Page 1 of 4

F1 -н бүх цаг үеийн шилдэг 40 нисгэгч

Posted: Tue Nov 27, 2012 7:46 pm
by Solongo
бас тэгээд чөлөөт цагаараа орчуулдаг зүйлээ бас хийлээ. Идэвхтэй уншинаа гэж найдаж байна .

энэхүү жагсаалт нь энэхүү авто спорт сэтгүүлээс гаргасан Ф1 -н бүх цаг үеийн 40 нисгэгчийн тухай цуврал баримт юм.

Жагсаалтын 40. JACKY ICKX

Image

Жагсаалтын 40 дүгээр байранд Бельгийн алдарт нисгэгч Жаки Бернар Жаки Иксийг танилцуулж байна.

Жаки Икс жагсаалтын 40 бичигдсэн нь дэлхийн аваргын тэмцээнд хоёр удаа түрүүлсэн мөн “Le Mans 24 Hours” тэмцээнд зургаан удаа аваргалсан авьяаслаг нисгэгч юм.Тэрээр Формула- 1 -ийн уралдаанд ялангуяа Ньюбургрингийн гран прид хоёр удаа түрүүлж байв.1970 оны улиралд Жаки Ферарригын нисгэгч Жошен Риндтэй ширүүн өрсөлдсөн юм. Тэрээр Испаний гран прид тэргүүн байрын төлөө Риндтэй өрсөлдөж осолдон машин нь шатсан ба Жаки машинаасаа маш түргэн гарч чадсанаар хүнд бэртэл аваагүй юм. Түүнээс хойш 17 хоногын дараа Жаки Икс Монакогийн уралдаанд эргэн ирж 5-р байрт шалгарч чадав. Удаах уралдаан Германы гран прид тэрээр гол өрсөлдөгч нь болох Жошен Риндтэй дахин нүүр тулж ширүүн тэмцэлдсэний эцэст Риндт түрүүлж Жаки удаалав. Жаки Икс Лотус багийг орхиж Феррарид ирсэнээр өмнөхөөсөө илүү амжилтыг үзүүлж эхэлсэн юм.

Статистик

Төрсөн огноо: 1945 оны 1 сарын 1
Идэвхтэй онуу
д: 1967- 1979
Оргил үе: 1969, 1970 онуудын 2- р байр
Оролцож байсан уралдаан: 122
Ялалт : 8
Шагналын тавцанд гарч байсан тоо: 25
Байрлал тогтоох гараанд тэргүүлсэн тоо: 13
Хурдан тойрог: 13
Уралдааны тэргүүлэлт: 19
Анхны уралдаан : 1967 оны Италийн Гранд При
Анхны ялалт: 1968 оны Францын Гранд При
Сүүлчийн ялалт : 1972 оны Германы Гранд При
Сүүлчийн уралдаан: 1979 оны Америкийн Гранд При
Image

Re: Lewis Hamilton

Posted: Tue Nov 27, 2012 11:12 pm
by Solongo
Жагсаалтын 39.RICCARDO PATRESE
Image

Рикаррдо Патрессе 1954 онд Венецийн Падуэд мэндэлсэн . Анх 1977 онд Монакогийн уралдаанд “Shadow” багаас уралдааны гараагаа эхэлсэн. Жилийн дараа тэрээр багийн лидер Жаки Оливертай хамт “Arrows” баг руу шилжсэн. Ингээд 1982 оноос Брэбэм багт хүчин зүтгэж, 1984 онд Альфа Ромео багт иржээ. Үүнийхээ дараа 1987 оны сүүлээр Уильямсийн нисгэгч Найжил Мансел Японы байрлал тогтоох гарааны үеэр бэртэл авч уралдах боломжгүй болсноор Патрезе нь Уильямс багт ирсэн юм.

Риккардо Патрезег Формула-1-ийн нисгэгчдээс хамгийн түрүүнд 200 урадаанд оролцсон анхны нисгэгч юм. Мөн Формула-1-ийн түүхэн дэх хамгийн туршлагатай нисгэгчийн жагсаалтанд Рубенс Барикелло болон Михаэл Шумайхерийн ард бичигддэг. Патрезе нь 1989 болон 1991 оны дэлхийн аваргын нийлбэр дүнгээр 3-р байрыг эзэлж байсан бол 1992 онд дэд аварга болж ахисан юм. . Тэрээр нийт Формула -1-ийн зургаан гараанд түрүүлсэн ба 1983 онд Өмнөд Африкийн уралдаанд түрүүлсэн цагаасаа хойш зургаан жилийн дараа 1990 онд Сан Мариногийн уралдаанд түрүүлсэн нэгэн гайхалтай дээд амжилтын эзэн болсон.

