90 крестатай жич нөхөрлөсөн түүх
За би гэдэг хүн дөнгөж жолооч болоод байлаа. 7 дугаар сард төрсөн өдөр болж, тэр өдөр аавтай машинаа авч гараад, чингэлтэйгийн цагдаа дэрээс будаг нь үнэртсэн үнэхмлэхээ аваад, шууд колонк орж 65 литр бензинээр бакаа дүүргүүлээд баярлаж байлаа. /төрсөн өдөр, жолооч болсныг давхар мялаагаад байгаа юмуу хаашаа юм/ машинаа дөнгөж гаргаж уначихаад, дүүрэн бактай "хаачих вэ?" гэсэн явах газар үнэндээ олдоогүй. хэхэ. төрсөн өдрөөрөө дүүрэн бактай бол өдийд ч тэнэж өгөх байсан байхдаа. ядаж эхнэр хүүгээ суулгаад, салхинд гараастай айн...
Шинэ жолооч хэт баярлаад, "цочсон унага" гэдэг шиг бүлтийгээд гайхаад зогчож байсан л юм болж байсан нь тэр байх. тэгээд аавтай холын хамаатныдаа очиж билээ. халуун зунаар, баянхошууны тийшээ яваад л байсан, яваад л байсан. машинаа барьж дадаагүй, жаахан эвгүй явж байсан болохоор удаан явсан ч биз.
за тэр өдрөөс хойш орох гарах, ийш тийш явах явдал илт их боллоо. найз нартайгаа уулзах, хүн хар тосох, дэлгүүр явах гээд л бүх юманд жийж өгдөг болсон.
тэгээд нэгэн сайхан өдөр багын найзындаа яваад очлоо. манай хүн намайг гуйж, би гуйлгаж очоод юманд явах гэж байсан нь тэр. тэгээд л зүүн дөрвөн зам дээр: зүүнээс урагш нарантуул зүүн эргэж байлаа. гэнэт л баруун хөлөө тас жийж, хурдаа авмаар санагдаад. дөнгөж эргэж дуусмагцаа 2 дугаар эгнээнээс, нэгдүгээр эгнээлүү дараад л ухас хийсэн, хойно бөөн юм түс, гээд л пир пар болсон. аваар татаад л үсрээд буусан. тэгтэл би гэдэг залуу жолооч анхны аваараа хийсэн нь тэр байлаа... гэж. :ymdevil:
за нарийн сайхан бичээд хүүрнэх юм бол миний хойд карлааны хэсэг, миний баруун хойно байсан хонда сивикийн урд гүперийн зүүн үзүүрийг шүргэж, зам дээр дэлгээд тавьчихсан байлаа. арай дохио н хагараагүй, гэхдээ өмнө нь замаск энэ тэртэй байсан гүперийг нь будаа болгосон байв. тухайн үед нь авто дуудахаас сандарч, айгаад, би дарсан, миний буруу гээд газар дээрээсээ хөдлөөд шууд гэртээ очсон.

аав нэг иймэрхүү царайтай байж байсан. хэхэ.
тэгээд гонжирч, гонжирч олон юм болж байгаад 100,000 төгрөг өгөөд уучларай ахаа болоод салж билээ. би ч гарашдаа очоод багажиндаа орж сууж байгаад хонхойсон хэсгээ хөлөөрөө жийгээд гаргачихсан. хуванцар бус багажны төмөр хэсгээр шүргэсэн болохоор ямар ч асуудалгүй гарсан даа. хэхэ.
ингээд анхны аваар минь ямартай ч гэрт хохирол авчраад дууссан. сүүлд нь сонсоод байхад харин арын баганаас хойш бол хойш машины буруу болдог байсан байна лээ... мэдсэн бол нээрээ....
залуу жолооч нартаа хэлэхэд аливааг буруу зөвөөр нь тунгаадага газргаар нь шүүлгэсэн нь дээр юм байна лээ даатгал энэ тэртэй бол бүүр даатгалаа дуудаад зогсож байсан нь дээр юм байна лээ шүү.
За энэ байдлаар машинаа бага сагаар эвдэж, өөрчилж, засаж эхэлсэн дээ.
