Page 1 of 2

Цагдаа

Posted: Tue Oct 09, 2012 3:14 pm
by GaNBaYaR
Image
Цагдаа нар өмнө нь хэд хэдэн удаа осол гаргаж байсан ч танил талаараа дамжуулан гуйсаар мэдээг нь гаруулахгүй нууцлан өнгөрсөн. Тэгвэл энэ удаад цагдаа нарын гаргасан осол хэрээс хэтрэв. Өөрөөр хэлбэл Үндэсний соёл амралтын хүрээлэнгээс Замын цагдаагийн призер орох замд энэхүү осол болсон байна. Ослын газраас ердөө л ганц том алхахад ШТС байгаа. Биднийг хамгаалах цагдаа аюулд оруулж байгааг юу гэж ойлгох вэ?

А.Баярмаа

Re: Цагдаа

Posted: Tue Oct 09, 2012 3:24 pm
by khakmn
цагдаа гэснээс манайх шиг алхам тутамд цагдаатай улс гэж ер нь байдийн болов уу. Түгшүүртэй санагддаг байх да гадны хүмүүст

Re: Цагдаа

Posted: Tue Oct 09, 2012 5:05 pm
by red
Дөнгөж сая Төв шуудан ороод ирлээ, тэр хавь нь түгжрээтэй, 1-р эгнээнд машинууд тавиастай, харин наана нь зарна гэцэн креста дотор замын цагдаа нь унтаж байх юм???

Re: Цагдаа

Posted: Tue Oct 09, 2012 5:16 pm
by odb
GaNBaYaR wrote: Цагдаа нар өмнө нь хэд хэдэн удаа осол гаргаж байсан ч танил талаараа дамжуулан гуйсаар мэдээг нь гаруулахгүй нууцлан өнгөрсөн. Тэгвэл энэ удаад цагдаа нарын гаргасан осол хэрээс хэтрэв. Өөрөөр хэлбэл Үндэсний соёл амралтын хүрээлэнгээс Замын цагдаагийн призер орох замд энэхүү осол болсон байна. Ослын газраас ердөө л ганц том алхахад ШТС байгаа. Биднийг хамгаалах цагдаа аюулд оруулж байгааг юу гэж ойлгох вэ?

А.Баярмаа
энэ яг колонк дээр байна ш, мөргөөд унагасан хоолой нь колонкийн 1 юм шүү, газар доор булаатай байдаг том савных нь агааржуулалт уу юу бол?

Re: Цагдаа

Posted: Tue Oct 09, 2012 5:57 pm
by Jargale
Tankniih n amisagluur geh yumuudaa ter unatsan bgaa trubag

Re: Цагдаа

Posted: Tue Oct 09, 2012 6:02 pm
by MuuG
хүн бол программчлагдсан зүйл биш.
алдах онох, чадах чадахгүй, мэдэх мэдэхгүй гээд зөндөө л зүйл байгаа.
техник хэдий сайн хөгжсөн ч гэсэн одоогоор аливаа хэрэглээний автомашины жолооч нь хүн л байгаа.

эцэст нь хэлэхэд Цагдаа гэдэг чинь бас л ХҮН.

Цагдаа гэдэг албыг хашиж байгаа нь тэр хүнийг автын осол гаргахгүй, жолоо сайн барьдаг, ядардаггүй бас өлсдөггүй, болгохгүй шүү дээ.

адилхан хүмүүс юм чинь алдах, осол гаргах, тэр мэтийн зүйл байх л байх.

Харин ажлаа хийж байгаа, албаа хашиж байгаа, үүргээ гүйцэтгэж байгаа үедээ зүй бус, зохисгүй байдал гаргавал ёстой цагдаагийн шуурхай албаны 126 дугаарт залгаад л цол, нэр, хаана, ямар зөрчил гаргасан, яаж үүргээ зөрчсөн, таны эрх ашгийг яаж зөрчсөн талаар гомдол гаргахад болно.

Тэрнээс энд бичээд бахаа хангах гэж байгаа юм шиг шүүмжлэх нь зохимжгүй байх.

Re: Цагдаа

Posted: Tue Oct 09, 2012 6:04 pm
by GaNBaYaR
red wrote:Дөнгөж сая Төв шуудан ороод ирлээ, тэр хавь нь түгжрээтэй, 1-р эгнээнд машинууд тавиастай, харин наана нь зарна гэцэн креста дотор замын цагдаа нь унтаж байх юм???
зургийн авахад яанаа. :D

Re: Цагдаа

Posted: Tue Oct 09, 2012 6:08 pm
by GaNBaYaR



Бид саяхан замын цагдаагийн машиныг согтуу хүн барьж байгаа тухай бичлэг нийтэлсэн билээ.

