бибиси -н тоймч Андрью Бенсон өчигдөр ийм сонирхолтой нийтлэл бичжээ. чадах ядахаараа орчууллаа.

Формула 1-н тестийн эргэн тойронд : Red Bull баг шинэ дизайнаараа өнгөлөн далдлалт хийж байна уу ?
Ред булл баг энэ жил уралдах болидоо шинэ содон өнгөөр будсан нь бусад багаас өөрсдийн шинэ технологоо нуух болон зарим нэг мэргэжилтнүүдийн нүднээс хол байлгах гэж оролдож байна гэсэн хардлаганд өртөөд байна.
тэгэхээр бид Red Bull багийн үндсэн захирал Кристиан Хорнер яагаад ийм загварыг сонгосон талаар хэд хэдэн таамаглал дэвшүүлж байна.
Формула 1-н ертөнцөд инженеерийн баг сайтар хамгаалагдсан маш нууц байдалд ажилаа хийдэг гэж хэлж болно. зурагчидад машины хамгийн амин хэсгийн нууцлалыг алдахгүйн тулд механик тоноглолоо хамгийн урд нь байрлуулдаг.
Формула 1 уралдаанд Red Bull баг сүүлийн тав зургаан жилийн дотор аэродинамик дизайныг хамгийн их амжилттай ашигласан баг бөгөөд өнгөрсөн жилийн дүрмийн өөрчлөлтөөс болж тэргүүллээ Мерседэс багт алдаад байсан юм.
Хожим тэд дэлхийн аваргаа алдсан шалтганаа Renault хөдөлгүүрийн хүч дутмаг байсан хэмээн мэдэгдээд байсан бөгөөд энэ жил тэд машиныхаа эд ангийг сайжруулах ямар шинэ технологи ашигласан нь хүн бүрт сонин байгаа бизээ .
тэгэхээр Red Bull багийхан зурагчид болон өрсөлдөгчид багуудын тандалт хийж буй ажилчдаас шинэ RB11 –н шинэ технологийг алдахаас урьдчилан сэргийлж багийнхаа зарим ажилчдаа хүртэл хамгаалтанд гаргажээ.
Red Bull чухам юу нууж гэж оролдож байна вэ ?
Хамар

машины хамгийн амин хэсгийн нууцлалыг алдахгүйн тулд механик тоноглолоо хамгийн урд нь байрлуулдаг ба бид Red Bull-н нууц технологоо хамартаа нуусан байж магадгүй хэмээн үзэж байна.
Шинэ дүрмийн дагуу энэ жил аюулгүй байдлын үүднээс машины хамрыг өнгөрсөн жилийхтэй харьцуулахад бага болгосон.
тиймээс тэд одоо хүртэл жижигрүүлсэн хамраар уламжлалт аэродинамик алдагдлыг бууруулах арга замыг гаргаж ирэх гэж оролдож байна.
тэд одоогоор 2 шийдэлд хүрээд байгаа ба - “ вентури эффект” –р хамрыг багасгаж, хамар болон урд далавчний хооронд агаарын солилцоо болон даралтыг бууруулж машиныг илүү хурдтай болгох боловч энэ нь хөдөлгүүрийг гэмтээх аюултай байдаг байна. мөн үүний оронд машины хамрыг өндөрлөснөөр даралтын хүчийг бууруулж хөдөлгүүрийн үзүүлэлтийг нэмэгдүүлэх гэсэн 2 аргаар ажиллаж байна.
тэгэхээр Red Bull-ын загвар ахнаасаа л , үүнийгээ нуух гэсэн зорилготой харагдаж байна.
үргэлжлэл бий









