Toyota Crown.....

Moderators: temp, Mod_1

Badka
Moderator
Posts: 1252
Joined: Tue Nov 08, 2011 3:43 pm

Toyota Crown.....

Post by Badka »

Монголд түгээмэл хэрэглэгдэж байгаа ялгаануудийг чадан ядан бичий.. Ер нь Crown дотороо их олон янз байгаа жишээ нь 1JZ-GE 1JZ-FSE (2500cc) мотортой бол JZS151, JZS171 гэх мэт нэрлэдэг. 2JZ-GE, 2JZ-FSE (3000cc) болонгуут JZS155, JZS175 гэж нэрлэх ба 4WD болоод ирхээр мотороосоо шалтгаалж JZS153, JZS157, JZS173, JZS179 гэж ялгадаг.
--------------------------------------------------------------------------------------------------------------
Image

1. 1998-1999 хооронд уйлдвэрлэгдсэн Роял-ийн тсуврал 151 кузовтой нь байна.Миний унадаг байсан 97 оны Crown-г бодвол урд гупэрнийхээ доод хэсэгт нэмэлт Fog ( манангийн шар) гэрэлтэй нүүр их гэрэлүүд нь бага зэрэг өөр юм байна лээ.бусадаараа 95 оны яг ийм кузовтойгуудаасаа ялгараад байх юм нээх байхгүй. Моторийн хувьд 2000-3000cc хооронд байдаг.151 кузовтой Crown унаж байсны хувьд моторын сонголт 2500cc (1JZ-GE 200hp) мотор хамгийн зөв сонголт гэж хэлэх байна

Image

2. Энэхүү цуврал нь 1999-2003 оны хооронд үйлдвэрлэгдсэн 171 кузовтой Athlete V загвар нь билээ.3 дахь зураган дээрх Crown нь бас 171 кузовтой Royal Saloon-тай Crown нь байна. Миний ажигласнаар энэ 2 кузов нь яг адилхан боловч Athlete V нь Royal-аасаа ялгарах зүйл нь Их гэрэл нь 2 дугуй салаа Xenon гэрэлтэй ба 2500cc турбо (1JZ-GTE 280HP) мотортой, доторх салон нь хар болон саарал өнгөтэй карбон өнгө маягийн саарал оруулгатай. Athlete V энгийнээ бодвол арай жаахан үнэтэй талдаа. Уул нь тохь тух хурд хүчийг мэдэрмээр байвал энэ цуврал нь үнэхээр сайхан сонголт болно.Tourer V , IR-V, VR25 зэрэг X загваруудтай ижил нэгэн зүрхтэй тул 2500сс турбо (1JZ-GTE) хурд хүчээр дутахгүйн дээр + тав тухтай . 2003 оноос хойших загварийн Athlete-үүд нь турбо байхгүй болж харин моторых нь хэмжээг томруулан 3000cc 3500cc (2JZ-FSE) хөдөлгүүртэй болгосон байна.

Image

3. 1999-2003 оны хооронд үйлдвэрлэгдсэн Royal-ийн цувралуудын нэг байна. Моторын хувьд 2000-3000cc хооронд байдаг. VVTI юмуу D4 мотортой үйлдвэрлэгддэг. 171 кузовууд нь оноосоо шалтгаалаад 2 хүн унахад зориулагдсан суудлийн тохиргоо, арийн шилний хөшиг жижиг нэмэлт зүйлүүдтэй. Royal Saloon нь унаж байгаа хүндээ зөөлөн явдал, тав тухыг мэдрүүлхээр Luxury ангиллын унаа билээ. Toyota-гийн машинуудын ард байрлах G үсэг нь бусад адил загвараасаа илүү нэмэлттэй гэдэгийг илтгэнэ. G ангиллийн тэрэгнүүд цахилгаан амаржинтай байх нь элбэг Ийм загвар нь бусад загвараа бодвол илүү зөөлөн явдалтай.


Image
Image

4. Мэдээж Crown ярьсан бол хамгийн тансаг өндөр зэрэглэлийн загварийг нь дурьдахгуй өнгөрвөл алдас болох биз.Энэ бол Toyota Crown Majesta . Гэхдээ унаж хэрэглэж байгаагүй болохоор нарийн зүйлсийг сайн мэдэхгүй юм. Ямар ч байсан Toyota Crown Majesta загварт V8 бүхий 4200cc 4600cc бүхий хүчирхэг хөдөлгүүрүүд суурилуулан салоонийг савхиар доторлон хүнд хэрэгтэй бүх зүйлсийг багтаасан байдаг билээ.. Жинхэнэ VIP жолоочтой хүний унаа даа :p
за ингээд өөрийхөө ажиглаж мэдсэн зүйлүүдээ бичлээ.Ахиад цааш нь нэмж бичнээ
Last edited by Badka on Fri Nov 18, 2011 4:59 pm, edited 1 time in total.
JZS171 1JZ-GTE 1600.000kg
Badka
Moderator
Posts: 1252
Joined: Tue Nov 08, 2011 3:43 pm

Re: Toyota Crown.....

Post by Badka »

EGU wrote:za sain baitsgaana uu crown ah duusee neg iim mashin baina
-Toyota crown 181
-2005 ond uildverlegdesen /toyota crown 50th anniversery edition/
-2.5 cc V6
-4GR-FSE motortoi /benzin tlc 200nuud bugd iim motortoi bga tegeheer gaigui baih gej bodoj bga/
-Dual-VVTI 212 hp 6,400 RPM deer garna gej bichsen baina Dual-VVTI /hamariig ni suhuud ch medeh yum baihgui baahan hairtsagtai yum bna/
-D4 direct injection /odoogoor medegdeh yum alga l bna huuchiraad ireheeree solij l taarah yum shig bna 95 hiiheer 92 oos iluu idej bna barag/
-212 hp bol kuzovoo hangalttai hudulgudug
-Tultal gishgehed yu gehiin medegdehgui tiim erchtei duu gardag bi bodohdoo Dual-VVTI gej bodson
-Yurnu bol huch mash saitain anzaaragdam yum bnalee
-100km/h-iig 8 9 sec havitsaa avch bnalee

