Page 1 of 2
Forester SG5
Posted: Thu Mar 23, 2017 11:23 pm
by lkhagvaa23
Сайн байцгаана уу? За энийг уншаж эхлээд их олон жил өнгөрчээ. Одоо 1 топик нээх цаг нь болсон байх хэхэ. Хар багаасаа л машины хоббитой хүүхэд анх autoforum.mn бхаас нь л уншдаг байжээ ккк найз нөхдүүд ПС тоглоол явж бхад би энэ форумыг л шимтэн уншаад сууж байдаг байж. Энэ форумынханд үнэхээр их баярладаг хэхэ машин гэж юу байдаг юу нь ямар үүрэгтэй гэх мэт юмнуудыг сайн ойлгож авч машинд гэдэг юманд улам их дурлаж эхэлсэндээ. Тэр дундаа Субару гэж машинд гүн дурласан. тэр үед ч Субару бага байдаг байж. Гудамжинд Субару харвал нүд салгахгүй л харна шүүдээ ккк. Тэр дуу шуу өнгө зүс гээл цаана л хайр татмаар. Одоо бол энгийн 1500 импрезаг ч дуугаар нь мэддэг болсон блээ ккк.
Одоо 1 sg5 xt-тэй үзэж тараал явж бнадаа хэхэ

