Page 1 of 2

Torque? /мушгих хүч/

Posted: Mon Oct 22, 2012 7:06 pm
by Ochki
Torque - энэ нь машины дугуйг эргүүлэх хүч юм. өөрөөр тайлбарлавал бид дугуйны боолтыг эргүүлж чангалдагдаа тэр хүчийг эргүүлэх хүч гэж хэлэх ба энэ нь машин дээр дугуйг эргүүлэх хүч болж нэрлэгдэнэ.
энэ хүч нь тодорхойтоогоор илэрхийлэгдэж болох юм.
бид машины үзүүлэлт харж байхад

Code: Select all

Engine model:1JZ-GTE
Max.power (Net), kw(PS)/rpm	280 ps (205.94 kw) / 6200 rpm
Max.torque(Net), N*m(kg*m)/rpm	38.5 kg*m (377.56 N*m) / 2400 rpm
ийм тоо байдаг. энэ бол бүүр дэлэгрэнгүй тоо байна. бидний ихэвчлэн хэрэглэдэг нэгж нь NM / Newton meter/ эндээс харвал 377.56 nm гэж байна. гэхдээ тайлбарандаа энгийн болгох үүднээс kg*m гэдэг нэгжийг нь ашиглая. kg*m гэдэг нь миний тайлбар хийх гэж байгаа томьёо байна.
38.5kg*m бол манай дээд мушгих хүч. эндээс шууд харвал маш энгийн 1м урт хөшүүргийн үзүүрт 38.5kg ачааг зүүсэнтэй адил даралтаар дархад гарч байгаа тэр хүч юм. 1m гэж байгаа боловч бидний дохиолдолд дугуйны радиус-тай дүйцүүлэх тооцоолох хэрэгтэй байх. үүн дээрээс харвал дугуй том жижиг байх нь мушгилтын хүчинд шууд нөлөөлж байгаа юм.

эндээс үүдээд тэр эргэлтэн дээр хэдэн морьны хүч гарч байгааг бодож болох юм
Image
x kw = (377.56*2p*2400)/60'000= ~ 94.5kW гэх мэт юм.

за эндээс та бүгдийг мушгих хүчны талаар ойлголт авсан байх гэж бодож байна.

Re: Torque? /мушгих хүч/

Posted: Mon Oct 22, 2012 7:44 pm
by odb
хөдөлгүүрийн чадлыг хэд хэдэн янзаар хэлээд машины үзүүлэлт бичихдээ хэрэглэж будилуулаад байна шүү цаадуул чинь. анхаараарай. :D

Үүнд:
- BHP - HP measured with a brake - хөдөлгүүрт шууд тоормос угсарч хэмжсэн хөдөлгүүрийн чадал
- WHP - HP measured at the wheels, after all transmission losses - хүч дамжуулах бүх эд ангийн дараа (тэдний алдагдлыг хасаад) дугуйн дээр ирж буй чадал
- SHP HP - measured at shaft - карданы үзүүр дээр хороопны гардаг дээр хэмжсэн нь
- SAE HP - without oil pump load - нүцгэн хөдөлгүүрийн чадал юмуу, маслын насос ч гүй хэмжсэн гэхийн
- BMEP - Brake Mean Effective HP - A calculation based on combustion pressures and motor dimensions - тооцоолж гаргасан чадал шаталтын даралт ба хөдөлгүүрийн эзэлхүүн этрээр тооцоолно гэх

Re: Torque? /мушгих хүч/

Posted: Mon Oct 22, 2012 7:59 pm
by Gantsog
авто форумд ийм сайхан залуучууд чухал шүү,

Бас нэг юм нь бид бүхний унаж хэрэглэдэг унаа тэрэгний эрэг боолт бүр нь тогтоогдсон хэмжээтэй буюу ХХ N*m хүчээр чангалсан байдаг. тэхээр бүх эд ангиудыг тултал нь, гараа цуцтал чангалах нь буруу гсн үг юмаа. монголчуудын амьдралаас хол боловч уг нь унаж бгаа машиныхаа засварын номыг олж аваад чангалаж бгаа эрэг шургаа заасан хэмжээгээр нь чангалаад бвал сайн л юм бгаа юм. мэдээж тэр хүчийг хэмждэг багаж торцовны иш мэт нь бдаг бөлгөө :D манай форумчид ингэж дадмаар бгаа юм жишээ нь би. манайхан дотор Очки жишээ нь Torque-тэй иштэй бхаа

Re: Torque? /мушгих хүч/

Posted: Mon Oct 22, 2012 8:16 pm
by Garidaa
за тэгхээр нэг асуулт байна... машины морны хүчийг нэмэж байна гэдэг маань энэ эргэлтыг шууд нэмэгдүүлж байгаа гэсэн үг үү!!! эсвэл эргэлт өөрчлөгдөхгүй байх уу! кроп бас?

