Page 1 of 16

Баруун талдаа жолооны хүрдтэй машинд хориг тавих тухай

Posted: Fri Jan 04, 2013 10:01 am
by Zero
Томчууд нээрэн томорчих юмаа. Нийслэлийн замын түгжрэлийг багасгахын тулд тун боловсон арга сэдсэн гэнэ. Энэ нь жолооны хүрд нь баруун талдаа буюу бидний нэрлэдгээр буруу талдаа рультэй автомашиныг долоо хоногийн ням гарагт явуулахгүй байх шийдвэр. Энэ шийдвэрийг хэрэгжүүлэхээр өнөөдөр нийслэлийн лавлагаа мэдээллийн төвөөс “Буруу талдаа жолоотой тээврийн хэрэгслийг ням гаригт замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх шийдвэр гаргавал дэмжих үү” гэсэн санал асуулгыг явуулж эхэллээ. Санал асуулга ч яах вэ дээ. Хэний ч талд гарч мэднэ. Түүнийг хэн санаачилсан тэр хүнийг л дэмжсэн дүн гарна. Тиймээс олон нийтийн саналаар гэдэг нэрийн дор баруун талдаа жолооны хүрдтэй автомашинуудыг бүтэн сайн өдөр жагсаалтаас гаргах нь тодорхой боллоо.


Түүнчлэн ирэх сараас баруун талдаа жолоотой автомашиныг импортлохыг хориглох гэнэ. Зам тээврийн яамны Авто тээврийн бодлогын хэрэгжилтийн зохицуулах газрын дарга Д.Батбаатарын хэлснээр Монгол Улс зүүн талдаа жолооны хүрдтэй тээврийн хэрэгслээр тээвэрлэлт гүйцэтгэнэ гэсэн дүрмийн заалттай байдаг. Түүнээс баруун талдаа жолооны хүрдтэй тээврийн хэрэгслийн талаар нарийн заасан зүйл байдаггүй гэнэ. Түүнчлэн түүний хэлснээр зүүн, баруун талдаа жолооны хүрдтэй машин холилдон явж байгаа орон Монголоос өөр бараг байдаггүй гэнэ шүү. Түүний хэлснээр нийслэлийн хэмжээнд замын хөдөлгөөнд оролцож байгаа нийт автомашины 49 хувь нь буруу талдаа жолоотой аж. Тиймээс л тэдгээрийг ням гарагт замын хөдөлгөөнд оролцуулахгүйгээр шийдэж л дээ.
Хачирхалтай л юм. Монголчуудыг автомашин ихтэй баян гэдэг ч хэрэв ийм шийдвэр гарчихвал автомашинтай байгаад яах ч билээ.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүлийн бараг анхны шахуу шийдвэр нь замын хөдөлгөөний хязгаарлалт байлаа. Тэрбээр автомашинуудыг улсын дугаарын сүүлийн цифрээр нь замын хөдөлгөөнд оролцох эрхийг нэг өдрөөр хассан. Түүний энэ шийдвэр нь хувь хүний өмчид халдсан хэдий ч нийслэлчүүд дуртай дургүй дагаж мөрдсөн. Үнэн хэрэгтээ автомашин унах нь хувь хүний эрх. Хотын түгжрэл их гэдгийг нийслэлчүүд мах цусандаа шингэтэл ойлгосон. Харин түгжрэлтэй гэдгийг мэдсээр байж цагаа баримтлаагүй бол жолоо барьж яваа хүний буруу гээд тэдний хувийн өмчөөр оролдохгүй байх арга Э.Бат-Үүл даргад байсан. Гэвч тэр тэгээгүй. Асуудлыг хүчээр шийдвэрлэсэн. Гэтэл одоо түүний дараагийн алхам нь бүтэн сайнд бас оролцуулахгүй гэнэ. Тэгэхээр буруу талдаа жолоотой автомашинтай иргэн юуны тулд хөл дүүжлэх унаатай болсон хэрэг вэ. Тэд долоо хоногийн хоёр өдөр нь машинаа унахгүй юм бол дэмий мөнгөө үрсэн хэрэг үү.
Угтаа нийслэлчүүд ардчилсан нийгэмд амьдарч байгаа улс. Гэтэл хувийн эд хөрөнгө, эрх ашгийг зөрчих нь ардчилсан нийгмийн ёс уу. Өнөөдөр замын түгжрэлийг сааруулахын тулд унах унаагаа хэдийд унахыг зааж байгаа ардчилсан төр маргааш агаарын бохирдлоос үүдэж хэзээ гал түлэхийг хориглоход гайхах юмгүй болжээ.

