Page 1 of 2

Хөргөлтийн систем /cooling system, heater .../

Posted: Wed Nov 20, 2013 4:25 pm
by Ochki
хөргөлтийн системийн талаар сэдэв байхгүй байх шиг байна. гээд нээчихлээ. хүтэн дулааны аль ч улиралд хэрэгтэй бас асудалтай зүйлүүд их байдаг учраас хэрэгтэй гэж үлээ.

саяхан надад асуудал үүссэний үндсэн дээр хөргөлт болон халалтын талаар асуудлуудыг судлаж нэлээдгүй юм судлаж хэрэгтэй мэдээлэл олж авснаасаа хуваалцая.

эхний ээлжинд энэ анимэшин бичлэгийг хүмүүс үзчихвэл илүү дээр байх энэ бичлэг хөргөлтийн системийн талаар нэлээд ойлгомжтой бас нарийн зүйлийг харуулж байна.
[youtubeshort]http://youtu.be/V7inC4lOpGs[/youtubeshort]

Re: Хөргөлтийн систем /cooling system, heater .../

Posted: Wed Nov 20, 2013 4:46 pm
by Ochki
надад тохиолдсон асуудал болон хэрхэн шийдсэн, мөн дараагийн асуудал дахин гарч хэрхэн шийдэх гэж байгаа гэдгийг бичье.

асуудал 1 шийдсэн нь. паар нэг л өдөр гэнэт хүйтэн үлээж бүүр өлбийх ч бүлээн байхгүй байлаа. бас хаа нэгтэйгээс тосоол гоожоод хөргөлтийн шингэний түвшин илт багассаар 1 хоногт 1л нэмж хийх ажил үүслээ, ингээд цоорхойг олохоор шийдээд ухаж ухаж олсон нь мотороос паарлуу ордог шаланк нь язраад хомучигны хэсгээрээ гоожиж байсан үүнийг мэдээд түүнийг нь засаж хийгээд хөлддөггүй шингэнээ дүүртэл нэмээд хийхэд паар маань харин ч гайгүй сайхан халуун үлээж байсан. гэхдээ нэг л хангалттай сайн биш...

асуудал 2 шийдэх гэж байгаа нь. за одоо яасан паар маань сайхан байсан ч хангалттай биш байсан тэгээд маргааш нь бүүр муудаад өлбийсөн юм л боллоо энэ бол бөглөрөл болсон гэдгийг би гадарлаад байнаа. ууг нь нодилон бас ийм зүйл болоод би салоноо задлаад паарны аржатараа цэвэрлээд тавьсан юм. харин тэр үйлдэл дутуудсан бололтой одоо дахин цэвэрлэх хэрэгтэй боллоо. харин яаж дахиж салоноо задлалтай биш. гадаа хүйтэнд юм хийнэ гэдэг чинь хэцүү. тэгээд цэвэрлэх арга хайж хайж нэг юм олсон харин тэр аргаа маргааш хийж үзэх санаатай байна яаж гэхлээр паарлуу ордог гардаг 2 шаланкаа салгаад 2 талаас нь ээлжлэн ус урсгах мэдээж даралттай бол бүүр сайн шүдэ. за тэгээд маргааш даралттай усаар 2 талаас нь ээлжлэн хөөх аргыг хэрэглэн цэвэрэлэх гэж байна. нэг хийж байгаан гээд бүүр цэвэрлэгч бодисоор дэвтээвэл гэж бодоод байна. цэвэрлэх шингэн бараг кола л болж таарах гээд байна. эхлээд хэд хэд урсгасныхаа дараа цэвэрлэх бодисоо хийж дэвтээгээд дахин гүйлгэж цэвэрлэнээ. маргааш өдөр дажгүй дулаахан өдөр болох шинжтэй.

Re: Хөргөлтийн систем /cooling system, heater .../

Posted: Wed Nov 20, 2013 5:45 pm
by GaNBaYaR
би чамд яг кола хий гэж бичих гэтэл чи кола сонгочихсон байж.
гол нь хоолойны 2 амсраа сайн боох буюу агаар орохооргүй болгож байгаа сайн зайл хэрэгтэй.
нүүрстөрөгчийг нь идэвхжүүлнэ гэсэн санаа. ингэснээр илүү сайн үйлчилнэ. за буудуулахгүй байж чадна гэвэл гаа хийчих.

Re: Хөргөлтийн систем /cooling system, heater .../

Posted: Wed Nov 20, 2013 5:51 pm
by Ochki
mashinaa segserch chadahguishde. tegehleer gaa l hiihees, jijigheniig hiij uznee.

Re: Хөргөлтийн систем /cooling system, heater .../

Posted: Wed Nov 20, 2013 8:03 pm
by MuuG
Image

Re: Хөргөлтийн систем /cooling system, heater .../

Posted: Wed Nov 20, 2013 8:05 pm
by MuuG
ингэх гэж байгаад сүүлд нь чихрийг арилгаж чадахгүй юм болох юм биш бээз?

