Page 1 of 3

Tuvshin JZX110 0616

Posted: Tue Nov 06, 2012 4:38 pm
by tuvshin
Зөвхөн уншигч биш бичигч байхаар шийдлээ.
Миний бие ДЦС-4 ТӨХК-д цахилгааны инженерээр ажилладаг.Авто форумын уншигчидын нэг.
Энэ хуудасны зорилго нь бусдаас мэдэхийг хүссэн зүйлээ мэдэх.Хэрэгжүүлэх...

Re: Хонины арьс

Posted: Tue Nov 06, 2012 4:54 pm
by tuvshin
Эхнэр бид 2 ярилцаж байгаад дундаа унавал зүгээр ажил амжина гэх мэт шалтгаанаар МТ машинаа АТ машин болгох зорилгоор SF5 s/tb type-A ыг одоо унаж байгаа машинаар сольсон.Урдны хар тэргэндээ учиргүй дуртай хайртай байсан.
Image
Image
Хурд хүч сайтай.Дээр нь зам голоод маяглаад байхгүй.Өвөл хальтирах зэрэг эрсдлүүд бага.Товчхондоо маш сайн машин.
Нээх айхтар Tunning энэ тэр гэж оролдоогүй яг л байгаагаар нь цэвэрхэн унаж байсан.SF5 хүн бүхэн мэддэг учир олон юм бичээд яахав.

Re: Хонины арьс

Posted: Tue Nov 06, 2012 5:11 pm
by tuvshin
Дараагийн сонголт бол TOYOTA...
Субаругаас ялгаатай нь зөөлөн, тохь тух сайн, гээд яривал олон зүйл бий...
Image
яг өөрийнхөөрөө ямарч нэмэлт, дутуу зүйлгүй яг бид 2ын бодож байсан машин

Re: Хонины арьс

Posted: Tue Nov 06, 2012 5:23 pm
by tuvshin
Эхлээд тос, свеча солих, тень наалгасан.Өөр юум хийхээргүй.Дээр нь бага зэрэг зүйл нэмэх санаатай байгаа.Эхний удаад HKS bov, apexi intake тавив. Агаар шүүгчийг хайрцагыг нь хөрөөдөж аваад грамошка резинээр холбож тавьсан.Яндан яг өөрөөрөө сток болохоор дан сэнгэнсэн хийн дуу сонсогддог жоохон эвгүй ч юм шиг, гоё ч юм шиг
Image

Re: Хонины арьс

Posted: Tue Nov 06, 2012 5:23 pm
by sukhee
tuvshin wrote:Дараагийн сонголт бол TOYOTA...
Субаругаас ялгаатай нь зөөлөн, тохь тух сайн, гээд яривал олон зүйл бий... яг өөрийнхөөрөө ямарч нэмэлт, дутуу зүйлгүй яг бид 2ын бодож байсан машин

Энэ Амкагийн ir-v биш биздээ. Адилхан дугаартай өнгөтэй юм..,

Re: Хонины арьс

Posted: Tue Nov 06, 2012 5:25 pm
by sukhee
tuvshin wrote:Эхлээд тос, свеча солих, тень наалгасан.Өөр юум хийхээргүй.Дээр нь бага зэрэг зүйл нэмэх санаатай байгаа.Эхний удаад HKS bov, apexi intake тавив. Агаар шүүгчийг хайрцагыг нь хөрөөдөж аваад грамошка резинээр холбож тавьсан.
Аан мөн байнашд. Миний хайрыг чи аваад явсан байх нь ээ :ymdevil:

Re: Хонины арьс

Posted: Tue Nov 06, 2012 5:27 pm
by tuvshin
sukhee wrote:
tuvshin wrote:Эхлээд тос, свеча солих, тень наалгасан.Өөр юум хийхээргүй.Дээр нь бага зэрэг зүйл нэмэх санаатай байгаа.Эхний удаад HKS bov, apexi intake тавив. Агаар шүүгчийг хайрцагыг нь хөрөөдөж аваад грамошка резинээр холбож тавьсан.
Аан мөн байнашд. Миний хайрыг чи аваад явсан байх нь ээ :ymdevil:
АМКА-аас авсан машин мөн мөн

Re: Хонины арьс

Posted: Tue Nov 06, 2012 5:29 pm
by sukhee
tuvshin wrote:
sukhee wrote:
tuvshin wrote:Эхлээд тос, свеча солих, тень наалгасан.Өөр юум хийхээргүй.Дээр нь бага зэрэг зүйл нэмэх санаатай байгаа.Эхний удаад HKS bov, apexi intake тавив. Агаар шүүгчийг хайрцагыг нь хөрөөдөж аваад грамошка резинээр холбож тавьсан.
Аан мөн байнашд. Миний хайрыг чи аваад явсан байх нь ээ :ymdevil:
АМКА-аас авсан машин мөн мөн

Сайхан тэрэг шүү. Би бүр анхнаасаа л хардаг байсын амкаг зарна гэж байхад авах гээд яаж ч оролдоод бүтээгүй.., Форумд байсан юм бий вий.

Re: Хонины арьс

Posted: Tue Nov 06, 2012 7:03 pm
by odb
Хонины арьс НӨМӨРСӨН ЧОНО ... гэх гэж байгаамуу :))



цаана нь аймаар машин байна даа ...

Re: ...

Posted: Wed Nov 07, 2012 2:39 pm
by tuvshin
Өвлийн дугуйгаа солив.205/60/16 тай дугуйг томруулах бас үл мэдэгдэх өндөрлөх зорилгоор Бадкаагаас дугуйг нь авсан.Өргөөшөө болохоос өндөр нь нэмэгдээгүй.Харин их гоё зөөлөн явдалтай болсон.Грашруу яндангаа үрээд л орж гарч байна яахав яахав...
Image
Image

Re: ...

