за Ланд крузер прадо 95 гэдэг машиныг хэлэлцэх үү,
Яг таарсан аялалын бор морь гэж хүмүүс хэлээд байх юм.
Учир гэвээс сэлбэг хямд, явдал зөөлөн, аргыг нь олоод явбал даралт гайгүй даана. хол газар хамаагүй хурдлаад хэрэггүй.
хөнгөн учраас 2700 хөдөлгүүр бусад он залуу загварууд шиг уухилж, янцаглаад байдаггүй. Бусад том машиныг бодвол дугуй хоорондын зай ойрхон учраас туулах чадвар өндөр гэлцэх.
хотод ч унаса, хөдөө ч гологдохгүй тийм л унаа гэж улсууд ярих юм. Нэг хэсэг хөдөөний айлуудын гадаа 70 прадо, ланд 80, пажеро авч тавих нь хүчээ авч байсан бол одоо ер нь айлууд ачаатай 95 прадо, портер, бонгоны хамт сойдог болж. Учир гэвээл 70 гатуудаад, 80 янкирдааж, данхардаж томдоод, пажеро сармайж налмайгаад. гарын ая даах, арай илүү бөгөөд үнэ ханш нь боломжийн нь 95 прадо болж хувираад байгаа юм байна.
Явах эд ангийн хувьд FULL TIME AWD, төвийн дифренциалаа түгжинэ, хэрэгтэй бол заримд нь REAR DIFF LOCK байгаа.
тэгээд дээр нь ТОYOTA учир САЙН!!!
гэнэ дээ. хөршийн нутгийн хүмүүс их авч янзалж унах юмаа. нээрээ хараад байсан чинь...