Статистик

Төрсөн огноо: 1954 оны 4 сарын 17
Оргил үе : 1977-1993
Уралдаж байсан баг : Shadow, Arrows Brabham, Alfa Romeo, Williams, Benetton
Оролцож байсан уралдаан: 257
Ялалт : 6
Шагналын тавцанд гарч байсан тоо: 37
Байрлал тогтоох гараанд тэргүүлсэн тоо: 8
Хурдан тойрог: 13
Уралдааны тэргүүлэлт: 19
Анхны уралдаан: 1979 оны Монако Гранд При
Анхны ялалт: 1982 оны Монако Гранд При
Сүүлчийн уралдаан: 1993 оны Австралийн Гранд При
Сүүлчийн ялалт : 1992 Японы Гранд При
Image

Re: Lewis Hamilton

Posted: Wed Nov 28, 2012 4:01 pm
by Solongo
Жагсаалтын 38. “Өрөөсөн чихт” JEAN BEHRA
Image


Бүх цагийн үеийн шилдэгүүдийн жагсаалтын 38-д бичигдсэн Франц нисгэгч Жан Бера 1921 оны 2 сарын 16 нд Францын Нице хотод мэндэлсэн ба анхны уралдааны гараагаа мотоспортоос эхлүүлжээ. Тэрээр дэлхийн аварга болж үзээгүй боловч Формула-1-ийн түүхэн дэх хамгийн зоригтой нисгэгч гэдгээрээ алдартай. Учир нь тэрээр уралдсан хугацааныхаа туршид нийт 12 удаа осолдож байсан юм. Бера 1955 оны уралдааны үеэр хүнд осолдож нэг чихээнээсээ салсан бөгөөд түүнээс хойш пластик чихтэй болсон нь нэр алдрыг дэлхийд цуурайтуулсан юм.

Image

Бера Формула 1- н Gordini, Maserati, BRM, Ferrari болон Porche багуудад уралдаж байв. Мөн Бера Формула 1-н нисэгч дундаа намхан биеэр жижиг ч охид бүсгүйчүүдийн хайрыг булаасан нэгэн байв . Бехра 1952 оны 11 сард Гординид анх ирсэний дараа Мексик мужын Окаха дах Пан Америкийн уралдаанд оролцож тавдахь өдрийн эхний шатуудад түрүүлсэн ч хоёр дах өдрийн уралдааны үеэр осолдсон уралдаанаа дуусгажээ. 1955 онд Мазерати багт ирсэн нь нүдээ олсон шийдвэр байлаа. Тэрээр Формула-1 Пау болон Бордо –гын ГП тэмцээнүүдэд Мазерати 300S машинаараа амжилттай оролцон түрүүлэв. Дараагийн жилдээ Мазерати багт үлдсэн ч амжилт муутай өнгөрүүлж, зөвхөн Ньюрнбергээс- Парис хүрэх 1000км –н уралдаанд л түрүүлжээ. 1957 онд Мазератид хүчин зүтгэсээр байсан хэдий ч Мосс болон Хуан Мануэл Фангио хоёрын сүүдэрт дарагдаж өнгөрөв. Тиймээс Бера 1958 оны улирал BRM багт очиж ирсэн эхний жилдээ л Силверстоунд болсон олон улсын цомын уралдаанд түрүүлэн Англичуудын хайр хүндэтгэлийг хүлээв. Түүнчлэн Английн шилдэг нисэгчид болох Грахам Хилл болон Аллан Стеси нартай хамт шилдэгүүдийн нэгт тооцоогдож байлаа. Хожим тэрээр 1959 онд Феррарид ирж Тони Брүүкстэй хамтрагчид болов. Харамсалтайн Реймд болсон Францын гранд пригийн үеэр машины хавхлага нь эвдэрсэн шалтгаанаас багийн менеджер Ромоло Тавонитой муудалцаж улмаар түүнтэй гар зөрүүлсэнээсээ болж багаасаа хөөгдөв. Тэрээр эргээд Поршед ажилд орсон бөгөөд Германы Берлин хотын Августад болсон Германы гранд при түүний хамгийн сүүлчийн уралдаан байлаа. Тэрээр маш их бороотойд асар хурдтай явсан давхиж явахдаа жолоодлогоо алдан, ердөө 38 насандаа хорвоог орхисон юм. Үүнээс зургаа хоногийн дараа түүнийг төрөлх Ницед нь нутаглуулжээ. Мөн Парис болон Берлинд хотуудад домогт нисгэгчийг сүүлчийн замд нь үдэх ёслолыг хийжээ.

