Forester 2005 N/A L.L.BEAN
Subaru Forester 2004 Cross Sports
Subaru Forester 2009 XT
User avatar
Galaamn
Posts: 683
Joined: Tue Dec 18, 2012 11:51 pm
Location: Улаанбаатар хот

Re: Toyota Alphard

Post by Galaamn »

Жилийн өмнө бичиж байсан тойм маань явж байна.
Үүрцайх-д хэлэхэд яг наад шалтгаанаар чинь би Альпардаа зарж Форестер авсан хүн шүү хэхэ
МАФ-ын гишүүн.
batva
Posts: 67
Joined: Fri Dec 21, 2012 11:16 pm

Re: Toyota Alphard

Post by batva »

Альфардаа зараад Форестер унахад төрсөн сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу?
User avatar
aza315
Posts: 397
Joined: Fri Nov 11, 2011 12:42 pm
Location: www.maf.mn

Re: Toyota Alphard

Post by aza315 »

Alphard ih zuulun yavdaltai gesen unen uu, crownoos her bol?
171
User avatar
Баярмагнай
Posts: 58
Joined: Fri Oct 26, 2012 8:59 pm
Car: 2001 Toyota Harrier aerotourer 2.4
2004 Toyota Alphard hybrid
...coming soon
Location: Erdenet
Contact:

Re: Toyota Alphard

Post by Баярмагнай »

yavdal bol zai ihtei yag crown..yu l bn zai bn..bagtaamj ihtei murtuu daats muu
Машиндаа суухад: түнхний үе өвдөгний үенээс доор байхаар суудал тань тохируулагдсан байх нь таны нуруунд бага ачаалал өгнө.
User avatar
Exotic
Posts: 3314
Joined: Tue Sep 04, 2012 9:00 am
Car: Honda
Hyundai
Mitsubishi
Toyota
Contact:

Re: Toyota Alphard

Post by Exotic »

medeej daats ihesvel yvdal hatuu bolno l doo.
life is too short to drive stock cars..
batva
Posts: 67
Joined: Fri Dec 21, 2012 11:16 pm

Re: Toyota Alphard

Post by batva »

Даац муу гэдэг нь, 7-8 хүн суугаад явахад шалчигнаад байхгүй биз дээ? Энэ талаараа жаахан дэлгэрэнгүй бичихгүй юу хө?
Post Reply

Return to “Toyota”