Toyota Harrier буюу Lexus RX
За эхлээд Toyota Harrier-н талаар жаахан өгүүлье ер нь бол RX бол бараг ялгаагүй гээд хэлчихвэл нээх буруудахгүй байх гэхдээ мэдээж 3rd edition бол 2 тэс өөр эд байгаа....
Toyota Harrier нэрний хувьд Harrier гэдэг нь урт далавчтай, махчин нарийхан биетэй шувуу юм.
за энэ нэр ус ч яахав нэг шувууны л нэртэй....
Харин Harrier маань саяхан 3дах үеээ угтаж авсан билээ...
Гэхдээ эхнээс нь эхлэе 1-дэх үеийн хувьд бол Toyota Harrier XU10 1997–2003, Lexus RX300 (XU10) 1997-2003
Уг машиныг Toyota 1994 онд бүтээхээр төсөл хэрэгжүүлж 1995 онд загварыг гарган 1997 онд анх худалдаанд гаргасан байна. Мөн 1997 оны 2-р сарын 9-нд Chicago Auto Show-д анх Lexus RX300-н Concept-г танилцуулсан ба Lexus RX 1999 оноос хойд Америк-д худалдаанд гарсан байна...
Машины хувьд загварыг Sport Luxury Crossover ангилал хэмээн гаргаж байж мөн уг машин маань дотороо Front Wheel Drive (Урд дугуйн хөтлөгч) болон All Wheel Drive (Бүх дугуйн хөтлөгч) гэж 2 ангилагддаг.
2.2 L 5S-FE I4
2.4 L 2AZ-FE I4
3.0 L 1MZ-FE V6
Урт 4,57 M
Өргөн 1,82 M
Өндөр 1,67 М
Дотор салон бол тухайн үедээ бас л чамин гоё салоны тоонд зүй ёсны орж байсан.

За гэхдээ ямар асуудал пробдлем гардагыг нь унаж эдэлж үзээгүй болхоор нээх сайн мэдэхгүй байна ... @Gosha мэдэх байхдаа
За 2nd generation Toyota Harrier XU30 2003-2013, Lexus RX 2003-2008
За энэ машины загварыг бол ааль хэдийн эхний Generation гаргасны бараг маргаашнаас нь хийж эхэлсэн гэж хэлж болно анх арлын Япон оронд Concept-г 2002 4 сарын 21нд харин Lexus RX-г Хойд Америк-д 2003 North American International Auto Show-н үеэр танилцуулсан байна.
Lexus RX
3.0 L 1MZ-FE V6 AWD
3.3 L 3MZ-FE V6 AWD
3.5 L 2GR-FE V6 AWD
3.3 3MZ-FE V6, Hybrid E-Four
Toyota Harrier
2AZ-FE I4 2.4 FWD or AWD
1MZ-FE V6 3.0 FWD or AWD
2GR-FE V6 3.5 FWD or AWD
3.3 3MZ-FE V6, Hybrid E-Four
за энэ E-Four бол нөгөө чэнжүүдийн ярьдагаар 40-с дээшээ хурд авах үед хойд дугуй салдаг бүх дугуйн хөтлөгч систем юм билэээ....
Салоны хувьд анхны загварын төлөв бол үлдсэн,цэвэрхэн болон чамин хэнд ч харсан бүх зүйл ойлгомжтой интериор .... Явдал бол ярихын аргагүй зөөлөн, гэхдээ (завь шиг эвгүй юм) гэж @Badka хэлж байж билээ ... Миний хувьд бол тэр 2AZ-FE цуваа 4 2.4 AWD Toyota Harrier-тэй. Би ч машинаа алж өгч байгаа дөө жилд обудыг нь хэдийг ч солив 22" ч хийж үзсэн бас л манай нөхцөлд бол хүмүүсийн хэлдэгээр вээгү л болдог юм байна лээ... харагдах байдал ч вээгү явдал нь ч вээгү... Дугуйны хэмжээ гэвэл 265/30/22 байсан бас л хатуудаа ... харин стокоо хийгээд явхаар өнөөх л завь болж хувирна даа... Гэхдээ надад бол 265/45/20 хийчихвэл яг гоё таарах юм шиг санагдаад байгаа...
За тэгээд бензин идэлт нтр бол миний бодлоор бага ч биш их ч биш дундаж шулуунд хол замд өвөл зун хамаарахгүйгээр9-10... зуны халуунд хотод түгжирвэл 12-1,3 өвлийн хүйтэнд хотод түгжирвэл 14-15 байх жишээний...
Дуу шуу орох тал дээр арын хаалга жоохон тийм шинж агуулсан юмуудаа бусдаар бол чимээ анир багатай... Бас надад хааяа гай болдог зүйл нь арын хоньны хонхорын зай... зай бага байгаа нь арын цонхтой шууд хамааралтай....

Тэгээд юм ачихдаа бараг байнга арын суудалыг урагш нь эвхдэгдээ... юм ачихч гэждээ хэдэн обуднуудаа л ачдаг юм....
дараагын пост Hybrid RX болон Harrier