☆ BeGunBe авто ертөнц V.3

Blog

Moderator: temp

User avatar
begunbe
Posts: 2261
Joined: Wed Nov 09, 2011 6:45 pm

Re: ☆ BeGunBe авто ертөнц V.3

Post by begunbe »

FB дээр GFG mbH гээд G class янзалдаг компани хуудас байдаг даа, миний ажиллаж бaйсан хотын лэргэд 30 км орчимд байдаг юм бaйна. Удахгүй тийш яьах тул очиж үзэхээр ярьж тохирлоо

Image

Image
BeGunBe=Be Gunbe=Begun be=Be Gun Be
User avatar
begunbe
Posts: 2261
Joined: Wed Nov 09, 2011 6:45 pm

Re: ☆ BeGunBe авто ертөнц V.3

Post by begunbe »

Image

Mercedes Benz G class W460 машины тухай хэрэглэгчийн шүүмж бичнэ хэмээн амлаад нэлээд уджээ. Нэгэнт хэлснээр нь хэтэрхий өргөмжлөгдөж худал тахин шүтэгдсэн үү гэдэг нь гүн ухааны том асуудал хэвээр тул Молор-эрдэнэд үлдээе!
Аливаа нэг юманд шүүмж бичнэ гэвэл заавал харьцуулан шинжлэхгүйгээр оновчтой болохгүй мэт санагддаг, миний мэргэжлийн зуршил юм уу даа.. Энэ удаад машиныг ижил төстэй машинтай эсвэл цаг хугацаатай, хэрэглэгч жолоочын эсрэг харьцуулахаасаа илүү ХҮНТЭЙ харьцуулбал оновчтой мэт санагдаж байна
Тэгэхээр ийм юм болсон юм... Миний ажиллаж байсан байгууллага бол байдаг л нэг унжгар сул өдөр хоног, тайлан тушаал өнгөрөөсөн төсвийн байгууллага. Ийм байгууллагыг удирддаг хүмүүс нь эндээ л боловсорсон, эндээ л ажиллаж байсан, эндээ л өтөлж байгаа хүмүүс байх нь олонтаа. Ингэж хэлдэг нь бас нэг иймэрхүү газрын захирлаар томилогдоод хэсэгхэн хугацаанд хийж үзээд бушуухан больсон миний гашуун туршлага гэдгийг саначих!
Mercedes Benz G class W460 бол яг ийм захирал! Ажил мэргэжлээрээ ажиллаж эхлээд 35 жил болсон тухай би өмнө нь өгүүлсэн. Энэ хооронд үндсэндээ юу өөрчлөгдсөн бэ гэж асуувал маргаантай ч юу өөрчлөгдөөгүй вэ гэж асуувал бүүр адармаатай. Анхны зориулалт, хэрэглээ чанар нь хэвээр мэт боловч он цагийн уртад аргагүй сулдаж доройтох нь жам ёс. Манай экс захирал бол тийм л нөхөр. 70-80аад онд тэр үеийн арга зүй, тэр үеийн боловсрол нь хангалттай байж хэсэг хугацаанд үнэлэгдэж ирээд 90 он гарсан даруй царцсан хүн байгаа юм. Орос хэл мэдэхгүй шахуу, англи бол бүүр ойлгомжтой, биеээ авч яваа байдал этгээд дээрэнгүй, болхи, мэдрэмж, боловсон ёсонд тааруу. Нэг үгээр хэлбэл инерцээрээ явсаар байгаад аргагүй зогсож байгаа хүн. Тийм боловч бусдаас хүндлэл шаардана, бусдад ялангуяа над мэтийн шинэ үеийн мэргэжилтнүүдэд айдас төрүүлдэг том хүн байх хүсэлтэй, уг нь хүндлэгддэг бол хамаагүй дээр. Тийм л машин гэвэл би Mercedes Benz G class W460-г нэрлэнэ, жолоодож явахад их дээрэнгүй, шууд л чигээрээ юу ч байлаа дайраад нидрээд гардаг, маневр муутай. Гэхдээ энд 2 ялгаа бий. Захирал гуайг ааш авир байгаа байдлаас нь болж хүндлэх хүн, үгүйтэй гэхэд час хийсэн ганц шавь болон дэмжих хамт олон ч алга. Харин Mercedes Benz G class W460-д бол түүнийг байнга асарч тэтгэж, дэмжиж тусалдаг "хамт олон" бий. Үүний шалтгаан нь бол хэлсэндээ хүрдэг хийх ёстойгоо хийдэг, найдвартай нөмөр нөөлөгтэй машин.
Aнзаарсан нэг зүйл гэвэл аль аль нь хүний үг авахдаа муу! Mercedes Benz G class W460-д зөвхөн оригинал сэлбэг л байх, түүнийг дагаж хөгжсөн нэмэлт тоног үйлдвэрлэгч ховор юм. Түүнтэй адил захиралд бол эхнэрээс нь өөр хүн юм хэлээд ер бүтэхгүй.
Миний ажигласнаар бол түүнээс илүү машин олон, бүүр дэндүү олон байх юм. Хэрэглээ болон технологийн хөгжлийн дагуу олонх машинууд танигдагүй болтлоо өөрчлөгдөж ч байна. Mercedes Benz G class W460 ч гэсэн ийм оролдлогууд их хийдэг, тэр нь буруу зүгт явчихсан болохыг эс тооцвол. Тэр нь манай захирлын хямдхан гялгар хослол, юнителийн ногоон зангиа, хурал семинараас олж авсан хавтас балнаас ямар адилхан болох нь харагдана. Гэсэн хэдий ч тохь тух муутай, болхи мангардуу хийцтэй, идэж уух, хольж солих юм нь барагдахгүй энэ машинд ямар ч гэсэн муу нэртэй захирал хийгээд хамаг ажил хар толгой дээрээ хариуцаад явж байгаа нь хүнээс илүү гарах юм ховор.
Эцэст нь луувангаас амттай зүйл их байдаг тухай би та нарт хэлдэг, дахиад хэлье! Луувангаас амттай юм их бий! Гэхдээ лууванд хүнд хэрэгтэй юм их бий! G бол тийм л машин.
BeGunBe=Be Gunbe=Begun be=Be Gun Be
User avatar
bd
Электроникч ★
Posts: 1943
Joined: Sun Nov 13, 2011 8:06 pm
Location: Эрдэнэт
Contact:

Re: ☆ BeGunBe авто ертөнц V.3

Post by bd »

Би лууванд хар багаасаа дургүй тиймдээ ч намхан болсон байх хэхэ.
МАФ
User avatar
MuuG
Posts: 4129
Joined: Thu Apr 12, 2012 6:37 pm
Car: 2011 - 30 приус
1997 креста GX-100
1997 - Урал 67-36
1963 - Урал М63
Location: Mongolia

Re: ☆ BeGunBe авто ертөнц V.3

Post by MuuG »

Нөгөө талаар Луувангаа иднэ үү, Лаагаа иднэ үү эзэн өөрөө мэднэ гэж үг бас байдаг даа.
Нэг тийм архаг машин санагддаг шт.
МАФ-ын Мөөг
User avatar
ganbaa
Posts: 163
Joined: Mon Nov 14, 2011 11:14 am
Location: On my garage
Contact:

Re: ☆ BeGunBe авто ертөнц V.3

Post by ganbaa »

hehehe tegeed oilgodongui tegeed ter zahirlaa hundleh umuu tetgevert ni gargahiimuu?
You can't improve a Mercedes but can make it Different
Санаж явхад бүтнэ дээ.
zealot
Posts: 305
Joined: Sun Dec 04, 2011 3:02 am
Car: MB G230 w460
MB S500 w140
Skyline R34 GTT soon!
-
Legacy B4 RSK - sold
Forester SF5 - sold
Toyota Chaser GX105 sold
Toyota Camry SV40 sold
Location: Ulaanbaatar
Contact:

Re: ☆ BeGunBe авто ертөнц V.3

Post by zealot »

Хүнтэй адилтгаж бичихээр сонирхолтой юм. Янз бүрийн өнцөгөөс харж дүгнэсэн олон review уншиж үзвэл дүр төрх нь харагдах байх даа.
Аль хуучны, хөгширч өтөлсөн ч гэсэн ажилдаа тэнцээд, хийгээд яваад байна гэхээр...
User avatar
begunbe
Posts: 2261
Joined: Wed Nov 09, 2011 6:45 pm