Миний 90 креста ёстой сэвкийсэн өндөр, сүнгэнэсэн амьтан байлаа. /энгийн 2.0 мотортой, автомат короптой л байсан л даа/ тэр өндөр болгосон нь учиртай. тэр түүхийг өгүүлбэл:
креста, чейзер, марк 2 гэсэн гурван ихрийн урд хойш, пүрш нь өөр өөр байдаг. урдаа мотортой, болохоор урд пүрш нь даацтай, зузаан, бадриун пүрш байдаг. хойноо хоосон том багаж байдаг болохоор арай нарийн пүрш байдаг байлаа. тэр байдлыг нь анзаарч мэдсэн би ахын хамт ярьж байгаад 4 амартизатороо солихдоо урд пүршийг ард нь хийж, урд нь RVR-ийн шинэ пүрш хийж орхисон. тэгээд бас хойноо 1 см зузаантай резнин тавиад байгаамаа. өндөрлөж байгаа нь тэр. за өргөгч дээрээс буулгасан чинь ёстой лайтай өндөр болсон. тэгсэн ажиглаад байсан 14-тэй дугуй багадаж харагдаад болдоггүй. тэгэхээр нь 4х4-өөс уруудаж байгаад норжин дэлгүүрийн доороос нэг бүр нь 20,000 цаасаар 15-тай 4 дугуйг, обудтай нь авч тавьж байлаа. тухайн үедээ маш гоё болсон, өндөр, спорт загварын обудтай /BMW -д байдаг шиг, хүмүүс гадуур зөгийний үүрэн гээд байдаг нарийн салаануутай обуд байв./ болж байлаадаа. юм ч хямд байж, их ч хольж сольдог байж дээ.
за тэгээд машинаа бас бага иддэг болгосон. ёстой хамаг мөрөөдлийг үйцээсэн тэрэг болсон доо. ганц гэм нь өндгөн тулгуурыг ёстой уншдаг байсан. пүршнүүд хатууддаг байсан байхаа. хойд согтуу втулк, урд, доод өндгөн тулгуур, саран гарны резин бол 3 сард нэг сольдог байлаа. сүүлдээ пүрш нь зөөлөрч, би ч өндгөн тулгуурыг сайн мэддэг таньдаг болж жил энэ тэр ямар ч асуудалгүй явдаг болсон. миний туршлагаас үзэхэд солонгосын CRT гээд Делта дээр байдаг өндгөн тулгуур хамгийн сайн нь. одоо байгаа 100 крестадаа тэрийг аваад тавичихсан байхад би лав 4 жил явж байна. зүв зүгээр. харин хаа очиж би зам дээр хөөрхийг алцайлгаж унагаалгүй, цаг тухай бүр нь солиод явдаг байсан.
за обудыг харин би 3 сольсон. сүүлийн солих шалгаан нь миний бас нэг багын найз болсон доо. нөгөө стадион дээр дрифт хийдэг явдал. тэр үед би бүх дугуйнууддаа олгой хамер хийдэг байсан. тэр нь ч тухайн үед машинд явсан хүмүүсийн аминд орсон. хүмүүс дугуй хүнд болдог, шал дэмий, адилхан цоороод хий нь гардаг л гэдгийн. би харин байсан нь зөв гэж боддог. тэр тусмаа хүнд тэрэг бол байх нь зөв. яасан бэ гэхээр нөгөө алсаас гулгаж ирсэн машин чинь боржурыг дугуй, обудны ирмэгээрээ мөргөөд, боржураа давж очоод цаана нь байсан шонг хойд хаалгаараа гуядсан. очоод үзэхэд баруун талын 2 обуд ирмэг нь олгойгоо гартал хага үсэрч ниссэн байсан. тэгээд хаалга нь хонхойсон байв. хойд тэвш нь гулзайсан, явалт тэс хөндлөн болсон байсан.
хэрвээ тэр үед дугуйнууд олгой хамергүй байсан бол шууд л хөмрөх байсан нь ойлгомжтой, бүр явахаа ч байх байсан байх. харин тэгтэл олгой нь гарсан, обдны ирмэгүүд хагарсан чигээрээ, хүмүүсийг буулгаж өгөөд, гэртээ харьсан. машин нь ч өнхөрчихөөгүй.
орой гэртээ хариад
би эвдсэн гэж хэлээд маниа уншуулж өгсөн дөө.

тэгээд маргааш өглөө нь нүдээ нээмцэгцээ МонБет орж 100 чейзерээс тайлсан хойд тэвш 40,000 төгрөгөөр арч, гарашдаа ирж сольж байлаа.
дараа нь харин найз маань надад зуны дэлгэр сайхан өдөр хол 5, ойр 5 нүхтэй, зузаан амсартай, хальт суулттай, таггүй, 10 салаатай 15-тай маш дашгүй обуд авч өгч байж билээ. тэр обудаа одоо болтол би хэрэглэж явнаа гэж. аан тийм миний найзаараа хагалуулдаг обуд тагтай обуд байсан. тэр үед таг нь хагардаг, байн бай авдаг гээд би таггүй обуд авна гэж бодож байсан. тэгээд таггүй обудыг авч байсан даа. одоо бодоход сайхан дурсамж шүү.
за иймэрхүү байдлаар машинаа элдэв янз болгож байгаад бас л хамаатны ахдаа зарсан. архангай бүтэн тойроод ирэхэд од болсон болохоор их шохоорхож байгаад авсан даа.
яаж од болсон, би бас яаж эвдсэн талаараа дараа нь бичнээ...