Page 1 of 2

Re: MB tuners

Posted: Wed Jul 25, 2012 12:45 pm
by begunbe
Brabus буюу Eccentricity
Хүн сэтгэл хангалуун явахад их юм хэрэггүй. Бусдаас их эсвэл олон юмтай байхыг хичээдэг хөгийн араншинтайг нь орхиод олноос өөр тэр тусмаа онцгой өвөрмөц хүмүүс юу унадаг талаар зураг үзүүлье.
Тэртээ 1977 онд Клаус Бракманн, Бодо Бушманн хэмээх герман залуус нэгэн жижигхэн компани байгуулж өөрсдийн нэрний эхний үеийг нийлүүлэн BRABUS гэж нэрлэж. Өнөөдөр энэ компани Mercedes-AMG-тэй энэ зэрэгцэх томоохон tuner болж өргөжсөн бөгөөд Lorinser, Carlsson, Kleemann болон Renntech зэрэг асар хүчтэй өрсөлдөгчүүдтэйгээ уралдан Mercedes Benz маркийн автомашинуудийг сайжруулдаг.
Mercedes Benz инженерийн товчооныхон ажлаа хэр сайн хийснийг жирийн хэрэглэгчид хэлж чадхааргүй сайн автомашин боловч засаж залруулах, сайжруулмаар юм бүх загварт нь бишгүй байдаг аж. Үүнийг Brabus л хийж чаддаг бөгөөд онцгой чанар, үл давтагдах өвөрмөц төрхийг шаарддаг, түүнийхээ төлөө үнэ мөнгө асуудаггүй тийм л хүмүүст бүтээгдэхүүнээ зориулдаг юм.

Яaгаад гэвэл eccentricity гэдэг үг genius, giftedness эсвэл creativity гэдэг утгийг шууд илэрхийлдэг. Хэн мөнгө хийж чаддаг вэ? Ийм чанартай хүн л хийж чадна. Хэн мөнгө үрж чадах вэ? Ийм чанартай хүн л чадна.
Image
Image

Re: MB tuners

Posted: Thu Jun 06, 2013 10:25 am
by MuuG
зө энэ сэдэв бараг 2011 онд 2 жилийн өмнө шахуу сүүлд бичлэг орж байсан юм байна. тэгээд үүнийг нэг сэргээж, салхи савир оруулангаа, нөхдийн анхаарал, сэдлийг татах зорилго өвөрлөн пост хийж байна.

миний нагац ах 1996 оны С200 унадаг юм. уг нь машин нь тухайн үедээ л од байсан эд юм шиг байгаан. германаас цоо шинээр нь оруулж ирж байсан, classic гэх тодотголтой, халдаг суудал, механик короп, модон оруулга бүхий тоноглолтой тухай үедээ л одоогийн кроунд суучихсан юм шиг эд байж билээ... нагац маань бол хоёр дахь хэрэглэгч нь...

Image

яг л ийм тас хар амьтан байгаа даа хөөрхий...

25 литр бензинээр эрдэнэт орно гэж мөрийцөөд авч байсан л юм гэнэ лээ. за тэр яахав. тухайн үедээ болоод өнгөрсөн асуудал. энэ машины насжилт, биеийн байдал үнэхээр хөөрхий мараал гэдгийг нэхэж эхэлж байгаа эд...

Бензин насос жилд 1 удаа шатна, банкны хөвүүр ажиллахгүй, яндан саагсан, мотор цохиж үзсэн /мотор угаагчнаас болоод суваг нь бөглөрч, тосгүйдээд цохисон гэсэн/ гээд ярьвал олон түүх өгүүлэх болно.

Одоо гол санаандаа оръё. Энэ машины үндсэн юм бол сайн учраас, түүнд донор авчраад, зад сайхан янзлаад монголдоо ганц юм болгох зорилго өвөртөлвөл яадаг бол? санаа оноогоо чөлөөтэй хуваалцаарай.

М104 мотор, чадвал бүр AMG, чадахгүй бол энгийн 2800сс ч юмуу, механик короп, тэгээд л гар хөл, цахилгаан гээд юмыг нь ухаж төнхөөд сэргээхэд буянтай сайхан амьтныгаа хадгалаад үлдэж болох л юм...