Image

Статистик

Төрсөн огноо: 1921 оны 2 сарын 16
Яс үндэс: Франц
Оргил үе : 1952-1959
Оролцож байсан уралдаан: 53
Шагналын тавцанд гарч байсан тоо: 9
Хурдан тойрог: 1
Анхны уралдаан: 1952 оны Швецарийн Гранд При
Сүүлчийн уралдаан: 1959 оны Францын Гранд При
Нас барсан өдөр: 1959 оны 8 сарын 1

Re: Lewis Hamilton

Posted: Wed Nov 28, 2012 5:10 pm
by Badka
Saihan medeelluud bn.Oshoo heregtei zuil olniig bicheerei

Re: Lewis Hamilton

Posted: Wed Nov 28, 2012 5:12 pm
by Naba
Сайхан мэдээлэлүүд байна. F1-ийн машины технологийн талаар бичвэл ч маш сонирхолтой мэдээлэлүүд болно доо.

Re: Lewis Hamilton

Posted: Wed Nov 28, 2012 6:26 pm
by Solongo
за

Re: Lewis Hamilton

Posted: Wed Nov 28, 2012 6:36 pm
by Solongo
Жагсаалтын 37. GERHARD BERGER
Image
Статистик

Төрсөн огноо: 1959 оны 8 сарын 27
Яс үндэс: Австри
Оргил үе : 1984-1997
Уралдаж байсан баг : ATS, Arrows, Benetton, Ferrari, McLaren
Оролцож байсан уралдаан: 210
Ялалт :10
Шагналын тавцанд гарч байсан тоо: 48
Карьеерийнхээ турш цуглуулсан нийт оноо: 385
Байрлал тогтоох гараанд тэргүүлсэн тоо: 12
Хурдан тойрог: 21
Сүүлчийн ялалт : 1992 Японы Гранд При
Анхны уралдаан: 1984 оны Австрийн Гранд При
Анхны ялалт: 1986 оны Мексикийн Гранд При
Сүүлчийн ялалт: 1997 оны Германы Гранд При
Сүүлчийн уралдаан: 1997 оны Европийн Гранд При


Image
Формула-1-ийн бүх цаг үеийн шилдэг 40 нисгэгчийн 37 дугаарт Австрийн алдарт нисгэгч Герхард Бергер бичигджээ. Герхард Бергер долоон өөр багт хүчин зүтгэж нийт 219 уралдаанд оролцож 8 удаа түрүүлж байв. Тэрээр бүх үеийн шилдэгүүд болох Сенна, Шумахер ,Прост нартай мөр зэрэгцэн уралдаж байв.

Герхард Бергер өөрийн карьераа Формула-3 –ийн уралдаанаас эхэлсэн. Тэрээр Формула-3 –ийн уралдаануудад олон удаа түрүүлж байсан ба 1984 онд ATS багтай гэрээ байгуулж Формула-1 д анх хөл тавьжээ. 1985 онд Barclays Arrows BMW-д 1986 онд Benettonд уралдан Мексикийн гран прид анхныхаа түрүүг авсан. Үүний дараа Бергер Феррарид багт гурван улирал уралдаж, 1988 оны дэлхийн аваргад 3- р байрт шалгарч харин Сенна аварга болж байв. 1990 онд Хонда Макларентай гэрээ байгуулж Айртон Сеннатай хамтран уралдах болсон хэдий ч тэр жилдээ дөнгөж 4-р байрт бичигдэв. Макларенд сайн амжилт үзүүлж чадалгүй 1993 онд эргээд Феррари иржээ. Ингээд дахин гурван улирал уралдаж 1994 оны дэлхийн аваргад 3 –р байрын амжилт үзүүлэв. 1996 онд дахин Бенеттон баг руу шилжиж 1997 оны Хоккенхаймийн уралдаанд сүүлчийн удаа түрүүлжээ. Тэрээр домогт Сеннатай дотно нөхөрлөдөг байв. 1994 онд Сеннаг сүүлчийн замд нь үдэх ёслолын үеэр Бергерийн хэлсэн үг одоог хүртэл хүмүүсийн санаанд тод үлджээ. Тэрээр “Чи энэ спортод надад маш их олон зүйлийг зааж өгсөн харин би чамд зөвхөн инээмсэглэхийг л зааж өгсөн.” гэж хэлсэн аж.
Мөн Бергер нь жил бүр Сеннаг эргэн дурсах өдрөөр тэрээр түүний унаж байсан машиныг нь жолоодож дурсгалыг хүндэтгэдэг ажээ.Дашрамд дуулгахад Бергер Сеннагийн үеэл Бруно Сеннаг Формула-1 д хөл тавихад нь тусалсан бөгөөд одоог хүртэл зөвлөгөө өгсөөр байдаг гэнэ.

