Page 1 of 64
bd ийн автын талаарх үзэл баримтлал ба бусад зүйлс
Posted: Mon Nov 14, 2011 10:08 am
by bd
За нэг иймэрхүү блог нээгээд үзүүл яадын бол гэж бодлоо. Өөрийнхөө бодож байгаа зүйлсээ сайхан бичнэ дээ.
Re: bd ийн автын талаарх үзэл баримтлал ба бусад зүйлс
Posted: Sun Nov 20, 2011 11:08 pm
by bd
bd гэдэг хүн авто-д хүүхэд байхаасаа хайртай байлаа. Анх ямар машин харсанаа бол санахгүй юм харин хамгийн анх газ 24 гэдэг машинаар төрөх эмлэгээс гэртээ хүргүүлсэн гэж аав хэлсэн. Тэхээр хамгийн анхны өөрөө ч мэдэлгүй суусан нь газ 24 байж таарлаа. Намайг бага байхад манайх машинтай байгаагүй болохоор харахаас л цаашгүй байдаг байлаа. Хамаатны ах нарын машиныг барьж үзэж машин гэдэг ямархуу ааш араншинтай амьтан болохыг мэдэж авав за тэгээд Хамгийн анх өөрийн гэсэн нэр дээрээ 2009 онд Соната-2 хэмээх Со машин ававаа.

Анхны машин гоё байсаан. Хүссэн үедээ хэнээс ч хамааралгүйгээр унана энүүгэр ч хол зам туулсан даа. Урд тал нь их өндөрлөсөн тул жийп л гэсэн үг. Тэгээд яахав ид япон машин моодонд орж байсан үе тул машинаа голсоор байгаад зарсандаа. Зарсаныхаа дараа харамссан. Дэндүү бөх дэндүү сайн машин. 1 жил унахдаа тосыг нь свечатай нь ядаж сольчихгүй яав даа гэж бодож байж билээ. Бензинээс өөр юм хийж үзээгүй дээ. Заа тэрнээс хойш одоо чинь 4 дөх машинаа унаж байна даа үргэлжлэл бий...
Re: bd ийн автын талаарх үзэл баримтлал ба бусад зүйлс
Posted: Wed Nov 30, 2011 6:28 pm
by bd
За тэгээд Соната 2 оо зараад 2.5 мотортой Тоёота Крестай гэдэг машинтай болов оо

Тав тух хурд хүч гэж сайхан юм аа. Гэхдээ энэ машин надад чи намайг унах болооогүй ээ гээд хатуухан хэлсэн дээ. Яаж хэлсэн гэхээр цоорхой банктай байсын байна лээ. Тэрийг нь би мэдсэнгүй. Дотор бараг 20 идээд эхлэхээр машинаа унах ч хэцүү унахгүй байх ч хэцүү ёстой нөгөө хадгалах гэж авсан юм шиг хэсэг байлгаад зарсан даа. Энэ машиныг худалдаж авсаны дараа шийдсэн 2 зүйл гэвэл
1-рт Дахиж хэзээ ч ардаа хөтлөгчтэй машин худалдаж авахгүй.
2-рт Их иддэг 2500 болон түүнээс дээш моторын багтаамжтай машин баяжитлаа авахгүй.
Өмнө нь дандаа урдаа хөтлөгчтэй машин унаж байсан тул мөсөн дээр их додигор явдаг байлаа тэгсэн энэ машинтай байрныхаа жаахан өгсүүр лүү орох гэж махаа иддэг байж билээ. Ядаж байхад аймар хүнд жинтэй болохоор түрээд дийлэхгүй авсан үнээсээ доогуур хийгээд л зарчихсан. Тэгэээд яахав их зүйлийг надад ойлгуулсан мшин гэж боддогийн.
