Page 1 of 2

HUMMER H1, H2, H3, H1 Alpha, H3T

Posted: Mon Feb 10, 2014 12:49 pm
by MuuG
АНУ-ын үндэсний бахархал Хаммерийн тухай.

За товчхондоо бол АНУ цэргийн зориулалттай машин үйлдвэрлүүлэхээр 1983 он 1.2 тэрбум АНУ-ын доллараар 55.000 машин хийлгэх захиалга өгөөд HUMVEE -ийг хийлгэж байж. Анхны загвар нь 1985 оны 1 дүгээр сарын 2-нд гарч байсан байгаа юм.

Image

Re: HUMMER H1, H2, H3, H1 Alpha, H3T

Posted: Mon Feb 10, 2014 10:55 pm
by GaNBaYaR
хөөрхийг гитдууд авангаа алдлуу яалаа даа.

Re: HUMMER H1, H2, H3, H1 Alpha, H3T

Posted: Tue Feb 11, 2014 1:07 am
by Exotic
ene ih dajgvi sanagdaad baigaa, Greekiin armiin huvilbar

Image

Re: HUMMER H1, H2, H3, H1 Alpha, H3T

Posted: Tue Feb 11, 2014 10:12 am
by freekiller
MuuG wrote:АНУ-ын үндэсний бахархал Хаммерийн тухай.
Урд хойноо маангар том гартай хог шүү.Бодвол цэргүүдийн тав тух байлгүй.Хэхэ(тэнхлэг чулакнаас өндөр л дөө).

Re: HUMMER H1, H2, H3, H1 Alpha, H3T

Posted: Tue Feb 11, 2014 11:49 am
by MuuG
олноо HUMVEE гэж алдаршсан машины жинхэнэ нэр нь бол High Mobility Multipurpose Wheeled Vehicle (HMMWV) юм. монголчилвол өндөр хувирамтгай чанар олон зорилгоор ашиглах дугуйт тээврийн хэрэгсэл гэж буухымуудаа. Ухаандаа цэрэг дайны зориулалтай тээврийн хэрэгсэлд гинжит гэж байдаг шүү дээ.

Image

энэ HUMVEE-ийг HUMMER H1 гэдэгтэй битгий андуурж холиорой. энэ хоёр бол эхнээ зориулалт нь өөр, гадна төрх харин их ойрхон. нэг нь цэрэг дайны зориулалттай бүтээгдсэн бол нөгөө нь иргэний зориулалттай аялах, зугаалах, унаж явах зориулалттай.

За энэ бол өөр асуудал. /Орос Иваны тэнэглэл./ юун дээр ч юу босгоцын? :-?

Image Image Image Image Image Image

Re: HUMMER H1, H2, H3, H1 Alpha, H3T

Posted: Tue Feb 11, 2014 6:57 pm
by Exotic
High Mobility Multipurpose Wheeled Vehicle - Undur tuulah chadvar buhii olon zoriltot teevriin heregsel.

ingehed yun ginj bolood yvchiv?

Re: HUMMER H1, H2, H3, H1 Alpha, H3T

Posted: Tue Feb 11, 2014 7:16 pm
by MuuG
wheeled, chained гэдгээр ангилан бичсэн гэж ойлгов шдээ.

Re: HUMMER H1, H2, H3, H1 Alpha, H3T

Posted: Tue Feb 11, 2014 8:50 pm
by Exotic
wheeled - duguit , full-track - ginjit, half-track hagas ginjit. harin chain chin nuguu hun hulj boodog esvel mashin tataj chirdeg ginj shdee hhe buh turliin uuruu yvagch heregsliig duguitai bolon duguigvi gej angildag, tsereg dainiih baina uu tsever farmiih baina uu ylgaagvi.

Re: HUMMER H1, H2, H3, H1 Alpha, H3T

Posted: Tue Feb 11, 2014 8:54 pm
by Exotic
Naad oros nuhriin hiisen chin ih dajgvi yum, bodvol garaar l ugsarsan baij taaraa, tegsen murtluu l huurhii muu belorusiig alah ni baina shdee hahha

Re: HUMMER H1, H2, H3, H1 Alpha, H3T

Posted: Tue Feb 11, 2014 9:38 pm
by Temuujin
uuruu traktor motortoi UAZ.iin baildaanii bugstei hiimel Hummer hehe

Re: HUMMER H1, H2, H3, H1 Alpha, H3T

Posted: Wed Feb 19, 2014 12:37 pm
by MuuG
HUMMER H1

За Хаммер цувралынхаа талаар үргэлжлүүлцгээе. Ерөөсөө л хаммер Н1 бол үндэсний бренд, бүх хараад нөгөө цэргийн машин, байлдааны жийп л гэж эхэлнэ.

Image

Image

За энэ мангар чинь дараах мотортой, короптой гарсан байгаа юм.

6.2 литр GM /Женерал моторс компанийн/ Diesel V8 мотро болон GM TH400/3L80 урагшаа 3 араатай короп
6.5 литр GM Diesel V8 мотор болон GM-ийн 4L80-E 4 араатай короп
5.7 литр Vortec-ийн Бензин V8 мотор болон TBI/GM 4L80-E 4 араатай короп
6.5 литр turbo-той GM-ийн Diesel V8 хөдөлгүүр болон GM 4L80-E 4 араатай короп
6.6 литр turbo-той Duramax LLY V8 turbo Diesel мотор болон Allison 1000 5 араатай короп (2006 оны загварт байгаа)

анхны загварын хувьд өмнө хэлж байсан нөгөө HMMWV -ийн суурин дээр бараг ихэнх юм нь адилхан шахуугаар хийсэн байгаа юм. тормос, редуктор, их бие, копуд, хянах самбар гэх мэт. Ерөөсөө нэг үйлдвэрийн дамжлагаар л гаргаж байсан байгаа юм. иргэний зориулалттай нь H1 гэдэг үсэгтэй байсан юм уу хашаа юм.