Герхард Бергер 1998-2003 оны хооронд БМВ багийн мотоспортын албаны захиралаар ажилласан. Мөн тэр Формула-1 ийн Торо Россо багийн хувь эзэмшигч бөгөөд 2006-2008 онд багийн даргаар ажиллаж байв. Себастьян Феттель Торо Россод уралдаж байх үедээ анхны гран придээ түрүүлж жижиг багийг том амжилтын эзэн болж байв.

Image

Re: Lewis Hamilton

Posted: Thu Dec 06, 2012 12:07 pm
by pirat
deer uyeiin f1-n mashinuud bobslein charga shig haragddag bsiin bns hehe

Re: Lewis Hamilton

Posted: Thu Dec 06, 2012 4:19 pm
by rog
Би F1 сонирходоггүй л дээ гэхдээ ROBBIE WILLIAMS - SUPREME дээр Jackie Stewart гэж гардаг билүү BOB WILLIAMS гэж гардаг билүү? Нөгөө айхтар хожигддоггүй нисгэгч 00 ороод гарахад нь түгжчихдэг. Түүнээсээ болоод дараалсан түрүүгээ алддаг билүү.. Тэр үнэн түүх үү гүү юу :))

Re: Lewis Hamilton

Posted: Thu Dec 06, 2012 11:09 pm
by Solongo
36.Эрэлхэг CLAY REGAZZONI
Image
Клей Рейгаззони нь Формула 1-н улиралд 1970-1980 оны хооронд уралдаж байсан туршдагатай нисгэгч юм. Тэрээр 41 насандаа 1980 онд Америкийн ГП- н үер осолд орон хүчтэй бэртэл авч бэлхүүснээсээ доош мэдээгүй болж түүний Ф1 дэх карьеер дууссан байна. Гэвч тэрээр бууж өгөлгүй уралдсаар л байв.
Жанклаудио Жуссепе "Клей” Рейгаззони Швецарийн Мендресио хотод 1939 оны 9 сарын 5 ны өдөр мэндэлжээ. Түүнийг мэндэлсэнээс хэд хонгийн дараа Дэлхийн хоёрдугаар дайн эхэлсэн тул Швецарийн италиар ярьдаг нутаг болох Тикиногийн Порзад өсчээ. Клей анх 24 настайдаа 1963 онд авто машины уралдаанд оролцдог болж 1965 онд Брабхамд орон Формула 3 уралдаанд амжилттай уралдсанаар Формула 2 луу дэвшин уралдах болжээ. Гэвч түүний Ф2 н карьеер тийм ч дардан байсангүй 1968 оны Голландын уралдааны үер нас барсан Английн залуухан нисгэгч Крис Ламбертийн үхэлд түүнийг буруутгаж байлаа . Зарим ажиглагчигчид Регаззони маш их хурдтай машинааа жолоодож байсан ба Ламбертийн машиныг санаатайгаар шахсанаар Ламберт жолоодлогоо алдан гүүрийг мөргөсөн гэж үзэн олон жилийн турш түүний тухай яригдан Ламбертйин аав ч түүнийг буруутгаж 5 жил шүүхдсэний эцэст тэрээр цагаатав. Үүний дараагаар Клей спорт авто машины төрөлд уралдах болж 1970 оны 24 цагийн Ле Мансын уралдаанд Феррари 512S загварийн машинаар уралдав.Удалгүй Италийн Феррари баг түүнийг сонирхох болж тэрээр 1972 он хүртэл Феррарид хүчин зүтгэхдээ анхны ялалт болох Италийн Монзагийн Гран Прид түрүүлсэн байна . 1973 онд BRM багт очин Ники Лаудатай хамтран болж дотно нөхөрлөдөг болжээ.Тэрээр маш олон аюултай ослоос азаар мултарч гарч ирч чаддаг байлаа.Өмнөд Африкийн Гран Прийн үер гарсан аймшигт ослоос мөн л азаар амьд гарч чадсан байна. Тэр явдлаас болж таш их цочирдон тэр жилдээ дөнгөж хэдхэн оноо аван 17 дугаар байрт жагсан тааруухан амжилтыг үзүүлж BRM багч Ники Лаудааг нэгдүгээр нисгэгч хэмээн зарлаж тэр хэзээ ч дахиж уралдаанд ялахгүйгээ мэдэж байсан тул Феррари багтаа эргэж ирэв. Тэрээр Феррарид дахин 3 улирал уралдсаныхаа дараа Ensign дараа нь 1978 онд Shadow багт ирэв.Гэвч Тэр улирлын турш ердөө 2 оноотойгоор дэлхийн аваргад 16 д жагсан муу амжилтыг үзүүлсэнээр Williams багт ирэн Силверстөүний уралдаанд түрүүүлэв. Үүний дараа 1980 онд эргэн Ensign багтаа ирж Америкийн Гран Прид уралдсан нь түүний Ф1 дэх сүүлчийн удалдаан байв. Клей шулуун зам дээр ойролцоогоор цагт 280 км хурдтай жолоодож байгаад тоормос нь эвдэрч Рикардо Зуниногийн машиныг мөргөн замаас гарчээ. Хожим нь Клей “би Зуниногийн машиныг мөргөснөөр хашлага руу харайн мөргөсөн. би 10 минут хэртээ өөрийн ухаанаа алдсан байсан ч би зөвхөн миний ууц аймшигтай ихээр өвдөж байсаныг л санадаг” хэмээн дурсан ярьжээ. Ингээд Клей ослын дараа бэлхүүснээсээ доошоо мэдээгүй болж тэргэнцэр дээр суудаг болж Ф1 н карьеер нь төгссөн ч тэрээр зүгээр суулгүй 1980 – 1990 онуудад Дакар Ралли болон 12 цагын Себерийн уралдаануудад идэвхтэй оролцсож байсан нь үнэхээр гайхамшигтай зүйл юм. 1996 онд Италийн телевизод тайлбарлагч болж 2006 оны 12 сарын 15 ны өдөр Пармагын ойролцоо Chrysler Voyager машиныг жолоодож байгаад зүрх нь зогсож жолоодлогоо алдан осолдож нас баржээ.
Image

