Льюс Хамилтон
Төрсөн огноо: 07/01/1985
Баг: Мкларен
Яс үндэс: Англи
Индэр: 45
Оноо: 772
Ялалт: 17
Анхны уралдаан: 2007 оны Австралийн Гранд При
Анхны ялалт: 2007 оны Канадын Гранд При
Сүүлд түрүүлсэн гараа: 2011 оны Абу Дабигын Гранд
Оролцож байсан Гранд При: 94
Дэлхийн аварга: 1 /2008/
Хамгийн бага цагаар түрүүлэх : 1 (x17)
Хамгийн хурдан цаг үзүүлсэн байрлал тогтоох: 1 (x21)
Льюс Хамилтон
2008 оны Формула 1-н дэлхийн аварга Льюс Карл Давидсон Хамилтон 1985 оны 1 сарын 7 нд Английн Хертвордширийн Стевенэдж хэмээх жижиг хотод мэндэлжээ.Түүнд Америкийн богино зайд гүйгч тамирчин Карл Льюсийн нэрийг өгчээ.Түүний аав Энтони Хамилтон хүүгээ нисгэгч болоход их нөлөөлжээ. 1995 оны 12- р сард 10 настай байхдаа Хамилтон нэгэн авто спортын шагнал гардуулах үер Мкларены багийн эзэнд “ Сайн байна уу, намайг Льюс Хамилтон гэдэг би танай багт орж уралдмаар байна “ гэж хэлсэн гэдэг. Үүнээс 3 жилийн дараа Мкларен Мерседес-Бенз түүнийг залуу нисгэгч бэлтгэдэг хөтөлбөртөөө оруулжээ. Бритиш Формула Рено, Европын Формула 3 цуврал болон ЖП 2 тэмцээнүүдэд оролцож түрүүлсэнээр тэр мэргэлжилтнүүдийн хараанд өртөх болж 12 жилийн дараа 2007 онд Мкларен багт Формула 1- т дэвшин уралдах болов.Хэдийгээр Вилли Т. Риббс 1986 онд Ф1 д туршин нисгэгч байсан ч Льюс Хамилтон Ф 1-д уралдаж буй анхны өнгөт арьст нисгэгч юм. Мөн тэрээр Indianapolis Motor Speedway уралдаанд түрүүлсэн анхны өнгөт арьст нисгэгч юм.
Льюсийн өвөө 1950- д онд Гренадагаас Англи руу цагаачлан ирж эндээ суурьшжээ. Льюсийн эцэг эх нь түүнийг 2 настай байхад салж, тэр ээжтэйгээ болон хойд эгч Никола , Саманта нартай 12 нас хүртлээ хамт амьдарчээ. 12 нас хүрээд Льюс аав, хойд ээж Саманта болон түүний хүү Николастай хамт амьдрах болов. Хэдийгээр Николас саа өвчтэй ч тэр бууж өгөлгүй 2011 оны эхээр Total Control Racing гэрээ байгуулж 2011 оны Renault Clio Cup –д уралдах болов.
1991 онд Хамилтоны аав радио сонтрол машин авч өгчээ.
Льюс ч тэрүүгээр анхныхаа тэмцээнд оржээ. Дараа жил нь Үндэсний BRCA тэмцээнд оролцон 2-р байрыг эзлэв.Үүний үр дүнд аав нь түүнд анхны Картингийг 6 настай байхад нь Кристмасын баяраар бэлэглэв. Аав нь түүнд сайн уралдаанч болохын тулд сургуульд сурч маш их хөдөлмөрлөх хэрэгтэй гэж захидаг байв. Аав нь ч гэсэн хүүгийнхээ мөрөөдлийг биелүүлэхийн тулд шаргуу хөдөлмөрлөдөг байв. Хааяа бүүр зэрэг 3 ажил хийх үе байлаа. Дараа нь тэрбээр өөрийн компьютерийн компанитай болсноосоо хойш хүүгийнхээ уралдаанд бүхий л цагаа зарцуулах болов.
Хамилтон The John Henry Newman мөн Хертвордширийн Стеневиджийн Католикийн сургуульд суржээ. Тэр уралдаанд их сонирхолтой байсан ч хааяа сургуулийн найз одоогийн Английн хөлбөмбөгийн шигшээ багийн хагас хамгаалагч Эйшли Янгтай хөлбөмбөг тоглодог байжээ. Хэрвээ би Ф1 д уралдаж чадахгүй байсан бол би хөлбөмбөгчин болох байсан гэж нэгэнтээ дурсан ярьж байжээ. Мөн тэрээр Арсенал багийн үнэнч хөгжөөн дэмжигч.Ер нь л Льюс спортод авьяастай нэгэн бөгөөд сургуулийнхаа крекитийн багт тоглодог байжээ. Хожим нь 2011 оны 2-р сард Хамилтон Кеймбриджийн урлаг шинжлэх ухааны сургуульд элсэн оржээ.