ийм прожект байвал нөхөд юу гэж бодож байна? c200 кузов дээр дээд потенциал юу байж болох вэ?

Re: MB tuners

Posted: Thu Jun 06, 2013 10:33 am
by MuuG
Ганбаа ах орж ирээд пост хийчийхээсээ... уг нь орж ирчихсэн л байж байна даа....хэхэ

Ахын юм ахдаа, дүүгийн юм дүүдээ...

өөрийн юм өргүй, өртөөний юм заргүй...

Re: MB tuners

Posted: Thu Jun 06, 2013 11:24 am
by ganbaa
хэхэ миний тюнер ч гэж юу байхав зүгээр л Бензийн фанат. Харин энэ сайхан сэдэв байна Гүнбээд талархий гэхдээ бас хийчэж болмоор юм байвал хийнэ шүү. Харин Гүнбээгийн пос дээр шүүмжлэх нэг юм байна Брабусийнхан юу гэж хэлдэгийг мэдэхгүй юм AMG-гийхэн л лав Бэнзийг сайжруулна гэдэгүй харин "Өөрчилөх" гэж энгийнээр Hans Werner Aufrecht гуй хэлсийн билээ. Тиймдээ ч миний Бэнзийг сайжруулах гэж юу байхав тэгээд ч дэлхий дээр хэндэн зуун мэрэгжилийн инжнерүүд энэ тал дээр зорилгоо болгон ажиллаж байхад мань Бенз сайжирах л байлгүй дээ. AMG-г харж сонирхож явдагийн хувьд ганц нэг юм нэмий л дээ AMG-г бас л 2 нөхөр хамтран байгуулж нэрнийхээ эхний үсэг болон амьдач байсан хотынхоо эхний үсгүүдэр нэрэлсэний билээ. Гол зорилго нь бэнзийн моторийг өөрчлөж "advanced Race engine" болгох байсан ба энэ зорилгоо бүрэн биелүүлж чадсан гэж би боддог Домогт "Silver arrow"-c авхуулаад C63 хүртэл. Мотороо бүгдийг нь зөвхөн гараараа угсарна нэг хүн нэг мотор гэсэн уриатай. Эд зөвхөн мотор тал дээр ажилаад байсангүй бас машинуудийг илүү ууртай болгох олон шийдэлүүд байгаа боди энэ тэр гээл. Ерөнхийдөө би энд AMG-г дагнан энэ сэдэвийг өрөгжүүлий гэж шийдлээ. Гэхдээ голчилон DTM эсвэл Race талруу нь commercial-руу орчихвол ажил амьдрал маань хүрэлцэхгүй байх хэхэхэ

Re: MB tuners

Posted: Thu Jun 06, 2013 12:33 pm
by ganbaa
W109 6.9 AMG
1971 онд Mercedes benz-ийн W109 буюу 300SE M100 6.3 хөдөлгүүртэй загврыг AMG гийхан өөрчилөн 6.9 ийн дэлхийд анхны GDI Race хөдөлгүүр болгсоноор AMG нь албан ёсоор тань МБ тэй хамтран ажилах гэрээг хийхэд төхөм болсон байна.
ImageImageImageImageImageImageImage

Re: MB tuners

Posted: Thu Jun 06, 2013 12:35 pm
by MuuG
хүүе ээ...

миний W202 прожектийн тухайд юу зөвлөхөөр байна. яаж ӨӨРЧЛӨН унах уу?

... заза явцгүй юм байна гэж ойлголоо. тэрийг нагацаасаа авахаа болилоо. нагац ч татгалзлаа.

Re: MB tuners

Posted: Thu Jun 06, 2013 1:06 pm
by ganbaa
MuuG wrote:хүүе ээ...

миний W202 прожектийн тухайд юу зөвлөхөөр байна. яаж ӨӨРЧЛӨН унах уу?

