ажилынхаа хажуугаараа нэг иймэрхүү юм бичив. яааяаа бараг дурлачих шиг л боллоо
The Jeremy Clarkson story
Дэлхийн хамгийн их үзэгчтэй Top Gear авто шоуны хөтлөгч Jeremy Clarkson бүдүүлэг зан авир гаргасных нь төлөө түүнийг ажилаас нь халаад байгаа билээ. дэлхий дахиныг шуугиулаад байгаа Jeremy Clarkson гэж чухам хэн бэ ?
“ Алдар нэр , хувь тавилан , хоёрын аль нэгийг сонгох хэрэгтэй бол та 7 хонгийн бүхий л өдөр хувь тавилангаа сонгох нь дээр . нэр алдартай байна гэдэг төдий чинээ зовлонтой байдаг” гэж Jeremy Clarkson нэгэнтээ хэлж байжээ.
Олон нийтийн дунд нилээдгүй нэр хүндтэй хөтлөгч Jeremy Clarkson Top Gear нэвтрүүлэгийг хийж эхэлсэнээс хойш уг нэвтрүүлэг Британы хамгийн их үзэгчтэй нэвтрүүлэгээр хэд хэдэн удаа шалгарч дэлхийн 200 орны 350 сая хүмүүс үздэг гэсэн судалгаа гарчээ. мөн зөвхөн энэ нэвтрүүлгээр л гэхэд ВВС телевиз жилд 200 сая долларын ашиг олдог байжээ.
Өдгөө тэрбээр 54 настай бөгөөд одоогийн ерөнхий сайд David Cameron –ны хамгийн сайн найз , 2 үндэсний сонингийн нийтлэлч , хөтлөгч мөн авто машиний хорхойтон нэгэн юм.
Jeremy Charles Robert Clarkson 1960 оны 4 сарын 11 нд Өмнөд Йоркширийн Doncaster гэх жижигхэн тосгонд урлагийн багш Shirley болон далайчин Eddie –н том хүү боолон мэндэлжээ.
Clarkson алдарт BBC телевизэд 12 настайгаасаа ажиллаж эхэлжээ. Тухайн үед тэрбээр Anthony Buckeridge –н үлгэрээс сэдэвлэсэн жүжигт тогложээ.
Ахлах сургуульд сурч байхдаа л Clarkson тамхи татаж , мөн согтууруулах ундаа хэрэглэдэг хүнд гарын сурагчдын нэг байжээ. Тэрбээр авто спортод дуртай ба хөлбөмбөгөөс челсигийн тоглолтыг хэд хэдэн удаа очиж үзэж байжээ. Хамгийн сүүлд BBC телевиз түүнийг халсан тухай мэдэгдэх үед тэрбээр Лондонд Парис Сейнт Жермейн Челсийн тоглолтыг үзэж байсан байна.
Clarkson Top Gear нэвтрүүлгийг 1988 оноос 2000 он хүртэл ганцаар хөтлөн 2002 оноос эхлэн James May болон Richard Hammond нартай хамтран хөтлөх болжээ.
2011 он гэхэд зөвхөн Clarkson-д л 20,000 гомдол шүүмжлэл ирж байжээ.
Мөн тэрбээр Daily Mirror сониниы эрхлэгч Piers Morgan –той олон жилийн турш дайсагналцсаны эцэст 2004 онд Британы хэвлэл мэдээллийн наадмын үеэр Clarkson- түүнийг цохин олныг гайхшруулж байв.
Тэдний хэрүүл маргаан эцэстээ хүрч 2008 онд шууд нэвтрүүлгийн үеэр маргалдан нэвтрүүлгийн дараа Piers Morgan –г дахин зодон Clarkson-ны хуруу хугарч байжээ.
Хамгийн сүүлд өнгөрсөн оны 5-р сард арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үг хэллэг ашигласны улмаас сүүлчийн сануулгаа аваад байсан юм
Тухайн үед Jeremy "бусдыг ялгаварлан гадуурхах шинжтэй үг хэллэг ашигласан бол уучлаарай" хэмээн үзэгчдээсээ уучлалт гуйж байв.
Clarkson 2 удаа гэрлэж байсан. 1989 онд эхний эхнэртэйгээ суусан ч хэдхэн сарын дараа тэд гэрлэлтээ цуцлуулжээ. Харин 1993 онд тэрбээр менежертэйгээ гэрлэн өдгөө 3 хүүхдийн хамт Oxfordshire -н жижиг тосгон Chipping Norton -д
сая гаран хүмүүс Jeremy Clarkson –г ажилдаа эргэн оруулах санал гарган гарын үсэг цуглуулан жагссан ч ВВС телевиз шийдвэрэээ эргэн харахгүй гэдгээ албан ёсоор мэдэгдээд байна.
түүний машинууд
Volvo XC90
Range Rover TDV8 Vogue SE
Lotus Elise 111S
Mercedes-Benz 600 Grosser
Mercedes-Benz SLK55 AMG
Mercedes CLK63 AMG Black
Mercedes-Benz SLS AMG Roadster
BMW M3 CSL
Honda CR-X
Ferrari F355
Ford GT
Aston Martin Virage
Lamborghini Gallardo
Volkswagen Scirocco 1
Volkswagen Scirocco 2
Ford Escort RS Cosworth