Гэтэл энэхүү машин нь Нийслэлийн татварын газрын машин байжээ. Бичлэгт гарсан хүн нь татварын газрын ажилтан бөгөөд тэрээр өөрийн хувийн эд барааг зөөх үүднээс тус машиныг ашигласан гэдгээ мэдүүлсэн байна

Re: Цагдаа

Posted: Tue Oct 09, 2012 10:38 pm
by Egu
suuld ter huulgiig ni huudalg ni yaj bgan

Re: Цагдаа

Posted: Tue Oct 09, 2012 11:06 pm
by odb
арга хэмжээ авч байгаа нь тэр юм гэсээн

Re: Цагдаа

Posted: Wed Oct 10, 2012 11:43 am
by Garidaa
энэ жолоочийн эрхийг 2 жилээр хасаж сүхбаатар татварын энэ машиныг дохиог хурааж мөн энгийн машин бологсон тусгай эрхийг авсан гэсэн үг... тэгээд тэр бичиг интэрийг хуулж авж байгаа байдал...

Re: Цагдаа

Posted: Wed Oct 10, 2012 5:55 pm
by GaNBaYaR

Re: Цагдаа

Posted: Thu Nov 01, 2012 12:55 pm
by Exotic
Иргэн таны хуулийн мэдлэгт зориулж, цагдаа таньтай яаж харьцах ёстой талаарх мэдээллийг хүргэж байна.

ЦАГДАА ӨӨРИЙГӨӨ ТАНИЛЦУУЛАХ ЁСТОЙ

- Та иргэний хувьд хууль зөрчөөгүй л бол юу ч хийх эрхтэй бөгөөд ямар ч цагдаа тодорхой үндэслэлгүйгээр хэзээ ч эрхийг тань хязгаарлах ёсгүйг иргэн та хамгийн түрүүнд санах хэрэгтэй. Иймээс таныг тайван алхаж явахад чинь цагдаа зогсоож эхлээд эелдэг харьца
х үүрэгтэй. Цагдаа танд дөхөж ирээд: - Өөрийгөө танилцуулаад /аль дүүргийн, хорооны цагдаа, ямар цолтой, ямар үүрэг гүйцэтгэж яваа, хэн гэдэг нэртэй, хэд гэдэг дугаартай цагдаа гэдгээ хэлэх ёстой/ - Үнэмлэхээ үзүүлэх ёстой. - Өөрийгөө танилцуулж, үнэмлэхээ үзүүлэх нь танд хэнтэй харьцаж байгаагаа мэдүүлж байгаа хэрэг юм. Өөрөөр хэлбэл "....Амрыг эрье, ахлах ахлагч Дорж" гэж биш, харин "Амрыг эрье, Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтсийн туслах жижүүр 00000000 хувийн дугаартай цагдаагийн ахлах ахлагч Цэндийн Бат" гэж танилцуулаад, үнэмлэхээ үзүүлэх ёстой. Хэрвээ цагдаа өөрийгөө танилцуулахгүй бол дүрмээ зөрчиж байгаа хэрэг. Тиймээс гомдол гаргах эрхтэй. Цагдаагийн дүрэмд боломжтой бүх тохиолдолд өөрийгөө танилцуулах үүрэгтэй гэж заасан байдаг.

ТА ӨДРИЙН ЦАГААР МАШИНДАА СУУЖ ШАЛГУУЛАХ ЁСТОЙ

- Таныг машинаа жолоодож явахад тань цагдаа зогсоовол өдрийн цагаар машиндаа сууж, оройн цагаар машинаасаа бууж цагдаатай харьцана. Үүнд: өдрийн цаг нь 06,00-22,00, оройн цаг нь 22,00-06,00 цаг болно. Цагдаа өөрийгөө танилцуулаад үндсэн хоёр зүйлийг хэлж өгөх ёстой. - Яах гэж тухайлан зогсоож байгаагаа тайлбарлах үүрэгтэй. Хэрэв танд тайлбарлахгүй бол тайлбарлахыг шаардах, бүр даргад нь гомдол гаргах эрхтэй. - Цагдаа танд хууль ёсны шаардлага тавих эрхтэй. Гэхдээ амандаа бувтнаад өнгөрвөл, эсвэл тодорхой хэлж өгөхгүй бол лавлаж асуух эрхтэй.

ЦАГДАА ТАНД ҮЗЛЭГ ХИЙХДЭЭ НЭР ТӨРИЙГ ТАНЬ ХӨНДӨХӨӨРГҮЙ ОРЧИНД ҮЗЛЭГ ХИЙХ ҮҮРЭГТЭЙ

- Цагдаа танд юуны учир үзлэг хийх гэж байгаагаа тайлбарлах үүрэгтэй. Хэрэв танд тайлбарлахгүй бол та асууж мэдэх эрхтэй. Мөн та хоёроос дээш гэрч, хэрэгтэй бол эмч байлцуулахыг шаардах эрхтэй. Та гэрч дуудах эрхтэй, таныг эрхээ эдлэхэд цагдаа туслах үүрэгтэйг бүү мартаарай. Таны нэр төрийг хөндөхөөргүй орчинд үзлэг хийх үүрэгтэй. Олноос зайдуу газар ч юмуу, холхон үзлэг хийхийг та шаардах эрхтэй. Цагдаа биелүүлэх үүрэгтэй.

