өнгөрсөн 5 дахь өдөр цагны программ болон мэдрэгчинд сайжируулалт хийж дууслаа.
үүнд:
-алсын удирдлагаар ажилладаг байсныг болиулж оронд нь коноп хийсэн. /улаан - эхлэх /Start/, хар - хоослох/Reset//
өмнө нь удирдлага удирдахгүй байх асуудал үүсдэг байсаныг ингэж шидсэн.

-мэдрэгчийн ажиллах зарчимыг сольсон. энэ нь эхний мэдрэгч болон сүүлийн мэдрэгч гэж хувааж хийсэн. эхний мэдрэгч нь гараа болон 60'-г хэмжнэ тэгээд ажиллагаа нь зогсоно. сүүлийн мэдрэгч нь эхний мэдрэгч ажилаа хийхээс өмнө ажиллахгүй. эхний 2 мэдрэгч ажиллаад унтарсны дараа сүүлийн 2 мэдрэгч ажиллаж барианы хурд болон сэкундийг гаргана.
үүн дээр нэг зүйл боломжит байдлаар оруулсан нь 60'-н мэдрэгчийг тавихгүй байж болно. энэ үед 60-н цаг явсаар байна сүүлийн мэдрэгчинд хүрж барианд орход хамт зогсоно. 60-н мэдрэгч ажиллаагүй дохиолдолд гэсэн үг.
-програм дээр нэмэлт хийсэн нь. цагийн мэдээллийг импортлож авах боломжтой болсон. шууд хуулж аваад excel программ дээр хуулбараа оруулж хадгалаж авах боломжтой болсон. мөн дээрх бүх сайжируулалтанд ард нь программын өөрчлөлт орсон байгаа. доорх зурагны баруун талд тэр дэлгэцний мэдээлэл /цаг/ орж ирсэн нь харагдаж байна.
мөн гараанаас гархаас өмнөх цаг буюу RT-г гүйж харагддаг байсныг болиулсан. энэ нь өмнө нь ногоон асхад цаг гүйж харагддаг байсан ба үүнийг зарим мэдэхгүй хүн цаг эхэлчихлээ гэж андуурч сандрах цаг алдчихлаа гэж ойлгох асуудал үүсэж байсан учраас ингэсэн. өөрөөр бол ногоон аслаа RT цаг далд хэлбэрээр гүйж байна, ил харагдах хэсэг нь 0 гэж харагдана, машиныг гархад дэлгэцэн дээр шууд тэд гээд тоо нь харагдана. энэ нь үндсэн цагт нөлөөлхгүй бас хүмүүст буруу ойлгогдохгүйн тулд ингэж хийсэн.


--ерөнхий үйлдлээс хасагдсан зүйл нь. 2 машиныг хэмжих боломжгүй болсон. энэ нь мэдрэгчийг эхний болон сүүлийн болгож хуваасантай холбоотой.
+мэдрэгч. гарааны болон барианы гэж хувааснаар гараан дээрх мэдрэгч машиныг гарсны дараа нь хөдлөх, урдуур нь хүн орох, утаа орох, дахин мэдрэх хамаарахгүй сүүлийн мэдрэгчийн мэдээллийг л цаг гаргана. энэ нь мэдрэгчээс үүсэх асуудлыг эрс багасагаж өгнө.
мөн мэдрэгч тохиулах заавар авсан. лазарыг мэдрэгчинд мэдрүүлээд мэдрэгчийн мэдрэмтгий байдлыг нарийн хошуутай хасах овтиркаар эргүүлж лазарын гэрэлийг мэдрэхгүй болтол нь эргүүлээд жоонох буцааж яг мэдэрч эхлэх цэг дээр нь тохируулна. энэ нь лазараас бага тусгалтай бусад гэрэлд мэдрэхгүй болно гэсэн үг.
мэдрэгчийн гэрэл мэдрэх сэнсорыг урт хонгилд байрлуулах. энэ нь мөн гадны нөлөөллөөс хамгаалж өгж байгаа юм. үүнийг нэг мэдрэгчин дээр туршиж үзсэн ба бусад мэрдэгчийг мөн адил засах хэрэгтэй байгаа. урт хонгилд орсны дутагдалтай тал нь мэдрэгийг чиглүүлхэд бага зэрэг хүндрэл гарна. өөрөөр хэлбэл нарийн хонгилын дагууд нь лазарын тусгалыг яаг чигээр нь оруулж өгнө гэсэн үг. энэ гэхдээ хөлөө бодсноороо хийсэн бол асуудалгүй болно.
+-+- хандиваас цугларсан мөнгийг сайжируулалт хийсэн залууд өгсөн.