Статистик

Image
Төрсөн огноо: 1939 оны 9 сарын 5
Яс үндэс: Швейцарь
Идэвхтэй онууд : 1970 - 1980
Уралдаж байсан баг : Ferrari (1970-72, 74-76),
BRM (1973),
Ensign (1977, 80),
Shadow (1978),
Williams (1979)
Оролцож байсан уралдаан: 139
Дэлхийн аваргад: 1974 оны дэд байр
Ялалт : 5
Шагналын тавцанд гарч байсан тоо: 28
Карьеерийнхээ турш цуглуулсан нийт оноо:209 /212/
Байрлал тогтоох гараанд тэргүүлсэн тоо: 5
Уралдааны тэргүүлэлт: 20
Анхны уралдаан: 1970 оны Голландын Гранд При
Анхны ялалт: 1970 оны Италийн Гранд При
Сүүлчийн ялалт : 1979 оны Английн Гранд При
Сүүлчийн уралдаан: 1980 оны АНУ-н Гранд При
Хурдан тойрог: 15

Re: Lewis Hamilton

Posted: Thu Dec 06, 2012 11:10 pm
by Solongo
35. Авто Тойруулгын Хаан

Stefan Bellof

Image

Формула 1-д ердөө ганцхан улирал уралдан 20 уралдаанд оролцож 1985 онд 27 хан насандаа хорвоогын мөнх бусыг үзүүлсэн Германы нисгэгч авто тойруулгын хаан Стефан Беллоф энэхүү жагсаалтын 35 дүгээр байранд жагсжээ.
Стефан 1957 оны 11 сарын 20 ний өдөр Баруун Германы Гийсен хотод мэндэлжээ.Тэрээр хүүхэд ахуй насандаа л авто спортыг сонирхох болж ахыгаа даган картингд уралддаг байв.Үүний дараагаас Формула 2 –т дэвшин Maurer-BMW багт уралдаж 1982 онд Силверстөүн болон Хоккейнхеймийн гараануудад ялав.
Image

