DAKAR Rally 2016
Posted: Wed Dec 30, 2015 11:19 am

Бартаат замын уралдаануудын "хаан оргил" гэж хэлж болох түүхт Дакар раллигийн 2016 оны уралдаан эхлэхэд бэлэн болжээ. Энэ удаагийн уралдаан 2016 оны 1-р сарын 3-с 16-ны хооронд Аргентин, Боливи улсын нутагт болно.
2015 оны 11-р сарын 1-ний бүртгэлээр уг уралдаанд:
- 60 үндэстний 556 оролцогч оролцож байгаа ба энэ нь Дакарын түүхэн дэх дээд амжилт гэнэ
- нийт 354 баг тамирчин, үүнд 143 мотоцикл, 46 дөрвөн дугйтай мотоцикл, 110 машин, 55 ачааны машин
- Оролцогчдыг улсаар нь жагсаавал топ-5 нь France (15.5%), Netherlands (14.4%), Argentina (13.8%),
Spain (7.2%, Czech Republic (5.8%) байна.
2015 оны 12-р сарын 31 ба 2016 оны 1-р сарын 1-нд бүртгэлийн ба техникийн хяналт хийгдэж 1-р сарын 2-нд нээлтээ хийснээр 2016 оны Дакар ралли эхэлж биднийгээ 16-ыг дуустал догдлуулах нь ээ.
Ингээд Та бүхэндээ энэ удаагийн уралдааны гараанууд болон замын тухай мэдээллийг толилуулъя.
Энэ удаагийн уралдааны зам Боливи улсын нутгаар анх удаа дайрах ба 2009 онд латин америкт Дакар ралли зохиогдож эхлэхээс нь уралдааныг зохион байгуулж байсан Чили улс нутгийн хойд хэсэгт болсон үерийн гамшгийн улмаас ойрын хэдэн жилдээ уралдааныг авч чадахгүйгээ мэдэгдсэн. Перу улс 2013 оноос хойш анх удаа уралдааныг зохион байгуулах хүсэлтээ ирүүлж энэ удаагийн уралдаан Перу-Боливи-Аргентин гэсэн маршрутаар явагдахаар төлөвлөж байсан боловч эцсийн мөчид Перу улс Эл Нино (https://en.wikipedia.org/wiki/El_Ni%C3%B1o) -ийн нөлөөнөөс болон татгалзсан тул замыг дахин төлөвлөж Аргентин-Боливи-Аргентин маршрутаар уралдах болжээ.



Уралдааны аппликэйшнийг утсандаа татах бол http://www.dakar.com/dakar/2016/us/mobi ... ation.html -ээс татаарай