Page 1 of 21

Zealot's Gwagen Blog

Posted: Tue Oct 08, 2013 2:33 pm
by zealot
Монголынхоо сайхан уудам өргөн хөдөө нутгаар аялах зорилгоор нэг классик Жи унаатай болсон ба түүнтэй холбоотой зүйлсээ тусад нь блог болгож бичиж байхаар шийдлээ.

Image

Мөн Facebook дээр нэг хуудас (blog) нээн, хөтлөж эхлэлээ.
Бусад FB page-үүдээс гол ялгарах нь үнэтэй гоё сайхан Жигийнхээ зургуудыг постлох биш илүү сонирхолтой, мэдээлэл өгдөг байхыг хичээнэ. Адил сонирхолтой, нэгдэх хүн байвал welcome :D

http://www.facebook.com/pages/Mercedes- ... 8426155630

Re: Zealot's Gwagen Blog

Posted: Tue Oct 08, 2013 2:36 pm
by zealot
Mercy Gelendawagen 1981 G klasse G230 w460, Diesel 2500cc MT5
Нэг ийм хүлэгтэй боллоо. Анх суугаад явж үзсэн сэтгэгдэл гэвэл маш өндөр, маш хатуу юм. Ядаж байхад газарт наалдсан Legacy B4 RSK унадагыг ч хэлэх үү :D

Өмнөх нөхдүүд уул нь нэлээд гамтай цэмбэгэр унаж байсан ч бага сага зүйл янзлах шаардлагатай л байна:
-Моторын жийргэвч муудсанаас тос хаяад байгааг янзлах
-Цонхны шил жоохон гажаатай хаагдаж байна
-Хоёр хаалганы нугас бас ялимгүй гажсан байгааг янзлах
-Аюулгүй байдлын үүднээс суудлын бүс олж хийх
-Fender extension олж хийх
-Snorkel / safari хоолой хийх
-Пүршүүдыг солих, одоо байгаа нь нэлээд уяраад зөөлөрчихөж
-Гар карданы тросыг холбох

За тэгээд иймэрхүү болгож унана даа, өнгийг нь харин хардуу саарлаар буддаг юм билүү

Image

Image

Image
За тэгээд Жи бид хоёрт хөдөө тийш алслах алтан шар зам өлзийтэй байг!

Re: Zealot's Gwagen Blog

Posted: Tue Oct 08, 2013 2:39 pm
by zealot
Житэй живсэн нь :(

Сая хэдхэн хоног амралтаа авсаных Хар зүрхний Хөх нуур орох санаатай гэр бүлээ аваад, нэг найзтайгаа явлаа.

Замдаа Цонжинболдогт найзынхаа амралт дээр нэг хоног саатлаа. Араас бас нэг машин ирэхыг хүлээнгээ ойр зуур айраг тараг эргүүлсэн шиг сайхан явж байлаа.
Энгийн 2300cc diesel мотор хүч арай дутаад байх шиг санагдав. Дэржигнүүртэй л биш бол шороон зам дээр намбалзаад сайхан давхичихаж байна, тулна барина гэж санаа зовоод байхгүй нь амар юм. Том дугуйтай болохоор тийм ч их хатуу биш санагдлаа. Гол нь пүрш, амаржин жоохон муудсан бололтой, кузов савлагаа ихтэй байлаа. Доторх салоноо сайхан тохижуулчихвал болоод явчихмаар л юм байна шүү.

Image

Голын эрэг орох замдаа хэсэг шаварт суусан ТЛК105 эдэр татаж өгч туслав. Засмалын дугуйтай нэг ах хэсэг шавар руу дайруулсан нь суугаад нэлээд ухуулсан байв.

