Page 1 of 4

Сузуки Жимни Suzuki Jimny

Posted: Mon Feb 01, 2016 12:52 am
by Galaamn
Жижиг биетэй ч том явдалтай нэг машинд сэдэв нээлээ...
"Сузуки Мотор Корпораци"-г анх 1909 онд Мичио Сузуки гуай байгуулж байсан ба Япон улсын Шизуока мужид Хамамацу гэх хотод төвтэй дэлхийн хэмжээний авто үйлдвэрлэгч юм байна. Би лав сайн сонсож байгаагүй хот байхыг бодвол сумогийн башё болдоггүй газар бололтой. :mrgreen:
За тэгээд байгуулагдсан цагаасаа хойш алдаж онож хямарч баяжиж явсан л байлгүй. Тэгэж яван явсаар 1970 онд Жимнигийн анхны загварыг гаргаж янз бүрийн зах зээлд зориулж янз бүрийн хөдөлгүүр янз бүрийн тоноглолтойгоор дээвэртэй дээвэргүй суудалтай суудалгүй гэх мэтээр хийж борлуулж явсаар иржээ.
Эхэн үеийн Жимни интернетээс ч зураг нь олдохооргүй шахуу ховор болсон эд юм байна.
Image

Дараа нь 2 дахь генераци буюу 1981–1998 онд үйлдвэрлэгдэж байсан одоо хотын хөдөлгөөнд оруулваас царай зүсээрээ гологдож мэдэх этгээд бий.
Image
Одоо Бридж группын үзүүлэнгийн өрөөнд зогсож байгаа Жимни гуай бол 1998 онд шинэчлэгдсэн 3 дахь үеийн хувилбар.
Image
Ерөнхийдөө үүх түүх нь ингэж өрнөж яваа машин юм байна лдаа. Нэг загвараараа хамгийн амжилттай борлогддог загвар нтр гэсэн хурган шагналууд аваад цаашдаа ч өрнөх түүх нь хүлээж байгаа нь тодорхой байна.
:geek:
Хүмүүс ч мэднэ дээ... Жапан жаран ес, урд хойноо чулактай, Эвэрестийн оргилд гарсан гэх нь холгүй л алдар нэртэй машин.
Эрүүл ухаанаар бодоод үзвэл 3-хан хаалгатай 4-хөн хүний суудалтай 0.6-хан литрийн бяцхан хөдөлгүүртэй 110-хан литрийн багажтай машин яаж ийм алдартай болох вэ?
Одоо дэлхий дээр байгаа дээд зэргийн хэмнэлтэй машинуудыг харахад доод зэргийн туулах чадварыг эзэддээ санал болгодог. Жишээ нь Приус аниагаас эхлээд л...
Гэтэл дээд зэргийн хэмнэлтийг дээд зэргийн туулах чадвартай хослуулангуут Жимни гэх гайхал төрөн гараад ирж байна.
Бөглөрөлтэй замд Приус Жимни 2 халз үзэлцэхэд бензин зарцуулалт ч ээдээ мэдэхгүй хол зөрөхгүй л байх. Тэгсэн чинь харин нөгөө Жимнитэй нөхөр гэнэт дургүй нь хүрээд "ингэж түгжирч байхаар замаас гараад хажуугаар нь ш**наа" гээд хаазалчуул ямар вэ? хэхэ
гэх мэт.... :-D
.
Миний хувьд Жимни гээч этгээдийг эзэмшиж явсан түүхгүй ч ихэд сонирхон дурладаг пээн нь юм.
Энд Жимнитэй холбоотой мэдээлэл оруулах ёстой лдоо. Гэхдээ хэн ч ороод харчихаж чадах Вики дээрх түүхийг нь орчуулж тавих хүсэл алга. Хүсэл байлаа ч орчуулах хэмжээний хэлний мэдлэг нь алга ккккк.
Ингээд бодсон чинь сэтгэлийнхээ хөөрлөөр сэдэв нээсэн ч дотор нь хийх юмгүй болж таарлаа.
Гэхдээ яахав.
Өөрсдийнхөө өнцгөөс энэ машиныг яаж харж байна.
Ямар ямар давуу тал сул тал байна.
Хөгжүүлбэл ямар потенциал байна.
Цаашдын ирээдүй нь хэрхэн төлөвлөгдөж байна.
... гэх мэтээр ярилцах юм ихтэй машин лдаа уг нь.

"МАФ.мн одоо хүртэл байдаг юм уу" гэж онигоо биш бодит явдал болоод байгаа цагт Жимни мэтчилэн ярих зүйл ихтэй сэдвүүдээр форумаа амьсгалуулах сонирхол бол надад байна.