Re: Torque? /мушгих хүч/

Posted: Mon Oct 22, 2012 8:24 pm
by Temuujin

Re: Torque? /мушгих хүч/

Posted: Tue Oct 23, 2012 12:31 pm
by Juniper
Тэгэхээр мэдээж машин урагш тэмүүлэхэд torque гол үүрэгтэй юм байна. Тэгэхээр хэдэн асуулт ургаж гарч ирж байна.

1. Бүх араан дээр max torque гаргах хөдөлгүүрийн эргэлт адилхан байх уу ?
2. Drag хийхдээ араагаа redline хүргэж солихгүй peak torque авах эргэлт дээр нь солихгүй юу?

Re: Torque? /мушгих хүч/

Posted: Tue Oct 23, 2012 12:43 pm
by bataa
Juniper wrote:Тэгэхээр мэдээж машин урагш тэмүүлэхэд torque гол үүрэгтэй юм байна. Тэгэхээр хэдэн асуулт ургаж гарч ирж байна.

1. Бүх араан дээр max torque гаргах хөдөлгүүрийн эргэлт адилхан байх уу ?
2. Drag хийхдээ араагаа redline хүргэж солихгүй peak torque авах эргэлт дээр нь солихгүй юу?
1. Torque бол моторын гаргаж байгаа хүч. Мотор ямар эргэлт дээр ямар хүч гаргана гэсэн үйлдвэрийн заалт байна тэрийгээ л гаргана. Харин хорооп нь тэр хүчийг нь яаж дугуй руу шилжүүлэхээс хамаарч жолоочид хүчтэй, эсвэл хүчгүй санагдана. Жишээ нь 4-р араан дээр мотор 6000 эргэж байх, 1-р араан дээр 6000 эргэх хоёрт мотороос гарах хүч адилхан.

2. Тухайн хөдөлгүүр яг хэддэх эргэлт дээр максимум Torque-оо гаргана гэдэг үзүүлэлтийг нь мэдэж байвал яг тэр эргэлт нь өнгөрөнгүүт араагаа солиод байвал хамгийн үр дүнтэй байх. Гэхдээ энд Torque -с гадна HP гэдэг үзүүлэлт бас бий. Тэгээд бас ихэнх моторнууд улаан зураасаа хүрэхээс нэлээн өмнө макс тооркоо гаргадаг. Жишээ нь Impreza STI гэхэд 6600rpm дээр maximum torque нь гарч байхад redline нь 7900rpm дээр байдаг.

Re: Torque? /мушгих хүч/

Posted: Tue Oct 23, 2012 2:09 pm
by bilgee
motoriin torque bol NA bolon ASPIRATED gedgere angi bolod yvchina. chargertei hodolgur bol torque motorin deed ergeltees hamaagui naana garna. NA mashini huvid HP tei adil jigd osno.

Re: Torque? /мушгих хүч/

Posted: Tue Jul 30, 2013 10:23 am
by Ochki
машины дугуйнд очих хүчийг хамгийн зөв байдлаар кропны эргэлт нь мотортой харьцуулхад 1тэй хамгийн ойрхон арааг сонгож тухайн машинд гаргадаг. жишээ нь бидний сайн мэддэг tourer V буюу 1jz-gte хөдөлгүүртэй машин маань 3р араан дээр 1тэй тэнцдэг юм.

Re: Torque? /мушгих хүч/

Posted: Tue Jul 30, 2013 11:43 am
by bilgee
ene n torque g tootsolohod aldagdal hamgin bagaar garah bolomj olgono. araag herev hund ued test hivel torque ondor garah magadlaltai

Re: Torque? /мушгих хүч/

Posted: Tue Jul 30, 2013 11:48 am
by Bulgaa
Форумд шинэ мэдээлэл орсон эсэхийг шалгаж F5 дарж суудаг байсан сайхан цаг эргэн ирж байна уу даа.

Re: Torque? /мушгих хүч/

Posted: Wed Jul 31, 2013 1:11 pm
by bilgee
up up ged l baihas :P

Re: Torque? /мушгих хүч/

Posted: Wed Jul 31, 2013 4:13 pm
by Juniper
Дизель тэрэгний torque талаар хэлж өгөөч. Яагаад torque өндөр байдаг, яагаад бага эргэлтэн дээр өндөр байна.

Re: Torque? /мушгих хүч/

Posted: Wed Jul 31, 2013 5:35 pm
by Ochki
адуучин багийн гишүүн [tag]bilgee[/tag] хариулнаа.

Re: Torque? /мушгих хүч/

Posted: Fri Aug 02, 2013 9:53 pm
by begunbe
мушгих гэж хэлэх нь оновчтой юу? нэг юмыг 2талаас нь эсрэг эргуулбэл мушгих гэдэг биз дээ? эргэх хуч гэвэл яадаг юм? гэснээс нэгж нь хуч хэмждэг нэгж уу, мартчихаж