Page 1 of 7

GPS - Global Positioning System

Posted: Thu Aug 09, 2012 4:12 pm
by Uuganaa
GPS гэдэг нь дэлхийгээс 7440 км зайд байрлах орбит замаар явах 24 хиймэл дагуулуудаас бүрдэнэ. Эдгээр хиймэл дагуулууд нь дэлхийг өдөрт 2 удаа тойрон эргэж, дэлхийн аль ч цэгт байгаа GPS хүлээн авагчтай хэрэглэгчийн байрлалыг цаг хугацаа болон байрлалыг тодорхойлж өгдөг сансрын хиймэл дагуулуудын систем юм.

Image

GPS үйлчилгээ нь анх цэргийн зориулалтаар гарсан боловч иргэний болон арилжааны чиглэлээр илүү өргөн ашиглагдаж байна. Энэ системийн дагуулуудаас ирүүлэх дохиолол тасралтгүй бөгөөд хэрэглэгч, хүлээн авагчийн тоонд хязгаар байхгүй , мөн үйлчилгээ үзүүлсний төлбөр гэж байдаггүй. GPS технолгийн үндэс нь маш өндөр нарийвчлалтай цаг хугацаа болон байрлалын талаархи мэдээлэл байдаг. Хиймэл дагуулууд газрын станцаас ирэх дохиололыг хэмжин өөрийн байрлалыг нарийвчлан тооцоолж, энэ мэдээллээ тасралтгүй цацдаг. GPS хүлээн авагчийн байрлал тодорхойлоход 3-аас багагүй хиймэл дагуул ашиглана. Нэг доор хүлээн авсан мэдээлэлд анализ хийж өөрийн байгаа байрлалыг (уртраг, өргөрөг) гэсэн хоёр хэмжээсээр тодорхойлно. Харин дөрөв ба түүнээс олон хиймэл дагуулаас хүлээн авсан долхиоллын тусламжтайгаар байрлалыг (уртраг, өргөрөг, далайн түвшинтэй харицуулсан өндөрлөг) гурван хэмжээсээр тодорхойлдог. Хиймэл дагуулын сигнал Сансрын хиймэл дагуул нь L1,L2 гэсэн хоёр төрлийн радио сингалыг ашигладаг. L1 радио сигналыг цэрэг дайны зориулалтай GPS-д ашиглах ба UHF зурвасын өргөнд 1575.2 мГц давтамжинд өгөгдөл дамжуулдаг байна. GPS-г дэлхийн хаана ч ашиглаж болох боловч агуй, хонгил, машины граж, усан дор зэрэг газар GPS-н синалыг дамжуулах боломжгүй байдаг. GPS систем гурван хэсгээс тогтоно. • Сансрын хэсэг • Удирдлагын хэсэг • Хэрэглэгчийн хэсэг а) Сансрын хэсэг GPS системийн сансрын хэсэг нь GPS системийн хиймэл дагуулуудаас тогтох ба дэлхийн тойрог замыг 12 цаг тойрдог. Эдгээр хиймэл дагуулууд нь сансраас радио долгионуудыг илгээдэг. GPS-н сүлжээнд 24-өөс багагүй хиймэл дагуулуудаас тогтоно. Нийт хиймэл дагуулуудын 18 нь ажиллагаатай, 6 нь нөөцөнд байдаг. Сансарт GPS системийн нийт 6 тойрог зам байх ба бүрд нь 4 хиймэл дагуул байдаг. Тэдгээр нь 60°-ийн тэнцүү байрлах ба экваторын хавтгайтай 55°-ийн хазайлттай байдаг. Хиймэл дагуул нь жин нь 900кг Хэмжээ нь 5 м Хурд нь 4км/с Дохионы дамжуулал 1575.42 МГЦ, 1227.6 МГц b) Удирдлагын хэсэг Хяналтын хэсэг нь дэлхийн эргэн тойронд суурилагдсан тохируулгын станцуудаас тогтдог. Хяналтын станц нь хиймэл дагуулыг мөрдөх бөгөөд мэдээллийг дараа нь төв станц уруу дамжуулдаг. Газрын станц хиймэл дагуулыг мөрдөх бөгөөд мэдээллийг дараа нь төв станц уруу дамжуулдаг. Газрын станц хиймэл дагуул хоёрыг өөр хоорондоо тасралтгүй мэдээлэл дамжуулах нөхцөл бүрдүүлэхийн тулд хиймэл дагуулаас 24 цагийн турш тусгай зөөгч дохиог газрын станц руу дамжуулж өгнө. Ажиллагаанаас гарсан хиймэл дагуулыг дэлхийн дээр байрлаж байгаа хяналтын станц тусламжтай удирдаж далай тэнгист унахаар тооцоолж тойрог замаас нь буулгана. с) Хэрэглэгчийн хэсэг GPS системийн хэрэглэгчийн хэсэг нь GPS системийн хүлээн авагчууд ба хэрэглэгчүүдээс бүрддэг. GPS-ийн хүлээн авагчууд нь хиймэл дагуулуудын дохионуудыг байрлал, хурд, хугацааны үнэлгээний хэмжигдэхүүн болгон хувиргадаг. GPS системийг навигац, байршил тогтоох, бусад судалгаа шинжилгээ хийхэд ашигладаг. X,Y,Z гурван хэмжигдэхүүнт байрлал тогтоох системийн хамгийн анхны хувилбар нь GPS юм. Байршил тогтоох төхөөрөмжийг нисэх онгоц, усан онгоц ганцаарчилсан жижиг гар зөөврийн төхөөрөмжинд өргөн ашиглагдаг. Тодорхой байрлал тогтоогч нь алс холын хүлээн авагчидад зориулан байрлалын өгөгдөл болон засваруудыг ашиглан байрлалыг тодорхойлоход GPS системийн ашигладаг.

