Page 1 of 6

"Full-size Van" for travel

Posted: Mon Jan 13, 2014 6:44 pm
by BB2
Аялал л гэхээр хүмүүс ланд, патрол том жийп том мотор гээд л яриад эхэлдэг. Гэвч гэр бүлээрээ айхтар экстрим биш ч хөөрхөн бартаанд зориулсан машинууд байдагийн нэг нь Full size van. Давуу талууд гэвэл багтаамж сайтай, жин багатай, шатахуун мөнгөний хэмнэлт, тав тух. Ойрд Toyota Hiace, Noah зэрэг вэнууд их сонирхол татах болсон л доо, яагаад гэвэл гэр бүлээрээ хөдөө гадаагаар аялахад тохирмжтой машин сонирхоод.

Image

Image

Re: "Full-size Van" for travel

Posted: Mon Jan 13, 2014 6:46 pm
by BB2

Re: "Full-size Van" for travel

Posted: Mon Jan 13, 2014 6:50 pm
by BB2
Toyota Hiace

Image

Body and chassis
Body style 3-door van
4-door van
Layout FR layout
Platform H200
Powertrain
Engine 2.0 L 1TR-FE I4
2.7 L 2TR-FE I4 149hp
2.5 L 2KD-FTV I4 101hp
3.0 L 1KD-FTV I4 170hp
3.0 L 5L-E I4 91hp
Transmission 5-speed manual
4-speed automatic
Dimensions
Wheelbase 2,570 mm (101.2 in)[11][12]
Length 4,695–5,380 mm (184.8–211.8 in)[11][12]
SWB: 4,840 mm (190.6 in)
Width 1,695–1,880 mm (66.7–74.0 in)[11][12]
Height
Commuter: 1,980 mm (78.0 in)
Super Grandia: 2,105 mm (82.9 in)
GL Grandia: 2,105 mm (82.9 in)[11][12]
Curb weight 1,701–2,111 kg (3,750–4,654 lb)[11][12]

Re: "Full-size Van" for travel

Posted: Mon Jan 13, 2014 7:01 pm
by Exotic
Ford Transporter biluu teriig buudal shig bolgochihson baidag yum baina lee. Selenged uzsen. Aihtar bartaand yvaad baihgvi ch gesen tav tuhiig bol medruuleheer yum baina lee. Iimerhuu van-uudiin neg asuudal ni clearance, duguinii hemjee 2 baidag.

Minii medeheer bartaand hamgiin sain yvdag ni Delica, bas Nissanii Vanitarhuu neg van (neriig ni yag sanagdaggvie, 90 heden onii l zagvar) 2 uneheer sain yum baina lee. Starex, Istana geh met busad ni lav chiregdeed ystoi yvdaggvi yum baina lee. Noah, Hiace 2 zasmalaas neg ih garaltgvi mashin shig sanagddag sht. Ternees gadna ene heded motor yalt ch ugui chuhal l daa. Tom huchtei motortoi baihgvi bol ch..

Delicagiin suuliin 2 zagvar buur goy bolson. Umnuh aldaagaa zasaad yasan ch unahaargvi bolson baina lee hhe unur utgun bolohooroo neg Delica avnaa l gej bodoj yvdag.

Re: "Full-size Van" for travel

Posted: Tue Jan 14, 2014 12:52 am
by pj
Тэр хамгийн эхний зураг дээрх шинэ дэлика хэр юм бол гаднаасаа их жижигхэн харагдхийн билээ. Өмнөх шигээ хагас рамтай хойноо чулактай юу?

Re: "Full-size Van" for travel

Posted: Tue Jan 14, 2014 10:26 am
by Exotic
Hamgiin suuliin zagvar ni, mangar tom shd, umnuh bumbuguruusuu tom bolson. Zagvaraasaa bolood harahad jijighen haragdaad baih shig baigaa yum. Gehdee betonon garajiig bol duurgeed haa haanaa tulan baij bagtaj ordog hhe.

Re: "Full-size Van" for travel

Posted: Tue Jan 14, 2014 12:46 pm
by MuuG
энэ сэдэв дээр монгол, за ялангуяа ОРОС улсад бол DELIvery CAr гэдэг машин чинь ёстой явж өгнө гэж бодож байна.
кузовыг нь бөмбийлгөж байгаад л усанд сэлүүлж, шаварт шумбуулдаг юм билээ дээ....

Re: "Full-size Van" for travel

Posted: Tue Jan 21, 2014 9:33 am
by Jargale
учиргүй шавар шавхай гэхгүйгээр явахад надад бол toyota sienna их дажгүй санагдаад байгаа

Re: "Full-size Van" for travel

Posted: Tue Jan 28, 2014 12:56 am
by mana
Minii zugees sanal bolgoh zagvaruud volvo iveco gaz iin 4x4 van uud.