сахрын хүчил чинь хөнгөн цагааныг идчихгүй юу аажим даа?

Re: Хөргөлтийн систем /cooling system, heater .../

Posted: Thu Nov 21, 2013 12:48 am
by mendamar
mentos gesen gaag l hii kk.

Re: Хөргөлтийн систем /cooling system, heater .../

Posted: Mon Dec 23, 2013 1:02 pm
by center
Хөргөлтийн шингэн сайн муу гэж дотроо ялгаа байна уу? Эсвэл манайханы ганц хэмжээс болох хэдэн градуст хөлдөх нүү гэдэг темпертураа хэмжүүлээд л болоо юу? миний тэрэг зун нэг тосол гэсэн орос, монгол нь мэдэгдэхгүй хамаагүй юм хийчихсэн юм. одоо өвөл өглөө асахдаа тааруу болчихлоо. Энэ хөргөлтийн шингэнээс болох уу?

Re: Хөргөлтийн систем /cooling system, heater .../

Posted: Mon Dec 23, 2013 2:55 pm
by Ochki
asalt hurgultin shingentei hamaaraltai bh gants ch zuil algada. harin assani dara halah huruh gedeg deer l asuudal yarij boloh bh.

Re: Хөргөлтийн систем /cooling system, heater .../

Posted: Mon Dec 23, 2013 3:47 pm
by center
соррий. тодруулах хэрэгтэй юм байна шүү. Дизель тэрэг Webasto-той юм. Webasto маань хөргөлтийн шингэнийг л халаадаг. Ноднин бол Хэт -н coolantтай байсан. өвөл гадаа хаяад асуудалгүй байсан. Гэтэл энэ зун хөргөлтийн шингэнийг засварынхан асгаад өөрийг хийсэн байсан. Сүүлийн хэд хоног гадаа хаячихаад webasto цаг тавиад орхичиход өглөө webasto ажиллаж чадаагүй асаагүй байх юм. тэгээд хөргөлтийн шингэн царцаад асахгүй байна уу гэж таамаглаад байдаг... санаа оноо...

Re: Хөргөлтийн систем /cooling system, heater .../

Posted: Mon Dec 23, 2013 4:28 pm
by GaNBaYaR
хөргөлтийн шингэнээ сайнаар сольчихооч дээ.
вебастогоо шалгуул.

Re: Хөргөлтийн систем /cooling system, heater .../

Posted: Mon Dec 23, 2013 5:48 pm
by Ochki
webasto ch gesen ashadaa hurgultin shingen chin hulduu bsan ch asnashde. ter chin hudulguur bish. webasto asah zarchim-g haruulsan video animationuud hurtel bgaa hurgultin shingen ashiglaj asah yu ch bhguishde.

Re: Хөргөлтийн систем /cooling system, heater .../

Posted: Mon Dec 23, 2013 10:27 pm
by Juniper
вебасто их хүйтэнд заримдаа асдаггүй гэж сонссон.

Re: Хөргөлтийн систем /cooling system, heater .../

Posted: Tue Dec 24, 2013 12:21 pm
by begunbe
center wrote:соррий. тодруулах хэрэгтэй юм байна шүү. Дизель тэрэг Webasto-той юм. Webasto маань хөргөлтийн шингэнийг л халаадаг. Ноднин бол Хэт -н coolantтай байсан. өвөл гадаа хаяад асуудалгүй байсан. Гэтэл энэ зун хөргөлтийн шингэнийг засварынхан асгаад өөрийг хийсэн байсан. Сүүлийн хэд хоног гадаа хаячихаад webasto цаг тавиад орхичиход өглөө webasto ажиллаж чадаагүй асаагүй байх юм. тэгээд хөргөлтийн шингэн царцаад асахгүй байна уу гэж таамаглаад байдаг... санаа оноо...
Өөрөө асуугаад өөрөө хариулсан байна шт... Шингэнээ соль

Re: Хөргөлтийн систем /cooling system, heater .../

Posted: Wed Dec 25, 2013 3:03 pm
by center
Очки, би бас л буруу бичсэн байдаг шүү. Ер нь Webasto асаж байгаа ч 5 мин хүнгэнээд л гөлийчихөөд байсан юм Тэгэхээр Webasto бол яг асахгүй биш асаж байгаа, харин хөргөлтийн шингэн царцаад сорохгүй байна гэж ойлгоод энд огт буруу зөрүү бичсэн байнаа. (Асуултаа зөв тавьбал хариултаа 100% авнаа гэж хэн хэллээ. үнэн байжээ кк)

Сая хөргөлтийн шингэнийхээ температурыг нь хэмжүүллээ. -50хэм зааж байна. Тэгэхээр хөргөлтийн шингэнээс болоогүй нь ойлгомжтой боллоо. Тэгэхээр нь MSM дээр очоод Webasto гоо шалгуулсан чинь тогоог нь солиод болоо гэнэ. Асуудал шийдэгдлээ баярлалаа.