Image

За тэгээд Туул голын дунд салааг бас жижиг салаатай нь гарамаар сайхан гатлаад модон дунд ороод буцахдаа механик машин арай "сайн барьдаг" гээд нөгөө найзаараа бариулаад буцаж явахдаа гол гарахад нь утсаар бичлэг хийх санаатай урд нь сууж явтал харин байхгүй шүү. Очиж очиж хамгийн аймар гүнзгий руу давхиж ороод живүүлээд хаядаг байгаа. Татлага юу ч байхгүй тул тэр хавийн айлуудаас асууж баахан гүйгээд, голын эрэг дээр ойрхон байсан нэг СЭҮ дугаартай Патролыг гуйж татуулав. Дараа нь баярлалаа гэсэн чинь Сэлэнгийн засаг дарга явж байсан байна.
Усан дотор бараг 2 цаг орчим болсон байх.

Яг энд жилдээ их олон машин ордог гэнэ, хажуугийн айлынхан тэгж байсан. Өнгөрсөн жил лав 20иод том жижиг машин орсон сурагтай. Энэ жил манайх 4 дэхь машин нь гэнэ. 5 дахь нь нэг гаазан Соната5 яг нүдэн дээр давхиад орчихсон доо, хөөрхий.

Дизель машин хөдөө ер нь тохиромжтой юм, голын эрэг дээр 2 хонуулж сайхан хатааж аваад, каасчираар доош нь устай тосоо асгаад, порсунк халаагчийг нь тайлж нээгээд машинаар чирүүлж мотор доторх усыг тургиулж шавхаад, шинэ тосны шүүр, агаар шүүгч, моторын тос хийгээд чирүүлээд л асаж байна. Городокийн багын найз маань механик найзуудтайгаа нэлээд тусаллаа, тэр хавийн хүн амьтан ч их тусаллаа.

Баргийн усаар сайхан гатлаад явчих машиныг нээрээ хамгийн гүнзгий руу нь аваачаад хийчдэг байна шүү. Хөдөө гол устай газраар явах бол Snorkel/safari хоолой хийх хэрэгтэй юм байна. Дараа ийш тийш аялахдаа нэлээд сайн бэлдэж байгаад явая даа

Image
Image
Image
Image

Image

Re: Zealot's Gwagen Blog

Posted: Tue Oct 08, 2013 2:41 pm
by zealot
Ер нь хайлшин обуд, хөмсөг хоёр хийчихэд үзэмжийн хувьд хамаагүй өөр дажгүй төрхтэй болоод явчих нь байна :)

Image
Image

Саяхан ийм цагаан Жи явж байхтай таарсан, арай энэ биш байгаа?
Image

Re: Zealot's Gwagen Blog

Posted: Tue Oct 08, 2013 2:41 pm
by zealot
Саяхан нээрээ Амстердам, Берлин руу цөөхөн хоног ажлаар явж ирлээ.
Амстердамын Шкипол нисэх онгоц дээр ийм Жи бенз w461 явж байхыг харлаа, сайхан цэмбэгэр л амьтан байна. Ер нь Недерландад бенз их чухал байр суур эзэлсэн бололтой, маш их бенз явж байсан, бензээр таксидаад л кэкэ.

Голландын цагдаагийн Жи
Image
Image
Image
Image

Re: Zealot's Gwagen Blog

Posted: Tue Oct 08, 2013 2:42 pm
by zealot
Гэснээс нээрээ ийм хөмсөг хямдхан шиг УБ-гээс олдох уу? Болохгүй бол төмөр зүсээд хийлгэдэг юм билүү? :D

Image

Image

Re: Zealot's Gwagen Blog

Posted: Tue Oct 08, 2013 3:00 pm
by zealot
Gunther Holtorf гээд нэг герман өвгөн, эхнэртэйгээ 90 оноос эхлээд 23 жилийн турш Житэй дэлхийн 130 гаруй орноор аялаад авчээ. Зөвхөн нэг л машинаар 823,000км замыг шүү дээ! Эндээс 200,000км гаруй нь зам биш там, энэ нь эквадорын шугмын уртаас 5 дахин урт гэсэн үг :D

Otto гэсэн нэртэй энэ жийп 1988 оны 300GD загвар, сериал 460333-17-061564, 88 морины хүчтэй, стандарт, механик кроптой цэнхэр Жи нь дээвэр дээрх ачаа нь л гэхэд 400кг байдаг гэнэ.