... заза явцгүй юм байна гэж ойлголоо. тэрийг нагацаасаа авахаа болилоо.
Хаха ийм шантрамгай байж болохгүй ш дээ W202 бол АМГ ийн 3 дахь үеийн давалгаа 1971 оноос хойш удахгүй 1995 он болонодоо. Харин чи 202 авах гэж байгаа бол сайхан соголт би бас наад тал дээр ажиллаж л байгаа. Машинаа аваад ир хамтдаа хийцгээе. Миний гражийн хаалга W моделуудад үргэлж нээлттэй.

Re: MB tuners

Posted: Thu Jun 06, 2013 2:07 pm
by MuuG
ganbaa wrote:
MuuG wrote:хүүе ээ...

миний W202 прожектийн тухайд юу зөвлөхөөр байна. яаж ӨӨРЧЛӨН унах уу?

... заза явцгүй юм байна гэж ойлголоо. тэрийг нагацаасаа авахаа болилоо.
Хаха ийм шантрамгай байж болохгүй ш дээ W202 бол АМГ ийн 3 дахь үеийн давалгаа 1971 оноос хойш удахгүй 1995 он болонодоо. Харин чи 202 авах гэж байгаа бол сайхан соголт би бас наад тал дээр ажиллаж л байгаа. Машинаа аваад ир хамтдаа хийцгээе. Миний гражийн хаалга W моделуудад үргэлж нээлттэй.
Заза ингээд баримтжуулаад авлаа... хэхэ.

/харин бодсон юм байгаа байгаа... /
c200 to C320 AMG,
GX to JZX...

хүний хүсэл хязгааргүй юмдаа...

Image

Re: MB tuners

Posted: Thu Jun 06, 2013 9:09 pm
by ganbaa
MuuG wrote:
ganbaa wrote:
MuuG wrote:хүүе ээ...

миний W202 прожектийн тухайд юу зөвлөхөөр байна. яаж ӨӨРЧЛӨН унах уу?

... заза явцгүй юм байна гэж ойлголоо. тэрийг нагацаасаа авахаа болилоо.
Хаха ийм шантрамгай байж болохгүй ш дээ W202 бол АМГ ийн 3 дахь үеийн давалгаа 1971 оноос хойш удахгүй 1995 он болонодоо. Харин чи 202 авах гэж байгаа бол сайхан соголт би бас наад тал дээр ажиллаж л байгаа. Машинаа аваад ир хамтдаа хийцгээе. Миний гражийн хаалга W моделуудад үргэлж нээлттэй.
Заза ингээд баримтжуулаад авлаа... хэхэ.

/харин бодсон юм байгаа байгаа... /
c200 to C320 AMG,
GX to JZX...

хүний хүсэл хязгааргүй юмдаа...
за тэгээд эхлээд машинаа авчих ухах юмтай болсон байхад санаа өөрөө ороод ирдийм дөө бас эхнэр хүүхэд ажил төрөл мөнгө төгрөг гээд асуудалууд бас ар араасаа цувраад д нэг мэдхэд л сайхан тэрэгтэй болсон байх болно. Миний хувьд ажилаа тасдаад гэртээ харилгүй машинтай ноцолдож байсан арвин туршлага байгаа шүү хүсвэл хуваалцнаа хэхэхэ

Re: MB tuners

Posted: Fri Jun 07, 2013 1:27 pm
by ganbaa
W107 AMG SLC 450 "Rennwagen" За 2nd race car бол
Image
Mercedes 450 SLC AMG
Engine Mercedes V8
Size 4520 cc
Cams 2 OHC
Valves per cilinder 2
Power 380 HP/6550
Details Bosch fuel injection
Transmission Mercedes 3-speed automatic
Weight 1300 kg
Image
Image
Image