1983 онд Jacky Ickx, Derek Bell болон Jochen Mass зэрэг одуудын адилаар Порше багт орж спорт машины уралдаанд уралдах болж хоёр дах уралдаан дээрээ Силверстөүнд түрүүлж 3 дах уралдаандаа Ньюрнбергт 3 дугаар байранд орж улирлын сүүлээр Фүжи болон Кияаламид түрүүлэв.Дараагаар нь Стефан Мкларен багийн туршин нисгэгч болж Ф1 –д хөл тавив.Дараа жилийн 3 сард Тайрелл багттай 1 жилийн гэрээ байгүүлжээ.Гэвч тэрээр спортын машины дэлхийн аваргын уралдаанд 1984 онд илүү зонхилон уралдаж 11 уралдааны 6-д нь ялж дэлхийн аварга болов. Харин Ф1 –н Бельгийн уралдаанд 6, Имолагийн гараанд 5 дугаар байрын амжилтыг үзүүлж байлаа.Мөн Стефан Монакогын уралдаанд өөрийгөө жинхэнэ нээсэн гэж болно. Учир нь тэрээр хүчтэй аадаар бороотой үед Алайн Прост болон Аяртон Сеннатай уралдааны түрүүг булаалдалдан үнэхээр сайн уралдан 4 дүгээр байранд оржээ. Хэрвээ тэрхүү уралдааны үед Сенна түрүүлж пит хийгээгүй байсан бол Стефан түрүүлэх боломжтой байж.
1985 оны 9 сарын 1 нд Бельлгийн Спад болсон 1000 км спорт машины дэлхийн аваргын тэмцээн түүний оролцсон сүүлчийн уралдаан байлаа.Тэрээр Порше 956 загварын машинаа жолоодож байхдаа маш их хурдтайгаар Eau Rouge эргэлтэн дээр алдарт нисгэгч Jacky Ickx-г гүйцэн түрүүлэх гэж байгаад жолоодлогоо алдан замын хашлага хүчтэй мөргөсөнөөс машин нь дэлбэрчээ. Цаг гаруйн дараа түүнийг нас барсаныг олон нийтэд зарласан байна. Зарим судлаачид хэрвээ тэр нас бараагүй өдийд уралдаж байсан бол Формула 1 н олон гараанд түрүүлсэн дэлхийн аварга байх байсан гэж дурсан ярьжээ. Тэрээр ердөө 27 хан насандаа хорвоог орхисон ч түүний Ф1 –д оруулсан гавьяаг бид хэзээ ч мартах учиргүй.
Image

Статистик
Төрсөн огноо: 1957 оны 11 сарын 20
Яс үндэс : Герман
Уралдаж байсан он: 1984-1985
Баг: Tyrrell
Оролцож байсан уралдаан: 20
Карьеерийнхээ турш цуглуулсан нийт оноо: 4
Анхны уралдаан: 1984 оны Бразилийн Гран При
Сүүлчийн уралдаан: 1985 оны Голландын Гран При
Гаргасан амжилт: 1984 оны Монакагийн Гран При 4 дүгээр байр

Re: Lewis Hamilton

Posted: Thu Dec 06, 2012 11:13 pm
by Uuganaa
За сайхан уншаад байдаг хэргээ. Ойрд орж ирэхгүй байхаар нь хүлээж байлаа.

Re: Lewis Hamilton

Posted: Thu Dec 06, 2012 11:35 pm
by Solongo
Bayrlalaa

Re: Lewis Hamilton

Posted: Sat Dec 08, 2012 11:47 am
by Solongo
Жагсаалтын 34. Формула 1-с төрсөн Улс төрч
CARLOS REUTEMANN


