За энэ сэдэв яачваа уг нь хүн амьтан их л орж гардаг юмсан зав ч болохгүй нэээх гоё тайлбар бичмээр санагдаад боломж олдохгүйн. Заза зовлон тоочих ч яахав. Өнөөдрийн маань сэдэв ТЕСТЕР буюу мултиметр. Мэргэжлийн л хүн биш бол үүнийг хэрэглэнэ гэдэг бас тийм ч амар зүйл биш ээ. Нэрнээс нь харахад л шалгагч олон зүйлийг хэмжигч гэсэн утга нь харагдаж байгааз дээ тэхээр энэхүү багаж нь цахилгаантай холбоотой ихэнх хэмжигдэхүүнүүдийг хамгийн богино хугацаанд тун ойролцоогоор хмжиж үзүүлдгээрээ маш их ач холбогдолтой бөгөөд энэ багажийг хэрэглэдэггүй цахилгаантай холбоотой мэргэжил байдаггүй. А харин бидний өнөөдрийн энд ярих сэдэв бол мэдээж би мэргэжлийн хүнд энэ багажийг хэрэглэх талаар ярьж тэнэгтэхгүй. Гэхдээ сүүлийн үеийн цахилгааны мэргэжилтэй ихэнх оюутнууд энэ багажийг хэрэглэж чадахгүй байдагт эмзэглэдэг гээд сэдвээсээ халиад явчлаа ядаж байтал. За тэхээр автомашинтай тэрэндээ зориулж энэхүү багажийг мэргэжлийн бус хүн яаж хэрэглэх вэ гэсэн энгийн болов ч тэр бүр хүмүүс мэдээд байдаггүй зүйлийн талаар өнөөдөр нэлээн дэлгэрэнгүй ярих гээд үзье.
Мэдээж мэргэжлийн бус хүмүүст ярьж байгаа учир ихэвчлэн хэрэглэгддэг зүйлүүдийг тайлбарлая гэж бодлоо хэрэв бүгдийг нь тайлбарлана гэвэл нэг хуудас хангалтгүй шүү дээ.

Энэхүү багаж нь
Хүчдэл
Гүйдэл
Эсэргүүцэл
Багтаамж
Гэсэн хэмжигдэхүүнүүдийг хэмжих бөгөөд автомашин маань тогтмол 12 вольтйн хүчдэл хэрэглэдэг тул эхний хэрэглээ нь хүчдэл дараа нь эсэргүүцэл хэмжих явдал юм. За энэ 2 ийг хэнээр ч хэлүүлэхгүй өөрөө толгой мэдээд хэмждэг болчуул бас л их үзнэ дээ. За тэхээр доор харагдаж байгаа зурагт үзүүлсэн зүйлсийг тайлбарлая. Эхний зураг

хэрэглэгдэхүүнүүдийг тайлбарлана.
1. Дэлгэц - Энд хэмжилтийн утгыг харуулна
2. Асаах унтраах – Энэ товчлуур дээр дарж асааж унтраана.
3. Display hold – Ямар нэг утга дэлгэцэн дээр харагдаж байх үед дэлгэцийг гацаана
4. Сонгогч сум – Юуг ямар хязгаарт хэмжих вэ? гэдгийг тохируулна
5. Хатгуур сумны орох нүх – Энэхүү 4 нүхний баруун талын 2 нүхийг ихэвчлэн хэрэглэнэ. СОМ буюу СОММОN гэсэн нүхэнд энэ хар өнгийн утас дандаа хатгаатай байх ёстой.
6. Хатгуур зүү – 2 цэгийн хоорондох хүчдэлийг болон 2 цэгийн хоорондох эсэргүүцлийг хэмжинэ.
7. Транзистор хэмждэг оролт – Энийг хэрэглэх хэрэг гарахгүй л болов уу.
З энэхүү зүйлүүдийг ерөнхийд нь хэрэглэж хэмжилтүүдийг гүйцэтгэнэ. Харин одоо доорх зурагт хэмжигджхүүнүүдийг тайлбарлая.

8. Тогтмол хүчдэл – Машины аккумаляторын хүчдэл хэмжихээр бол энэ мужид тавьж хэминэ.
9. Хувьсах хүчдэл – Разетканы хүчдэлийг хэмжинэ дээ.
10. Энийг хэрэглэж байгаагүйн байна юу юм бүү мэд.
11. Хувьсах гүйдэл – Энийг хэмжих гээд хэрэггүй буруу хийвэл багажаа шатааж мэднэ.
12. Тогтмол гүйдэл – Энийг хэмжих гээд бас л хэрэггүй.
13. Диод хэмжинэ бас дуут дохио – Энэ хэсэгт тохируулчихаад 2 зүүгээ хооронд нь хүргэвэл дүүүд гээд дугарна. Энэ нь утас тасраагүй байгааг хэмжихэд ихэвчлэн хэрэглэгддэг.
14. 13 дээр тавиад хэмжиж байх явцад 2 үзүүр хоорондоо хүрсэн тохиолдолд энэ жижиг улаан гэрэл асна.
За тэхээр та бүхэн нэг зүйл анзаарсан бол энэхүү хэмжигдэхүүнүүд хоорондоо холилдсон цэгцгүй мэт харагдаж болохын. Гэвч энэхүү хэмжигдэхүүнүүдийг доорх зузаан нимгэн зураасуудаар ялгасан болно. Өөөрөөр хэлбэл зузаан байж байгаад нимгэрхэд эсвэл нимгэн зураас явж байгаад зузаарахад хэмжигдэхүүн өөрчлөгдөнө.

Харж байна уу заагийг.
Жишээ авч үзвэл энэхүү заавар арай ойлгомжтой болох байх. Агаараар баахан юм яриад яахав дээ.
Жишээ №1 Аккумаляторын хүчдэл шалгах
Элбэг тохиолддог хэмжилт. За тэхээр эхлээд тестрээ асаана дараа нь 4 буюу сонгогч сумыг тогтмол хүчдэлийн мужийн 20 хүртэл гэсэн хязгаарт тохируулан

нэмэх шон дээр улаан үзүүрийг хасах шон дээр хар үзүүрийг барихад дэлгэцэн дээр аккумаляторын хүчдэлийг заах болно.
Жишээ №2 Свечений утасны эсэргүүцлийг шалгах
Бас л элбэг тохиолддог хэмжилтүүдийн нэг нь. Эхлээд тестерээ асаагаад 4 буюу сонгогч сумаар эсэргүүцэл хэмжих мужийн 20К буюу 20 000 ом хэмжих цэг дээр аваачина.

Свеченийхээ утсыг тайлж аваад нэг 2 зүүгээ нэг нэгээр нь утасныхаа 2 үзүүрт барина дэлгэцэнд утга харагдана.
Хэрвээ ямар нэгэн утга гарахгүй хамгийн урд талын орон 1 ийн тоо болчихсон бол хэмжигдэхүүн хэмжих хязгаараас давсан гэдгийг заах бөгөөд ийм тохиолдолд хэмжих хязгаарыг нэмэгдүүлэн хэмжих хэрэгтэй 200К дээрч юм уу.