[/url]
image hosting
Re: Forester SG5
Posted: Thu Mar 23, 2017 11:33 pm
by lkhagvaa23
Өнөөдөр тосоо солиулсан. Shell HX7 10W40.
Өмнө нь 76 5W30+lucas oil stabilizer хийсэн байсан ёстой сэтгэлд хүрээгүй. Шулуунд замд удаан явж бгаад хааз гишгэхээр муухай дуугардаг байсан. Бас Өвөрхангай ороход л хар толгойтойгоо л байсан. Тэрний өмнө нь HX8 5W40 тэй байсан ямар ч дуу шуугүй янзийн байсан болохоор буцаад Шеллээ хииёдөө
image hosting site over 5mb
Re: Forester SG5
Posted: Thu Mar 23, 2017 11:38 pm
by lkhagvaa23
БД ахдаа үзүүлтэл бүх юм хэвийн гэв.
3.18-ны өдөр оношилгооны өдөрлөг
image hosting sites
Re: Forester SG5
Posted: Fri Mar 24, 2017 1:26 pm
by Galaamn
Чамайг свечагаа солихоор нэг хөдөлгөж үзнээ. Өөрчлөлт хэр мэдрэгдэхээс шалтгаалж өөрийнхийгөө нэг авч үзнэ гэж бодож байгаа хэхэ
За тэгээд энэ хуудсандаа бичих юм чамд олдохгүй байна гэж бол байхгүй.
Жижиг гэлтгүй санаа оноо тохиолдсон шийдвэрлэсэн асуудал гээд машинтай холбоотой бүх юмаа энд тэмдэглээд байхад хэсэг хугацааны дараа хэн нэгэн ороод гарахад хөөрхөн мэдлэг мэдээлэл аваад гарахаар сан үүсчихсэн байх болно.
Ер нь манай форумын зарим гишүүд одоо форумаа тоохоо болиод байгаа ч ид үедээ хийсэн үлдээсэн бичлэг архивыг нь одоо ухахад бол мөлжүүртэй л байдаг.
Sent from my SM-J710F using Tapatalk
Re: Forester SG5
Posted: Sun Mar 26, 2017 11:18 pm
by lkhagvaa23
Хэхэ тэгээрэй ккк
Юу ч гэсэн свечэгээ солиулсан. NGK V-Line тавьчлаа. NGK яг албан ёсоор оруулдаг газар л гэсэн. 1ш нь 7400төг. 3+1 үнэгүй. Тавих ажлын хөлс 10К. Албан ёсных гэсэн мөртлөө BKR7 оруулж ирдэггүй юм байна. Энийг дуусах дөхөөд ирэхээр шал өөр юм тавинаа бодсон юм байгаа.
upload pics
free image upload
Re: Forester SG5
Posted: Wed Mar 29, 2017 9:19 am
by lkhagvaa23
BKR6E-11 гэдэг свечэ чин gap нь 1.1мм бдаг юм бна.
EJ205 хөдөлгүүр 0.7-0.8мм gap тай байх ёстой гэж байхын харалгүй тавиулчихсан бнөө ккк
BKR6E BKR7E нтр яг цав таарах байжээ гэж
Re: Forester SG5
Posted: Fri Apr 07, 2017 12:48 pm
by lkhagvaa23
ПРИҮС грүпп дээр аль дээр үед бичиж байсанаа туугаад ирлээ ккк
РЕЗИН ӨНДӨРЛӨГӨӨ
Энэнд ёстой дургүй. резин юм чин хөдөлгөөнтэй жажигнаад боолт нь ч чангарахгүй бх гж боддог блаа. харин өөрөө туршиж үзэхэд эхэндээ дуугуй л байв хэсэг хугаацаны дараа чахарч дуугардаг болов сүүлдээ түг таг гээд явчихаар нь үзсэн чин Амортизаторын дээд 3 боолт сув сул байв. Чангалаад бсан чин эргээл бн тгсэн хурууны үзүүрээр шахуу эргэж бсан боолт чин хуга үсэрцэн. Өгөөмөрийн хужаа боолт аргагүй биздээ. Ориг боолт хиисэнч сайн чангарахгүй буцаад суларчихна. Гхдээ ахын 20 резин өндөрөлгөөтэй 2 жил явжил бгаа. Гхдээ л дахиж энииг хэзээ ч тавихгүй. Үнийн хувьд хамгийн хямдхан нь 4 лээ 60к болдог гсэн.
ПЛАСТИК ӨНДӨРЛӨГӨӨ
Эниийг хүмүүс аваад хагараад бдаг гж нилээдгүй уншиж бсан. Ориг хулхи гж бгаа бх. Мэдээж байнга хөдөө явдаг ширүүн явдаг гаруудад мянга ориг бгаад ч тэсэхгүй биз ккк. Том suv ууд бол худлаа биз. Хагарахгүй гж үзвэл энэ бас зүгээр хатуу болохоор боолт нь чангарна. Ер нь Орос Монголоос өөр жижиг тэрэг өндөрлөдөг гарууд бараг бхгүй юм блээдээ хха. Оросынхоо бүтэгдхүүнийг л сонгосон дээр бх. Үнийн хувьд үнэтэй ажлын хөлстэйгээ 120к гж бгаан. 150к ч гж бгаан бодвол чанарын ялгаатай биз. гхээ 2лангийн харьцуулж хараагүй болохоор мэдэхгүй бна.
ХАЙЛШИН ӨНДӨРЛӨГӨӨ
Энэ хамгийн зүгээр нь. Бүх улс энииг л тавиж өндөрлөж бгаа болохоор эргэлзэх юмгүй.Хаанаас авах вэ л гдэг бн. Жижиг тэрэгнүүд Оросд л үйлдвэрлэж ирж бгаа. Америкаас бол SUV уудынх бгаа.Жижиг тэрэг өндөрлөдөггүй болохоор оросоос л олдоно. Оросынх нь их гое юм блээ завод. Монгол д ч хииж блээ.
ТОМ ДУГУЙ
205/65/15 тавиж болно 215 ч тавиж болно. гхдээ тавган өндөрлөгөөнөөс өндөр болно гж бхгүй. .Хүмүүс комоо хараад их иддэг болчлоо гдэг. Тэр нь том дугуй тавихаар спиидометр худлаа заадаг болохоор 100км т 6л идлээ гж гарч бгаач яс юман дээрээ 110км явцан бгаа. Тгэхээр идэлт бол өөрчлөлт орохгүй.
ПҮРШНЫ ЗАВСАР ХАВЧУУЛДАГ РЕЗИН
Эниийг хүмүүс муу хэлээл бдиин надад лав зүгээр санагддаг. Чүд өндөр болно Явдал нь их гое болдог савалгаа найгалтгүй донсолгоо мэдрэгдэхгүй болдог. Харин яг таарсаныг таарсан пүршинд нь тавихгүй бол миниих доошоо гүйгээд жажилагдцан бсан. Монголд 1 жил явсан машин аваад 2 3 сарын дараа завсар нь резин тавьсан тгээд 2 жил хагастай болоод машинаа зарах болоход амортизатор сайхнаараа л ажиллаж бсан дунд нь 1 ч амортизатор сольж бгаагүй. Амортизаторыг 2 жил хагас явахад солиогүй гсэн үг өмнө нь монголд 1 жил явахдаа солисон үгүйг бас мэдэхгүй. машин машинд бас өөр л байх бх гхдээл үнэхээр амортизаторыг хайрладаг юм блээ шүү 4 хос нь 40к
Юуч биччихэвдэ ккк авах гээхийн ухаанаар хандаарайдаа