Image

Уилльямс багийн домогт нисгэгч Карлос Реютман нь 1972-1982 оны улиралд Формула нэгийн шилдэг нисэгчдийн нэг байсан бөгөөд нийт 12 Гран Прийн түрүүг аван 6 байрлал тогтооход ялж 1981 оны дэлхйин аваргад ердөө ганц онооны зөрүүгээр дэд байранд орж байжээ. Мөн тэрээр уралдаахаа байсанаасаа хойш Санто Фе хотын амбан захирагчын туслахаар ажилан улмаар Сенатч болоод 2011 оны Аргентины Ерөнхийлөгчийн сонгуульд хүртэл нэрээ дэвшүүлж байжээ.
Карлос Алберто Реютман 1942 оны 4 сарын 12 нд Аргентины Санта Фе хотод мэндэлжээ. Реютман Формула 1-н нисгэгч дэлхийн 5 удаагийн аварга Хуан Мануэл Фангиогоос хойш Формула 1-д амжилт гаргасан хоёр дах Аргентин нисгэгч юм. Фиатын битүү тэвштэй машины уралдаанас түний карьеер эхэлжээ. Тэрээр 1970 онд Брабхам багт орж Европын Формула 2 цуврал уралдаануудад уралдаж улмаар Брабхам багийн босс Берни Еклестөүний хараанд өртсөнөөр тэтгэвэртээ гарч байсан дэлхийн хоёр удаагын аварга нисгэгч Грахам Хиллийн оронд 1972 онд Формула нэгт дэвшин уралджээ. Тэрээр Брабхам БТ 34 загварын машинаар эх орондоо болсон анхныхаа Гранд Прид сайн уралдан 7 дугаар байранд олов. Ирэх улирал нь 2 удаа шагналийн тавцан дээр гарч мөн тэр жилийнхээ дэлхийн аваргад 7 дугаар байранд жагссан байна. Гэвч 1974 онд Гордон Мюррей Брабхам БТ44 гэх машин зохион бүтээснээрээ Брабхам баг жинхэнэ амжилтанд хүрэв .Брабхам тэр улиралдаа Өмнөд Африк, Австраи, болон АНУ-гын гэх гурван Гран Прид түрүүлэн дэлхийн аваргад 6 дугаар байранд жагссан амжилтыг үзүүлсэн байна. Түүний амжилт жилээс жилд ахиж байлаа. 1975 онд шагналын тавцан дээр 5 удаа гарч Герман болон Ньюрнбергийн гараанд түрүүлж дэлхийн аваргад 3 дугаар байрт жагссан аж. 1980 онд Карлос Уллиамс багтай гэрээ хийн уралдах болов. Тэрээр FW07 машинийг унан Монакогийн Гран Прид ялж 8 удаа шагналын тавцанд гаран дэлхийд аваргад 3 дугаарт жагссан амжилтыг үзүүлжээ. Түүний багйин анд нь дэлхийн аварга Алан Жонес байв. Тэр жилдээ тэд 120 оноо аван зохион бүтээгчийн цомд итгэл төгс түрүүлж байв. 1981 онд тэрээр дэлхийн аварга нисгэгч Пикэтэй ам мөс өрсөлддөг байлаа. 1981 оны Бразилйин Гран Прид уралдсаныхаа дараа тэрээр Формула 1-г орижээ. Мөн Карлос Формула 1-н түүхэн дэх Раллигийн дэлхийн аваргын тэмцээнд шагналын тавцанд гарсан хоёр дох нисгэгч юм. Тэрээр 1980 оны болон 1985 оны Аргентины Ралли тэмцээний 3 дугаар байрын шагналтай юм. Улмаар Карлос WRC уралдаанд 10 –с дээш оноо авсан анхны нисгэгч бөгөөд Кими Райкконен 2010 оны Йорданы Раллид 9 дүгээр байрны шагналтайгаар удаах байранд жагсдаг аж.


Image

Статистик
Төрсөн огноо: 1942 оны 4 сарын 12
Яс үндэс: Аргентина
Идэвхтэй онууд : 1972-1982
Уралдаж байсан баг : Brabham, Ferrari, Lotus, Williams
Оролцож байсан уралдаан: 146
Дэлхийн аваргад: 1981 оны дэд байр
Ялалт : 12
Шагналын тавцанд гарч байсан тоо: 45
Карьеерийнхээ турш цуглуулсан нийт оноо: 298 /310/
Байрлал тогтоох гараанд тэргүүлсэн тоо: 6
Анхны уралдаан: 1972 оны Аргентины Гранд При
Анхны ялалт: 1974 оны Өмнөд Африкийн Гранд При
Сүүлчийн ялалт : 1981 оны Бельгийн Гранд При
Сүүлчийн уралдаан: 1982 оны Бразилийн Гранд При
Хурдан тойрог: 6

Re: Lewis Hamilton

Posted: Sat Dec 08, 2012 11:48 am
by Solongo
Жагсаалтын 33 Янки нисгэгч PHIL HILL

Image

Феррари багын домогт нисгэгч мөн Америкаас төрсөн анхны Формула 1-н дэлхийн аварга нисгэгч Филл Хилл нь авто спорт сэтгүүлээс гаргасан шилдэг 40 нисгэгчийн жагсаалтын 33 дугаар байранд жагсжээ.