Эх сурвалж: http://www.nbayaraa.miniih.com/index.php/home/post/13

Re: GPS - Global Positioning System

Posted: Thu Aug 09, 2012 4:18 pm
by Uuganaa
За ямарч байсан үндэсний үйлдвэрээ дэмжээд эхний ээлжинд ОЛЛОО АЯЛАЛЫН ХӨТӨЧ талаар ярьсан дээр байх.
Image

БYТЭЭГДЭХYYНИЙ ТАНИЛЦУУЛГА

Оллоо Аяллын Хөтөч GPS нь Монгол орны хэмжээнд засаг захиргааны нэгж, авто замын сvлжээний талаарх мэдээллийг багтаасан тєхєєрємж юм.
- Хулгайд алдсан тохиолдолд ашиглах боломжгvй
- Шатахуунд хэмнэлттэй (таны очих газрыг хамгийн ойр дєт замаар заана)
- Хэзээ ч тєєрєхгvй (мэдэхгvй замаар саадгvй явна)
- Явсан замын хяналт тавих боломжтой
Манай бvтээгдэхvvний онцлог нь маш нарийвчлал бvхий газрын зураг, авсаархан бєгєєд бат бєх тєхєєрємж болон компьютерын зарчмын ажиллагаанаас бvрдэж байгаа болно. Газрын зураг дээр Улаанбаатар хотыг бvхэлд нь эсвэл тухайн машины ойр орчмыг та хvссэн масштабаар харах боломжтойгоос гадна харж байгаа хэмжээнээс хамаарч зураг дээрх обьектийн харагдах байдлыг (2D, 3D) єєрєєр дvрсэлж харах боломжтой.