Re: bd ийн автын талаарх үзэл баримтлал ба бусад зүйлс
Posted: Sun Dec 11, 2011 1:18 am
by bd
Дээр үед хүмүүс өөрөөсөө дөвсан хүчний болон хурдны ажлаа адгуусаар хийлгэдэг байсан. Өөрөөр хэлбэл татаж дийлэхгүй бол үхэр хөллөнө. Хурдхан явмаар байвал морь унаад давхина. Гэхдээ одоо ч адуу мал хэрэглэж байгаа газар бий. Тэхээр эндээс нэгэн гаргалгаа гаргаж болохоор байна тэр нь юу вэ гэвэл хүмүүс өөрийн хэрэгцээндээ аливаа зүйлийг тохируулдаг. Үүний адилаар хүмүүс машин тэргийг хүртэл сонгохдоо өөрийнхөө хэрэгцээнд тохируулан сонгодог. Жишээ нь хөдөө амьдардаг хүн бол ачааны машин хотод амьдардаг хүн бол суудлын машин гэх мэтчилэн. Тэр бүү хэл ачааны машин сонгохдоо хүртэл том уу жижиг үү гээд л сонголт хөвөрч өгдөг. Харин миний хувьд би эхлээд хүмүүст зориулж машин авч байсан санагдах юм. Тэр нь юу вэ гэхээр өөрөө юу хүсч байгаагаа мэдэхгүй хүмүүс тэр гоё тэр хэрэгтэй гэсэн машиныг сонирхдог байж. Харин одоо бол миний сонголт СУБАРУ ИМПРЕЗА ЖИ СИ 1

энэ машины талаар яахав цухас дурдвал 1500сс энгийн боксер хөдөлгүүртэй. 4 шатлалт автомат короптой (бас л энгийн). Зөвхөн урд 2 дугуйгаараа самарддаг. Доторх салон нь бас л энгийн. Гаднаасаа ч бас нэг их гоц гойд зүйл үгүй. Ер нь тансаг зүйл эндээс хайгаад оооогт хэрэггүй. Гэхдээ би яагаад сонгосон бэ гэвэл би өөрөө энгийн хүн учраас сонгосын энгийн хүн энгийн машин унадаг. Жишээ татъя надад чейзэрүүдтэй уралдах хэрэг байхгүй. Яагаад гэхээр Эрдэнэтэд уралдах гээд далдайгаад бүдүүн яндан орилуулаад яваад байдаг бацаануудын нэг нь ч машиндаа FMIC тэй турбо аваад тавчихдаггүй л байхгүй юу. Тийм хүмүүстэй уралдаж яллаа гээд юуных нь кайф байхав дээ. Эрдэнэтэд бол ганц нэг STB, TTB СУБАРУ гууд л даварч байна даа. Тэднийг гүйцэх машин алга. Гэхдээ мэдээж бүгд стокоороо байгаа гэдгийг хэлэх нь зүйтэй стокоороо байж л далдаганаал энд тэнд орилуулаад явааг нь харахаар энэ хүмүүс энийг тоноглож болдгийг мэддэг болов уу гэсэн бодол толгойд төрнө. За тэр ч яахав мэдэээж миний машины талаар энд яригдаж байгаа учраас өөрийнхөө машиныг цааш дэлгэрүүлэн ярья. Жи си нэг бол субаругийн энгийн иргэдэд зориулан худалдаанд гаргасан хувилбар. Түүний өрсөлдөгчид бол тоёота спринтер королла, хонда сивик домани, митсубиши лансер зэрэг машинууд юм. Хараажаар эдгээр машинууд ихэнх нь зүгээр л ажил гэрийн хооронд унахад зориулагдсан байгаа биз дээ. Би ч гэсэн ажил гэрийн хооронд унадаг. Бусдаас давуу тал гэвэл бас байна аа байна.
Давуу тал:
Тэнцвэр маш сайн – Бодвол нөгөө бренд болсон боксер моторын ид шид юм байлгүй.
Эвдрэл бага – Бусад хувилбарууд буюу нөгөө хурдтай хүчтэй турботой нөхдүүд тэрнээсээ болоод их элэгдэж эвдрэлд ордог. Турбо машин уначихсан хүн яаж зүгээр байхав дээ.
Үйлчилгээний зардал бага – Энэ үнэн шүү форумын нөхдүүд моторын тосоо 100 аар солиуллаа гэхийг зөндөө уншиж байсан. Харин би яааг заавар дээр нь байгаа мотор кропны тосыг 2ууланг нь солиулаад 92 000₮ төлж байсан шүү.
Бензин бага иднэ – Хэн билээ нэг гар миний машин зундаа хот дотор 15 гишгүүл 20 өвөл 30 гарна биз гэж авч байсан санагдана. Гэхдээ тэрийг худлаа ярьсан гэж би хэлэх гээгүй. Аймар санагдсан. Минийх зун шулуундаа 7 дотор 9-10 өвөл 12 л иддэг. Зовж олсон хэдээ ШТС дээр гөвөөд байвал юу нь сайхан байхав.