за энэ машины хувьд их өргөн томоос гадна үйлдвэрээс гарахдаа газраас 41 см өндөрт оршиж байгаа юм. за тэгээд ер үйлдвэрээсээ бүх Н1 CTIS гэдэг зүйлээр тоноглогдож гардаг байгаа юм. энэ нь юу вэ гэхээр товчлуур дарж дугуйны хийний даралтыг тохируулах систем. Ус, хад, бартаа зэрэг хүнд нөхцөлд дугуйны хийгээ гаргалаа, засмал дээр гараад дугуйны хийгээ нэмлээ.

за тэгээд энэ машинд бусдад байдаггүй маш олон өөр өөр сонин зүйлс байдаг гэнэ. Радиатро нь хөдөлгүүр дээрээ. тормос нь төвдөө, буюу дугуй дугуйн дээрээ биш байрлалтай, дугуйн эргэлтийг шууд биш дахин араагаар дамжуулдаг. ингээд ирэхээр газраас хамаагүй өндөрт гарч ирж байгаа юм.

тормос нь
Image

дугуй нь
Image

за тэгэдэ бас агаарын сорох хоолой нь бас их өндөрт, ингээд ирэхээр гүн усанд сэлэх боломж нь илт нэмэгдээд ирж байгаан. манайхны жийпнүүд сафари хоолой гэж хийдэг дээ.

За тэгээд уг аргамаг мангас чинь монголд өч төчнөөнөөрөө, цаашлаад бүр лимузн хүртэл байгаа юм. ийм машинтнуудын клуб ч байгаа юм. Уг нийтлэлийг бэлтгэгчийн хувьд уг автомашиныг барьж, унаж, эдэлж огт үзээгүй бөгөөд хүний амнаас л нэг удаа харахад эв хавгүй ч гэсэн, суугаад явахад зүгээр л юм билээ, гэм нь хөдөөгүүр унаад явахад хэт өргөн болохоор шороон зам дээр ховилдож гуядаад байдаг гэсэн гэж хэлэхийг нь сонсож байсан юм. дамын дам яриа гэсэн үг.

гэхдээ боддийн, нэг Н1 авсан байхад аягүй бол нэг амартизаторыг нь элээж барахгүй нас барах байхаа. хараас л мангар хийцийн чулуу шиг машин санагдаад байдгийн.

Үүний дараа H1 Alpha гэж юуг хэлээд байгаа талаар бичих болно. та сэдвээ бүү солиорой.

нэг сонин болгоод биччихэд энэ машины үнэ нэг иймэрхүү.

1992 оны хийгдэж байсан загваруудын хувьд энгийн сонголттой нь $40,500-аас эхлэх бөгөөд бүтэн тоноглогдсон нь $54,700 гэж байгаа юм.

Харин 2006 оноос гаргасан загварын хувьд $129,399.00 -оос эхлэх ба $140,796.00-ийн хооронд, за H1 Alpha бол $150,975.00 гэнэ дээ цаана чинь...

Image

Re: HUMMER H1, H2, H3, H1 Alpha, H3T

Posted: Wed Feb 19, 2014 12:51 pm
by MuuG
харин гартаа ойр зуурын уртай, чин сэтгэлтэй хүний хувьд тэр их мөнгө нь байхгүй ч гэсэн өөрөө босгосон л байгаа юм. Яахав бренд юм болохоор нь Хаммерийн Н1-ийн ганц копуд дээрээс эхлээд бүгдийг өөрийн гараар хийж, өөрийн хуучин форуд пикапыг Н1 болгосон байна.

Image

иймээс л явсан байгаа юм хөөрхий... :-?

Image

Image


эх сурвалж:
http://jalopnik.com/5271985/man-hand+bu ... ord-scraps

http://www.carscoops.com/2009/05/handma ... -with.html

Re: HUMMER H1, H2, H3, H1 Alpha, H3T

Posted: Thu May 26, 2016 10:41 am
by davaanaa
Hummer H3 sonirhood bna yadag mashin boldoo... chihnees honh uyaad bh yum bolu? 3500cc i5 gene ... MT zugeeruu AT n deer uu ?

Re: HUMMER H1, H2, H3, H1 Alpha, H3T

Posted: Thu May 26, 2016 4:58 pm
by GaNBaYaR
dodge ram авөө

Re: HUMMER H1, H2, H3, H1 Alpha, H3T

Posted: Thu May 26, 2016 6:04 pm
by MuuG
davaanaa wrote:Hummer H3 sonirhood bna yadag mashin boldoo... chihnees honh uyaad bh yum bolu? 3500cc i5 gene ... MT zugeeruu AT n deer uu ?
Wrangler Jeep Unlimited гээд машины хуурай ах дүү юм шиг санагдаж, харагдаад байдаг шт. хэлбэр, хэмжээ, хийж гээд бүр яг шүү...

бага хөдөлгүүр /өмнөх загваруудаа бодвол/, хөнгөн жин, царай муутай хуванцар салоон, бага зэрэг хатуу явдал, тэгээд арай болхи хийц нь чиний өмнө нь унаж байсанг Англи ямбатнуудын унаатай дүйж очихгүй л байх, Cowboy хүүгийн бөгтрөгтэй морь л маягийн юмдаа...

зориг дагаж бяр, яадгийн залуу байгаа дээрээ хусаад үзэхгүй юу. таалагдахгүй бол "шожигнотол" зарчина гэж МАФ юм бас байна шт цаана чинь....