Mercedes Benz
MB-ийн хувьд гол төлөв performance болон AMG загваруудаа танилцуулав. Мэддэг бүхий л ангилал нь харагдсан бөгөөд хамгийн сонирхол татсан нь AMG S63 Coupe байна, миний хувьд. AMG С63 купе харчих гэсэн чинь авчраагүй байна лээ, юу тохиолдсныг мэдэж байгаа биз дээ?
MB-ийн дизайн загварыг сүүлийн үед нэлээд харж байж ойлгохоор нарийн төвөгтэйн дээр шинэ үеийн материалуудын комбинаци ихээр ашигладаг болсныг ажиглалаа. Үүгээрээ арай залуу насны худалдан авагчдыг өөртөө татах гэсэн оролдлого байж магад гэж таамаглаж байгаа юм.

Энэ суудал дээр арай л бие засаж болно гээгүй байх аа, хэхэ...



Mercedes Benz S coupe
Front Spoiler=carbon+aluminium+piano lacquer

AMG 63 V8 engine built by Dominik Lasrich


IWC, a Swiss watch inside!

S class-г зөвхөн ард нь л сууж үзэх ёстой гэж боддог

Mercedes Benz C63 Edition 1



Mercedes Benz AMG GT, the Porsche 911 killer?
503hp 4.0 twin-turbo V8, 7-speed AT, 0-100km/3.7 s
үнэхээр маф машин байна лээ, 1 өдрийн турш уралдааны зам дээр (RedBull Ring биз) унах сугалааг нэлээд олныг бичээд л хайрцаг руу нь хийчихсэн...


Бусад загвар нь надад ерөөсөө дрожж нь ихэдсэн мантуу шиг харагддаг болсон тул сонирхсон ч үгүй. Хүн болгоны шагшин магтаад байгаа, GLA гэх машин бол бүүр ч ойлгомжгүй (a la Subaru Forester?!). МВ тухайд бараг л хоосон орон зай үлдээхийг хүсэхгүй байгаа бололтой, заавал бүх ангилалд машинаа гаргах ёсон байна уу? энэ чиг хандлага бас BMW дээр харагдаж байсан. BMW бол ангилал нь бүүр будлиантай болсон санагдсан тул хожим дан бичлэг болгон оруулая.




Эцэст нь МВ бага оврын автобусуудыг болон эднийд хамаарах Smart-г сонирхоогүй, Smart хувьд зүгээр л Renault болсон байна лээ...
Харин G class тухайд хэрхэн шоовдорлогдсон, юу юу анзаарсан тухай Toyota & Lexus-н хамтаар нэг ажиглалтаа бичье.


