Өндөр – Нээрээ хөөе хүмүүс итгэдэгүйн харахад намхан ч бусад машин шиг касчер нь доор суугаагүй болохоор аюул арай бага. Би бас Архангай Хөвсгөл явна шд явж ч үзсэн зүгээр байна лээ. Нэг ч таг хийтэл цохиогүй.
Сул тал:
Тав тух таруухан – Мэдээж хатуу амаржин бол бөөрийг “өөө уушлаарай” болгоно. Арай л хэтрүүлчвүү
Салон дуу ордог – Энэ салон дуу ордгүй машин байна уу.
Дуу чимээний тусгаарлалт муу – Үнэнээ хэлье тоёота крестааг гүйцэхгүй гэхдээ ЛАДА гаас дээр.
Сэлбэг ховор, үнэтэй – Ховор, үнэтэй ч юу байхав дээ бусад япон машины түвшинд бараг хүрчлээ дээ энэ Старт центр үү.
Гэх мэт дутагдал бас байна аа. Хэрвээ та жирийн л нэг ажил хийдэг машины талаар ихийг мэддэггүй бол жи си нэг боломжийн л сонголт. Мэдээж тэр кроун шиг тав тухтай биш, бас БМВ шиг хурдан биш, бас танк шиг бөх биш гэхдээ л энэ чинь СУБАРУ шүү дээ.
Re: bd ийн автын талаарх үзэл баримтлал ба бусад зүйлс
Posted: Sun Dec 11, 2011 3:14 am
by Ganaa
Гоё пост хийсэн байна. Өөрөөс чинь нэг юм асуух гэсиймаа, би нэг удаа эрдэнэтэд зун очлоо л доо... Өмнө нь очиж байсан л даа гэхдээ машин сонирхдог болсноосоо хойш анх удаа. Улаанбаатарт бид битүү түгжрэл уур бухимдалд орцон, замын түгжрэлд хамаг цагаа бардаг болохоор ч тэрүү бүх л жолооч нар их стресстэй, яарсан, бие биенийхээ урдуур дайрсан, сигналнаасаа гараа салгадгүй хүмүүс байдаг. Харин Эрдэнэтэд очоод нэг удаа спорт комплекс гэдэг байхаа алтиус фортиус нтр гээд бичигтэй дотроо бассейн нтртэй тэрний урдуур зам гарж байгаад санаандгүй утсаа унагаагаад хэдэн хэсэг салаад унахад нь түүж аваад өндийхөд хэд хэдэн машин миний хажууд тулж ирээд зогсцон сигналдахчгүй яахчгүй тайван хүлээгээд зогсож байдын. Тэгэхээр их тайван хүмүүс байдаг юм шиг санагдсан. Эрдэнэт хотын зам талбайн, замын хөдөлгөөн, унаа тээврийн өртөг, бензин шатхууны үнэ нтр гээд л ер нь энэ талаар нэг сайхан бичээч.
Re: bd ийн автын талаарх үзэл баримтлал ба бусад зүйлс
Posted: Fri Dec 16, 2011 10:26 pm
by bd
Re: bd ийн автын талаарх үзэл баримтлал ба бусад зүйлс
Posted: Thu Dec 22, 2011 1:10 pm
by red
Орой дэлгүүр хоршоо, баар сав нь нь эрт хаагаад өглөө орой онгойдог газар байна лээдээ, өглөө бол Хаан буузаас өөр газар хоол олдохгүй, 1 гол гудамжтай давгүй цэвэрхэн, хүмүүс нь мөнгөжүү тийм хот гэж бодсон.
Re: bd ийн автын талаарх үзэл баримтлал ба бусад зүйлс
Posted: Thu Dec 22, 2011 1:11 pm
by bataa
Ирэх зун форумаараа Эрдэнэт явж Эрдэнэттэй танилцанаа.
Re: bd ийн автын талаарх үзэл баримтлал ба бусад зүйлс
Posted: Thu Dec 22, 2011 2:09 pm
by bd
red wrote:Орой дэлгүүр хоршоо, баар сав нь нь эрт хаагаад өглөө орой онгойдог газар байна лээдээ, өглөө бол Хаан буузаас өөр газар хоол олдохгүй, 1 гол гудамжтай давгүй цэвэрхэн, хүмүүс нь мөнгөжүү тийм хот гэж бодсон.
