STi Blog

Blog

Moderator: temp

User avatar
bataa
Posts: 1406
Joined: Mon Nov 14, 2011 10:57 am
Car: Subaru Impreza WRX STI

Re: Subaru Blog.

Post by bataa »

Өнөө орой юм уу маргааш гидрийн аппратаа сольж үзнэ. Тэгээд үр дүн хир болсныг хэлье. Өчигдөр өглөө солих санаатай баахан ухсан боловч түрүүпнүүдийн зөрөөнөөс болоод чадсангүй. Хүйтэн гаражид ухсаны гайгаар хамаг шаланк, вакумны хоолой, хуванцар салаанууд хатуураад Image энэ нөхрийн доод салааг нь хугалж орхисон. Дотор нь биетэй гээд өөр нарийн гуурс хийж байгаад гаднаас нь наалдан падаар шаваад хатаацан, доторх нь бөглөрчихөв уу яав, нэг тийм муу зөн совин татаад байх чинь.

Хүйтэн сэрүүн гаражид нимгэн хувцастай жиндээд баахан тонгойж ноцолдсон чинь өнөөдөр бөөр өвдөөд, нуруу бөхийж болохоо байчиж. *** юмаа X( X( X(
True Subaru Enthusiast in Mongolia and EJ207 Owner
User avatar
mendamar
Posts: 2111
Joined: Sat Jun 02, 2012 2:47 pm
Car: JZX110. almost bone stock
Contact:

Re: Subaru Blog.

Post by mendamar »

shlank gehgui butsaagaad naaldan pad+sod gesen zuiliig ashiglaj uzeech. manai printeriin hul ni hugartsan hedench udaa naaldan pad & shar tsavuu ashiglasan bainga hudulguuntei bdag bolhoor hugarchaad bdag bsan. sod shar tsavuu holiod ternees hoish 4 jilch bolchivuu. odoo uur gazar amjilttai uureg guitsetgeed yavj l bn.
JZX110 owner
User avatar
bataa
Posts: 1406
Joined: Mon Nov 14, 2011 10:57 am
Car: Subaru Impreza WRX STI

Re: Subaru Blog.

Post by bataa »

mendamar wrote:shlank gehgui butsaagaad naaldan pad+sod gesen zuiliig ashiglaj uzeech. manai printeriin hul ni hugartsan hedench udaa naaldan pad & shar tsavuu ashiglasan bainga hudulguuntei bdag bolhoor hugarchaad bdag bsan. sod shar tsavuu holiod ternees hoish 4 jilch bolchivuu. odoo uur gazar amjilttai uureg guitsetgeed yavj l bn.
Өөр яг ийм хавхлага бэлэн олдохоор нь солиод тавьчихсан. Гэснээс энэ хавхлага чинь бас сонин эд байна лээ шүү. EVAP буюу Evaporative Emission Control System гэдэг юмны нэг эд анги нь гэдгийг олж мэдсэн. Энэ систем нь яадаг вэ гэхээр: Ууршсан бензинд байдаг нүүрстөрөгчийг хойно байрлах жижиг хар канистерт нөөцлөөд тэгээд буцаагаад тэр хавхлагаар холимог руу оруулж шатаадаг бла бла бла. Сайн ойлгохгүйм. Нэг иймэрхүү процесс болдог бололтой.

Сонирхол байвал эндээсуншаарай.

Хүйтэрсэн чинь бас л машин ухах лай болж эхэлж байна шүү. Амаржинаа нэг задалчхиймсаан Мэндээ ккк
True Subaru Enthusiast in Mongolia and EJ207 Owner
User avatar
Ochki
Admin
Posts: 6978
Joined: Tue Nov 08, 2011 12:58 pm
Car: өвгөн бэнз w123
заримдаа онгирогчдын машин sg5 xt
greenland 105 maybe 102.5
Location: Ulaanbaatar
Contact:

Re: Subaru Blog.

Post by Ochki »

Uurshaad bhdaa yaahavde.
Dairaldsnaa unaal yavjina
User avatar
mendamar
Posts: 2111
Joined: Sat Jun 02, 2012 2:47 pm
Car: JZX110. almost bone stock
Contact:

Re: Subaru Blog.

