Page 1 of 3

Hyundai Galloper

Posted: Thu Jul 31, 2014 12:49 pm
by MuuG
Hyundai Galloper
Image

за машины талаар хүүрнэн өгүүлэх, хэлэлцэн ярилцах хүн байна уу?

үүх түүхийг нь судлаад үзвэл 1991-2003 оны хооронд үйлдвэрлэгдэж байсан солонгос пажеро юм. галлопер 1-ийн хувьд ерөөс пажерогийн өтөл үетэй үй зайгүй адилхан. яахав солонгосчууд худалдаж аваад их хэмжээгээр хүн тээх гэж ард нь нэмж 2 суудал хийж өгсөн байдаг.

элдэвтэй монголчуудын хувьд сүүлийн үед нэвтрээд байгаа арга бол газан галлопер авчраад, дизел болгож унах. үнэ хямд, хүч сайн, сэлбэг олдоцтой, бас гарын ая даахаар жийп. дээр нь зөв талдаа жолооны хүрдтэй учир зам дээр унаад явахад эвтэйхэн. хот хооронд ч үе үе тээвэрт гараад шидчихнэ. үеийн найзууд болох пажеро, прадо 70 зэргээс хол дутаад байх юм ерөөс байхгүй. тулсан юман дээр солонгос тэрэгний хүч тутах, мотор жулдах юм бас байнаа байна.

мэдээж хэрэг япон пүрш хийх, аксент пүрш давхарлах, урт шилбэтэй амартизатор хийх гээд шилмэл аргууд бүгд хэрэгждэг тийм л энгийн машин. миний нэг мэдэх хүний галлопер 2 бас яг дээрх аргаар ирж, монгол дарханы ухаанаар дизел болсон эд байдгийн. шулуунд гараад давхихад дэвсээд дэвсээд 100 хүрдэг эд байна лээ. тэрнээс ч илүүгээр одоо яахав дээ угаасаа. сайхан цэлгэр том босоо цонхтой, хаалга үүдийг хайрлаад байх юм байхгүй, ер бол яг л 69 гэсэн үг.

шулуундаа 9-11 гаран цохьно. идэш ууш бол бага эд байгаан. гадуур хайгаад явбал 5 саяд элбэг дэлбэг олдоно. 2003 онд сүүлийн загвар гарч байсан болохоор хөөрхий минь он нь бол мултарчихсан. гэхдээ санаа зоволтгүй газ гээд ороод ирэх учир он мултрахаас бүү ай. угаасаа онцгой төлөхгүй орж ирнэ.

бидний нөхдийн хэлэлцэж байсан 5 саяд авч олох жийп юу вэ? гэдэг судалгаа, шинжилгээнд энэ машиныг нээх дурдаагүй байсан.

пажеротой дүйж очдог болов уу? арай сул байдаг болов уу? яадаг бол?

Re: Hyundai Galloper

Posted: Thu Jul 31, 2014 1:36 pm
by bd
Image
Ер нь бол олны үг ортой ч гэх нь бий гэхдээ эртний грект дэлхийг хавтгай гэж олонхын саналаар баталсаныг бодохоор бас үгүй ч юм шиг. Соната2 оо бодохоор Со машин сайн ч юм шиг Соната-4ийг бодохоор муу ч юм шиг хэлж мэдэхгүйм даа.

Re: Hyundai Galloper

Posted: Thu Jul 31, 2014 2:35 pm
by MuuG
жаахан гатуу хэлэхэд бол ийм унаа хөлөглөж яваа хүмүүс ёстой интернет ороод энд review хийх завгүй л явдаг юм шиг бодогдож байна. тэрнээс эдэлгээ чанарыг нь шалгасан газар байж л таараа.

арын зай бол янзын, бараг л ачааны микро шиг л ачна.

Re: Hyundai Galloper

Posted: Thu Jul 31, 2014 3:12 pm
by freekiller
Bighorn сонирхож судалж үзэв үү?Бас боломжийн сонголт шүү.Юун pajero,galloper л гэмээр байгаа юм.Моторийг нь сайн арчилвал сайн унаа санагдсан.