ЦАГДАА ХЭРХЭН ХҮЧ ХЭРЭГЛЭЖ БОЛОХ ВЭ?

- Хууль ёсны шаардлагыг биелүүлээгүй тохиолдолд танд хуулийн дагуу гав, бороохой, зэвсэггүй тулалдах мэх, байлдааны самбо каратье болон галт зэвсгийг таны гаргасан зөрчил болон эсэргүүцэлд тохируулан хэрэглэх эрхтэй байдаг. Хэр хэмжээ, стандартыг тохируулахыг хуульчлан заасан. Иргэн та энэ талаар өндөр мэдлэгтэй байвал цагдаагийн алба хаагчийн буруу үйлдэл, хүч хэтрүүлэн хэрэглэж буйг таслан зогсоож, дуугүй өнгөрөлгүй зохих байгууллагад хандан гомдол гаргах эрхтэй. Тусгай хэрэгсэл, мэхийг хуулийн үндэслэлгүй буюу буруу хэрэглэсэн зөрчлийг давтан гаргасан цагдаагийн алба хаагчийг энэ албанд ажиллах найдваргүй хүн гэж үздэг тул эрхийг тань зөрччихөөс нь сэргийлж заавал гомдол гаргах хэрэгтэй.

ЦАГДАА ТАНД ХҮЧ, ТУСГАЙ ХЭРЭГСЭЛ ЯАЖ ХЭРЭГЛЭХ ВЭ?

- Цагдаагийн алба хаагч нь гавыг хэрэглэхдээ хүйтний улиралд хүний биеийн ил хэсэг хайрагдахаас эсхүл үл хөдлөх зүйлтэй холбон гавлахдаа тухайлбал халуун пааранд түлэгдэх зэргээс сэрэмжлэн гавлах ёстой. Цагдаагийн алба хаагч нь гав хүний биед шигдэн орох, чангаран судсыг нь боох зэвсгээс сэрэмжлэн тодорхой хугацаанд ойр ойрхон шалгаж байх ёстой. Цагдаагийн алба хаагчийн шаардлагыг эсэргүүцэгч гараа хүлүүлсэн ч эсэргүүцлээ зогсоохгүй бол дөрвөлжин хүлгийг хэрэглэдэг. Гэвч энэ хүлгийг нэг цагаас илүү хугацаагаар хэрэглэж болохгүй гэж хуульд заасан байдаг. Мөн хүүхэд болон жирэмсэн болох нь илэрхий мэдэгдэж байгаа хүнд хэрэглэдэггүй. Гавыг стандартын гав мөн эсэхэд та хяналт тавих эрхтэй. Цагдаагийн алба хаагчийн хууль ёсны шаардлагыг зориуд биелүүлээгүй, илт эсэргүүцсэн, хамгаалалтад байгаа объект уруу бүлэглэн довтолсон, гэмт хэрэг зөрчил үйлдэгдэж байгаа үед уг үйлдлийг таслан зогсоох, хамгаалах зорилгоор резинэн болон цахилгаан бороохойг хэрэглэдэг. Резинэн бороохойгоор хүний биений толгой болон хэвлий, зүрхэн тус газар, бөөрний харалдаа, нуруун тус газар цохихыг хориглодог. Цахилгаан бороохойгоор хүний нүүрэн тус газар, биеийн ил хэсэгт хэрэглэхийг хориглодог. Стандартын бороохойгоор бороохойдож байгаа эсэхийг анзаараарай. Цагдаагийн алба хаагчийн тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлээгүйгээс учирсан болон эсэргүүцэл үзүүлсэнээс үүссэн хохирлыг та хариуцна. Харин танд хууль бусаар хүч хэрэглэн хохирол учруулбал, мөн эсэргүүцээгүй байхад хориглосон газруудад бороохойдсон бол буруутай цагдаагийн алба хаагч буюу төр таны хохирлыг 100 хувь барагдуулах үүрэгтэй. Цагдаагийн байгууллагын алба хаагч албан үүрэг гүйцэтгэх явцдаа бусдад хүч, тусгай хэрэгсэл, галт зэвсэг хэрэглэсний дараа тухайн этгээдийн эсэргүүцэл зогссон үед эмнэлгийн анхны тусламжийг яаралтай үзүүлэх үүрэгтэй байдаг.

НИЙСЛЭЛИЙН ЦАГДААГИЙН ГАЗАР

via Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газар

Re: Цагдаа

Posted: Thu Nov 01, 2012 1:07 pm
by Ochki
ene tuhai ter zohih gazar ni haana yaaj medegdel uguh, ve talaar yum bval oruulaach, ajillagaani uil yavts g.m

Re: Цагдаа

Posted: Thu Nov 01, 2012 1:30 pm
by Egu
uchigdur yavj bsan 2 tsagdaa zogsoj bga dohij bna.
zogsson bicheg barimtaa uzuulsen yagad busee zuuhgui bnaa geheer ni uu uuchilaarai busuu zugeer gej heleed yavuulj bna