-odoogiin baidlaar 35.000 km yavsan baigaa /gehdee bi uhraasan baih gej bodoj baigaa/
-G-book gedeg undsen systemtei teren deer buh uildel ni baij baidag agaariin ursgal, air condition, navigation, hugjim, zereg bugd baidag uharah camertai gehdee naidaad hereggui yum bnalee oron zain medremj baihgui bolohoor hetsuu yum bnalee yag tultal ni l tavih gej bval hereglevel zuger yum bnalee
-TRC-tai gehdee hereglej uzeegui
-AFC gesen yumtai bnalee teriig ni oilgoogui yu bolohiig ni...
-Smart key-tei tulhuuree yumand hiij tsenegledeg ni ih taalagdsan /Buh haalgan deeree medregch buhii tulhuurtei hun oirtoj ochihod tolinii dood taliin gerel automataar asdag/
-Ar taliin tom tsonh ni hushigtei /uhrah bolohoor uuruu automataar buudag yum bnale/
-Bluetooth systemtei
-Rulinii huvid yarih yum baihgui barits saitai buh l gar door baij bolohoor yum bairlasan gar utasan deer bairladag zalgadag nogoon tovch bolon ulaan tovch hurtel
-Urd taliin aguurjuulagchiin salhinii chig zaagch automataar 2 tiish huduldug



-Ar taliin tsonh ni tsanaasaa irehdee buuralttai gehdee har buuralt bish harahad tolirhuu tiim haragddag gadnaasaa nileen hicheej baij l harj chadahaar
-Duguinaas urd heseg ni busad mashin shig tiim urt bish urd guper ni gesen ugldee tiim bolohoor urd talaaar tiim hurdan tulahaar bish
-Manevar mash saitai bugs ni mash sain ajildag yum shig sanagdsan ergehed mash baga zaind ergedeg
-Mash urgun garahgui baih gesen yum deeguur dairaad garaad yavchihdag /tlc 200tai hariltsuulbal 10-20 cm nariin baih shig bnalee/bolohoor
-Ar taliin suudal bol uneheer tuhaitai tom zaitai
-Urd suudalch mun adil uneheer tuhtai joloochiin suudaliig yamar l bol yamaraar hudulguj boldog
-Joloochiin haalga ongoiloo gej bodohod joloochiinh l uuruu ongoino busad ni gadna talaasaa ongoihgui
-Mun zaaval zorchigch bolon joloochiin ayulguin bus buseluudeg 30km/h deesh garahaar bainga dohio ch ugch suudaliin busee hiihiig sanuuldag
safety talaasaa mash sain mashin sanagdsan
-Ariin bagaj ni mash tom zaitai
-Tsaanaas irehdee hivsin shalavchtai irsen
-Hyanah sambar deer buh mashinii status garch irdeg hyanah bol delgetsee harahad l buh medeeleliig avch bolohoor
-Hed idej bga hed ideh ene benzineer heden km yavah geh met medeeleluud garch irdeg heden kmd neg l benzin zartsuulj baina geh met
-Benzin idelt hotdoo 10.5 havitsaa l idej baina shuluund hemjij uzeegui bga
-Bituumjlel mash saitai
-Gerel ni untraasan baihad buuchihsan baij bgad asahaar butsaj deeshildeg yum bnalee
-Her baragiin jijig donsolgoog mederdeggui mederleech tas hiitel mederdeggui
-Altezza-tai zeregtsuuleed tavisan adilhan haragdaj bnalee aav huu 2 shigl :hehe:
-Crowntoi gishuudiin helseneer yostoi muu zan suulgahaar mashin bnalee :wd:


Etsest ni helehed high angilaliin mashin gej high angilaliin l mashin baidag yum bna BMW 7 Mercedes benz S angilaltai ursulduhuits mashin ni toyota Crown l yum bna
Ene buh yum bol zuvhun minii l ajiglasan yumnuud shuu
Hun bolgon adilgui gedeg shig hun bolgon mashinii yaj heregledeg ni adilgui bailguidee tegeheer mashin bolgon adilgui
Odoohondoo yag ch minii ner deer ircheegui l bna geriin heregtseend hul zalguulj l bnadaa miniih gej oilgoj bolohgui shuu manaihaan
Humuust gaihuulj bicheegui shuu manaihan nadad ene buhen uneheer shine uneheer goyo sanagdsandaa l zarim neg denduu anhan shatnii yum bichsen baij magadgui yum :hi:

EGU
JZS171 1JZ-GTE 1600.000kg
Badka
Moderator
Posts: 1252
Joined: Tue Nov 08, 2011 3:43 pm

Re: Toyota Crown.....

Post by Badka »

Soyomboo wrote:
baaksi wrote:Crown Royal Touring гэхээр ямар юм байна? Спортлог талдаа гэсэн үгүү?
Yes, minini medej bgaagaar Crown Royal Touring ni 1987-91 onuudiin S-130, 1991-95 onii S-140, 1995-99 onii S-150 tsuvraluudad bdag sportlog zagvar ni. 1999 onoos hoish S-170 bolohooroo Crown Athlete bolson yum bilee.
auto.vl.ru-s uzehed Royal Touring ni motoriin cc tomtoi, tonoglol iluutei, dugui ni ch gesen orgon yum bna. oor nariin yalgaa zondoo bgaa bhaa.
JZS171 1JZ-GTE 1600.000kg
User avatar
Toogy
Posts: 1940
Joined: Mon Nov 14, 2011 4:11 pm
Car: Toyota Carina Ti, 1999, 1.5cc
Toyota Crown ROYAL SALOON, 1999, 2.5cc
Toyota Mark II TOURER, 1997,2.0cc
Toyota Crown ATHLETE 2003, 2.5cc
Toyota Crown MAJESTA 2004, 3.0cc
Toyota Prius 2005, 1.5cc.

Re: Toyota Crown.....

Post by Toogy »

Badka нөгөө athlete V-тэйгээ л байгаа юү?
Toyota crown MAJESTA.
Badka
Moderator
Posts: 1252
Joined: Tue Nov 08, 2011 3:43 pm

Re: Toyota Crown.....