Re: Hyundai Galloper

Posted: Thu Jul 31, 2014 3:28 pm
by MuuG
bighorn ч бас өрсөлдөгчийн жагсаалтад зүй ёсоор орж ирэх юм байна шүү. нээрээ ч үнэ боломжийн, бас хэлбэр хийж ч ойролцоо байна.

Re: Hyundai Galloper

Posted: Sat Aug 02, 2014 7:15 pm
by Exotic
bighorn ch yun pajero arai bishee, surtei sain mashin bish shig sanagdaad baigaa yum. uneheer shalgarsan shildeg gariin ay daahaar mashin ni ali ve gej baival off-road-iihan yug iluu tonogloj baina sain sudal. Ted nar teneg uneteigees ehleed ogt unegvi hevtej baiga kuzov hurtel bosgoj ireed unadag humuus. Ymar ch gesen minii medeh neg bighorn ovoo huurhun gunjiin sum ene ter orood (medeej gantsaaraa bish, LC, Patrol, Pajero dagaj yvsan) ternees hoish ogt haragdahaa baisan shd hehe

Gesnees neg Galloper Innovation yvaad baina lee teriig avchaach, barag l Evolution shd :P

Re: Hyundai Galloper

Posted: Sat Aug 02, 2014 8:49 pm
by pj
freekiller wrote:Bighorn сонирхож судалж үзэв үү?Бас боломжийн сонголт шүү.Юун pajero,galloper л гэмээр байгаа юм.Моторийг нь сайн арчилвал сайн унаа санагдсан.
Юун пажеро гэхийг бодоход бигхорн тийм айхтар эдүү гадуур бол хаа нэг өвөө нар голцуу унаж яваа харагддаг шд. Би одоо сайн мэдэхгүйн яг гоё харьцуулаад бичвэл сонирхолтой л юм

Re: Hyundai Galloper

Posted: Sat Aug 02, 2014 8:56 pm
by pj
Гэснээс энэ галлопэрийн сэлбэгээр ч муу Л200-аа овоо тордож байнаа. Өгөөмөр дээр үнэ, олдоц нь ч яасан сайхийн урд редуктор бүтнээрээ 70.0 гэж байх жишээтэй мотор бол тэр чигээрээ л юм байна лээ шд микр, старэкс, галлопэр эд нар бол

Re: Hyundai Galloper

Posted: Sun Aug 03, 2014 6:14 pm
by Bulgaa
haha anar yag subaruchid shig guslaa da :p

Re: Hyundai Galloper

Posted: Sun Aug 03, 2014 6:19 pm
by Bulgaa
Galloper V6 унаж анх машин барьж сурч байлаа. Сайн машин даа. Дизелийг нь ёстой мэдэхгүй, бензин v6нууд нь бол хурд хүч сайтай, туулах чадвар сайтай, унахад маш эвтэйхэн. Бас моторынх нь дуу аймар таалагддаг байсан хэхэ.

Re: Hyundai Galloper

Posted: Mon Aug 04, 2014 11:28 am
by MuuG
булгаа цааш нь дурсамжаа сэдрээж байгаад бичээд байгаарай.

Re: Hyundai Galloper

Posted: Mon Aug 04, 2014 11:33 am
by bd
Мөөг хямд "жийп" сонирхоод байгаамуу хө.

