Page 1 of 2

TOYOTA CELSIOR

Posted: Tue Aug 20, 2013 11:43 am
by new
Toyota Celsior

Re: TOYOTA CELSIOR

Posted: Tue Aug 20, 2013 12:57 pm
by new
TOYOTA CELSIOR ҮЛГЭР ЖИШЭЭ САЙХАН УНАА

Image
Энэ зургыг өнөө өглөө авсан.

За 2004 оны энэ машиныг өөрийн болгоод нилээд хэсэг хугацаа өнгөрлөө. Бодон, бодон байж анхны боломжоор шууд авсан унаа. Монголд миний энэ унаж байгаа UCF31 загвар нь цөөхөн байгаа харагддаг. Lexus LS430 загвартайгаа нийлээд Улаанбаатарт 20-иос илүү байхгүй гэж бодож байна. Энэ загварыг 2006 он хүртэл үйлдвэрлэсэн байдаг. Түүнээс хойш дан ганц LEXUS нэрээр үйлдвэрлэгддэг болсон. Манайд хүмүүс хооронд зарагдаж байгаа үнэ нь ойролцоогоор 18-25 сая орчим төгрөг. Япон, Америкаас яг сонирхосон хүмүүс нь өөрсдөө л захиж авчирахгүй бол ченжүүд оруулж ирнэ гэж байхгүй. Гол шалтгаан нь 4300сс хөдөлгүүрийн татвар. Өөрийн стандарт хийн амортизотор нь өндөр, нам, тухтай, спорт ангиллуудад ажиллах боломжтой.

Toyota-аас гаргасан full size luxury sedan ангилалын цөөхөн загваруудын 1 учраас VIP чиглэлээр тоноглож унавал янзтай. Япончууд ийм машин хийж чаддаг болчихсон юмуу гэж барууныхныг гайхуулж байсан гэж дуулсан. Япон нутагтаа якузад үйлчилж, VIP тоноглож зам дээр индүү мэт явдаг эд.

Image

Даанч Монголын замд 20" обуд, хормой хийж явах нь яршиг төвөг ихтэй биз.

3UZ-FE 4300сс V8 хөдөлгүүр нь 280 морьны хүчтэй. Шулуундаа 8л, өвлийн хүйтэнд 25л зарцуулж байна. Ландын хөдөлгүүрүүд 4100сс байдаг билүү? 6 шатлалт хурдны хайрцаг нь шулуун замд моторын эргэлтийг 2-оос дээш гаргах боломж олгохгүй. Хүндийн жин нь 1800кг орчим. . Дугуйн стандарт хэмжээ нь 245/45/18. 16" обуд хийхэд багтахааргүй том тормозны эд ангиудтай. Ер нь энэ машины бүх эд ангиуд нь хамгаалалт, тусгаарлалт сайтай, бат бөх бахим хийгдсэн байдаг.

Шаргал арьсан суудал, Mark levinson хөгжмийн систем, халдаг, хөрдөг, массажилдаг, хэвтдэг суудал гэх мэтийн тансаг ангилалын машинд байдаг тоноглолууд нь хэрэглэхэд тун таатай.

Сэлбэгийн хувьд Монголоос хайвал цагын гарз. Машиныхаа нэрийг хэлэхэд л ямар машин юм, моторынхоо хэмжээг хэлэхэд л Land юмуу гэж асуух жишээтэй. Ганц 1 хэрэгтэй юмаа Япон, Америкаас захиад авсан нь хурдан бас хямд.

Томоохон нэр хүндтэй шагналуудыг цөөнгүй хүртэж байсан аюулгүй байдал, найдвартай ажиллагааг маш сайн хангасан сайхан машин. Sedan ангилалдаа дэлхийд тэргүүлэгч машинуудын 1 гэдэгтэй машин мэддэг хэн ч маргахгүй. Хэрвээ энэ машиныг авах боломж олдох юм бол хурдхан аваарай л гэж зөвлөе дөө. Энэ машинд хүч байна, хурд байна, багтаамж байна, тав тух, тансаг байдал байна. Өөр юу хэрэгтэй юм бэ?