Post by Badka »

Toyota Crown

Эх сурвалж: http://www.moto.mn
http://en.wikipedia.org/wiki/Toyota_Crown

Үйлдвэрлэгч: Toyota
Үйлдвэрлэл: 1955–өнөөг хүртэл
Угсралт: Toyota City, Nagoya
Ангилал: Их гарын тансаг зэрэглэлийн тэрэг
Их биеийн загвар: Седан
4 хаалгатай хатуу дээвэртэй (1974–1999)
2 хаалгатай хатуу дээвэртэй coupe (1967–1983)
Комби (1962–2007)
Pick-up (1967–1971)
Платформ: S-цуврал
Ойролцоо загварууд:Toyota Aristo
Toyota Crown Majesta

Image
Toyota фирм тансаг зэрэглэлийн их гарын седан тэрэг үйлдвэрлэхээр шийдсэн нь Crown буюу Хааны титэм гэсэн нэртэй машин байжээ. Гэхдээ гайхалтай нь тухайн үедээ буюу анхандаа Crown тэргийг Япон болон Азийн зарим орнуудад такси үйлчилгээнд явуулахаар зориулж хийсэн гэдэг.

Үйдлвэрлэсний дараа жил нь уг машиныг америк руу гаргаж худалдаалсан бөгөөд энэхүү худалдаа 1950-аад оноос 1971 он хүртэл үргэлжилсэн юм. Тэгэхээр Crown седан бол Toyota-ийн хувьд хамгийн урт настай седан тэрэг юм. Мөн ч олон жил үйлдвэрлэгдэж байна даа. Өнөөдөр ч гэсэн цоо шинэ Crown гарсаар л байгаа гээд бод доо. Түүний дээр насаараа зөвхөн Century болон Majesta гэсэн машинууд л ордог.

1964 оноос эхлэн Европ руу экспортлогдож эхэлсэн бөгөөд анхны машиныг нь Финлянд хүн авсан гэдэг. Тэгээд Голланд, Белги гэсэн орнууд Crown-ыг гудамжиндаа харж эхэлсэн. Түүнчлэн 1980 он хүртэл Англид бас л Crown-ыг амжилттай зарсан.

Харин Канадад 1965-1968 он хүртэл зарагдсан юм.

Нилээн олон оронд Crown нь арай л үнэтэй байсан тул түүний оронд Cressida загвар түлхүү зарагддаг байв. Түүнчлэн Австрали орны хэрэглэгчид Crown-д ихээхэн дуртай байсан нь сонин юм.

Crown нь ихээхэн том урд нүүртэй, нүүрэн дээрээ “Хааны титэм”-ийн логотой. Харин ардаа болохоор Toyota-ийн логотой байдаг.

Crown гэдэг нэр Toyota-д аз авчирсан гэлтэй. Магадгүй тэд энэ нэрэндээ ихээхэн дуртай ажээ. Иймээс Crown бол тэдний гол седан юм. Жишээ нь Corolla гэдэг нэр нь латинаар бол жижигхэн титэм гэсэн утгатай бол Camry гэдэг нь бас л япон дуудлагаараа хааны титэм, Corona нь латинаар нь бас л Хааны титэм гэсэн үг ажээ. Тэгэхээр Toyota-ийн залуус хааны титэмд үнэнхүү дуртай юм байна.


Анхны үе (RS Model-S30 Model: 1955-1962)
Үйлдвэрлэл: 1955–1962
Их биеийн загвар: 4 хаалгатай комби, 2 хаалгатай комби
Хөдөлгүүр: 1.5L (1453cc) R (1955-1960)
1.9L (1897cc) 3R (1961-1962)
Тэнхлэг хоорондын зай: 2,530 mm (100 in)
Урт: 4,285 mm (168.7 in)
Өргөн: 1,679 mm (66.1 in)
Өндөр: 1,524 mm (60.0 in)
Чирэх чадал: 1,152 kg (2,540 lb)


Image
Image

Toyopet Super машинд ашиглаж байсан Type R төрлийн 1.5 литрийн хөдөлгүүрээр тоноглосон Crown нь анх 1955 онд гарсан байна. Гол зорилго нь такси үйлчилгээнд явуулах байв. 3 болон 6 хүний суудалтай байсан.

Анхны RS загвар нь өнгө төрх, гадаад үзэмжээ шинэчилж 1958 онд RS20 болсон юм. Харин 1961 онд нөгөө 1.5 литрийн моторыг томсгож 1.9 литрийн 3R мотортой болсноор тухайн загвар маань RS30 болсон юм.

Image

Toyopet Masterline

2 дахь үе (S40 Model: 1962-1967)
Үйлдвэрлэл: 1962–1967
Их биеийн загвар: 4 хаалгатай седан, 4 хаалгатай комби, 2 хаалгатай coupe
Хөдөлгүүр: 1.9 L I4 OHV 3R
2.0 L I6 SOHC M
Хроп: 3 шатлалтай механик, 2 шатлалтай автомат
Тэнхлэг хоорондын зай: 2,690 mm (106 in)
Урт: 4,610 mm (181 in)
4,688 mm (184.6 in) wagon
Өргөн: 1,695 mm (66.7 in)
1,470 mm (58 in) wagon
Өндөр: 1,460 mm (57 in)
Чирэх чадал: 1,265 kg (2,790 lb)
1,354 kg (2,990 lb) wagon

Image

Corona загварыг шинээр танилцуулахын хажуугаар илт шинэчилж, томруулсан S40 хэмээх цувралыг 1962 онд олонд дэлгэн үзүүлжээ. Энэ загварт л анх Station Wagon буюу Комбиг хийсэн байна. Маш том нүүр, орчин үеийн хийц зэрэг нь аргагүй л анхаарал татсан.

Image
2 шатлалтай автомат хропыг танилцуулсан бөгөөд үүнийг Toyoglide гэж нэрлэдэг байв. Column буюу Тулгуур багана shift-тэй байжээ.

Өмнөх S30 цувралаа бодвол хамаагүй томорч сайжирсан байсан тул мотор ч мөн адил сайжирсан нь гарцаагүй. Ингээд анх удаагаа 4 цилиндртэй R цувралын мотор дараа нь 1965 онд 6 цилиндртэй M ангиллын мотор тавигджээ.

Нэмэлт тоноглолууд тавьсан Deluxe ба Super Deluxe загварууд бас гарсан. Тухайн үедээ Crown нь ажлын машин байсан юм. Өөрөөр хэлбэл ажил төрөлд хэрэглэдэг гэсэн үг л дээ.