Ер нь өндөрлөж бгаам бол 5 бул өндөг тулгуурын өнцөг ихсэнэ. Ер нь стокоор нь унах нь сайхан ч Монголын нөхцөлд хэцүүшжээ. Заза бүгдээрээ амжилт алтан шар зам нь өлзиитэй байг

Re: Forester SG5
Posted: Wed Apr 12, 2017 10:44 pm
by lkhagvaa23
Коллектороо цэвэрлэцгээв. Бас BKR6EYA-11 гэдэг свечэгээ найздаа зараад захиж ирсэн Autolite аа тавьчихлаа. Үнэхээр өөр болж байна. Хөнгөрөөд бензин ч идэхгүй байна хаха.
Харин ямар ч бүүст байхгүй болсонг бензинтэй холбоёдоо ойрд дандаа 92 хийгээд байгаа. Өнөөдөр харин 95 хийчихлээ.
image upload no limit
image upload
imag
Re: Forester SG5
Posted: Wed Apr 12, 2017 10:52 pm
by lkhagvaa23
Re: Forester SG5
Posted: Wed Apr 12, 2017 10:56 pm
by lkhagvaa23
Мөн найз приүс 20доо Е3 хамт захиалуулж тэрийгаа тавиулсан. Үнэхээр илт өөр болсон шүү.
Турботой юм шиг л год хийдэг болсон хаха. Бензин идэлт нь ч 18км/л заадаг байсан нь 20.5км/л болсон гэсэн.
image hosting 30 mb
Re: Forester SG5
Posted: Thu Apr 13, 2017 11:42 am
by Galaamn
Чи машинаа олон жил турбо субару унасан нөхөрт нэг унуулж үзүүлээч
Юу гэхийг нь сонсвол айн хэхэ
Re: Forester SG5
Posted: Thu Apr 13, 2017 1:33 pm
by lkhagvaa23
Galaamn wrote:Чи машинаа олон жил турбо субару унасан нөхөрт нэг унуулж үзүүлээч
Юу гэхийг нь сонсвол айн хэхэ
Та чин олон жилдээ орон биздээ хаха

Re: Forester SG5
Posted: Thu Apr 13, 2017 6:13 pm
by StONE
Зарна гэсэн турбо-нуудыг авна гээд очоод унаад үзээд бай
Re: Forester SG5
Posted: Thu Apr 13, 2017 8:35 pm
by lkhagvaa23
StONE wrote:Зарна гэсэн турбо-нуудыг авна гээд очоод унаад үзээд бай
ккк боддог л бодол бна

Re: Forester SG5
Posted: Fri Apr 14, 2017 4:47 pm
by lkhagvaa23
Хахах хөгийн инээдтэй юм боллоо

))
Чек асаад доголдоод хиншүү хярвас үнэртээд байхаар нь айгаал салгануулж унтрааж явсаар байгаад хүлэг ороод ком оношилгоонд орсон чин 1 цилиндр гэж байна. Тэгсэн катушканы залгуур нь түгжээ нь хугараад мултарцан байжээ хаха залгаад зүв зүгээр болвоо гэж хаха Чек асвал юу юугүй ком оношилгоо гэхгүй өөрөө 1 харчихад зүгээр юм бна шүү хаха уг нь харсийн залгаатай л юм шиг харагдаад бсийн