Re: TOYOTA CELSIOR

Posted: Tue Aug 20, 2013 6:47 pm
by Juniper
ийм тэрэгний ард юм уу хажууд нь л сууж явмаар санагдаад байдаг юм.

Re: TOYOTA CELSIOR

Posted: Tue Aug 20, 2013 7:07 pm
by rog
Харин тэхх яг ард нь суугаал мар мар гээл явах сайхан байх даа.

Re: TOYOTA CELSIOR

Posted: Tue Aug 20, 2013 11:20 pm
by mendamar
huruundaa tamhi havchuulchaal uu hehe

Re: TOYOTA CELSIOR

Posted: Wed Aug 21, 2013 10:01 am
by rog
Сонин монин уншсан шигэээ сайхан явна даа хахаха

Re: TOYOTA CELSIOR

Posted: Wed Sep 11, 2013 6:52 pm
by MuuG
хайр татахуйц ханагар сайхан том машин байна даа. тав тухыг эрхэмлэгч, түүний төлөө хэдийг ч төлж чадах хүнд бол ёстой сайхан сонголт байна.

Re: TOYOTA CELSIOR

Posted: Wed Sep 11, 2013 6:54 pm
by MuuG
мөнгөтэй болоод, том БОСС болдоггүймаа гэхэд ахуйдаа санаа зовохооргүй амьдралтай болсон бол авч уначихаад явахад, эсхүл настай аавдаа авч өгч ачийг нь жаахан ч гэсэн хариулах юмсан даа.

Re: TOYOTA CELSIOR

Posted: Wed Sep 11, 2013 9:57 pm
by new
Энэ уг нь тэгж их санхүү шаардаад байдаг машин биш л дээ. Бусад машинуудын адил хуваарьт үйлчилгээнүүдээ хийгээд байхад л болно. Идэлтийн тухайд бол дундаж ангилалын седануудаас 3 л бензин л илүү идэж байна. 4300сс мотор, 6 шатлалт хроп нь хот дотор моторын эргэлтийг 1300rpm орчимтой яваад байх боломжтой байлгадаг.

Air suspension нь нэг иймэрхүү.


Re: TOYOTA CELSIOR

Posted: Wed Sep 11, 2013 11:53 pm
by mendamar
20s lav buuhguie kk minii bodloor

Re: TOYOTA CELSIOR

Posted: Tue Sep 17, 2013 6:29 pm
by Jargale
энэ атаманы зүрх хэдэд олдох бол? 469т гусаж банзалтуулуул ... хэхэхэ

Re: TOYOTA CELSIOR

Posted: Tue Sep 17, 2013 7:12 pm
by MuuG
Jargale wrote:энэ атаманы зүрх хэдэд олдох бол? 469т гусаж банзалтуулуул ... хэхэхэ
зүрхийг нь тавилаа гэж бодоход эд эрхтэн нь ачааллыг нь дийлэхгүй, идэш ууш нь дийлдэхгүй бараг даагдахгүй том юм болох байлгүй дээ. тэгснээс угсаа нэгтэйгээр нь хайлааксын /hilux/-ийн 3000сс дизель мотор хавьгүй дээр байлгүй дээ.

Re: TOYOTA CELSIOR

Posted: Wed Sep 18, 2013 9:40 am
by new
V8 томор овор хэмжээгээрээ цуваа 6 мотороос томгүй. Том эзэлхүүнтэй моторын идэш дийлдэхгүй гэдэг айдсаасаа салмаар.

Re: TOYOTA CELSIOR

Posted: Wed Sep 18, 2013 1:04 pm
by Juniper
4x4-т torque өндөртэй жипний мотор дээр биш үү.

Re: TOYOTA CELSIOR

Posted: Wed Sep 18, 2013 4:11 pm
by Jargale
retro 4x4 onroad gej bodood yavaad bn. gehdee yag ch bas shiidsen yum algaa. nadaa hurd l chuhal bgaad bgaan tegeed bas ene zoligiin zurh n gaigui oldoj magadgui surag bgaan