Re: Сузуки Жимни Suzuki Jimny

Posted: Mon Feb 01, 2016 1:26 am
by Galaamn
Image
.
Одоо үйлдвэрлэгдэж байгаа Жимни нь ерөнхийдөө:
3.67м урт 1.6м өргөн 1.7м өндөртэй
М13А vvti 1.3 литр 4 цлиндр хөдөлгүүртэй. Эндээс нь хамгийн ихдээ 81 морины хүч, 110 ньютон-метр мушгих хүч гарах тооцоотой.
5 шатлалт механик эсвэл 4 шатлалт автомат хурдны хайрцагны сонголттой.
Part-time 4WD буюу залгаж салгадаг мосттой. Үндсэн хөтлөгч нь хойноо. 2WD-Hi 4WD-Hi 4WD-Lo горимтой.
Урд, хойноо үл хамаарах тэнхлэгтэй.
Урдаа хавчдаг дискэн тормостой, хойноо тэлдэг тормостой.
15 инч обудтай ба дугуйн стандарт хэмжээ нь 205.70.15
Image
Хойд суудлаа эвхсэн тохиолдолд 324 литр, хойд суудал эвхээгүй үед 113 литр багтаамж бүхий тээшний хэсэгтэй.
1060 кг цэвэр жинтэй ба зорчигч ачаа тээш нийлсэн бүх жин нь 1420кг байх тооцоотой.
Газраас тэнхлэг хүртэл 190 мм зайтай
40 литрийн банктай
Аюулгүй байдлын хувьд ABS, Airbag, суудлын бүс зэргээс илүү юмгүй. Мэдээж хаана хэн авахаас хамаараад булангийн мэдрэгч, 6ш airbag гэх мэт нэмж тоноглох боломжтой.
Image

Товчхондоо бол ийм юм байна.

За цаашлаад Жимниг тоноглож сайжруулах хязгааргүй их боломж бий.

Image

Re: Сузуки Жимни Suzuki Jimny

Posted: Mon Feb 01, 2016 12:47 pm
by Ochki
urd hoinoo ul hamaarah geed bichtsen yavjihin, aldatai bichchihvu shine jimminy bdag blsimu

Re: Сузуки Жимни Suzuki Jimny

Posted: Mon Feb 01, 2016 1:15 pm
by Exotic
hamaarah gedgiig anduursan baih aa, shine ni ch gesen hamaarah heveeree baigaa.

Re: Сузуки Жимни Suzuki Jimny

Posted: Mon Feb 01, 2016 1:36 pm
by Exotic
Salonii zai tun baga, motoriin bagtaamj huch tun taaruu gesen 2hon sul taltai. Zasvar uilchilgee tun engiin amarhan. Forumiin Naraag dagaj Samurai, Jimny 2ulang ni l uhaj, unaj, oroldoj bailaa.

Offroad tonogloliin huvid selbeg, tonog mash elbeg, hymd unetei. lift ihesgeed tom dugui taviad, gants neg holbogdoh ed angiudiig ni uurchluud l yr ni hangalttai bolchihdog mashin. Urd hoid diff lock baihgvi, gehdee hoid tald ni lockright hiichihed hangalttai bolchihoj baigaa yum.

Oem shock ni zuulduud savalgaa ihtei, yalanguya tom duguitai 60-80 kmph yvahad bol bur hiischih geed evgui. Yr ni tegeed jijig motortoi bolood ch ter uu top speed bagatai.

Odoo saihan shavar geschihvel Gunjiin sumeer garaagaa ehleed, neg ch temtseen algasahgviee ene jil hhe

Image

ter uydee bur todorhoi review bichnee

Re: Сузуки Жимни Suzuki Jimny

Posted: Mon Feb 01, 2016 1:40 pm
by Exotic
Galaamn wrote:
Дараа нь 2 дахь генераци буюу 1981–1998 онд үйлдвэрлэгдэж байсан одоо хотын хөдөлгөөнд оруулваас царай зүсээрээ гологдож мэдэх этгээд бий.
Image


Yag ene buyu Samuraigiin talaar ingej bodoj baial uruusgul bodol shuu. Harin yag sonirhogchid ni Samuraig iluu zagvarlag, classic gej dugnedeg yum baina lee. Harahad ch gesen suuliin gen-eesee iluu tom, ershuud haragddag. Tsarai zusiin huvid bol gologdoh, muu helegdeh yum baihgvi gej bodoj baina.

Re: Сузуки Жимни Suzuki Jimny

Posted: Mon Feb 01, 2016 9:19 pm
by Galaamn
Мэдээж урд хойноо хамаарах байлгүй яахав. Анзааралгүй андуурч.
http://www.bigjimny.com гээд Жимничдын форум байна. Энд бол цусыг нь холино гээч л болгодог юм байна.
Компьютер дээр тухтай суух үедээ гадны форумаас ганц нэг сонирхолтой мэдээ Монголжуулж хусаад оруулнаа хэхэ

Re: Сузуки Жимни Suzuki Jimny

Posted: Thu Feb 04, 2016 11:11 am
by bd
Ер нь бол өр зээл гайгүй болохоор худалдаж авахаар тооцоолж байгаа. Гэхдээ тун тэнэг байдалд байна. Жишээ нь одоо гэр бүлийн хэрэгцээнд жижиг тэрэг унаж байгаа. Хажуугаар нь нэг "жийб" авах санаа байгаа бөгөөд тэр нь жимни гэхээр арай л тэ. нөгөө жижиг тэрэнгээсээ жижиг мотортой "жийб" гэж хаашаа харсан юм байхав дээ хэхэ. Тэхээр авдаг ч юм уу байдаг ч юм уу цаашлаад Патрол эсвэл Гахай пажеро Ви6 Хямд олдвол Ланд 80 гэх мэтчилэн. Тэгээл тухайн үеийн мөнгө санхүү сэтгэл хөдлөл л мэдэх байх даа.