Re: ☆ BeGunBe авто ертөнц V.3

Post by begunbe »

Дохионы гэрэл 5 еврогоор авлаа
Image
BeGunBe=Be Gunbe=Begun be=Be Gun Be
User avatar
begunbe
Posts: 2261
Joined: Wed Nov 09, 2011 6:45 pm

Re: ☆ BeGunBe авто ертөнц V.3

Post by begunbe »

Лайкний гуйлгачин гэдэг шиг ФБ дээр Жи класс энэ тэр гэсэн хичнээн бүлэг байдаг юм бэ, аа гоё, аа тасархай, аа сайхан гэж бичсэн баахан ижил зураг л байх юм даа
BeGunBe=Be Gunbe=Begun be=Be Gun Be
User avatar
begunbe
Posts: 2261
Joined: Wed Nov 09, 2011 6:45 pm

Re: ☆ BeGunBe авто ертөнц V.3

Post by begunbe »

Mashinaa ingej goyo bolgoh ni goyo sanaa baina, zeverdeggui gan booltoor bugdiig ni solino oo... 100 ailiin solongos booltuud ch sain shuu
Image
Image
BeGunBe=Be Gunbe=Begun be=Be Gun Be
User avatar
begunbe
Posts: 2261
Joined: Wed Nov 09, 2011 6:45 pm

Re: ☆ BeGunBe авто ертөнц V.3

Post by begunbe »

Image
Yandan ni goyo yum aa... @Lorinser
BeGunBe=Be Gunbe=Begun be=Be Gun Be
User avatar
gunbat
Posts: 1268
Joined: Sun Nov 13, 2011 1:50 am

Re: ☆ BeGunBe авто ертөнц V.3

Post by gunbat »

Auto lamp deer nileen hugshin 3 haalgatai G-g dahij amidruulj bnaleedee hehe. buh ymiig ni on zaluu ym tawiad er ni l uneheer goy bolgoj bh shg bnalee ochij neg sonirhwol hehe
Sold
Sold
Sold
Sold
Sold
Sold
Sold
Sold
NHW11, JZX90
User avatar
begunbe
Posts: 2261
Joined: Wed Nov 09, 2011 6:45 pm

Re: ☆ BeGunBe авто ертөнц V.3

Post by begunbe »

Image
Which transmission is it? toyota J80 AT?
BeGunBe=Be Gunbe=Begun be=Be Gun Be
User avatar
MuuG
Posts: 4129
Joined: Thu Apr 12, 2012 6:37 pm
Car: 2011 - 30 приус
1997 креста GX-100
1997 - Урал 67-36
1963 - Урал М63
Location: Mongolia

Re: ☆ BeGunBe авто ертөнц V.3

Post by MuuG »

ричак нь юу ч байж болох юм.

харин короп нь яг юу вэ? гэдэг л илүү чухал байхдаа.
МАФ-ын Мөөг
Jargale
Posts: 2032
Joined: Mon Dec 05, 2011 11:56 am
Location: Улаанбаатар Хот, Монгол Улс
Contact:

Re: ☆ BeGunBe авто ертөнц V.3

Post by Jargale »

80G кроп
Never give up!!!
zealot
Posts: 305
Joined: Sun Dec 04, 2011 3:02 am
Car: MB G230 w460
MB S500 w140
Skyline R34 GTT soon!
-
Legacy B4 RSK - sold
Forester SF5 - sold
Toyota Chaser GX105 sold
Toyota Camry SV40 sold
Location: Ulaanbaatar
Contact:

Re: ☆ BeGunBe авто ертөнц V.3

Post by zealot »

Очиж сонирхоё л доо. Авто Ламп нь хаана байдаг юм бол?
gunbat wrote:Auto lamp deer nileen hugshin 3 haalgatai G-g dahij amidruulj bnaleedee hehe. buh ymiig ni on zaluu ym tawiad er ni l uneheer goy bolgoj bh shg bnalee ochij neg sonirhwol hehe
Post Reply

Return to “Гишүүдийн хувийн хуудас”