"Маш олон хүмүүс ийш тийш аялаж байдаг. Би бол өөр аялагч, машинаар аялдаг, машинаар аялах бол онцгой гойд. Отто бол дэлхий дээрх хамгийн хол аялсан машин" гэсэн байх юм.

Image
Image
Image
Image

Image
Image
Image
Image
Image
Image
Image
Image
Image
Image
Image



http://www.autoweb.com.au/cms/newsartic ... World-Trip

http://www.outsideonline.com/adventure- ... l?page=all

Re: Zealot's Gwagen Blog

Posted: Fri Oct 11, 2013 2:39 pm
by zealot
Амстердамын гудамжин дахь яг л энэ G шиг болгох юм шүү дээ.

Re: Zealot's Gwagen Blog

Posted: Fri Oct 11, 2013 2:52 pm
by zealot
Недерландын G center гээд газар Жиг нэлээд янзлаж өөрчилдөг юм байна. Нэлээд сонирхолтой:

300GD Turbo XXL Уртасгасан загвар
Image
Image
Image

KLM G270 CDI
Image
Image
Image

Defence Цэргийн зориулалттай
Image
Image

src: http://www.g-center.nl/g-center/speciaa ... -turbo-xxl

Re: Zealot's Gwagen Blog

Posted: Fri Oct 11, 2013 3:03 pm
by zealot
Зун цаг баяртай болж


Өвөл цаг хаяанд ирлээ дээ

Re: Zealot's Gwagen Blog

Posted: Fri Oct 11, 2013 11:31 pm
by zealot
Wolf буюу цэргийн зориулалттай Жи. 2010 онд манай БХЯ-д 10ширхэг ийм "Чоно"-ыг ХБНГУ ЗГ-аас бэлэглэсэн гэнэ. Нэг бүрийн үнэ нь 140,000 евро! :D
Дарга нар нь "махлаад нухчихаагүй" бол байгаа байлгүй дээ

Зургыг Оллоо.мн-ээс "туув"
Image

Зургыг http://www.facebook.com/GclassMongolia хуудаснаас "туув"
Image

Wolf гэж нэг иймэрхүү:


Re: Zealot's Gwagen Blog

Posted: Sun Oct 13, 2013 4:09 pm
by zealot
Асгартал уйлж гашуудаж байгаа хойд солонгосын энэ бичлэгээс юуг олж харж байна? -Армид нь бас овоо хэдэн Жи байна шүү!

Image


Re: Zealot's Gwagen Blog

Posted: Sun Oct 13, 2013 4:20 pm
by zealot
Австралийн Арми 2016 он хүртэл нийт 2000 гаран Живаген захиалсны 1000-ыг нь нийлүүлээд байгаа юм байна. Үүнд мөн ачааны зориулалтаар бүтээсэн 6x6 загвар ч бий.

Австралийн газар нутаг нь өргөн уудам, хүн ам сийрэг суудаг тул хаа сайгүй явчихдаг туулах чадвартай сайтай болохоор Живаген зохих нь аргагүй л байлгүй дээ?

Image
Image
Image
Image

http://pacificsentinel.blogspot.com/201 ... wagon.html
http://www.minister.defence.gov.au/2013 ... o-defence/
http://www.armyrecognition.com/may_2013 ... 05134.html

Re: Zealot's Gwagen Blog

Posted: Sun Oct 13, 2013 5:32 pm
by zealot
Ойрд Живагенээр хүчтэй өвчлөөд эхлэсэн тул Facebook дээр нэг хуудас (blog) нээн, хөтлөж эхлэлээ.
Гол ялгаа нь бусад шиг үнэтэй сайхан Жигийнхээ зургуудыг постлох биш илүү сонирхолтой, мэдээлэл өгдөг байхыг хичээнэ. Адил сонирхолтой, нэгдэх хүн байвал welcome :D
http://www.facebook.com/pages/Mercedes- ... 8426155630

Re: Zealot's Gwagen Blog

Posted: Mon Oct 14, 2013 10:54 am
by MuuG
амжилт хүсье,

хөгшөөн эндээ бич л дээ. яагаад заавал нүүр ном гэж?