Нөгөө талаар энэ шийдвэрийг яагаад гаргах болсон нь олны анхаарлыг татаж байна. Нийслэлд давхилдах зөв талдаа жолоотой Land, Lexus, Hammer, Ford, Range Rover, BMW, Benz машинуудыг хэн унаж байна вэ гэдэг асуулт тавих нь илүү биз. Харин тэдгээр автомашинуудыг хэн оруулж ирж байна гэдэг нь илүү сонирхолтой хэрэг. Захаас нь сонирхоод үзье. Land, Hyundai-г Лу.Болдын мэдлийн Бодь, Kia-г Г.Батхүүгийн Шунхлай, BMW-г С.Болдхэтийн Наран моторс оруулж ирдэг. Үнэндээ тэд зөв талдаа жолоотой ч дэндүү үнэтэй тул дундаж амьдралтай монголчуудын хувьд мөрөөдөл. Дэндүү дээрээс шидсэн чулуу нийслэлчүүдийг дэндүү дорд үзэх нь энэ


Эцэст нь хэлэхэд нийслэлчүүд Excel эсвэл олигархиудын эрхэнд орж үнэтэй машин унах хоёр л зам байна. Excel-ийг нэгэнт жагсаалтаас хасчихсан тул одоо үнэтэй машин сандайлах л зам үлдэв. Тэртэй тэргүй ганц машинтай болохын тулд, цалингаас цалингийн хооронд өр шир тавин амьдарч байгаа монголчууд үнэтэй машин мөрөөдөөд юу хийх вэ дээ. Баян хоосны ялгаа туйлдаа хүрэхийг хараад мөрөөрөө явсан нь дээр болох шив.
moto.mn copydov manaihan ene tal yu gej bodjiin araich heretnee!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!

Re: Buruu rulitei mashind horig tavina gene

Posted: Fri Jan 04, 2013 10:08 am
by Egu
ingej ard tumeniig turhirch bolohgui e.

Re: Buruu rulitei mashind horig tavina gene

Posted: Fri Jan 04, 2013 10:17 am
by Zero
1 49% buruu taldaa jolooni hurdtei genee zgr tsonhoor harhad 10 mashinii 2 solongos mashin bna
2 odoo tgd dundaj amidraltai humuus haashain muu solongosiin seg unah bolj bna uu
solongos mashin japan mashinaas iluu agaar bohirduuldag
3 ard tumniig denduu ih basamjilj bna ugsen huivaldaan hyatadaas mashin niiluuleh heseg humuusiin business
4 buruu rulitei mashin avaar osol ih gargadag genee haha yas yaman deere ter exsel acssent elantra sonota geh mashinuud shaardlaga hangagui uvul tsonhon tsantdag standart hangagui ulmaas avaar gargadag
5 japan mashin edelge chanariin huvid sain garin ay daadag mgl iin nuhtsuld taarsan mashin
6 iim balai shiidver gargaj bhin orond ter davhar guuren zam ene ter barih yostoishd
urgun heregleeniiha uniig barij chadahgui zasgiin gazar baij ard tumniiigee daramtlah umaa

Re: Buruu rulitei mashind horig tavina gene

Posted: Fri Jan 04, 2013 10:19 am
by odb
турхирах ч юу байхав, эрх ашиг хөндөгдөөд эхэлбэл тэмцэх л хэрэгтэй, тэрнээс биш, зүгээр хамаг юмаа хязгаарлуулна гэж байхгүй ээ. Хууль бол үндэслэлтэй, олонхийн эрх ашигт нийцсэн байвал хэрэгжинэ.

бидэнд сонголт бий. сонголт хийх эрх чөлөө бий.

Re: Буруу талдаа рультэй машинд хориг тавих тухай

Posted: Fri Jan 04, 2013 10:26 am
by Uuganaa
Сэдвийг тохирох газарлуу нь зөөв

Re: Буруу талдаа рультэй машинд хориг тавих тухай

Posted: Fri Jan 04, 2013 10:39 am
by euurtsaikh
Estoi xelex ug alga. Araichdee

Re: Буруу талдаа рультэй машинд хориг тавих тухай

Posted: Fri Jan 04, 2013 10:42 am
by MuuG
шийдвэр нь гарчихсан юм уу? гараагүй санал хураах явцад нийгэм савлах гээд байгаа юм биш үү...

Re: Буруу талдаа рультэй машинд хориг тавих тухай

Posted: Fri Jan 04, 2013 10:44 am
by Exotic
songogdson 100 myngan dugaar gdg chin ystoi hulhinii asuudal, husseneeree shiidver gargah nuhee maltjiina gsn ug!!

Re: Буруу талдаа рультэй машинд хориг тавих тухай

Posted: Fri Jan 04, 2013 10:45 am
by euurtsaikh
Exotic wrote:songogdson 100 myngan dugaar gdg chin ystoi hulhinii asuudal, husseneeree shiidver gargah nuhee maltjiina gsn ug!!
Nadaa law msg irsen shuu.

Re: Буруу талдаа рультэй машинд хориг тавих тухай

Posted: Fri Jan 04, 2013 10:50 am
by MuuG
мессеж нь юу гэж байхын?