Тухайн үед мөнгө хатуу байсныг хэлэх үү, MS41L загварын седан маань америкт 2,305 доллараар зарагдаж байсан гээд боддоо. Харин автомат хроптой нь 160 доллараар илүү байжээ.

1963 онд 2 хаалгатай Crown Convertible загварыг Токио Мотор Шоун дээр үзүүлсэн. Энэ бол Crown 1900 седан тэрэг дээр үндэслэсэн дээврээ эвхдэг машин байв. Гэвч масс үйлдвэрлэлд ороогүй юм.

Image

Toyopet Crown S40

3 дахь үе (S50 Загвар: 1967-1971)
Үйлдвэрлэл: 1967–1971
Их биеийн загвар: 4 хаалгатай седан, 4 хаалгатай комби, 2 хаалгатай coupe
Хөдөлгүүр:2.3L 2M (2253 cc) SOHC
Хроп: 2 шатлалтай автомат, 3 шатлалтай механик, 4 шатлалтай механик
Тэнхлэг хоорондын зай: 2,690 mm (106 in)
Урт: 4,665 mm (183.7 in) sedan
4,689 mm (184.6 in)
Өргөн: 1,690 mm (67 in)
Өндөр: 1,445 mm (56.9 in) sedan
1,465 mm (57.7 in) wagon
Чирэх чадал: 1,305 kg (2,880 lb) sedan

Image

1967 онд гарсан. Машин маань механикийн хувьд өмнөхтэй адил байсан боловч нилээд тоноглол нэмэгджээ. Өндөр үзүүлэлт бүхий 2.0 литрийн M мотортой эсвэл 2.3 литрийн 2M загварын мотортой болсон.

Crown-ийн 2253cc 2M мотор нь японы стандартаын дагуу жижиг машинд тавих боломжгүй байлаа. Гэхдээ л 1968 онд энэхүү том моторыг шинээр гаргаж байгаа Corona Mark II машинд тавьсан юм.

Image

Ингэж дүү нарыг нь гаргаснаар Crown машин нь Toyota-ийн хамгийн том тансаг загварын седан болсон бөгөөд тансаг сайхан дотоод салон, том зай зэргийг хэрэглэгчид эдлэх болжээ. Бас үүнээс хойш pick-up байдлаар гарахаа больсон. Өөрөөр хэлбэл седан загвар дээрээ бат тогтсон гэсэн үг л дээ. Үүнээс хойш Crown маань ажлын морь байхаа больжээ.

Харин комби загварынх тухайд дараах онцлогууд байжээ.
- 7, 8 зорчигчийн суудалтай. 2 нь урдаа, 3 хүн яг ард нь, тэгээд 3 хүн дахиад, харин ачааны хэсэгт дахиад 2 хүн багтаад суугаад явах боломжтой байв.
- Арын цонх нь автоматаар ажилладаг


4 дэх үе (S60 & S70 Загварууд: 1971-1974)
Үйлдвэрлэл: Feb 1971–Sept 1974
Их биеийн загвар: 4 хаалгатай седан, 4 хаалгатай комби, 2 хаалгатай coupe
Хөдөлгүүр: 2.6 L 4M I-6
2.0 L M I-6
Хроп: 3 шатлалтай автомат, 5 шатлалтай механик
Тэнхлэг хоорондын зай: 2,690 mm (106 in)
Урт: 4,680 mm (184 in)
Өргөн: 1,690 mm (67 in)
Өндөр: 1,420 mm (56 in)
Чирэх чадал: 1,361 kg (3,000 lb)

Image

1971 онд гарсан бөгөөд 4M 2600 хөдөлгүүртэй байсан. Хамгийн гол нь та бидний мэдэх Super Saloon гэдэг Тусгай тэмдэглэгээтэй загвар гарсан юм. Түүнчлэн Super Deluxe болон Deluxe загварууд бас гарсан. Зарим зах зээлд зориулж 2.0 литрийн M хөдөлгүүртэй бас байв.

Image

Седан ба Комби нь MS60/MS65 эсвэл MS62/MS63 гэсэн кодтой байжээ. Энэ удаагийн загвараас эхлээд жинхэнэ утгаараа Crown нэртэй болов. Түүнээс өмнө болохоор Toyopets гэсэн нэртэй байв.

Энэ загвар нь тухайн үедээ их том мэт санагдаж байсан болохоор “Цэнхэр халим” гэж хочилдог байжээ. Их л том гэсэн санаа байгаа биз.

Энэ үеэс эхлээд өнөөгийн төрхөө бага багаар олжээ. Дөрвөлжин гэрэл нь танд танил санагдаж магадгүй. Харамсалтай нь америкт их муу зарагдсан гэдэг. Магадгүй түүний хамар, эв хавгүй байдал нь америкуудад таалагдаагүй байж болох юм. Энэ бол америкт зарагдсан сүүлийн Crown байсан юм. Crown-ийн оронд үүнээс хойш Corona Mark II зарагдаж эхэлсэн.

5 дахь үе (S80 & S100 загварууд)
Үйлдвэрлэл: Oct 1974–Aug 1979
Их биеийн загвар: 4 хаалгатай седан, 4 хаалгатай комби, 2 хаалгатай coupe
Хөдөлгүүр: 2.6 L 4M I6 SOHC
2.2 L diesel straight 4
2.0 L M I6
Хроп: 4 шатлалтай автомат, 3 шатлалтай автомат, 5 шатлалтай механик
Тэнхлэг хоорондын зай: 2,690 mm (106 in)
Урт: 4,765 mm (187.6 in)
Өргөн: 1,690 mm (67 in)
Өндөр: 1,440 mm (57 in)
Чирэх чадал: 1,470 kg (3,200 lb)

Image

1974 онд гарсан бөгөөд 1975 оноос эхлэн экспортод гарч эхэлсэн. Хөдөлгүүрийн хувьд 2.0 болон 2.6 литрийн хэмжээтэй байв. Бас анх удаагаа 1978 оны 9-р сард 2.2 литрийн дизель хөдөлгүүр гарав. Энэ удаад Standard, Deluxe, Super Saloon гэсэн Тусгай тэмдэглэгээтэй гарав. Үүнээс гадна хамгийн гол нь анх удаагаа Royal Saloon хэмээх алдарт хэллэг бүхий Тусгай хувилбар гарсан юм.

