Landcruiser 70 series
Posted: Tue Jul 28, 2015 2:02 pm
Тоёотагийн ажлын морины талаар энд хэлэлцье. Юу ч гэсэн энэ машины талаар анхан шатны мэдээллүүдийг оруулнаа. 1984 он хүртэл Тоёотагийн ажлын морь нь 40 сери байлаа. Тухайн үед хүнд нөхцөлд зориулсан жийп урьдын адил хэрэгцээ ихтэй байсан ч аялалын зориулалттай машины хэрэгцээ ихэссэн байна. Үүнээс үүдэж бүхэлд нь шинэчилсэн шинэ загвар гаргах шаардлага гарсан. Энэ шинэ загвах нь өмнөх хатуу ширүүн нөхцөлд зохицсон бат бөх байдал болон хүчирхэг рам, нумыг хадгалж үлдэх ёстой байсан. Их биеийг 1мм-ээр зузаан болгожээ. Гадна төрхийн хувьд өргөх кирла, налуу шил зэрэг орчин үеийн шийдлүүдийг нэмж өгснөөр 40 серийн үндсэн төрх өөрчлөгдсөн.

25 жилийн турш үйлдвэрлэгдсэн 40 сери

70 сери
Анхнаасаа Америк, Канад зэрэг зарим орны зах зээлд гаргаагүй бөгөөд Япондоо 2004 он хүртэл худалдаалсан байдаг ба 2014 оноос 20 жилийн ойн загвар нь цөөн тоогоор дахин гарсан байдаг.
Урд хойноо нумтай, моторын хувьд маш олон сонголт бий манайд цуваа 6 цилиндэртэй 1HZ 4200cc дизел моторууд голчлон харагддаг. Энэ мотор нь механик апартуртай, турбогүй, ременэн дамжуургатай шууд бус цацалттай ба 3800rpm эргэлт дээр 129ps чадал, 2200rpm эргэлт дээр 285Nm мушгих хүч гаргадаг. Жанам нь 110А гаргана.

Загварын хувьд үндсэндээ урт ба богино 2 төрлийн тэнхлэгтэй. 4 хаалгатай урт тэнхлэг бүхий J75,J77 загварууд хамгийн өргөн тархсан байдаг.
Богино загварууд J70,J71,J72,J73,J74:

J70,J71 - тэнхлэг хоорондын зай 2310мм, нийт урт 4045мм, 5 хүний суудалтай

J73, J74-ийн хувьд тэнхлэг бага зэрэг урт бөгөөд авагддаг хатуу дээвэртэй. Тэнхлэг хоорондын зай 2600мм, нийт урт 4360мм, 5 хүний суудалтай
Урт загварууд J75,J77,J78,J79:

J77,J75 - тэнхлэг хоорондын зай 2730мм, нийт урт 4805мм, 5 хүний суудалтай

J78 troop carrier - тэнхлэг хоорондын зай 2980мм, нийт урт 4980мм, 3/6/11 хүний суудалтай. 180 литрийн 2ш банктай. Энэ загвар Японд худалдаалагддагүй

J79 utility - тэнхлэг хоорондын зай 3180мм, нийт урт 5085, 3 хүний суудалтай
1999 оны шинэчлэлээр урдаа нумны оронд пүрштэй болж хойд нумны урт нэмэгдсэн ба кузовын загварт өөрчлөлт ороогүй.

Хуучин загвар

Шинэ загвар