Image

Re: GPS - Global Positioning System

Posted: Fri Aug 10, 2012 12:52 pm
by Juniper
Япон хөгжимний GPS-ийг ашиглах ямар боломж байна. Уг нь дохио энэ тэр хүлээж аваад л байгаа даа

Re: GPS - Global Positioning System

Posted: Fri Aug 10, 2012 3:37 pm
by Ochki
inhen japan mashin ni gps system bish navigation system bdag.

navigation system ni zarchimiin huvid hiij bgaa uildel ni gps-tei tustei bolovch, sansrin hiimel daguulig ashiglahgui tuhain gazriin navi medeelel tsatsagchuudig ashiglana. odoogoor mongold ulaanbaatart ene systemd taarah navigation dohio ilgeegch bhgui. hezee tiim yumtai boloh bolomjtoig ch bi lav medehgui. aygui bol tiim yum hiihgui ch bj medne.

Re: GPS - Global Positioning System

Posted: Mon Sep 03, 2012 3:50 pm
by bjk
оллоогийн "аялалын зам" гээд жижгийг нь хааяа ашигладаг. хамгийн богиноор заахийн тухайд үнэн л дээ. жишээлбэл хотоос эрдэнэт гээд зам хайлгахаар шууд л шороон замаар дурайлгачихна. дарханаас эрдэнэт ч гэсэн шууд л засмал замаас буулгаад чигээр нь давхиулчих гээд байдаг юм. уг нь нийтлэг явдаг замыг зааж өгдөг, бас хамгийн дөт зам, хатуу хучилттай зам энэ тэр гэсэн сонголтуудыг нэмбэл дээр санагддаг. бас хайлтын систем нь жаахан бүдүүлэг. анх сурах гэж их зовсон. ер нь огт зам мэдэхгүй ч юмуу, төөрсөн, эсвэл шөнийн үед л хэрэгтэй санагдсан. гэхдээ мэдэхгүй газар, төөрсөн ч гайгүй шиг машин ихэвчлэн явдаг нийтлэг замыг нь заагаад өгчихдөггүй, шууд л чигээрээ зам, .. тэр нь шавартай байна уу, элстэй байна уу, гол байвал гүүр байна уу, гарам байна уу хамаагүй, айхтар даваа гүвээ... шууд л чигээрээ заадаг нь жаахан дутагдалтай байгаа. яахав оллоогоор байршилаа тогтоогоод газрын зураг харвал арай дээр л байдаг. гэхдээ бэлээхэн технологийн дэвшил байхад бас яагаад заавал зураг авч явах ёстой билээ. Оллоогийнхон энэ тал дээрээ дахиж ажиллаж байгаа гэж бодож байна. бас шинээр юм хийсэн бол тэрийгээ өмнөх загварууддаа апдэйт хийж байвал таларханаа

Re: GPS - Global Positioning System

Posted: Mon Oct 15, 2012 2:30 pm
by Gantsog
olloo jijig gps ashigladag, za medeej heregtei zamaa zaalgaad yavaadl bdag gol ni zuvhun ter gps bish hun uuruu bas medlegtei bhiig shaarddag, deerh bichleg yag unen, bayanhongoroos govi altai oroh bolvol zam zaalgahaad barag mashin yavahaa baisan zam zaadag, harin hun uuruu za bi enuugeer dairch yavaad govi altai orno gedgee medej bval ter tsegee oruulaad zamaa zuruuldag, bas zamiin bichlegee hedhen km l hiideg. ergeed bichuulsen zamaaraa yavuulj hezeech chadaagui.

bas aldaatai zuragdsan zam bii, jishee ni suh baatar aimag baruun urt hot orohod shal hudlaa zam zadag zurgaa dagaad yavbal yamarch zamgui undsen zamaas hichneen km hol heer bdag

нэгэнт програм бичсэн бол Ө Ү үсэг хийцихэж болоогүй юм байхдаа. аймаг сумын нэр хайх гэж зовдог.