1978 онд анхны жижиг шинэчлэлт хийгдэв. Энэ удаад Crown маань урд хойд дугуйндаа дискэн тоормостой болж, хурднаас хамаарч ажилладаг жолооны удирдлага, 4 шатлалтай автомат хроптой болжээ.

Хуучны маягийн 4M хөдөлгүүр нь дугуй ирмэгтэй Valve тагтай байсан бол сүүлд гарсан шинэ 4M хөдөлгүүр нь дөрвөлжин хавхлагтай болжээ. Энэ хувилбараас эхлэн бас Fuel injection бүхий 2.6 литрийн 4M эсвэл 2.0 хөдөлгүүр бий болсон.

Нилээн том болсон нь зарим талаараа засгийн газрын стандарттай зөрчилдөж байсан гэдгийг дуулгая.

Image

5th generation Toyota Crown

6 дахь үе (S110 Загвар: 1979-1983)
Үйлдвэрлэл: 1979–1983
Их биеийн загвар: 4 хаалгатай седан, 4 хаалгатай комби, 2 хаалгатай coupe
Хөдөлгүүр: 2.0 L 5R-U I4
2.0 L M-E I6
2.0 L M-TEU I6 turbo
2.0 L 1G-EU I6
2.0 L M-PU I6 LPG
2.2 L L I4 diesel
2.4 L 2L-TE I4 diesel
2.8 L 5M-E I6
2.8 L 5M-GE I6
Хроп: 4 шатлалтай автомат, 3 шатлалтай автомат, 5 шатлалтай механик, 4 шатлалтай механик, 3 шатлалтай механик
Тэнхлэг хоорондын зай: 2,690 mm (106 in)
Урт: 4,860 mm (191 in)
Өргөн: 1,715 mm (67.5 in)
Өндөр: 1,410 mm (56 in)
Чирэх чадал: 1,500 kg (3,300 lb)

Image

1979 онд гарсан энэ загвар нь хөдөлгүүрээ улам томсгож 2.6 байсныг 2.8 литрийн 5M EU мотортой болов. Гэхдээ 2 литрийн хөдөлгүүрийн TurboCharged-тайгаар бас гаргасан байна. Бас зарим зах зээлд зориулж карбьюратор 5M хөдөлгүүрийг ч гаргасан.

Image

Энэ бол түүнээс өмнөх загварын Crown-ууд маань салаа дөрвөлжин гэрэлтэй байсан нь гол шинж нь байв. Харин дотоодын зах зээлд зориулсан Royal Saloons загвар нь бүр том гэрэлтэй байсныг дурдах хэрэгтэй.

1980 оны 10-р сард анхны Crown Turbo загвар мэндлэв. Гэхдээ зөвхөн японы зах зээлд.. Энэ загвар нь японы стандартын уртын хязгаарыг давсан анхны Crown болсон юм. 2.0 хөдөлгүүртэй байсан нь том машинд дуртай хэрнээ шатахуунд бага мөнгө зарцуулах сонирхолтой хүмүүст сайхан сонголт байжээ.

Энэ генерацид 2 хаалгатай Coupe байсан бөгөөд энэ нь Crown-ийн хувьд сүүлийн Купе байлаа. Үүнээс хойш Soarer гэдэг загвараар солигдсон юм.

Энэ үеийн Crown машин нь тухайн үедээ тансагт тооцогдох ихэнх тоноглолтой байв. Жишээ нь цонх буулгагч, гидр жолоо, электроник стерео хөгжим, 2 өнгийн будалт зэргийг дурдаж болно.

Харин 1982 оны 8-р сард 2.4 литрийн хөдөлгүүртэй ТурбоДизель Crown гарсан байна.

7 дахь үе (S120 Загвар: 1983-1987)
Үйлдвэрлэл: 1983–1987
Их биеийн загвар: 4 хаалгатай седан, 4 хаалгатай комби
Хөдөлгүүр: 2.8L 5M-EU & 5M-GEU
Тэнхлэг хоорондын зай: 2,720 mm (107 in)
Урт: 4,860 mm (191 in)
Өргөн: 1,720 mm (68 in)
Өндөр: 1,420 mm (56 in)
Чирэх чадал: 1,495 kg (3,300 lb)

Image

1983 онд гарсан бөгөөд энэ удаад маш олон янзын хөдөлгүүртэй гарсан. Үүнд: 5M 2.8 литр, 5M карбьюратор хөдөлгүүр, 5M-E single overhead cam (SOHC) fuelinjected бас 5M-GE double overhead cam (DOHC), 1G-GE 2000 cc DOHC, M-TE 2000 cc single overhead cam (SOHC) Turbo, M-E 2000 cc SOHC, 2L-TE 2400 cc SOHC Turbo Diesel болон 2L 2400 cc SOHC дизель хөдөлгүүрүүдийг дурдаж болох юм.

Гол үнэтэй хувилбар болох Super Saloon ба Royal Saloon Тусгай тэмдэглэгээтэй тэргүүд нь тухайн үедээ шинэхэн технологиудаар тоноглогдсон байлаа. Үүнд 2 зонд хуваагдсан агааржуулалтын систем, урд ба арын стерео, A/C удирдлагын товч, хөргөгч, автомат их гэрэл, бүх суудал тус тусад нь суулгасан ном унших жижиг гэрэл, газрын налуу ба компасыг харуулдаг багаж, бээлийний хайрцаг бүхий толь гэх мэт олон зүйлс бий.

Зөвхөн японы зах зээлд зориулж 12 хавхлаг бүхий 3.0 литрийн багтаамжтай twincam-тай 190 морины хүчтэй 6M-GE моторыг Royal Saloon-д суулгажээ. Энэхүү хүчирхэг моторыг тухайн үедээ Celica Supra-д бас тавьж байсан байх юм.

