Page 1 of 1

Honda Integra

Posted: Fri Dec 27, 2013 6:53 pm
by MuuG
Залуусын сонголт хоёр хаалгатай спортлог дүр төрх бүхий машин байдаг. :ymsmug:

Нэр дурдвал Левин, Скаялайн, Силвиа, Королла 86, Импреза TYPE-R, файр леди гэх мэтээр явж өгнө. Харин анзаараад байхнээ хонда интегра, түүний дотор Type гэсэн тодотголтой хувилбаруудыг монголчууд нэг их анзаарч, анхаарч үзэхгүй байх шиг....

Энэ машины талаар дараалласан сонирхолтой нийтлэлийг энэ булангаар та бүхэнд хүргэх болно.

фит, CRV, HRV-гээс шал анги шүү дээ...

Image

Image

Image

Image

coming soon...

Re: Honda Integra

Posted: Fri Dec 27, 2013 6:54 pm
by Exotic
Levin chin 86, 86 chin Trueno, Trueno chin Levin, bugdeeree niileed Corolla shuu. Adilhan AE kuzovuud. Nershil ni l ondoo.

Re: Honda Integra

Posted: Fri Dec 27, 2013 7:00 pm
by MuuG
Exotic wrote:Levin chin 86, 86 chin Trueno, Trueno chin Levin, bugdeeree niileed Corolla shuu. Adilhan AE kuzovuud. Nershil ni l ondoo.
цаашилбал
королла спашио,
королла марино гээд 1500сс-ээс доош бүхийн королла болох гээд байдаг биздээ. кк.

яахав онцол 86-г хэлсэн ухааны юм. тэрнээс төрүүлэх далд санаа байсангүй.

Re: Honda Integra

Posted: Tue Dec 31, 2013 11:05 am
by Exotic
huleeseer l..

Re: Honda Integra

Posted: Tue Dec 31, 2013 11:27 am
by euurtsaikh
CRV avsnaas xoish integra neleen sonirxood xymdxan ym oldvol avaad tavichii gesen bolovch iim 2 ni oldoxgui ym bile. Oldsnuud ni arai denduu bolchixson. Type R bol Mongoloos oldoxgui l ym shig bnale

Re: Honda Integra

Posted: Tue Dec 31, 2013 11:32 am
by euurtsaikh
Image

Re: Honda Integra

Posted: Tue Dec 31, 2013 11:52 am
by MuuG
энэ нийтлэл он дамнах шинжиндээ ороод явчихлаа шүү.

Re: Honda Integra

Posted: Mon Jan 06, 2014 12:37 pm
by MuuG
Хонда Интегра буюу Акура интегра гэх автомашин нь 1985-2006 онд үйлдвэрлэгдэж байсан бөгөөд Хонда Күинт-ийн хойд хэсэг өргөгдсөн залгамж халааг нь авч үргэлжлүүлсэн загвар юм. энэ машин нь Хонда сивиктэй хамт хөгжиж, үе шилжиж ирсэн машин бөгөөд Quint-ээс илүү люкс бас спортлог болгож гаргаж ирсэн хувилбар юм.

Энэ машин нь “Машин ба жолооч” сэтгүүлийн жил бүр шалгаруулдаг шилдэг 10 машины жагсаалтад 1987, 1988, 1994, 1997 зэрэг онуудад нийт 6 удаа шалгарч байсан түүхтэй. Мөн integra Type-R DC2 хувилбар нь Ево сэтгүүлийн “Хамгийн шилдэг урдаа хөтлөгчтэй машин” –аар 2006 онд шалгарч байсан байна.

За энэ машинаас хамгийн сонирхол татах хувилбар нь ерөөсөө сүүлийн үе буюу DC5 кузов юм. Интегра машины хамгийн сүүлийн, хамгийн гайгүй болж ирсэн хувилбар байгаа юм. 2001 оны 4 дүгээр сараас 2006 он хүртэл үйлдвэрлэсэн бөгөөд АНУ-д ACURA RSX гэдэг нэрээр илүү өргөн дэлгэр танигдсан байдаг.
Хондагийн К серийн хөдөлгүүрээр тоногдлогодсн VTEC (or i-VTEC), бүхий цалхилгаанаар тохируулдаг 2 литрийн хөдөлгүүртэй. Бас Хонда Сивикийн 7 дахь үеэс Амартизаторын технологи, Страат баарны технологи зэргийг өвлөн авсан байгаа юм.
Харин японд бол Integra iS (Integra Type-S 2004 оноос) болон Integra Type-R гэсэн хоёр хувилбарын нэрээр гарч байсан байгаа юм.
Японы зах зээл дээр гарсан iS/Type-S –ийг Acura RSX Type-S тэй андуурч болохгүй. Энэ бол зүгэр л RSX-тэй адил хувилбар юм. K20A3 хөдөлгүүртэй, 160 морины хүч гаргана, Автомат эсхүл механик 5 араа бүхий хурдны хайрцагтай.
Харин японд зарагдаж байсан Integra Type-R нь жинг багасгасан ба 210 морьны хүч гаргана, K20A цуваа 4 бүхий хөдөлгүүртэй, /зөвхөн японд зарагддаг хувилбар бөгөөд хөдөлгүүр нь Acura RSX-S тэй адилхан/ LSD –тэй Брембо тормосны систем, 17 инчийн обуд, Bridgestone Potenza дугуй, Recaro суудал, ганц нэг татлага бас бус юмтай гэнэ.
Image
Image
RSX Type-S нь харин 200 морины хүч гаргана K20A2 хөдөлгүүртэй ба 2005-2006 оны хоорондох K20Z1 хөдөлгүүр нь short-throw механик 6 хурдны хайрцагтай 210 морины хүчийг гаргадаг.

