Машины шилэн дээр наасан гэрэл бууруулагч хальс ихэд муудаж, элэгдэж цоорсон, гандсан зурагдсан тул өчиггүй хуулж хаялаа. Юмыг эвдэж сүйтгэх амархан тул элдэв асуудал гарсангүй. Аль нэг булангаас нь татаад, аль болох бүтнээр нь хуулах гэж хичээх хэрэгтэй юм байна.
Харин арын цонхны цан арилгагч зэс шугамтай тул ихэд болгоомжтой хандах хэрэгтэй.
Xальсаа хуулсан бол шилэн дээр үлдэх хэсэг нь усанд хялбар дэвтдэг тул сайтар норгоод, гал тогооны зүлгүүртэй пролоноор арчаад авчихна.
Нэгэнт шилээ сайтар цэвэрлэх бол цоо шинэ цаасны хутгаар гадна талаас нь норгож байгаад хусахад түүнд наалдсан элдэв тоос шороо хог буртаг маш сайн арилдаг.
Гэхдээ үүнийг шинэ/шинэвтэр машинуудын шилэн дээр турших хэрэггүй! Учир нь эдгээр нь гадна талдаа хэт ягаан туяанаас хамгаалах давхарга/түрхэцтэй тул түүнийг нь гэмтээж болзошгүй!!
BEFORE
AFTER
