Житэй живсэн нь
Сая хэдхэн хоног амралтаа авсаных Хар зүрхний Хөх нуур орох санаатай гэр бүлээ аваад, нэг найзтайгаа явлаа.
Замдаа Цонжинболдогт найзынхаа амралт дээр нэг хоног саатлаа. Араас бас нэг машин ирэхыг хүлээнгээ ойр зуур айраг тараг эргүүлсэн шиг сайхан явж байлаа.
Энгийн 2300cc diesel мотор хүч арай дутаад байх шиг санагдав. Дэржигнүүртэй л биш бол шороон зам дээр намбалзаад сайхан давхичихаж байна, тулна барина гэж санаа зовоод байхгүй нь амар юм. Том дугуйтай болохоор тийм ч их хатуу биш санагдлаа. Гол нь пүрш, амаржин жоохон муудсан бололтой, кузов савлагаа ихтэй байлаа. Доторх салоноо сайхан тохижуулчихвал болоод явчихмаар л юм байна шүү.
Голын эрэг орох замдаа хэсэг шаварт суусан ТЛК105 эдэр татаж өгч туслав. Засмалын дугуйтай нэг ах хэсэг шавар руу дайруулсан нь суугаад нэлээд ухуулсан байв.
За тэгээд Туул голын дунд салааг бас жижиг салаатай нь гарамаар сайхан гатлаад модон дунд ороод буцахдаа механик машин арай "сайн барьдаг" гээд нөгөө найзаараа бариулаад буцаж явахдаа гол гарахад нь утсаар бичлэг хийх санаатай урд нь сууж явтал харин байхгүй шүү. Очиж очиж хамгийн аймар гүнзгий руу давхиж ороод живүүлээд хаядаг байгаа. Татлага юу ч байхгүй тул тэр хавийн айлуудаас асууж баахан гүйгээд, голын эрэг дээр ойрхон байсан нэг СЭҮ дугаартай Патролыг гуйж татуулав. Дараа нь баярлалаа гэсэн чинь Сэлэнгийн засаг дарга явж байсан байна.
Усан дотор бараг 2 цаг орчим болсон байх.
Яг энд жилдээ их олон машин ордог гэнэ, хажуугийн айлынхан тэгж байсан. Өнгөрсөн жил лав 20иод том жижиг машин орсон сурагтай. Энэ жил манайх 4 дэхь машин нь гэнэ. 5 дахь нь нэг гаазан Соната5 яг нүдэн дээр давхиад орчихсон доо, хөөрхий.
Дизель машин хөдөө ер нь тохиромжтой юм, голын эрэг дээр 2 хонуулж сайхан хатааж аваад, каасчираар доош нь устай тосоо асгаад, порсунк халаагчийг нь тайлж нээгээд машинаар чирүүлж мотор доторх усыг тургиулж шавхаад, шинэ тосны шүүр, агаар шүүгч, моторын тос хийгээд чирүүлээд л асаж байна. Городокийн багын найз маань механик найзуудтайгаа нэлээд тусаллаа, тэр хавийн хүн амьтан ч их тусаллаа.
Баргийн усаар сайхан гатлаад явчих машиныг нээрээ хамгийн гүнзгий руу нь аваачаад хийчдэг байна шүү. Хөдөө гол устай газраар явах бол Snorkel/safari хоолой хийх хэрэгтэй юм байна. Дараа ийш тийш аялахдаа нэлээд сайн бэлдэж байгаад явая даа