8 дахь үе (S130 Загвар: 1987-1991)
Үйлдвэрлэл: 1987–1991 (hardtop)
1987–1995 (sedan)
1987–1999 (wagon)
Их биеийн загвар: 4 хаалгатай седан, 4 хаалгатай комби
Хроп: 4 шатлалтай механик, 4шатлалтай автомат, 5 шатлалтай механик
Тэнхлэг хоорондын зай: 2,730 mm (107 in)
Урт: 4,860 mm (191 in)
Өргөн: 1,745 mm (68.7 in)
Өндөр: 1,400 mm (55 in)
Чирэх чадал: 1,670 kg (3,700 lb)

Image

Image

1987 онд шинэ генераци гарсан юм. Эдгээр загварууд нь 7M-GE 3000 cc DOHC, 1G-GZE 2000 cc DOHC Super Charger, 1G-E 2000 cc DOHC, 2L-THE 2400 cc SOHC Turbo Diesel Hi Power (AT Use), 2L-TE 2400 cc SOHC Turbo Diesel (MT Use) эсвэл 2L 2400 cc SOHC дизель гэсэн хөдөлгүүртэй.

Харин Lexus LS400 машинд тавьсан аварга хөдөлгүүр болох 4.0 литрийн 1UZ-FE хөдөлгүүрийг харин Royal Saloon G хувилбарт тавьсан байна.

9 дэх үе (S130 Facelift and S140 загварууд: 1991-1995)
Үйлдвэрлэл: 1991–1995
Их биеийн загвар: 4 хаалгатай седан
Хөдөлгүүр: 2.0L 1G-FE I6
2.4L 2L-TE I4
2.5L 1JZ-GE I6
3.0L 2JZ-GE I6
Хроп: 4 шатлалтай автомат, 5 шатлалтай автомат
Тэнхлэг хоорондын зай: 2,730 mm (107 in)
Урт: 4,800 mm (190 in)
Өргөн: 1,750 mm (69 in)
Өндөр: 1,440 mm (57 in)
Чирэх чадал: 1,620 kg (3,600 lb)

Image

Хатуу дээвэртэй Crown болон бүрэн шинэчлэгдсэн Cornw Majesta машинууд нь 140 цувралын платформ дээр суурилсан байна. Хэдийгээр их биеийн загварыг шинээр гаргасан боловч зарим талаараа S130-тай харин бөөрөнхий гадаргуу, хамар зэрэг нь S140-тай төстэй байв.

Image
1991 оны Crown-ийн ***

Image
1993 оны Crown-ийн ***

Загвар нь болохоор шинэхэн бүтээгдсэн Lexus LS-тэй бас төстэй байсан нь аргагүй юм.

Standard, Deluxe, Super Deluxe, Super Saloon, Royal Saloon, Royal Saloon G гэсэн тусгай хувилбарууд гарсан.

Хөдөлгүүрийн хувьд 2.0, 2.5, 3.0 литрийн бензин, 2.4 литрийн дизель хөдөлгүүрүүд бий. Харин Royal Saloon G болон Majesta-д 4.0 литрийн том хөдөлгүүр тавьсан.

Crown Majesta нь Crown-тай хамаатай боловч илүү том илүү тансаг бас V8 хөдөлгүүртэй юм. Бас маш үнэтэй олон электрон тоноглолуудтай. Ерөнхийдөө бол Crown Majesta нь 1991 оноос хойш үйлдвэрлэгдэж байгаа.

10 дахь үе (S150 загвар: 1995-1999)
Үйлдвэрлэл: 1995–1999
Угсралт: Toyota City, Nagoya
Их биеийн загвар: 4 хаалгатай седан
Платформ: S-цуврал
Хөдөлгүүр: 2.0L 1G-FE I6
2.0L 1G-GPE I6
2.4L 2L-TE I4
2.5L 1JZ-GE
3.0L 2JZ-GE I6
Хроп: 4 шатлалтай автомат, 5 шатлалтай механик, 5 шатлалтай автомат
Тэнхлэг хоорондын зай: 2,780 mm (109.4 in)
Урт: 4,820 mm (189.8 in)
Өргөн: 1,760 mm (69.3 in)
Өндөр: 1,425 mm (56.1 in)

Image

150 загварын Crown нь Седан бас Хатуу дээвэртэйгээр үйлдвэрлэгдсэн. Хатуу дээвэртэй гэдэг нь хажуугийн цонх нь дээгүүрээ хүрээгүйг хэлж байгаа юм.

Royal Extra, Royal Saloon, Royal Saloon G, ба спортлог Royal Touring гэсэн тусгай тэмдэглэгээтэй хувилбарууд гарсан.

Royal Extra ба Royal Saloon нь 4WD байсан бөгөөд 2.0, 2.5, эсвэл 3.0 литрийн 6 цилиндртэй хөдөлгүүртэй.
Image

Image

Цагдаагийн Crown

Crown Comfort (LXS10 & YXS10 Загвар: 1995 – Өнөөг хүртэл)
Comfort бол арай урт загвартай бөгөөд таксинд их явдаг машин юм. Үнийг нь хямдруулж салон дотор зайг ихэсгэхийн тулд үнэтэй цайтай хянах самбар, урд хэсгийг хямдхан пластик хянахаар сольжээ. Бас үнэтэй савхин суудал нь жирийн бүрээсгүй суудал болов.

Image

3C дизель хөдөлгүүртэй эсвэл газаар ажиллана.

11 дэх үе (S170 Загвар: 1999-2003)
Үйлдвэрлэл: 1999–2003
Угсралт: Toyota City, Nagoya
Их биеийн загвар: Седан, Комби
Платформ: S-цуврал
Хөдөлгүүр :2.0L 1G-FE I6
2.5L 1JZ-FSE I6
2.5L 1JZ-GEI6
3.0L 2JZ-FSE I6
3.0L 2JZ-GE I6
2.5L 1JZ-GTE I6
Хроп: 4 шатлалтай автомат, 5 шатлалтай автомат
Тэнхлэг хоорондын зай: 2,780 mm (109.4 in)
Урт: 4,820 mm (189.8 in)
Өргөн: 1,765 mm (69.5 in)
Өндөр: 1,465 mm (57.7 in)

Image

Салон доторх зайг боломжит хамгийн их байдлаар ихэсгэхийн тулд хамрыг богиносгожээ. 170 цуврал нь 2 янзын Crown үйлдвэрлэгдсэн юм.