Re: GPS - Global Positioning System

Posted: Mon Oct 15, 2012 2:45 pm
by Exotic
zamiin companiudiin aldaa ch ym uu esvel gazriin zurag, koordinatiin aldaa ch ym uu tavigdsan zam olloo deerh zam 2 zuruh tohioldol nileen ih bdag, zasmal zamaaraa yvj bhad l zamaas garlaa geh ym uu esvel GPS deeree zam ni hajuu talaar ovoo heden metriin zaitai zuraigaad yvj bh tohioldol ih elbeg. tsesnuud ni arai l denduu oilgomjgui hajuudaa neg shturmangui l bol zam medehgui gazraar olloo-g ashiglaj yvah gj ovoo aviyas shaardana shuu

bas shine shine zamuudiin medeelliig oruulj uguugvi bdiin bn lee ter talaar yadgiin bol medeh hun bna uu, ugaasa negent gargasan GPS-ee update hiilgui orhichdog ym uu esvel kompani deer ni ochij dahij unshuulah ystoi bdag ym uu, esvel buur olloogiihon tegj muu ajilldagiimu bas l sonin shuu

Re: GPS - Global Positioning System

Posted: Mon Oct 15, 2012 2:48 pm
by GaNBaYaR
уг газрын зургыг нь шинэчлээд украйн луу явуулсан боловч шинэчилсэн хувилбар нь одоо болтол ирээгүй гэсэн.

Re: GPS - Global Positioning System

Posted: Mon Oct 15, 2012 2:53 pm
by Ochki
surag sonsoh nee. zasgiin gazrin heregjuulegcheer ni ajillasan yum shig bnleshde,

Re: GPS - Global Positioning System

Posted: Mon Oct 15, 2012 2:54 pm
by Exotic
uur mongoliin iimerhuu GPS-uud yu baina, skyteliin biluu neg GPS baidag gj sonsoj baisan ter her ve??

Re: GPS - Global Positioning System

Posted: Mon Oct 15, 2012 2:57 pm
by GaNBaYaR
Ochki wrote:surag sonsoh nee. zasgiin gazrin heregjuulegcheer ni ajillasan yum shig bnleshde,
ойлгосонгүй ээ.

скайтэл адилхаан.

Re: GPS - Global Positioning System

Posted: Mon Oct 15, 2012 3:39 pm
by Ochki
zasgiin gazraas neg company songood huduu yavdag mashinuudda mongol maygin gps-tei bolgoh gesiin bishuu, tgd ter-g ni olloo hiij ugchuud data deer ni uursduu ajillasan bh.

Re: GPS - Global Positioning System

Posted: Mon Nov 19, 2012 4:30 pm
by Naraa
Оллоо GPS бол оллоотой ямар ч хамаагүй Мовиатор гэдэг газар Оросын Навител гэдэг навигешн системд зориулж зураг зураад програм хангамжыг нь шууд бэлэн авч ашигласан навигешн юм. Тэрийг нь Оллоо хужаагаас хамгийн хямдхан төхөөрөмж авчирч Мовиатортой ямар нэгэн гэрээ хийж зураг программыг нь суулгаад Оллоо жи пи эс гээд зарж байгаа юм. Тэгэхээр програм хангамжын дутагдал, Ө Ү үсэгний асуудалыг Оллоод ч Мовиаторд ч яаж ч хэлээд тэд өөрснөө бичээгүй програм учраас шийдэж чадахгүй. Аа бас Мовиаторынхон зураг болон программаа машины дэлгэцтэй хужаа хөгжим болон андроид симбиян үйлдлийн системтэй утаснуудад 130,000-р суулгаж өгч байсан шүү.

Re: GPS - Global Positioning System

Posted: Mon Nov 19, 2012 4:45 pm
by GaNBaYaR
гол нь тэр зураг бүхий файл нь хамгаалалттай тул шинэчлэх сайжруулахыг зөвхөн мовиатор л хийнэ. уг нь хийж байгаа гээд бараг 2 жил боллоо.
сураггүй.

Re: GPS - Global Positioning System

Posted: Mon Nov 19, 2012 5:39 pm
by Ochki
Za ingeye. Shardlagatai avch bgaa hen neg ni bval android deer avchuul niilj bgaad copydah geed uzyelde. Ain android shde bolohgui geh zuil bjgui