Мартсанаас баар савны хувьд гэвэл 11 40 гээл хөгжимөө зогсооно ш дээ 12 00 гэхэд гэрлээ унтраагаад шууд хөөнө. 12 цагаас хойш архи зардаг газар байхгүй. Сар болгоны 15нд архи зарахгүй. За УБ г бодвол хуулиа сайн биелүүлдэг. Шөнийн амьдрал гэж бараг байхгүй дээ. УБ шөнө болсон ч бужигнаад л байдаг энд бол 11 ггэл хөл хөдөлгөөн тасрана. Шөнө 2 цагт гудамжаар явах бас л эвгүй ш дээ. Нэг ч хүн байхгүй байрны бүх гэрэл унтраастай. Ганц нэгхэн айл цонх нь гэрэлтэй байдаг. Бензиний үнэ гэвэл яг одоо энд АИ-92 1670 төг гэж байгаа УБ г бодвол үнэтэй зарагддаг. Гэхдээ миний бодлоор УБ тай адилхан зарж үнээр зарж болмоор санагддал. Дарханаас Эрдэнэт орох УБ орох төмөр замын урт адилхан. Тэхэд энд Дандаа л илүү үнэтэй зардаг. Машин тэрэгний үнийн хувьд гэвэл УБ тай ойролцоо доо. Гэхдээ орж ирээд удаагүй тэрэг бол УБ аас арай үнэтэй. Хуучин буюу монголд 2-3 жил явчихсан машин бол УБ аас нээх ялгаагүй.
bataa wrote:Ирэх зун форумаараа Эрдэнэт явж Эрдэнэттэй танилцанаа.
Тэгвэл угтаж аваад сайхан амралтархуу юм зохион байгуулж болох юм байна шд. Шорлог нтр гээд л

Re: bd ийн автын талаарх үзэл баримтлал ба бусад зүйлс
Posted: Thu Dec 22, 2011 2:55 pm
by Garidaa
дэмжиж байна шүү кккк.....
Re: bd ийн автын талаарх үзэл баримтлал ба бусад зүйлс
Posted: Fri Dec 23, 2011 1:07 am
by Egu
Nairamdliin erdenes oryoo tsaashaa bulganii zamd tune hiisen mashinuudaa drag hiij tour mayagiin yum zohiyo
Re: bd ийн автын талаарх үзэл баримтлал ба бусад зүйлс
Posted: Fri Dec 23, 2011 11:30 am
by 2ubs8
Горнякууд ч халуухан угтаж авдаг да... :-* :ymparty:
Тиймээ БД...
Re: bd ийн автын талаарх үзэл баримтлал ба бусад зүйлс
Posted: Fri Dec 23, 2011 3:43 pm
by bd
Ер нь халуухан л байлгах гэж хичээнэ шд. Гэхдээ энд ядаж бас нэг хоёр гишүүн байдаш бол хамтраад гоё үйл ажиллагаа зрхирж болно л доо.
Egu wrote:Nairamdliin erdenes oryoo tsaashaa bulganii zamd tune hiisen mashinuudaa drag hiij tour mayagiin yum zohiyo
Булганы зам уг нь гоё. Гэхдээ нугачаа тойруу ихтэй.
Re: bd ийн автын талаарх үзэл баримтлал ба бусад зүйлс
Posted: Sat Dec 24, 2011 8:31 pm
by Saagii
erdenet ih goe ldoo gehdee ovol zam ni arai denduu gulgaatai uildver deer ovol dadlaga hiih gej smend orood shono busn d suugaaad hamgaaluulaad yavdag bailaashdee,bas neg goe yum ni gevel oros ohiduud ih baidag ondor ondor nariihan nariihan tiimee BD,daanch oros helendee maruuhan bolohoor DA, NASHA PRIMA zayts gehees oor yumgui haraad l hotsroh yum bnlee
Re: bd ийн автын талаарх үзэл баримтлал ба бусад зүйлс
Posted: Mon Dec 26, 2011 12:43 pm
by bd

) Ер нь энд ихэнх нь орос хэлтэй байсан. Гэхдээ одоо бол оросоор сайхан ярьдаг хүн цөөхөн дөө. Би ч гэсэн нэг халтартуулаал хаяна. Сайн ярьж чадахгүй дээ. Орос охидууд ч ховор доо одоо. 1-р микрийн тэрүүгээр л байдын Монголчуудаас айдышд хэхэ.