Page 1 of 1

MAZDA TRIBUTE, FORD ESCAPE

Posted: Tue Apr 29, 2014 1:11 am
by TomRazu
mazda tribute, ford escape ene 2 mashini talar yarilzya. orig selbeg hagur zarj bn? ter autoplazagin MAC gd gazar bol hujaa selbeg zardin bn le shu ...

Re: MAZDA TRIBUTE, FORD ESCAPE

Posted: Tue Apr 29, 2014 11:31 am
by MuuG
форд зугталт /escape/ загварын хувьд маш сонирхолтой дунд ангилалын SUV юм. Монголын нөхцөлд их зүгээр санагдсан.

хамгийн сонирхолтой хувилбар нь гибрид хувилбар бөгөөд 2300сс цуваа 4 цлиндр бүхий бензин хөдөлгүүр, бас цахилгаан хөдөлгүүрээр тоноглогдсон байдаг. ажиллагааны хувьд бидний сайн мэдэх приустай яг адилхан.



харин drive train-ийн хувьд 2wd, 4wd гэсэн хувилбартай. харин аз болж тоёотагийн гибрид 4WD шиг хойноо цахилгаан редуктортой бус коропноос дунд гол хойшоо явж механикаар хөтөлдөг 4 дугуй хөтлөх зарчимтай. за зарим хувилбарын хувьд хойд дифрециал нь түгждэг эсхүл LSD байж ч магад.

Image

хурдны хайрцагны хувьд зөвхөн Автомат урагшаа 4 араатай хувилбар байгаа.

харин хамгийн хачирхалтай юм нь гибрид загвар нь нээх том биш мөртлөө гайхалтай хүнд. бараг 2.3-2.5 тонн жинтэй. /их хүнд гэсэн үг л дээ/ Өөрөөр хэлбэл 2013 оны лексус 570 шиг жинтэй гэсэн үг.

Энэ байдлаараа хурд авах үед тогтвортой байх мөртлөө, эсрэг үзүүлэлт нь бензин зарцуулалтад илүү халгаатай байж болох талтай.

Ер нь форд цаанаа л бахим, бүдүүн баараг бөгөөд япон машины хувьд хийц байдал нь арай

Бензин зарцуулалт нь өвлийн цагт хот дотор 12 литр, зуны цагт 6-8 литр 100 км-т зарцуулна. Түүний сэлбэг, явах эд ангийн хувьд интенетийн орчин хангалттай хөгжсөн өнөө үед юм олдохгүйн зовлон байхгүй. Өөрийнх нь ориг амартизатор ширхэг нь 30-35 АНУ-ын доллараар EBAY, AMAZON гээд хүссэн худалдааны веб хуудаст чинь байгаа.

Image

Image

газраас хангалттай өндөр санагдсан. дотор зай, салооны хувьд энгийн цайвар шаргал өнгийг сонгосон нь давгүй цэмбэгэр бөгөөд энгийн байдлыг илэрхийлнэ.

Image

хэрэглээнд ойртуулж өгсөн өөр нэг зүйл бол хойд цонх нь тоёота прадо 150-ийг санагдуулмаар гаднаасаа онгойдог хийгдсэн байдал.

Image

яахав заавал бүтэн хаалга онгойлгохгйүгээр шууд хонины хонхортоо юмаа шидчихнэ, бас авчихна, нохойгоо агаа амьсгалуулчихна.

Харин анхааруулах юм энэ машинаар их холын замд явах бол өөртөө 20 литрийн 2 канист бензин авч явахгүй бол бензин бак нь ердөө 40 литрийн багтаамжтай. тэгэхээр ойролцоогоор 500 км тутамд нэг цэнэглэх хэрэг гарна гэсэн үг лдээ.

Үнийн хувьд бол доллар чангараас өмнө 22 сая Монгол төгрөгөөр гар дээр ирж байсан гэсэн, одоо бол жаахан жаахан дээшээ л болсон байх.

яагаад сэлбэг эд анги нь интернетээр хямд элбэг вэ? гэж үү? учир нь энэ бол NY хотод бол таксийн цоохор, зах зээлд өргөн нэвтэрсэн унаа болохоор тэр.

Image

Re: MAZDA TRIBUTE, FORD ESCAPE

Posted: Fri May 30, 2014 12:51 am
by GeeeZe
mazda tribute mpv talaar medlegtei humuus bna uu