Re: MB tuners

Posted: Mon Jun 10, 2013 5:45 pm
by ganbaa
За тэгхээр 3 дахь AMG sport tuned car бол миний хамгийн анхны гэсэн бүх юмтай холбоотой нэгэн тэрэг байгаа юм. хүмүүсийн хэлдэгээр "Baby Benz" манайхныхаар бол 190. 1979 онд мань Bruno Sacca Benz-ийн түүхэн хамгийн жижг хамгийн хямд бас тав тух аюлгүй байдлаараа лайтай тэрэг хийх гэж 2 жил толгойгоо гашилгасаны дүнд 1981 онд анхы W201 загвраа олонд талицуулсан байдаг. Энэ загварын талаар би хуучин болон шинэ Forum энд тэнд хангалттай бичсэн учраас залхуурлаа. Энэ загварын AMG, BRABUS,Carlsson, Cosworth гээд европийн алтартай тюнерүүдээс гадна ази америкын ч тэр дунадаа манай МОНГОЛ-ын тюнерүүд өөрчилөж байгаа. AMG энэ загварыг DTM оруулах зорилгоор M102 2300 CC 16 хавхлага бүхий цуваа 4 цилндэртэй хөдөлгүүрийг ашиглан 1986-89 онд оруулсан. Энд нэг хувийн санал хуваалцахад хөдөлгүүр дээр бол мань АМГ-ийхан Cosworth-с шууд идсэн юм шиг санагдсан гэхдээ баталж чадахгүй л дээ зүгээр миний санаа мэдээж моторчид юм чинь юм хийсэн л байлгүй бусад нь бол АМГ. Энэ уралдаандууд мань "Baby Benz" маань ангилалдаа дэлхийн 16 дээд амжилтыг шинэчлэн тогдоосон байдаг. Жишээ нь Айртон Сенна бариж Формулагийн эргэлтүүдийг хийсэн гэдийн билээ. Үнхээр л сайхан тэрэг шүү харахаар л :ymhug: хүрээд байдын. Би ч нэг иймэрхүү юм хийх санаатай үзээл байгаа. Хэзээ нь тодорхойгүй санаж явхад болно доо л гэцэн байгаа
ImageImage
ImageImage
201 загвар бэнзийн түүхэд маш олон өөрчлөлтийг авчирсан гэж би хувьдаа дүгнэдэг хамгийн гол ололт нь 5 цэгийн гар буюу 5 гартай үл хамаарах тэнхлэг, урд хойд хэвтээ тэнцүүлэгч энэ тэр гээд авто машиний хөгжилд анхны гэсэн юмнууд нөхөр дээр бий
За тэгээд AMG-гийхэн маань энэ загвар дээр нилээд ажилсан юм шиг санагддаг урадалдааны загвараас гадна худалдах зорилгоор нилээд хэдэн ширхэгийг хийсэн.
1989-90 онд бас л 2.5-16 гэсэн загвараараа уралдсан байдаг. Бас л чамалхааргүй амчилт гэхдээ гол өрсөлдөгч болох BMW M3 давж гарч чаадгүй тиймдээ ч 1991-1994 онд дахин шинэчлэгдэн муу М3 т хэн болохоо харуулсан гэж би боддог.
ImageImageImage
ImageImage

Re: MB tuners

Posted: Wed Jun 12, 2013 1:18 pm
by ganbaa
W202 C36 AMG coming soon

Re: MB tuners

Posted: Fri Jun 14, 2013 11:25 am
by MuuG
Автомашины хобби гэдэг сонин шүү....

Энэ зургийг хараад хүмүүс юу гэж бодох вэ?

Image

Image

баян айлын бацаан, гайхуулсан юм, бла бла...

миний нүдээр бол сайхан benz w220 S500-гийн 4matic мотор короп, цээж утас, салоон, сандал гээд сайхан донор л харагдаад байх юм...

хамрыг нь чихчихээгүй, юм чинь хамар доорх эрднэс зүгээр л гэсэн үг.

энийг аваад W140 дээр суулгачихсан байхад, сэлбэж болохоор бүх юмыг нь дамжуулаад хийчихсэн байхад... :ymdevil:
Image

заза шал дэмий баахан мөрөөдчихлөө. Гэхдээ боломжтой гоё л мөрөөдөл байгаа биздээ Ганбаа ахаа... хэхэ.

Re: MB tuners

Posted: Mon Jun 17, 2013 3:12 pm
by Jargale
Үнэн үнэн би ч бас тэгж бодсон. үгүй ядхад сайхан 2400 дээр угсарчихвал гээд хэхэхэ

Re: MB tuners

Posted: Mon Jul 22, 2013 9:53 am
by Egu