Page 1 of 1
delica d5 -н талаар сайн муу мэдээлэл байвал бичээч
Posted: Wed Sep 09, 2015 4:22 pm
by gmailcar
delica d5 -г Маш их сонирхож байна сайн муу мэдээлэл байвал бичээч ямар ууу
Re: delica d5 -н талаар сайн муу мэдээлэл байвал бичээч
Posted: Fri Sep 11, 2015 1:28 pm
by GaNBaYaR
япон микро шдээ.
өмнөх загварууд нь илүү дээр байсан юм
д5
Posted: Sat Sep 12, 2015 7:48 am
by gmailcar
Эдлэгээ хэр машин юм бол доо
Re: delica d5 -н талаар сайн муу мэдээлэл байвал бичээч
Posted: Sat Sep 12, 2015 8:28 am
by Galaamn
Ямар ч байсан харагдах байдлаас нь лав эдэлгээ дааж мэдэхээр юм гэсэн сэтгэгдэл төрөөгүй шд.
Гэхдээ ядаж нэг жил хөдөө хотгүй давхисан хүн л ямрыг нь хэлэх байх даа.
Манай форумд Д5-тай хүн байдаг билүү?
Re: delica d5 -н талаар сайн муу мэдээлэл байвал бичээч
Posted: Sat Sep 12, 2015 12:43 pm
by GaNBaYaR
жуулчны компаниуд голсон гэхээр ойлгомжтой биздээ?
Re: delica d5 -н талаар сайн муу мэдээлэл байвал бичээч
Posted: Sun Sep 13, 2015 3:10 pm
by Exotic
ugaasaa on zaluu mashinuud urban style-d buren zahiragdsan shdee, manaihaas uur naturalnii off-road nuhtsultei gazar yr ni uldeegvi yum bishuu haha
Re: delica d5 -н талаар сайн муу мэдээлэл байвал бичээч
Posted: Fri Sep 18, 2015 11:13 am
by MuuG
үнэн байх шүү. "монгол орж донслий" гэж жуулчид ярьдаг юм биш үү...
Re: delica d5 -н талаар сайн муу мэдээлэл байвал бичээч
Posted: Wed Feb 01, 2017 11:19 am
by azaa007
D5 зүгээр юм шиг санагдсын муу юм болов уу хөдөө замд бол зогсохооргүй юм уу гэж бодсын 2wd 4wd 4wdlock гээд сонголтуудтай юм билээ
Re: delica d5 -н талаар сайн муу мэдээлэл байвал бичээч
Posted: Tue Mar 21, 2017 3:10 pm
by MuuG
D5 ийг өмөөрөхүй
миний харахаар бол D5 гэсэн бичигтэй болсон Делика буюу Delivery car нь ямар нь D4 гэдэг технологи шиг инноваци ашигласандаа бус, зүгээр энэ машины 5 дахь үе болохоор л тэгэж нэрийдсэн гэж ойлгож байгаа.
Дэндгэр делика гэдэг нэрээ хусах, утгагүй том машин, зарагдах нь багассантай ч холбоотой байх. Өмнөх үеийн делика хичнээн том билээ дээ.
Тэгэхээр зайны хувьд, ядаж парклахад эзлэх талбайн хувьд газар нутаг багатай япончуудад тийм утгагүй том машин нээх хэрэгтэй юм байна гэж бодоогүй байх гэж дүгнэсэн. Тэгээд ч энэ хооронд Митцубишигийн 2400сс цуваа дөрөв нэгэнт хүчийг авч, түүний явах эд ангийн 2-4-L4 залгах чадвар олноо магтагдаж эхэлсэн учир түүнийг ашиглаж суурьлуулж эхэлсэн гэж боддог.
Өөрөөр хэлбэл өмнө нь Пажерогоор хийж байсан бол, одоо Outlander-аар машин хийж эхэлсэн гэж харсан.
мэдээж юм болгон сайнтай, бас муутай.
Өмнөх загвараас юугаар нь сайржуулна гэж зорьсон бэ? гэдэг хүсэл зоригийг нь харж байж сонголтоо хийх хэрэгтэй байх.
миний бодлоор олон хүүхэдтэй, зундаа хөдөө явчдаг, бусад цагт үе үе хадуураад салхинд гарчдаг, тэгснээ өдөр тутам унахад нээх дэнкэр биш машин сонгоно гэвэл ёстой сайхан тохирсон унаа шиг санагдсан.
4 хүртэл хүүхэдтэй айлд зохимжтой буйзаа...
Re: delica d5 -н талаар сайн муу мэдээлэл байвал бичээч
Posted: Tue Mar 21, 2017 4:30 pm
by Galaamn
Ер нь хөдөө гадаатай олон ам бүлтэй улсад бол хичнээн муу байлаа ч Альфагаас бол дээр сонголт болох байхаа.
Мэдээж цөөн ам бүлтэй хүн бол хөдөө гадаа микро унахаасаа илүү SUV сонирхох байх лдаа.