Post by mendamar »

za unuu oroi neg graj party gyls shaaval shaachii. anar sanaa ed mascheruud bnuu hehe.
JZX110 owner
User avatar
bataa
Posts: 1406
Joined: Mon Nov 14, 2011 10:57 am
Car: Subaru Impreza WRX STI

Re: Subaru Blog.

Post by bataa »

Ochki wrote:Uurshaad bhdaa yaahavde.
Ууршаагүй тэгээд яасан юм?
True Subaru Enthusiast in Mongolia and EJ207 Owner
User avatar
Naraa
Posts: 419
Joined: Thu Feb 02, 2012 5:06 pm

Re: Subaru Blog.

Post by Naraa »

STI улааныг задлах гэж байна уу? Би бас наад паарээнд чинь хамрагдъя.
User avatar
bataa
Posts: 1406
Joined: Mon Nov 14, 2011 10:57 am
Car: Subaru Impreza WRX STI

Re: Subaru Blog.

Post by bataa »

Таргалалт, гүзээ суух асуудал үүсээд удаж байна. Сүүлийн үед бүр аюулын харанга дэлдэж эхлэв. Биеийн жингийн индекс ч аль хэдийн хэтрээд илүүдэл жин заагаад удлаа. Өндөр 183см, харин биеийн жин аль хэдийн 95кг хүрчээ.

Яг өнөөдрөөс эхлээд жин хасах ажиллагааг эхлүүлж, шинэ жил хүртэл нэг сар хагасын хугацаанд биеийн жинг 95кг -> 83кг болгох зорилт тавилаа.

Харин яаж??? гэдэг асуулт гарч ирлээ. Миний өөрийн бодсоноор бол иддэг хоолоо арай багасгаж хэвийн хэмжээнд аваачина, орой 19 цагаас хойш хоол идэхгүй, газтай ундаа, амттан, архи пийв, гурилан бүтээгдэхүүн идэхээ болино, дасгал хөдөлгөөн тогтмол хийнэ, зааланд байнга тоглоно. Ажилдаа машингүй хоёр зээрдээрээ явна.

Манайхан дунд жин хасах дасгал, гүйлтийн техник мэддэг спортын арга зүй мэддэг хүн байна уу? Гүйлтийн зам, жийдэг дугуй өргөх гантил, штанг зэрэг бол бүгд бэлэн байгаад байгаам.

Надад яг юу хэрэгтэйв гэхээр зөв арга зүйтэй гүйх, дасгал хийх л хэрэгтэй байна. Тэгэхгүй болохоор худлаа баахан амьсгаадталаа гүйчихээд байна.

Энэ тал дээр зөвлөгөө өгөх мэдлэгтэй хүн байвал зөвлөгөө харамгүй хайрлаарай.
True Subaru Enthusiast in Mongolia and EJ207 Owner
IrmuuN
Posts: 420
Joined: Tue Aug 13, 2013 11:48 am
Car: Mitsubishi Chariot
Toyata Prius 20
Toyota Crown 180
Lexus GS450h

Re: Subaru Blog.

Post by IrmuuN »

183, 95 гайгүй юм бишүү?
би 176, 98 шд хэхэ
euurtsaikh
Moderator
Posts: 2941
Joined: Thu Jun 07, 2012 5:26 pm
Car: Subaru Forester

Re: Subaru Blog.

Post by euurtsaikh »

IrmuuN wrote:183, 95 гайгүй юм бишүү?
би 176, 98 шд хэхэ
Irmuun bid 2 adilxan galbirtai ym shig bnda haha.
Toyota Mark 2
Toyota Chaser
Toyota Mark 2
Honda Fit GD3
Toyota Progres JCG10
Honda CRV RD5
Toyota Prius 20
Subaru Forester 2003 XT MT
Subaru Forester 2005 N/A L.L.BEAN
Subaru Forester 2004 Cross Sports
Subaru Forester 2009 XT
User avatar
bataa
Posts: 1406
Joined: Mon Nov 14, 2011 10:57 am
Car: Subaru Impreza WRX STI

Re: Subaru Blog.