Re: "Full-size Van" for travel

Posted: Mon Feb 03, 2014 2:29 am
by Galaamn
Энийг бичих сэдэв нь зөв үү?
Энд л биччихье.
Image
XOHXOPT 1
Image
XOHXOPT 2
Тоёота Альфард Хайбрид 2.4сс 2003 сувдан цагаан AT 4wd гэдэг машинтай болоод яг нэг сар боллоо. Оны өмнө Приус 10-аа солих санаатай Форестер үзээд явж байтал үеэл ах маань "миний приус + маш ашигтай санал = Орж ирсэн Альфард" гэж санал болгонгуут зөвшөөрөөд л болчихов.
Машины тухайд гэвэл явдаг хаус гэж хоч аваад байгам ккк. Арын 2-р эгнээнд тусдаа 2 хүний тохойн түшлэгтэй хөлийн тавиуртай суудалтай ба 3-р эгнээнд 3 хүн чөлөөтэй суух суудалтай. Суудлууд эвхэгдэж айл нүүлгэх, дэлгэгдэж ор болох гээд маяглаж өгнө. Дээшээ харвал том люк бий. хаалганууд автоматаар нээглэж хаагддаг сорогддог ба түүнийг нь унтрааж чирж хааж нээдэг болгож болдог гэх мэт... 4 булангийн мэдрэгч урд, хойд талаа харах 4ш камер гээд тусламж сайтай. Намхан харагддаг ч хотын хөдөлгөөнд бол тулах юм байхгүй санагдсан.
Бензин идэлтийн хувьд бага биш юмаа. Гишгэж юмуу намбайж яаж явахаас шатгаалж заалт нь өвөл хот дотор 5км/л-8км/л зааж байна лээ. Шулуунд бол 10л-ээс бага идэх нь тодорхой байх. Налайхаас хол явж үзээгүй л байна. Дулаан гаражтай болохоор өглөө халааж бүр их идэх аюулгүй нь сайхан шүү хэхэ. Явдал бол жолоочийн суудал дээр мэддэг зөөлөн машинаараа төсөөлж кроун л гэе. Арын суудлуудын хувьд сууж явж үзсэн хүмүүсийн амнаас сонсоход бүүр зөөлөн сурагтай л байгаа. Хойноо сууж явж үзээгүй л байна хэхэ.
Хуучин обуд нь 16инч хайлшин тагтай сонин обуд байсныг размер адил ч таггүй үзэмжтэй арай хөнгөн обуд болгож сольсон. Их гэрэл маш сайн тусгалтай санагдаад байгаа. e-four 4wd хөтлөгчтэй. Хэзээ залгагдаж салгагдахаа өөрөө шийдчихдэг ухаалаг ч гэх үү тэнэг ч гэх үү тийм системтэй. Хойд хөтлөгч нь цахилгаан инвертерээр дамжиж ажилладаг. Хөдөө гадаа шавар шавхайнд бол нэмэр болохгүй эд. Шарвалтын эсрэг систем бий. Ер нь засмалтай газар намбайж явахад яг тохирох гэр бүлийн төгс шахуу машин гэж дүгнэсэн. Мэдээж сүүлийн үеийнх нь бүр гоё болсон биз. Зогсоол дээр олон машин дунд бол данхайгаад ялгараад л бас сүртэй шүү. Унаад явахад жийп шиг өндөр суудалтай болохоор жижиг машинууд дээгүүр давж замаа хараад их амар байдаг юм. Хот дотор буюу засмалтай орон нутагруу их явдаг хүнд зориулсан унаа.
Жолоодлого маш эвтэйхэн бөгөөд мэдрэгч камерууд гээд дээр хэлсэн тусламж дэмжлэг нэмэгдээд улам эвтэйхэн болдог гэх мэт таалагдсан магтах юм маш их бий.
Нисэхээс буцах замд 120-той явж байхад мэдэгдэх юм огт үгүй бөгөөд хааз өгөхөд илүү хурдлах сонирхлоо илт илэрхийлж байсан. Давхиж явахад түшигтэй аеродинамик ч муугүй Жийп шиг дэнжигнэхгүй нь сайхан юм билээ.
Саяхан хянах дээр шар анхаарлын тэмдэг гэнэт асчихлаа. Яав ийв тормосны наклад, шингэн түрүүп абс, тормос барилт шалгалаа бүгд зүгээр байна. Гэрэл унтрахгүй яваад л байлаа. Тэгээд анх авахдаа оролдож байгаад Maintenance дээр нь 100600 билүү дээ яваад наклад солих гээд сануулчихсан байснаа устгасан чинь шар гэрэл унтарчихсан. Үйлчилгээ хий гээд сануулсан нь тэр байж лдээ.
Харин таалагдаагүй сэтгэлд нийцээгүй зүйлс гэвэл 2 том хаалга нь явдал дунд жоохон хяхтанасан (өөр ямар ч дуу шуу байхгүй болохоор энэ дуу жоохон дарамттай санагдаад байгаа хэхэ) дуутай. Таарах шалавч олдохгүй янз янзаар л шалны хивсээ шавар болгочихгүй гээд үзээд явж байна. Цахилгаан ABS-тэй болохоор зогсож байхад заримдаа гэнэт писс тарррр гээд гэнэт дуугарна. ЭйБиЭс нь ажиллаж амарч байгаа нь тэр юм билээ. Анх их эвгүй шүү хэхэ.

