"Гүнжийн сүм 2013" авто аялал
Posted: Wed Apr 03, 2013 11:29 am
"Гүнжийн сүм 2013" авто аялал. 2013.04.13-14
Гүнжийн сүмийн тухай:
Богд дархан ван Дондовдорж 1697 онд Манжийн Энх Амгалан хааны гүнжийг хатнаа болгон авч, олон он жил ханилан суужээ.
Хожим тэр хатныг нас барахдаа Монгол нутагт оршуулаарай гэсэн гэрээсийнх нь дагуу сүм барьж тэр сүмийн хөлөмжид шарилыг нь
оршуулж, Гүнжийн сүм гэж нэрлэх болсон бөгөөд хошуунаасаа нэг отог таслаж уг сүмийг сахиулжээ. Сүмчин гэгдэх тэр отгийнхон
хожим өсөж олшроод бараг нэг сумын дайтай болжээ.
Лам нар нь хурал хурж, сүмээ байнга тахин шүтэж, харчууд нь сүмийн мал, тарианы ажлыг эрхэлж өөр алба үздэггүй байжээ. Гүнжийн
сүмийн бүх эд хогшил эгээ янзандаа, өрөө тасалгааны нь тавилга, эд хогшил, ширээ сандал, олбог түшлэг, авдар шүгээ, толь, хувин,
домбо сэлт, хаш чулуу, нарийн шаазан, зандан, суман зэрэг модоор маш нарийн урлаж хийсэн үнэт эдлэл цөм удтал хадгалагдаж байгаад
1938-1942 оны үеэр сүйтгэгдсэн байна. Эх сурвалж: http://berkh.blogspot.com
Гүнжийн сүмийн үлдэж хоцорсон байгууламж нь:
- Богдын хаалганаас хоёр тийш үргэлжилсэн 2,5 м өндөр, 4900 ам дөрвөлжин м талбайтай хэрмэн доторхи гол сүм
- Хэрмийн гадна талд орших харгалзагчийн байшин
- Цамхаг
- 1740 онд бариулсан "Хичээнгүй Амарлингуй гүнж"-ийн шарилын хөшөө зэрэг болно.
Байрлал:
Гүнжийн сүм нь заан тэрэлжийн байгалийн цогцолборт газар, хүний хөл бараг хүрээгүй онгон байгалын үзэсгэлэн
дунд орших бөгөөд хотоос засмал замаар 65 км, шороогоор 35 орчим км явж очдог.
Солбилцол:
48°11'0.93"N 107°33'19.45"E

"Гүнжийн сүм 2013" аяллын удирдамж
Энэхүү аялал нь бүх төрлийн SUV ангиллын машинуудад нээлттэй бөгөөд нэг машинд 3-5 хүн нэг баг болон явна.
Баг болсон гишүүд дундын фонд үүсгэж мөнгө цуглуулаад аялалд зарцуулагдах түлш, хоол унд, гэрийн төлбөр,
замын хураамж гэх мэт зардлуудыг төлж байвал зохимжтой.
4,13 Өдөр
08:00 Sky их дэлгүүрийн зогсоол дээр цугларана.
09:00 Тэрэлжийн зүг цуваа болж хөдлөнө. (65км)
10:30 UB2-н гарам дээр очиж гол гарах
11:00 UB2-с цааш гүнжийн сүм рүү хөдлөх. (35км)
12:30 Шаврын эсрэг тэмцэл (5км)
14:00 Гүнжийн сүм дээр очиж гүнжийн сүмийг болон байгалийн сайхныг үзэж сонирхож зураг авах.
Үдийн цайг байгалын сайханд уунгаа гишүүд хоорондоо танилцаж халуун яриа өрнүүлнэ
15:30 УБ2-н давааны наана байх "Сан жуулчин" бааз руу хөдлөх. (40км) /1 гэр 45,000/
18:00 Баазад ирж Forester маркийн машинуудад ECU оношлогоо үнэ төлбөргүй хийнэ. /Буцах хүмүүс буцна/
19:00 Оройн хоолоо хийж идэцгээн, хөгжөөнт тоглоом тоглож пиво шимэн жинхэн утгаар нь амарна.
4,14 Өдөр
Энэ өдөр өглөөний цайгаа уугаад баазын эргэн тойрны байгалд явган аялал хийж болно.
14 цагт Улаанбаатарын зүг хөдөлнө.
Хувийн бэлтгэл:
- Гар чийдэн, аяга, халбага, хутга хоолны хэрэгслүүд
- Дулаан хувцас, солих гутал, оймс
- Фото болон видео камер
- Гүнжийн сүм дээр өдрийн цай уухад цуйван, бууз, хуушуур,
банш, хуурга, чанасан мах гэх мэт хоолуудыг урьдчилан бэлтгэж авч явбал тохиромжтой.
Машины бэлтгэл:
- Хээ сайтай дугуй
- Тросс, татлага
- Хүрз
- 0,5-1,5м адил урттай 2ш банз авч явбал сайн.
Бүртгэл:
Бүртгэлийг энэ сэдэвт 4,11 хүртэл авна. Машинтай явах бол машины марк, хамт явах хүний тоо болон
хонох эсэхээ бичиж бүртгүүлнэ. Машингүй явах хүмүүс сууж явах машинаа эртхэн олоорой.
Такс:
Хэдэн машин явахаас хамаарч нэг машинаас 5000 төгрөгөөс хэтрэхгүй байх ба үүнийг зам үзэхэд
зарцуулах бензин гэх мэтэд зарцуулна. Таксыг хагас сайны өглөө цуглахдаа хураана.
Хэрэгтэй байгаа зүйлс:
- Offroad SUV 1-2
- Зураглаач 2
-
-
Xtreme offroad-чидын өнгөрсөн жил "Гүнжийн сүм" рүү явж байгаа бичлэг.
[youtubeshort]http://youtu.be/2YNcoZ301_M[/youtubeshort]