Манай энэ хэсэгт иймэрхүү машины талаар яриа цухас, цухас гараад байгаа боловч яг нээгээгүй байхаар нь нээчихлээ.
Офф-роуд чиглэлээр хөгжиж байгаа хүмүүсийг харахад хүнд бэрхээ туулахын тулд машинаа хотоос хол гаргах, уул хадруугаа, ус намагруугаа очих хэрэгтэй болдог. тэгвэл хол удаан аялахад хоол хүнс, багаж хэрэгсэл, эхнэр хүүхэд, туслах инженерүүд гээд олон юмыг багтаах, чирэгдэхгүй дагаад шогшоод байх арын албаны томхон унаа хэрэгтэй болмоор. Бас зарим хүмүүсийн хувьд лагерийн байшин авснаас ийм унаа авчаад хаа хүссэн газраа очоод лагердаж байх ч хүсэл ихтэй байдаг.
Хөдөө гадаа явж байхад бороо ордог, ойд хонодог, хадтай газар хонодог. тэр үед хуурай, тухтай дулаан орондоо орж унтана гэдэг бол диваажин л гэсэн үг. тэгээд тэр цэгээсээ шууд асаад хөдлөхөд бэлэн гэсэн үг.
Сүүлийн үед иймэрхүү ачааны машиныг, тэр дундаа 4 дугуй хөтлөгчтэй өндөр дугуйтай машиныг тоноглож унах нь үнэхээр их болж, тэр машинуудыг зөөх нь ч элбэг болсон нь энд тэндэхийн задгай зогсоол, хашаанд их харагдах болсноос олж харж болохоор байгаа.
Энэ л сэдвийн талаар хэлэлцлцэж, ярьж, бас хөгжүүлцгээе.
за миний мэдэж байгаагаар Мерседес бензийн Юнимог, Газ 66, Mitsubishi Canter, Center, даварвал олон удаагийн дакарын аварга КАМАЗ зэргийг ч дурдаж болох юм.
Одоо портал, аяны, зөөврийн юм хөгжсөн өнөө үед ачаан дээрээ тогтой, халуун хүйтэн устай, утастай, интернеттэй, кабельтай, жорлонтой, унтлагын өрөөтэй, баар, караоке гээд юутай л бол юутай 1 өрөө орон сууцыг барьж болох болсон үе.
Ер нь МАФ-д нэг байхад өвлийн айсдрифт, зуны гимхана, хавар намрын офф-роуд аялал, зуны жижиг ралли уралдаан гээд юу л бол юунд хэргээ гаргаж болмоор санагдаж байна.
за нөхдийг үгийг сонсоё. :ymhug:
Юнимог
http://www.unicat.com/en/pics/MD52h-Uni ... 06x6-2.php
ГАЗ 66
http://truck-auto.info/gaz/354-66.html
Кантер