Royal, ба Athlete гэж хэлж болно. Харин нөгөө Majesta маань бараг л өөр тусдаа машин шиг болсон байна. Crown-аасаа илүү урт.

Хөдөлгүүрийн хувьд 2.0, 2.5, эсвэл 3.0 багтаамжтай.
Athlete V нь болохоор 2.5 литрийн 1JZ-GTE турбо хөдөлгүүртэй 280 морины хүчтэй болж залуучуудыг уруу татхаар шийджээ.
Image
Image
Image

Харин Royal нь болохоор илүү том буюу 3.0 литрийн 2JZ-FSE юм байна.

Image
Image
Image


12 дах үе (S180 загвар: 2003-2008)
Үйлдвэрлэл: 2003–2008
Угсралт: Toyota City, Nagoya, Japan
Tianjin, China
Их биеийн загвар: Седан, Комби
Платформ: S-цуврал
Хөдөлгүүр: 2.5L 4GR-FSE V6
3.0L 3GR-FSE V6
3.5L 2GR-FSE V6
Хроп: 5 шатлалтай автомат, 6 шатлалтай автомат
Тэнхлэг хоорондын зай: 2,850 mm (112.2 in)
Урт: 4,840 mm (190.6 in)
Өргөн: 1,780 mm (70.1 in)
Өндөр: 1,470 mm (57.9 in)

Image

Өмнө нь Zero Crown гэдэг concept машин гарсан байсан юм. Түүн дээр суурилж S180 загвар маань гарчээ. Хөдөлгүүр нь V6 болсон бол Crown Majesta дээр зөвхөн V8 хөдөлгүүр ашигласан байна. 4.3 литрийн багтаамжтай гээч. Шинэ хөдөлгүүрүүд нь хэдийгээр том боловч бага шатахуун зарцуулах технологитой бөгөөд маш их чадалтай гэдэг нь ойлгомжтой.

Харин энэ загвараас эхлээд Toyota-ийн алдарт G-BOOK хэмээх технологийг 2006 оноос эхлэн энэ машинд суулгасан байна.

Image

Өмнөх загвартайгаа харьцуулбал Crown маань 70 мм-ээр уртасаж, тэнхлэг хоорондын зай 15 мм-ээр нэмэгджээ. Ингэснээр доторх салоны хэмжээ мэдэгдэхүйц томорчээ. Зарим монголчууд ийм том хэмжээтэй салоныг 3 өрөө байртай зүйрлэж хошигнодог билээ. Салоны хэмжээ нь алдарт Benz E Class, BMW 5 цувралаас хүртэл том болсон гээч.

Image

Image

13 дахь үе (S200 Загвар: 2008-оос өнөөг хүртэл)
Үйлдвэрлэл: 2008–өнөөг хүртэл
Угсралт: Toyota City, Nagoya, Japan
Tianjin, China
Их биеийн загвар: Седан
Платформ: S-цуврал
Хөдөлгүүр: 2.5L 4GR-FSE V6
3.0L 3GR-FSE V6
3.5L 2GR-FSE V6
Хроп: 6 шатлалтай автомат
Тэнхлэг хоорондын зай: 2,850 mm (112.2 in)
Урт: 4,870 mm (191.7 in)
Өргөн: 1,795 mm (70.7 in)
Өндөр: 1,470 mm (57.9 in)

Image

Ээ бурхан минь, өчнөөн олон жил үргэлжилсэн урт аялал маань ашгүй эцэстээ ирж байх шиг байна. Тэгэхээр Crown бол маш урт үргэлжилсэн агуу түүхтэй машин гэдгийг та мэдлээ шүү дээ.

Image

Ингээд хамгийн сүүлд гараад байгаа шинэ загвар маань : үндсэн Тусгай тэмдэглэгээтэй гараад байгаа юм байна. Энгийн Crown Sedan, тансаг, тохьтой Crown Royal цуврал, Royal-тай адил тансаг боловч илүү хүчтэй, спортлог Crown Athlete зэргийг дурдах хэрэгтэй. Бас Crown Majesta маань илүү том, илүү тансаг байдлаар гарч ирж байна. Ингээд эцэст нь Crown Hybrid-ийг хэлэх хэрэгтэй. Энэ нь *** V6 хөтлөгчтэй.

Энэ удаад Crown маань 3 хэмжээст сансрын байршил тодорхойлох системээр тоноглогдсон анхны машин болсон юм. Бас G-BOOK-тэй хосолсноор энэ машин нь маш ухаалаг болсон гэж болно. Эдгээр тансаг системүүдийг бусад тансаг зэрэглэлийн машинуудад суулгаагүй байгаа гээд бод доо.

Эдгээр систем нь гудамжны төгсгөл, замын эргэлт зэргийг мэддэг болохоор үүнд нийцүүлж хөдөлгүүрийн хааз, тоормос зэрэгт нөлөөлдөг гээд бод доо.

Image
Түүнчлэн Crown Hybrid загвар нь Шөнийн Харааны системтэй. Crown-ийн гол өрсөлдөгчид нь Европын BMW 5 series, Mercedes E-class, Audi A6 бол Азийн хувьд японы Honda Legend & Nissan Fuga нар юм.

Image
Эх сурвалж: http://www.moto.mn
http://en.wikipedia.org/wiki/Toyota_Crown
Last edited by Badka on Fri Nov 18, 2011 3:00 pm, edited 2 times in total.
JZS171 1JZ-GTE 1600.000kg
User avatar
bataa
Posts: 1406
Joined: Mon Nov 14, 2011 10:57 am
Car: Subaru Impreza WRX STI

Re: Toyota Crown.....

Post by bataa »

Generation = үе
True Subaru Enthusiast in Mongolia and EJ207 Owner
User avatar
Toogy
Posts: 1940
Joined: Mon Nov 14, 2011 4:11 pm
Car: Toyota Carina Ti, 1999, 1.5cc
Toyota Crown ROYAL SALOON, 1999, 2.5cc
Toyota Mark II TOURER, 1997,2.0cc
Toyota Crown ATHLETE 2003, 2.5cc
Toyota Crown MAJESTA 2004, 3.0cc
Toyota Prius 2005, 1.5cc.

Re: Toyota Crown.....