2007 оны 9 сард Хамилтон илүү их туршлага хуримтлуулахын тулд Швецарьт нүүж ирж амьдрах болов. Швецарьт Ф1- н нисгэгчид болох дэлхийн аварга Михаел Шумахер, Кими Райкконен , Алонсо нар амьдардаг байна.
Льюс 2007 оны 11 сараас Америкийн охидын Pussy cat dolls хамтлагын хуучин гишүүн дуучин Николь Шейзэнгертэй болзож эхэлсэн ч тэд 2010 оны Туркийн Гранд При- д анх хамтдаа олны нүдэнд харагджээ. 2011 оны 9 сард хоёр тийшээ болсон ч удалгүй эргэн нийлж одоо хэр нь хамтдаа байгаа билээ.
2009 оны 3 сарын 18 нд Хамилтоныг түүний Vodafone McLaren Mercedes уралдааны хувцастайгаар лааны тосон баримлыг нь Мадам Тоссейд бүтээжээ.
Картинг
Хамилтон 1963 онд 8 настайдаа анх картингаар удалдаж эрэлжээ. Анхны тэмцээн болох Rye House Kart Circuit-д түрүүлж гараагаа амжилттай эхлэв. Улмаар Кадет түвшин лүү ахив. Льюс Мартен Хинесийн Zip young Guns гэх Картингийн багт уралддаг байв.Кадет түвшинийхээ Junior Yamaha д 1997 онд дэвшин уралдах болж үнэндээ 1998 онд Рон Деннис түүнтэй холбоо барьсаны дараагаар Английн Super one цувралд 2 удаа түрүүлээд байв. Деннис Хамилтоныг Мкларены нисгэгч бэлтгэх хамруулж байлаа. Хамилтон үргэлжлүүлэн Intercontinental A-д 1999 онд, 2000 онд Формула А, 2001 онд Formula Super A д дэвшин оролцох болов. Формула А болон Formula Super А уралдаанд МВМ багаас оролцож одоогын Формула 1-н Мерседесд урадлдаж байгаа Нико Росберг байв. Түүнийг Их британы нисгэгчдийн клубыхан өсөж буй од хэмээн нэрлэдэг байв.
Формула Рено болон Формула 3
Хамилтон 2011 оноос Формула Реногийн өвлийн цувралаас уралдаж эхлэв. Тэрбээр хүснэгтийн 5-рт жагсан өвлийн цувралыг дуусгав.2002 онд Formula Renault UK-д Манор Мото спорттой хамтарч оролцов.Хамилтон нийт 3 гараа, 3 байрлал тогтоох гараанд түрүүлэв. Дараагийн жилдээ ч Манортаа үлдэж нийтдээ 10 ялж 411 оноотойгоор түрүүлсэн бол удаах байранд орсон нисгэгч Алейкс Лойд 2 ялж 377 оноог авсан байна. Цаашлаад Английн Формула 3 уралдаанд дэвшив. Гэвч Льюс тэр улиралдаа тийм ч сайн уралдаж чадаагүй юм. Эхнийхээ л уралдаан дээр багийн хамтрагч Тор Грейвистэй мөргөлдөн эмнэлэгт хүргэгдэв. Удалгүй эдгэрч Ф3 Европын цуврал урадаануудад Манортай хамтран 2004 онд уралдаад уралдсан ч 5- р байрт жагсан уралдаанаа дуусгажээ. Түүнчлэн тэрээр Macau F3 Гранд При-д түрүүлжээ. 2002 оны сүүлээр Силвер Стөүний зам дээр Мкларенийг туршин жолоодов. Хамилтон 2005 оны Европын цуврал тэмцээнүүдээс нийт 20 раундаас 15 д нь ялалт байгуулжээ. Түүгээр ч үл барам Зандвоортод болсон Формула 3 Марлборо Мастерт түрүүлэв. Английг авто спорт сэтгүүлээс гаргасан”2005 оны шилдэг 50 нисгэгчид “ жагсаалтад Льюс 24-р байрамд эрэмбэлэгджээ.