Филл Толл Хилл 1927 оны 4 сарын 20 нд Миами хотод мэндэлжээ. Филл хүүхэд байхдаа спортоос илүү сонгодог урлагт дуртай ба төгөлдөр хуур тоглодог томоотой жаал байсан гэдэг. Гэвч Филлийг 12 настай байхад нь түүний авга ах түүнд Форд загварын жижигхэн машин бэлэглэсэнээр түүний амьдрал орвонгоороо өөрчлөгдөв. Үүнээс хойш Филл авто машинд илүүтэй их дурлах болж авга ах нь түүнд машин барихыг зааж өгсөнөөр түүний нисгэгч болох авьяас нь илэрчээ.Удалгүй Филл Хойд Калифорнигийн бизнесийн удирдлагын их сургуульд элсэн орсон боловч ердөө хоёр жил сураад л сургуулиа хаяан авто спортын нисгэгч болохоор сэтгэл шулуудан Лос Анжелес хотруу явав. Тэндээ жижигхэн засварын газарт ажилд орж мөн сайн дураараа тэмцээн уралдаануудад оролцдог байлаа.1949 онд Будант Албионыг зорьж тэндээ бэлгтгэлээ хийдэг байв.Хоёр жилийн дараа түүний эцэг эх нас барж түүнд багагүй хэмжээний мөнгө үлдээсэн байв. Хилл ч тэр мөнгөөрөө Феррари худалдан авсан нь түүний амжилтанд их нөлөөлжээ. Гэвч тэрээр ид уралдаж байх үедээ ходоодны шархтай болон ойролцоогооор 10 сар уралдаагүй билээ. Гэхдээ өвчнөө илааршсаны дараа авто спортдоо эргэн ирж уралдсан бараг уралдаан бүртээ түрүүлсээр 1952 он гэхэд тэрээр аль хэдийнээ Америкийн шилдэг нисгэгчдийн нэг болсон байв. Мөн тэрээр 24 цагийн Ле Манс тэмцээнд уралдах болж улмаар тэрхүү тэмцээнд түрүүлсэн анхны Америк нисгэгч болсон байна. 1959 онд Феррари багт орон Формула 1 –д хөл тавьмагцаа 3 удаа шагналын тавцан дээр гарч дэлхийн аваргын тэмцээнд 4 дүгээрт байранд жагсан өөрийгөө ямархуу нисгэгч болхоо харуулжээ. Дараа жил нь Монзагын гараанд түрүүлсэнээрээ 1921 онд Францын Гран Прид түрүүлсэн Америк нисгэгч Жимми Мейрфигын дараах хоёрдах нисгэгч болсон юм.Дараа улирал нь Бельгийн гараанд ч түрүүлсэний дараа Италийн Гран Прийн үер аймшигт осол гарч түүний хамтран нисгэгч Wolfgang von Trips болон нийт 15 үзэгч амиа алдсан байна. Энэ үйл явдалын дараа Филл Фиррариг орхин Сooper багт очив. Гэвч тэрээр Ф1-с түр завсарлан спорт машины уралдаанууд болох Форд Мотор уралдаан мөн Чаппарел Карын уралдаануудад уралдах болсон байна. Мөн тэрээр Каррел Спидвей уралдаан, Чаппарелийн уралдаанд түрүүлсэн анхны нисгэгч билээ.


Image

Статистик

Төрсөн огноо: 1927 оны 4 сарын 20
Яс үндэс: Америкийн нэгдсэн улс
Идэвхтэй онууд : 1958-1964, 1966
Уралдаж байсан баг : Maserati, Ferrari, Cooper, Porsche, Automobili Turismo e Sport, Lotus, Eagle
Оролцож байсан уралдаан: 51
Дэлхийн аваргын тэмцээн : 1961 оны аварга
Ялалт : 3
Шагналын тавцанд гарч байсан тоо: 16
Карьеерийнхээ турш цуглуулсан нийт оноо: 94 / 98/
Байрлал тогтоох гараанд тэргүүлсэн тоо: 6
Хурдан тойрог: 6
Анхны уралдаан: 1958 оны Францын Гранд При
Анхны ялалт: 1960 оны Италийн Гранд При
Сүүлчийн ялалт : 1961 оны Италйин Гранд При
Сүүлчийн уралдаан: 1966 оны Италийн Гранд При
24 цагийн Ле Мансийн тэмцээн:
Уралдсан жилүүд: 1953, 1955–1967
Баг : Rees T. Makins
Scuderia Ferrari
Aston Martin
Ford Motor Company
Shelby-American Inc.
Chaparral Cars Inc.
Амжилт : 1st (1958, 1961, 1962)
Ялалт: 3 (1958, 1961, 1962)