Posted: Wed Nov 07, 2012 2:56 pm
by tuvshin
Холимогын хаалт авч цэвэрлэх болов.Авахад ямарч асуудалгүй.4н 12ын боолт тайлаад хэдэн разъём сугалана.2 хөргөлтийн шингэний хоолойг салгаад өөрийнх нь боолтоор бөглөв.
Image
Янзын аймар нагар болсон байсныг сайн цэвэрлэсэн.
Image
Буцааж угсраад асаахад нормал нэг хэсэгтээ өндөр барьж байгаад буцаад 1500-1100 хавьцаа буусан.Өөр мэдэгдэхээр юм ажиглагдаагүй.Харин цахилгаан холболтуудын разъём салгахдаа өмнө нь түгжээнд нь жоохон тос дусаачихвал зүгээр санагдсан. Хатуу гартай над шиг хүн хуга хуга татчих гээд хэцүү. Өөр янз бүрийн асуудалтай зүйл байхгүй ээ

Re: ...

Posted: Wed Nov 07, 2012 3:44 pm
by tuvshin
Миний бодол буруу байж магадгүй уншаад үзээрэй...
1. Термодинамикийн онолд өндөр даралттай системээс, нам даралттай орчинд хийн урсгал шилждэг.Даралтын зөрүү өндөр бол илүү хурдтай, эрчимтэй шилждэг.
2. Агаар бол 1ата /техникийн атмосфер/ буюу 760 мм.муб даралттай орчин. Ямар нэг битүү саванд байгаа даралт 1 ата аас бага хэмжээтэй байвал тэнд сийрэгжилт буюу ВАКУУМ орчин үүсэн гэж тооцдог.

--- Агаар шүүгчийн гаднах агаарын даралт орчины даралт буюу атмосферын даралт байна.Харин хөдөлгүүр дотор шаталт үүсч гарсан хийг яндан сорж агаарт хаяна. Сорох процессын дүнд сийрэгжилт буюу ВАКУУМ орчин поршинд үүснэ.Ингэхээр агаар шүүгчийн гадна байгаа агаар поршин доторхи агаараас өндөр даралттай тул агаарын урсгал агаар шүүгчээр дайраад поршинд орно. Энэ бол энгийн хөдөлгүүр

--- Харин ТУРБИН тай хөдөлгүүр дээрх процессыг илүү эрчимжүүлэх, түргэтгэх зорилготой санагдаж байна.Хөдөлгүүрт үүсэн утааны хийг сороод янданд өгдөг.Агаар шүүгчээс агаар хүчээр сорж интеркүүлэрт шахаж цуглуулна.
Интеркүүлэрт:
-1. Агаар шахагдаж нягт болно. Өөрөөр хэлбэл их хэмжээний агаар тэнд даралтанд орно. Энэ бол адиабат процесс явагдаж байна. Цуглуулсан агаар халдаг. Мэдээж тэсрэх хэмжээнд хүрэхгүй. Энд күүлэр цуглуулах, коллекторын үүрэг гүйцэтгэнэ.
-2. Халсан агаар нь хувийн жин бага, эзэлхүүн ихтэй байдаг. Поршинд их хэмжээний агаарыг бага эзэлхүүнээр оруулахын тулд агаарын хувийн жинг их болгох, эзэлхүүн багасгах хэрэгтэй. Хөргөлтийн дүнд агаар масс өөрчлөгдөхгүй нягт их, бага зайг эзлэнэ. Күүлэр турбо шахаж өгсөн агаарыг хөргөх үүрэг гүйцэтгэнэ.

Холимогын хаалт нээгдэхэд күүлэрээс агаар поршинд орно. Нягт масс ихтэй агаар тэнд тэсрэхэд энгийн агаараас илүү хүчтэй тэсрэлт үүснэ. Шатсан хийг турбо сорж аваад яндангаар гаргана. Күүлэрийн даралт унахад турбо күүлэрт шаардлагатай байгаа агаарыг дүүргээд шахаад өгнө.Холимогын хаалт хаагдагдахад тэнд үүсэх илүү даралтыг агаар шүүгчрүү хаядаг. BOV бол шууд агаарт хаяна ямарч ялгаа байхгүй дуутай шуутай л хаядаг...Ил агаар шүүгч агаар орох эсэргүүцлийг багасгана.

Ингээд бодохоор гоё яндан авах...

Re: ...

Posted: Wed Nov 07, 2012 4:26 pm
by bd
Түвшин бид 2 бол турбоны талаар адилхан бодолтой л явдаг юм байна.

Re: ...

Posted: Wed Nov 07, 2012 8:31 pm
by tuvshin
bd wrote:Түвшин бид 2 бол турбоны талаар адилхан бодолтой л явдаг юм байна.
Ok harin zuv uu gedeg l bn

Re: ...

Posted: Wed Nov 07, 2012 11:26 pm
by Gantsog
Буруу, яндан утаа сорж гаргадаггүй, поршин өөрөө утаагаа шахаж гаргадаг. Турбоны сэнс поршинд шахагдаж гарж бгаа утааны нөлөөгөөр эргэдэг түүний нөлөөгөөр нөгөө талд сэнс эргэж моторлуу агаар чихдэг.


4тактын дотоод шаталтат хөдөлгүүр 4үйлдэл хийгээд нэг цикл бүрдэнэ.
1дүгээрт агаараа сорж авна. Поршин бууна
2дугаарт агаараа шахна. поршин өгсөнө
3дугаарт тэслэнэ. Поршин бууна.
4дүгээрт утаагаа гаргана. Поршин өгсөнө.