К20Z1
Image
Дээр бичсэнийг товчоор иэлхийлвэл

02-06 Base I4 K20A3
2002-2006 Acura RSX (BASE)
• No. of cylinders: 4
• Displacement: 1,998 cc (121.9 cu in)
• Compression: 9.8:1
• Power: 160 hp (119 kW) @ 6500 rpm
• Torque: 141 lb•ft (191 N•m) @ 4000 rpm
• Redline: 6800 rpm
• i-VTEC Engagement Window: 2200 rpm
• Secondary Intake Runner Engagement: 4700 rpm
02-04 Type-S I4 K20A2
2002-2004 RSX Type-S (USDM)
• No. of cylinders: 4
• Displacement: 1,998 cc (121.9 cu in)
• Compression: 11.0.1
• Power: 200 hp (150 kW) @ 7600 rpm
• Torque: 142 lb•ft (193 N•m) @ 6900 rpm
• Rev limit: 8100 rpm (USDM RSX-S)
• Redline: 7900 rpm
• i-VTEC engagement: 5800 rpm

05-06 Type-S I4 K20Z1
2005-2006 Type-S
• No. of cylinders: 4
• Bore & stroke: 85.85 mm (3.38 in) x 85.85 mm (3.38 in)
• Total displacement: 1998 cc
• Maximum power: 210 hp (157 kW) @ 7800 rpm
• Maximum torque: 143 lb•ft (194 N•m) @ 7000 rpm
• i-VTEC Engagement: 5800 rpm
• Redline: 8100 rpm
Дээрхээс дүгнээд үзвэл хоёр хаалгатай, хөөрхөн хүчтэй, бас тэрүүхэн тэндээ спорт хэв маягтэй ХАМГИЙН ГОЛ НЬ үнэ нь боломжийн машин унах хүсэлдээ хөтлөгдсөн залуусын унаа бол яах аргагүй Хонда интегра болоод байгаа юм. Харин энэ машиныг оруулж ирэх цаг шахагдаж байгааг анхаарах хэрэгтэй, ирэх 2 жилдээ багтааж нэг юм ачуулахгүй бол тэгээд л татвар нь тас татчих гээд байна шүү.
Хонда дотроо хоёр хаалгтай Сивик, S2000 авахад мөнгө хүрэхгүй бол буух л сонголтын нэг гэмээр байна даа.

нийтлэлийн зорилго маань өнгөрсөнийг дурсах талдаа биш, боломжийг харуулахад оршсон гэдгийг зөвөөр ойлгож шүүмжийг хайр найргүй өгөөрэй гэж хүсэх байна.

Re: Honda Integra

Posted: Mon Jan 06, 2014 12:57 pm
by euurtsaikh
Manaid yvdag Dc2 bol bdag l ym bile. Xagas sain odor bi neg tsagaan dc2 xarsan . ymar ch iluu dutuu ymgui yg ter chigeeree yvj xaragdsan.

Re: Honda Integra

Posted: Mon Jan 06, 2014 1:13 pm
by Exotic
Civic ene 2iig S2000-tai haritsuulah utgagui l dee. S2000-iig orloj boloh mashin yr ni tolgoid orj irehgvi baina shuu.

Re: Honda Integra

Posted: Mon Jan 06, 2014 2:29 pm
by MuuG
хоёр хаалгаар нь ангилаад байгаамаа. хаха. тэрнээс хурд хүчээрээ ялгараад явихаад байгаан.

S2000-аас давуутай юм н гэвэл дээвэр нь төмөр гэдэг л байх шиг байгаан.

Re: Honda Integra

Posted: Mon Jan 06, 2014 3:10 pm
by Exotic
S2000-d hard top baigaa l daa, hussen uydee hiichiheed husehgvi uydee avaad haychij boldog.