Page 1 of 1

Subaru Forester Nonturbo AT DIY

Posted: Mon Aug 21, 2017 1:39 pm
by JaagiiArch
Сайн байцгаана уу. МАФ-д register хийсэндээ баяртай байна.
Фэйсбүүкийн Монголын субаручдын группт нэлээн дээр үед тавьсан постоо энд орууллаа.

Саяхан хөдөө байсан машиныхаа духны ременийг мунгинан байж сольсон туршлагаасаа хуваалцая гэж бодлоо. Миний машин энгийн автомат форестер. Анх авахад гүйлт 132000 байсан, духны ремений таган дээр 98000 дээр ремен сольсон тэмдэг тавьсан байв. Одоо 229000 явчихаад байгаа тул духны ременээ аль болох хурдан солих шаардлагатай болсон байсан. Хөдөө байгаа машинд бензин хийж хотод ирээд духны ременээ солиулаад буцаагаад аваачихад зардал нь бараг 300000 төгрөг болох гээд байсан тул өөрөө оролдоод үзэхээр шийдсэн. Дээрээс нь "Нисдэг машин"-аас 85000 төгрөгөөр духны ремен худалдаж авсан.

1. Машинаа арааг нь нейтраль дээр тавьж, гар тормосоо татаад акумлятороо салгасан.

2. Хөргөлтийн шингэний илүүдлийн сав, радиаторын сэнсээ салгасан Зураг-1
Image

3. Гидрийн аппарат, генератор, кондишний аппарат гурвыг салгасан. Зураг-2. /Ингэж юмнуудаа салгахдаа гарсан боолт, гайкануудыг байсан нүхэнд нь буцааж хийгээд байвал дараа нь будилахгүй/
Image

4. Духны дамар /шкив/-ээ салгана. Зураг-3.
Image

Духны дамарыг барих багаж гагнуулж хийсэн. Зураг-4.
Image

:-D :-D :-D

Духны дамрыг салгах өөр янз бүрийн арга байгаа, надад бол нь энэ нь ямар ч хал балгүй амар санагдсан. Генератороо салгахаасаа өмнө ремений нь нугалж хавчуулж байгаад дарчихдаг нэг амар арга байсныг нь тайлсныхаа дараа мэдсэн нь харамсалтай. Гэхдээ ременээ тасдах аюултай юм шиг санагдсан. Миний машины духны шкив бага зэрэг зэвэрч нэлээн удаан мунгинаж байж тайлсан. Дээшээ цухуйсан хэсэг дээр нь түлхүүр барьж байгаад араас нь цохисоор байгаад гаргасан даа. Мөн духны шкив салгах, голын 22-н болтыг тайлахдаа радиаторынхаа урдуур эмээлийн тохом мэтийг унжуулж хамгаалахгүй бол эвгүй юм байна лээ.

5. Духны ремений хуванцар тагийг тайлж авсан. Зураг-5.
Image

Духны ремен их цууралттай, хэзээ мөдгүй тасарч мэдэхээр болсон байсан.

6. Тахир голоо эргүүлж /ямар ч хамаагүй аргаар, эргүүлэхэд тийм ч хүнд биш юм байна лээ/ тахир гол болон хоёр талын нударган голны дамрууд дээрх точикнуудыг тааруулна. Зураг-6,7,8. Энэ гурван точикний аль нэг нь таарахад бүгд зэрэг таарах ёстой гэдгийг хүмүүс мэдэх байлгүй.
Image
Image
Image

7. Тааруулсан точикнуудынхаа харалдаа ремен дээрээ цагаан маркераар зурж тэмдэглэнэ. Зураг-10,11,12.
Image
Image
Image

8. Зураг-13,14 дээр заасан дамарнуудыг тайлахад ремен сулраад гараад ирнэ.
Image
Image

9. Цагаанаар зурж тэмдэглэсэн зураасаа үргэлжлүүлэх маягаар шүдтэй талд нь бас зурж тэмдэглэсэн. Түүнийгээ шинэ рементэйгээ шүдий нь гадагш нь харуулж зэрэгцүүлж барьж байгаад шинэ ремен дээрээ харалдаа тэмдэглэж авна. Ингэхэд нэг л шүд алдаж тэмдэглэх юм бол тэгээд кэцүүднэ гэдгийг сайн бодож хянамгай ажиллах хэрэгтэй байсан. Nonturbo SOHC EJ20 моторын духны ремен 223 шүдтэй байдаг юм байна лээ.

10. Духны ремен чангалагчийг тайлж авсан. Зураг-15.
Image

11. Чангалагчаа машиныхаа раман доороос домократаар шахаж агшааж байгаад төмөр утсаар хийсэн чагтаар чагталсан. Их сайн хатуу төмөр утас байх хэрэгтэй. Надад олдсон төмөр утас хат муутай болохоор хотойж байсан, гэхдээ болсоон. Зураг-16,17
Image
Image

12. Зураг-14 дээр заасан дамрыг буцааж угсарна.

13. Тэмдэг тавьсан шинэ ременээ тахир гол, нударган гол дээрх болон мотор дээрх тэмдэгнүүдтэй нь яг тааруулж буцааж хийгээд хөдөлгөөнгүй барих шаардлагатай.

14. Энэ хүртэл ганцаараа ажиллаж байгаад ганц удаа эхнэрээсээ тусламж авч ременээ бариулж байгаад чагталж агшаасан чангалагчаа буцааж боосон. Чангалагчаа боогоод авсан байхад ремен, голнууд маань юу юугүй байрлалаасаа зөрөөд алга болчихооргүй болсон.

15. Зураг-13 дээр заасан дамрыг буцааж угсарсан.

16. Ремен чангалагчныхаа чагталсан төмөр утсыг суга татаж авсан. Ингээд духны ременээ сольж дуусав.
Бүх эд ангиудаа буцааж угсарч дуусгаад машинаа асаав. Эхлээд нормаль унаж дүлэгнээд байхаар нь нэг хаазалтал унтарсан, дахиад асаахад зүв зүгээр ассан, мотортой холбоотой ямар нэгэн асуудалгүй байсан. Харин зүгээр байсан гидрийн аппарат ёнгиноод дуугардаг болсон, ямар тахилы нь буруу өрснийг бүү мэд. Хүмүүс ээ авах гээхий ухаанаар хандаж, бас буруу зөрүү чаажиксан юм байвал хэлж зөвлөөрэй.

Re: Subaru Forester Nonturbo EJ20 timing belt replacement

Posted: Mon Aug 21, 2017 1:58 pm
by bilgee
saihan bichjee delgerengui.

Re: Subaru Forester Nonturbo AT DIY

Posted: Thu Aug 24, 2017 5:02 pm
by Galaamn
Ийм сайхан дэлгэрэнгүй пост харалгүй их удаж. Би лав ийм хүнд хэрэгтэй пост хийж үзээчгүй юм байна.
Харин зурагнууд нь харагдахгүй байна. Яагаад байгаа юм бол доо.

Re: Subaru Forester Nonturbo AT DIY

Posted: Wed Aug 30, 2017 6:19 pm
by Exotic
bilgee ch barag iim delgerengvi bichij baigagvi baih shuu haha

Re: Subaru Forester Nonturbo AT DIY

Posted: Wed Oct 11, 2017 1:40 pm
by Ochki
aldsan gants yum ni. gidree l damraar ni het yumand shahchij