Re: Hyundai Galloper

Posted: Mon Aug 04, 2014 11:48 am
by freekiller
Bighorn чанар эдэлгээ, туулах чадвар пажеро-гоос дутахгүй л байгаамдаа.Ялангуяа явах эд анги.Харин мотор жаахан асуудалтай.Гэхдээ энгийн механик аппаратуртай 3.1 мотортойнууд нь зүгээр дээ.Цөөхөн болохоор бас ингээд хүмүүст ад үзүүлээд байдаг юм хөөрхий.Би яг унаж эдлээгүй,хальт л сууж байлаа.Ер нь гайгүй унавал хөөрхөн л санагдаад байгаа юм.Одоо форумын 2ubs8 байна.Бас 2 ийг унаад амжсан хүн.Asuult-ын Migga гишүүний бичсэн юм:өвөө царайлаад нэгийг унаад л явж байна. дотроо олон янз, сайн муу юм юм байх шиг байсан. машиндаа сэтгэл ханамж давгүй ээ. эрдэнэт хүлэг минь гээд л давхиад байна. ккккккк. хроп нь TOD системтэй. авто-д нь хийчихээр фүлтаймтай машин шиг болчдог, давуу нь заавал хүний гар оролцолгүй салах газартаа салаад, нийлэх үедээ нийлчдэг нь амар санагдсан.
энэ машиныг авсан зорилго маань хөдөө гадаа хүнд ажил, бэрх замд гэж сонгосон. тэрэндээ бол ямар ч гэсэн шаардлага 100% хангаж байгаа. манайх сэлэнгэд ХАА-н жижиг компанитай, дээр нь би ан гөрөө гээд уул хадаар явах сонирхолтой. өнгөрсөн намар тариа хураалтын үеэр хотоос техникийн сэлбэг энэ тэр зөөж нэлээн давхисан. багажны хэсгийн багтаамж их сайн, их ч юм багтах юм. манай аав л амаа олохгүй магтаад байсан. "юу бол юу багтаадаг сайхан эд байна" гээд. өөрийнх нь infinity QX4. тэррано 3 шиг. багтаамж харьцуулах ч юм биш ккккккк. даац сайтай. нэг удаа тракторын бүтэн мотор ачаад очиж байсан. доошоо суух энэ тэр юу ч байхгүй давгүй давхичина.
өвөл уулаар явсан. өндөр дэндгэр болохоор савчихгээд байдаг нь аймаар болохоос хүчний хувьд хангалттай л юм билээ. гэснээс, энд тэндээ юм нэмж бариагүй байж яагаад ч юм өндөр сэнгэнэр юм билээ. манай нэг найз бас минийх шиг бигхорнтой (тэрний машинаар нэг удаа хөдөө яваад л ийм машин авахаар шийдсэн). тэрнээс илт өндөр. хүн хэлэхдээ, урд амаржиндаа пүршгүй, torsion bar-тай учраас тэгж өндөрлөж болж байгаа юм л гэсэн. тэрүүгээрээ HAMMER-тай адил гэсэн.
нил жалга судаг, дов сондуултай бэрх газарт боохой хөөж үзсэн. гаргаахгүй очоод л наалдчиж байсан. ойж буугаад, өндөр өндөр харайгаад бараг өөрөө уначих шахаад бөөн юм болсон. дараа нь "за, баахан юм эвдэрч хэмхэрсэн байх. лав амаржин энэ тэр будаа болсоон" гэж бодсон чинь яаагаачгүй л байсан. зөвхөн дугуйны шаврын хаалтууд л дөрвүүлээ хагарч бяцраад байхгүй болчихсон байсан. тэгээд л "энэ ч үнэхээр гар даадаг эд байна даа" гэж бодсон.
моторын хувьд, элдэв цахилгаан удирдлага тохируулга байхгүй, энгийн дизэл мотор. эвдэрээд байх юм бараг байхгүй. эвдэрлээ ч заавал сэрвис энэ тэр гэлгүй, захын засварчин ухчдаг юм гэсэн. яг л портэр грэйс эд нар шиг. идэш ууш бол яах вэ, хүлцэх хэмжээнд л байгаа. түлш шахатуун зарцуулалт гэсэн сэдэвт энэ талаар цухас бичсэн байгаа.
уг зориулалт нь ажлын морь болохоор тав тух комфортын хувьд л жаахан тиймэрхүү санагддаг.

Re: Hyundai Galloper

Posted: Mon Aug 04, 2014 12:29 pm
by MuuG
хүмүүст сэдэл, санаа өгөх зорилготой. Би хямд жийп сонирхоогүйэ.
жийп унах ч хэрэгцээ шаардлага одоохондоо алга.

Re: Hyundai Galloper

Posted: Mon Aug 04, 2014 4:45 pm
by Exotic
2ubs8-iin bighorn ni yamarhuu yum baisan talaar bilgeegiin yrij baisan ni sanaand orchloo :))