Re: Сузуки Жимни Suzuki Jimny

Posted: Thu Feb 04, 2016 12:38 pm
by Exotic
ger buliin heregtseend geheer jimny tohiromjgvi l dee, gants 2ulaa niilj avaad delhiig toirohod l zoriulsan mashin shd hhe

Re: Сузуки Жимни Suzuki Jimny

Posted: Thu Feb 04, 2016 12:39 pm
by euurtsaikh
bd wrote:Ер нь бол өр зээл гайгүй болохоор худалдаж авахаар тооцоолж байгаа. Гэхдээ тун тэнэг байдалд байна. Жишээ нь одоо гэр бүлийн хэрэгцээнд жижиг тэрэг унаж байгаа. Хажуугаар нь нэг "жийб" авах санаа байгаа бөгөөд тэр нь жимни гэхээр арай л тэ. нөгөө жижиг тэрэнгээсээ жижиг мотортой "жийб" гэж хаашаа харсан юм байхав дээ хэхэ. Тэхээр авдаг ч юм уу байдаг ч юм уу цаашлаад Патрол эсвэл Гахай пажеро Ви6 Хямд олдвол Ланд 80 гэх мэтчилэн. Тэгээл тухайн үеийн мөнгө санхүү сэтгэл хөдлөл л мэдэх байх даа.
Neg suv ni Pajero 3 bval yadiin. Nadaa oirdoo aimar taalagdaad bgaa. Tom zaitai, Tuxtai, saloon ni dulaaxan. Motor ni neex tom bish.

Re: Сузуки Жимни Suzuki Jimny

Posted: Mon Feb 08, 2016 12:56 pm
by MuuG
euurtsaikh wrote:
bd wrote:Ер нь бол өр зээл гайгүй болохоор худалдаж авахаар тооцоолж байгаа. Гэхдээ тун тэнэг байдалд байна. Жишээ нь одоо гэр бүлийн хэрэгцээнд жижиг тэрэг унаж байгаа. Хажуугаар нь нэг "жийб" авах санаа байгаа бөгөөд тэр нь жимни гэхээр арай л тэ. нөгөө жижиг тэрэнгээсээ жижиг мотортой "жийб" гэж хаашаа харсан юм байхав дээ хэхэ. Тэхээр авдаг ч юм уу байдаг ч юм уу цаашлаад Патрол эсвэл Гахай пажеро Ви6 Хямд олдвол Ланд 80 гэх мэтчилэн. Тэгээл тухайн үеийн мөнгө санхүү сэтгэл хөдлөл л мэдэх байх даа.
Neg suv ni Pajero 3 bval yadiin. Nadaa oirdoo aimar taalagdaad bgaa. Tom zaitai, Tuxtai, saloon ni dulaaxan. Motor ni neex tom bish.
Mitsubishi Outlander яадгийн...

Image

Re: Сузуки Жимни Suzuki Jimny

Posted: Mon Feb 08, 2016 2:00 pm
by Galaamn
Outlander чинь үндсэн хөтлөгч нь урдаа. Цахилгаан залгуураар хойд тэнхлэгээ залгадаг сонин эд. Тэгээд ч Outlander гэвэл цаашлаад Airtrek X-Trail Forester гээл нөгөө хэцүү нэртэй сэдэврүү орчихно ккккк

Re: Сузуки Жимни Suzuki Jimny

Posted: Mon Feb 08, 2016 3:32 pm
by shorty
Part time-ууд угаасаа тийм шүү дээ үндсэн хөтлөгч урдаа байх харин ч давуу талтай

Re: Сузуки Жимни Suzuki Jimny

Posted: Mon Feb 08, 2016 3:35 pm
by StONE
Galaamn wrote:Outlander чинь үндсэн хөтлөгч нь урдаа. Цахилгаан залгуураар хойд тэнхлэгээ залгадаг сонин эд. Тэгээд ч Outlander гэвэл цаашлаад Airtrek X-Trail Forester гээл нөгөө хэцүү нэртэй сэдэврүү орчихно ккккк
honda crv ямар байдагийн,

4wd mt 2003-2013 8 сая гэж байна лээ

prius-ээр тулах уу гэсэн үгүй гэж байна лээ

уг нь хамаагүй өндөр юм эвдрэл гэмтэл нь хир юм бол доо

Re: Сузуки Жимни Suzuki Jimny

Posted: Mon Feb 08, 2016 4:30 pm
by StONE
airtrek x-trail crv бүгд үндсэн хөлтөгч нь урдаа юм бна