Page 1 of 1

MAF - Under 1000cc Car Rally - Мөрөөдөл

Posted: Wed Feb 15, 2017 4:48 am
by Galaamn
Ерөнхийдөө ирээдүйд МАФ-ын харьяалал дор зохиох 1 литрээс доош багтаамжтай хөдөлгүүртэй 2WD машинаар уралдах ралли тэмцээний тухай.
.
Хотоор дүүрэн хаагаа хийж байгаа Ниссан Марч, Хонда Фит, Тоёота Витз, Сузуки Алто, Хьюндай Атоз гээд машинуудаас 1 2 сая төгрөгөнд сонгож аваад бүх юмыг нь гаргаж хаяад бэхэлгээ гагнуур карказ суудал гэх мэтээр тоноглоод мотор кропыг нь ээлж хийж юм уу шууд тавиад сайн койл сайн дугуй тавихад л тогтворжилт талын асуудал шийдэгдэнэ биздээ бараг. хэхэ
Тэгэхээр нэг гол асуудал үүсч байгаа нь зам байгаа юм. WRC шиг аюултай замаар өндөр хурдтай явахгүй ч хөөрхөн хөөрхөн эргэлтүүдтэй асфалтан зам байвал зүгээр байх. Замаасаа хальж гарахад юм мөргөчихөөргүй мөн нисчихээр өндөр эрэггүй тэгш сайхан талбайг хуучин дугуй хайрцаг хог новшоор хашаад зам хийвэл болох л байх.
.
Жишээ нь: Англид Junior F1000 Rally гэж болдог юм байна. 14-16 настай хүүхдүүд жолооддог.
Ерөнхий дүрэм шаардлагын хувьд
Турбогүй 1000с хөдөлгүүртэй 2WD машинаар уралдана.
Машины хүчин чадлыг нэмж тониглохыг хориглодог ба спорт амаржин зориулалтын дугуй гэх мэт тоноглол хийхийг зөвшөөрнө. Мөн карказ хамгаалалт зэргийг заавал шаардана.
Заавал чиглүүлэгчтэй байх ба тэр хүн нь 21 нас хүрсэн раллид уралдах лицензтэй байна.
Цаг хэмжиж үр дүнгээр оноо олгож хот/дүүргүүдээр цуврал уралдаан болж жилийн эцэст нийлбэр дүнгээр аварга тодруулна.
Тэмцээнд голдуу Ниссан Микра /манайхаар Марч/ Сузуки Алто тэгээл Ситроен Рено гээл зөндөө машин ордог юм байна.
гэх мэт.
За тэгээд манайхан энэ тал дээр санаа бодлоо хуваалцвал яаж байна?
Хүүхдийн санаа төдий зүйл ч уралдах сонирхолтой автод хайртай залууст хобби сонирхлоо зам дээр гаргаж кайф авах хамгийн боломжийн хямд аюул бага хувилбар энэ л юм шиг харагдаж байна.

Re: MAF - Under 1000cc Car Rally - Мөрөөдөл

Posted: Wed Feb 15, 2017 3:35 pm
by MuuG
бодож, дээр үед их том пост хийж байснаа элийтлээ хайгаад олсонгүй.

энэ хэсэгт японы КЕЙ Карууд хүчтэй орж ирнэ дээ...

бүр 4wd-ууд зөндөө байгаа шдээ.
тэгвэл сайхан бэлдэж байгаад хүүгээ тавьчихна шт...

Re: MAF - Under 1000cc Car Rally - Мөрөөдөл

Posted: Thu Feb 16, 2017 10:42 am
by bilgee
zuger mashinaa belded rally ulsin avargad yvj bolishdee. evdrehguil baival asudalgui yvchij bolhor l sanagdad baiga yum.

Re: MAF - Under 1000cc Car Rally - Мөрөөдөл

Posted: Thu Feb 16, 2017 12:16 pm
by Galaamn
MuuG wrote:бодож, дээр үед их том пост хийж байснаа элийтлээ хайгаад олсонгүй.

энэ хэсэгт японы КЕЙ Карууд хүчтэй орж ирнэ дээ...

бүр 4wd-ууд зөндөө байгаа шдээ.
тэгвэл сайхан бэлдэж байгаад хүүгээ тавьчихна шт...
Харин хэн билээ нилээн том пост байсан санагдаад хайгаад олоогүй.
Нээрээ Сузукигийн 4WD MT turbo Kei Car байдаг юм байна лээ
Бас хүүгээ тавих биш өөрсдөө уралдаж зугаацах тухай бодооч ээ хэхэ

Re: MAF - Under 1000cc Car Rally - Мөрөөдөл

Posted: Fri Feb 17, 2017 10:52 am
by MuuG
bilgee wrote:zuger mashinaa belded rally ulsin avargad yvj bolishdee. evdrehguil baival asudalgui yvchij bolhor l sanagdad baiga yum.
Нивагаар хийсэн аймар машинууд бас байнаа.
гэхдээ орох нь орж болох ч, байр ч үгүй, бандан ч үгүй юм болуул. гэхдээ орж үзээд, уралдаан дуусгасан гэдэг ганц медал байхад бас гөгшрөөд ярих юмтай болох юм даа. тэ?

Re: MAF - Under 1000cc Car Rally - Мөрөөдөл

Posted: Fri Feb 17, 2017 11:45 am
by MuuG
Galaamn wrote:
MuuG wrote:бодож, дээр үед их том пост хийж байснаа элийтлээ хайгаад олсонгүй.

энэ хэсэгт японы КЕЙ Карууд хүчтэй орж ирнэ дээ...

бүр 4wd-ууд зөндөө байгаа шдээ.
тэгвэл сайхан бэлдэж байгаад хүүгээ тавьчихна шт...
Харин хэн билээ нилээн том пост байсан санагдаад хайгаад олоогүй.
Нээрээ Сузукигийн 4WD MT turbo Kei Car байдаг юм байна лээ
Бас хүүгээ тавих биш өөрсдөө уралдаж зугаацах тухай бодооч ээ хэхэ
Иб нь Чибиж Айблаа Айблаа.
аль болох жийлт сайтай, гар уртхан машин сонговол зүгээр гэж бодогддийн.

тэр жижиг кей кар ууд ч дээ... нэг үсрээд нуга явах байхөө. субаур салмайгаад ирдэг гэж дуулсан юм чинь.

Re: MAF - Under 1000cc Car Rally - Мөрөөдөл

Posted: Fri Feb 17, 2017 12:18 pm
by Galaamn
[youtube]https://youtu.be/_7cPtQrnO_Q[/youtube]
Тийм аймар бишээ. Иймэрхүү л юм байхад эхний ээлжинд зугаа шдээ.
Огцом хурд авалт эргэлт гэсэн маягын зам л хангалттай гэж бодоод байгаа шдээ.
Гол нь зардал бага гаргаж уралдаж кайф авах.