Post by Toogy »

Энэ гибрид кровны талаар гадуур хүмүүсийн ам ер нь хэр байна. Тэгэж байна ингэж байна гэсэн сураг ажиг сүүлийн үед нэг л гарахгүй байх шиг байхын. Уул нь гибрид кровнууд орж ирдэг болоод нилээд хэдэн жил болж байгаа биз дээ. Манайханд гибрид кровн унадаг хүн байдаггүй билүү.
Toyota crown MAJESTA.
davaas
Posts: 1
Joined: Wed Jan 18, 2012 10:08 pm

Re: Toyota Crown.....

Post by davaas »

Сайн байна уу? Эрхэм гишүүд ээ
GRS180-д ухрахын камер, DVD, TV, газрын зураг зэргийг идэвхжүүлэх болотж байна уу.
Badka
Moderator
Posts: 1252
Joined: Tue Nov 08, 2011 3:43 pm

Re: Toyota Crown.....

Post by Badka »

uhrahiin camer tavichihval ajillah baihoo.Mon TV system taaruulbal ajillana miniih odoo ajillaj bgaa gehdee jaahan unetei taldaa. DVD harin bolohgui
JZS171 1JZ-GTE 1600.000kg
Badka
Moderator
Posts: 1252
Joined: Tue Nov 08, 2011 3:43 pm

Re: Toyota Crown.....

Post by Badka »

toogy wrote:Энэ гибрид кровны талаар гадуур хүмүүсийн ам ер нь хэр байна. Тэгэж байна ингэж байна гэсэн сураг ажиг сүүлийн үед нэг л гарахгүй байх шиг байхын. Уул нь гибрид кровнууд орж ирдэг болоод нилээд хэдэн жил болж байгаа биз дээ. Манайханд гибрид кровн унадаг хүн байдаггүй билүү.
Hereglej uzeegui bolhoor sain muu gej helj uneheer medehgui bn. Urid ni Prius muu muu geed l hun bolgon tegdeg bsan.Odoo zasdag bolsonoos hoish Prius buh talaaraa sain tereg bolchihson shuu dee. Odoohondoo bol zasch chadahgui bgaa bolhoor Hybrid Crown muu l gehii bn shde
JZS171 1JZ-GTE 1600.000kg
gaston
Posts: 176
Joined: Sat Jan 14, 2012 2:52 pm

Re: Toyota Crown.....

Post by gaston »

batterey ne tag suuchaad shine iig solih gsen mgld oldodgvi e zahialahaas
sanchir
Posts: 1
Joined: Wed Jan 04, 2012 5:28 pm

Re: Toyota Crown.....

Post by sanchir »

Sain bn uu? Bi 2002 onii JZS-175 Crownii tsahilgaan amartizator haana zarj bgag medeh hun bn uu? une hed bga bol? Er ni gadagshaa zahiwal yag yu gej zahih talaar heleed ogooch.
User avatar
Toogy
Posts: 1940
Joined: Mon Nov 14, 2011 4:11 pm
Car: Toyota Carina Ti, 1999, 1.5cc
Toyota Crown ROYAL SALOON, 1999, 2.5cc
Toyota Mark II TOURER, 1997,2.0cc
Toyota Crown ATHLETE 2003, 2.5cc
Toyota Crown MAJESTA 2004, 3.0cc
Toyota Prius 2005, 1.5cc.

Re: Toyota Crown.....

Post by Toogy »

gaston wrote:batterey ne tag suuchaad shine iig solih gsen mgld oldodgvi e zahialahaas
Гибрид кровн чинь баттерейтэй билүү. Машиныхаа талаар жаахан дэлгэрэнгүй мэдээлэл оруулаач хө. Эерэг болон сул тал, шатахуун зарцуулалт энэ тэр гээд.
Toyota crown MAJESTA.
User avatar
davaanaa
Posts: 3284
Joined: Sun Nov 27, 2011 1:40 am
Car: 2001 Mitsubishi RVR turbo
2002 Mitsubishi Airtrek
2003 Nissan X-Trail 2.0
2004 Toyota Harrier 2.4 AWD
2005 Land Rover Discovery III
2005 Mazda RX-8 AT
2005 Toyota Vitz
2005 Toyota Hilux
2010 Nissan Murano
2005 Mazda RX-8 MT
2000 Toyota Altezza
Location: Улаанбаатар хот, Монгол улс
Contact:

Re: Бадка машинтай танилцсан нь..

Post by davaanaa »

Hey Hi ... Би 2002 оны Toyota Crown Athlete 171 2500cc сонирхож байгаан бензин идэлт нь хэр вэ? Бага сага мэдээлэл өгөөч :)
НАМАЙГ ХАЗСАН ШУМУУЛЫГ БИ АЛДАГГҮЙ. УЧИР НЬ ТҮҮНИЙ БИЕЭР МОНГОЛ ХҮНИЙ ЦУС ГҮЙЖ БАЙГАА.. XAXAXA
_____________________________________________________
Бид машинтай явахдаа явган зорчигчидыг зүхдэг бол явган явахдаа жолооч нарыг хараадаг бөлгөө.
User avatar
davaanaa
Posts: 3284
Joined: Sun Nov 27, 2011 1:40 am
Car: 2001 Mitsubishi RVR turbo
2002 Mitsubishi Airtrek
2003 Nissan X-Trail 2.0
2004 Toyota Harrier 2.4 AWD
2005 Land Rover Discovery III
2005 Mazda RX-8 AT
2005 Toyota Vitz
2005 Toyota Hilux
2010 Nissan Murano
2005 Mazda RX-8 MT
2000 Toyota Altezza
Location: Улаанбаатар хот, Монгол улс
Contact:

Re: Toyota Crown.....

Post by davaanaa »

zia 2002 Toyota Crown 171 Athlete avahuu yah u?
НАМАЙГ ХАЗСАН ШУМУУЛЫГ БИ АЛДАГГҮЙ. УЧИР НЬ ТҮҮНИЙ БИЕЭР МОНГОЛ ХҮНИЙ ЦУС ГҮЙЖ БАЙГАА.. XAXAXA
_____________________________________________________
Бид машинтай явахдаа явган зорчигчидыг зүхдэг бол явган явахдаа жолооч нарыг хараадаг бөлгөө.
Post Reply

Return to “Toyota”