Post by bataa »

IrmuuN wrote:183, 95 гайгүй юм бишүү?
би 176, 98 шд хэхэ
Гайтай байнаа. Чи бүүр ч илүү юм байна. Body Mass Index гээд үзүүлэлтээр бол илүүдэл жинтэй гэж гараад байгаам. Угаасаа ч тэгээд илт гүзээтэй болоод байна. Яг нэг 12 кг турчихвал ок болкоод байнаа.
True Subaru Enthusiast in Mongolia and EJ207 Owner
IrmuuN
Posts: 420
Joined: Tue Aug 13, 2013 11:48 am
Car: Mitsubishi Chariot
Toyata Prius 20
Toyota Crown 180
Lexus GS450h

Re: Subaru Blog.

Post by IrmuuN »

euurtsaikh wrote:
IrmuuN wrote:183, 95 гайгүй юм бишүү?
би 176, 98 шд хэхэ
Irmuun bid 2 adilxan galbirtai ym shig bnda haha.
Тураач гэшшш :ymdevil: хаха оройн хоолоо идэхгүй бол сард хэдэн кг турж болох вэ? хэхэ
User avatar
bd
Электроникч ★
Posts: 1943
Joined: Sun Nov 13, 2011 8:06 pm
Location: Эрдэнэт
Contact:

Re: Subaru Blog.

Post by bd »

Би сүүлийн 10 хоног орой хоол идээгүй. Бас өдөр өгдөг 2 хоолны 1-р хоолыг дандаа цагаан хоол идсэн. Одоо жаахан хялаах талдаа болж байна гэхдээ 79-76кг болсон шүү. Гэдэс хамгийн түрүүнд багасдаг юм байна. Сар гүрийж байгаад үр дүнг нь үзнэ дээ. Энерги хадгалагдах хууль ёсоор бол хоолоо багасгавал аажимдаа турдаг л гэж байгаа. Харин миний хувьд бол дасгал хийх нь илүү. Бараг 5н жил аажуухан цуглуулсан өөхийг 1 жилийн дотор хаячихвал арьс унжаад муухай юм байна лээ. Манай найз тэгж огцом тураад энд тэндээ арьс нь унжчихсан. Сахилга бат сайтай удаан тогтмол турах л зөв арга.
МАФ
IrmuuN
Posts: 420
Joined: Tue Aug 13, 2013 11:48 am
Car: Mitsubishi Chariot
Toyata Prius 20
Toyota Crown 180
Lexus GS450h

Re: Subaru Blog.

Post by IrmuuN »

пөөх 10 хоногт 3 кг гэдэг ч хангалттай үр дүн байна шд. Би бодоод л яваад байх юм яг турья гэхээр чадахгүй орой хоол идэхгүй болохоор бухимдаад байна. Амьд жишээ л хүнд илүү хүрэх юм даа. Өнөөдрөөс эхлээд орой хоол идэхгүй ээ. Өдрийн хоолийг 2,3 гэж идээд байвал уг нь болчихмоор ч юм шиг. За гуалиг болох гэж байгаа залуусдаа амжилт бид чаднаа. :D
User avatar
bataa
Posts: 1406
Joined: Mon Nov 14, 2011 10:57 am
Car: Subaru Impreza WRX STI

Re: Subaru Blog.

Post by bataa »

IrmuuN wrote:пөөх 10 хоногт 3 кг гэдэг ч хангалттай үр дүн байна шд. Би бодоод л яваад байх юм яг турья гэхээр чадахгүй орой хоол идэхгүй болохоор бухимдаад байна. Амьд жишээ л хүнд илүү хүрэх юм даа. Өнөөдрөөс эхлээд орой хоол идэхгүй ээ. Өдрийн хоолийг 2,3 гэж идээд байвал уг нь болчихмоор ч юм шиг. За гуалиг болох гэж байгаа залуусдаа амжилт бид чаднаа. :D
Зөв хооллож чадвал үр дүн нь 10 хоногын дараанаас харагдаж эхэлнэ. Учир нь гэдсэнд илүүдэл хоол ихээр агуулагдаж байдаг гэсэн. Зөв хооллосноор гэдсэндээ байнгын илүүдэл хоол тээж явахаа болино гэсэн үг. Ямар ч байсан 3-4 кг хасчих байх шүү.
True Subaru Enthusiast in Mongolia and EJ207 Owner
Post Reply

Return to “Гишүүдийн хувийн хуудас”