Re: Буруу талдаа рультэй машинд хориг тавих тухай

Posted: Fri Jan 04, 2013 10:54 am
by Beegii
Энэ бол зүгэээр л май л байна ххаха хэн юм бэ тэд нар ***нүүд орой болгон арын сүвнээсээ ***дэг улс төрийн увайгүй хэдэн гичийгийн эзэн бөгсдөгчдөө тал засаж байгаа арга нь уу хахаха өмнөөс нь өвдчлөө байна.

Энэ одоо арай дэндээд байгаан бишүүү 3 хүн сууугаад л за энийг хориглий энийг болиулий гээд л худлаа үнэн санал асуусан болоод л улайм цайм дэмжигдэхгүй байхад хүчээр батлаад л хэнийг доромжлоод байгаан хаха
эцсийн бүлэгтээ хүмүүсээ сонсдоггүй удирдлага ер нь хэнд хэрэгтэй юм бэ *** яг үнэхээр ийм шийдвэр гаргавал бас л эрх ашигийнхаа төлөө тэмцэх л хэрэгтэй болох байхдаа ***

Надаа лав мсж ирээгүй зөв талдаа рультэй машин унах магадлал өндөртөй 100000 мянган утасны дугаарлуу мсж бичсийн байгааз
ер нь нэг албан ёсны юм ярьдаг болмоор байна энэ авто машин сонирхогч гээд яриаад л байгаагынх иймэрхүү зүйлс дээр бусдын дуу хоолой болж албан ёсоор тайлбар хариу тавьдаг болмоор л байгаамдааа тэрийгээ өөрсдийн паже нтэртээ тавьдаг энэ шийдвэрүүд арай л биш байгаад байна.

Иймэрхүү асуудлыг өөр арга замаар шийдхэд энэнээс бага турхирлаар шийдэж болхоор байхад хамгийн адгын өөрсдийгөө ***аар нь дуудуулан байж хийж бйагаа нь хамгийн өрөвдөлтөй байна лдаа ***

Re: Буруу талдаа рультэй машинд хориг тавих тухай

Posted: Fri Jan 04, 2013 10:58 am
by Exotic
Heseg heseg humuust irelgui l yahav maniusiin amiig haahiin tuld, getel teriig ni hen hynahiin, tgd ch 100han myngan hun yu shiidej chadahiin, nuguu olonhi etr ni haana bgaan, hudlaa sanal asuulga nertei.
ter batbaatar biluu ternii yriagaar bol ulaan tsaim biznesiin aguulgatai bna lee shd, twitter dr bichseniig ni unshaad uzeerei. bas medeelliin heregsluudeer tarsan surug medeenuudiig bugdiig ni ustgasan baina lee. ter muugiin hutssan buh ugnuud ni odoo hiij, gargaj bgaa shiidveruudtei zuruud baina shd. deerees ni ter nuguu tusliin taniltsuulga ni haana bgaan sda zgr l hucheer barag shiidchihlee shd

Re: Буруу талдаа рультэй машинд хориг тавих тухай

Posted: Fri Jan 04, 2013 11:00 am
by odb
нэг мундаг хүн:

Нэг зүйл хэлэхэд манай монголчууд нийгмийн амьдралд идэвхтэй оролцдоггүй, өөрсдийнхөө эрх ашгийг хамгаалдаггүй, эрхийнхээ төлөө тэмцдэггүй, бусдын амыг харсан байдалтай байснаа, шийдвэр гарч асуудал шийдэгдсэн хойно нь эрх мэдэлтнүүдийг буруутгаж хараан зүхэх нь нийтлэг байна. Тэгэхээр өөрсдийн ажил амьдралтай холбоотой асуудлаар шийдвэр гаргахад ард иргэд идэвхтэй оролцох ёстой гэдгийг л хүн болгон ойлгож чадвал дараа нь хэн нэгнийг зүхэх хэрэггүй болно шүү дээ.


гэсэн байна шүү, зөв рультэй машин унадаг хүмүүс ч гэсэн надад хамаагүй гэж хандалгүй, сэтгэл гаргана гэдэгт найдаж байна. Ямар нэгэн хэмжээгээр буруу жолоотой машин тэрэг хэрэглэж л явсан байж таараа. Найз нөхөд, хамт олон, ах дүүгийн тань эрх ашиг хөндөгдөх гэж байна гэсэн үг шүү дээ.

Re: Буруу талдаа рультэй машинд хориг тавих тухай

Posted: Fri Jan 04, 2013 11:51 am
by GaNBaYaR
http://moto.mn/forum/69/17985-buruu-tal ... u?start=12" onclick="window.open(this.href);return false;
http://forum.asuultserver.com/viewtopic ... 4&start=26" onclick="window.open(this.href);return false;

жагсая, цуглая.

Re: Буруу талдаа рультэй машинд хориг тавих тухай

Posted: Fri Jan 04, 2013 12:10 pm
by Bentley
yun huuruu yum.