Машин тэрэг унаж эдэлсэн туршлага бага ч унаагаа арчилж тордоод цэмбэгэр давхиж явахыг хичээдэг миний нүдээр Альфард гэдэг машин ингэж л харагдаж байна даа хэхэ. Дүгнээд хэлэхэд тун гоё машин. Би ер нь нэг седантай, нэг SUV-тай байхад л гоё гэж боддог байсан бол одоо заавал Van-тай байх ёстой юм байна гэж боддог болоод байгаа.
Гэхдээ сэтгэлийн мухарт цагаан цайвар өнгөтэй МТ SG5 байнга байгаастай. :))

Re: "Full-size Van" for travel

Posted: Mon Feb 03, 2014 2:49 pm
by Ariuka
usand er ni her yum boloo hu

Re: "Full-size Van" for travel

Posted: Mon Feb 03, 2014 3:13 pm
by Alias
Очки ахынхаа үгийг байнга сана.

Дугуйны талаас дээш ус туулж ҮЛ болно гэж Очки ах нь нэгэнтээ хэлсэн байдаг...

Re: "Full-size Van" for travel

Posted: Mon Feb 03, 2014 7:17 pm
by Galaamn
Хайбрид машинд ус ер нь муу гэж ярьдаг энэ ч гэсэн адилхан биз. Хараад байхад нээрээ ч муу юм шиг байна лээ. Сая угаалгын газар угаалгасан чинь ухрахын нэг мэдрэгч нь хий юм мэдрээд орилоод байдаг болчихлоо. Бодвол усанд муугын л шинж байх ккк
Очки ахын хэлснийг эрхэм Алиас сануулсантай санал нэг байна.
Ер нь хөдөө явах, ус туулахад хүний юмуу албаны машин л сайн гэсэн хэхэ
Гэснээс тэр яасан байж болох вэ? Дулаан гаражтай болохоор ус ороод хөлдсөн бол хангалттай хайлчихмаар юм.
Тусламж зөвлөгөө өгөх хүн байна уу?

Re: "Full-size Van" for travel

Posted: Fri Feb 07, 2014 1:04 pm
by MuuG
чөлөөт хэлэлцүүлгийн нэг асуудал байна.

Урин цаг ирж, хаврын тэргүүн сар гарлаа.

Ер нь Эр хүн байна, гэр бүл үр хүүхдээ бодолгүй л яахав. Тэгээд зундаа ганц нэг газраар явангаа хүүхдээ агаар усанд гаргадаг, өвөл утаа униараас жаахан зайдуухан гаргаад гүйлгэчихдэг. олдог хэдэн борыг нь хамаад залгичихдаггүй, ядарч сульдаж үхлээ гээд байнга эмчилгээ, сэлбэг нэхээд байдаггүй машин хайж Үнэгүй.мн гэдэг хаягаар орж баахан судалж, мэлэрч үзлээ.

Янзан бүрийн нэр дэвшигч нар байнаа. Түүний нэг нь Ланд крузер 80. одоо ч зайлуул бүр өвгөрчижээ. хөөрхий 10-25 сая төгрөгийн үнээр янз янзаараа л байна. харин хараад байхнээ бензин ланд 100 чинь их хямдарчээ. 25-27 сая гаранд ганц нэг цохиж явж л байна. гэхдээ надад тийм аймар их 20 сая төгрөг нь угаасаа байхгүй л дээ.

ер нь миний насны, үеийн, бас санхүүгийн боломж бололцоо ойролцоо зөндөө л залуус байгаа. тэгэхээр доорх чадвар, чадамж, нөхцөлтэйгөөр хүн ер нь юу авч, босгож, барьж, бас бүтээж унаж болох вэ?


-за тэгэхээр 5 сая төгрөгтэй, за бүсээ чангалана гэвэл 10 хүртэл сая төгрөг гаргаж чадах чадвартай
-туулах чадвар маш сайтай, өндөр том дугуй авдаг гэсэн үг л дээ.
-Ачаа ачих, хүн суух, шавар шавхайнд зүтгэх гэж бодохоор хөдөлгүүрийг бага байлгах хэрэггүй байх. ядаж 2000 ч юмуу.
-шулуундаа давхина гэж бодвол Дизель нь намбайж явахад зүгээр байлгүй дээ.



за ингээд хайхаар байж болох шилдэг сонголт юу вэ?

ланд 80, isuzu bighorn, УАЗ-469, пургон, пажеро, галлопер, рав4в, форестер, териос гээд түмэн олон сонголт байна. хамгийн шалгарчихсан нь юу байнаа?

мэдээж ард нь мангар то ЯАГААД?

Image

Image

Image

Re: "Full-size Van" for travel

Posted: Fri Feb 07, 2014 2:25 pm
by freekiller
MuuG wrote:чөлөөт хэлэлцүүлгийн нэг асуудал байна.
Харин 100-ууд их хямдхан байгаад байгаам.Би бас хараад л байгаам.Гол нь идэш ууш дээрээ л хэцүүхэн бололтой санагдсан.Бусад талаар их боломжийн санагдаад.Харин өөр боломжууд гэхээр муухан pajero,patrol авч босгох зүгээр санагдсан.