Энэ тэргийг хэсэг унаж байсны хувьд өөрийн анзаарсан болон хүн амьтанаас сонссон, уншсан зэрэг багахан мэдээллүүдээ ганц нэг өгүүлбэрт багтаан бичье. Миний бие GX100, JZX110, JZX110 1JZ-GTE загваруудыг хэсэгхэн хугацаанд унаж байлаа.

Манайхны хэлдэгээр Гранд буюу х110 загвар нь яаж яваад гранд нэр авчихсан юм болдоо. Өмнөх загвараа бодвол арай л бандгар том болсон нь Grand гэсэн нэр өгөхөд хүргэсэн үү. Тэгвэл үгүй юм шиг байгаа юмаа. Өмнөх 90 100 105 хувилбаруудад ч Grande гэсэн бичиг байдаг л байсан шүү дээ. Анх ирж байхад нь л нэг нөхөр харж байгаад за байз бандгар марк 2 гэж нэрлэдэг юм билүү хэмээн шилээ маажиж зогсож байснаа ард нь байсан Grande гэсэн бичгийг харснаа “Өө энэ чинь Гранд марк 2 гэсэн загвар юм байна” гэж бахирсан байх. Тэр цагаас хойш гранд гэсэн нэр авсан байхыг үгүйсгэхгүй. Нэрний тухайд энэхүү марк 2 гээч машин нь монголчуудын хувьд эхнээсээ л буруу нэрлэгдэх заяатай байсан юм шиг. Өмнөх х100 х105 кузовтой (энэ нь адил суурь чесэр, крестад бас хамаарна) загвар нь 1996 -2000 оны хооронд үйлдвэрлэгдэхдээ 1998 оны сүүл хавьцаа байна уу гэрлийн загвараа өөр болгоод авчээ. Энэхүү гэрэл нь өөрчлөгдсөн загварыг манайхан 4 дугуй нь мааждаг хувилбар нь х105 кузовтой байсныг нь буруу ойлгосноос уу 105 кузовтой гэж ярьж ойлгож хэвшжээ. Гэрэл нь арай шинэчлэгдсэн бол 4 дугуй маажнуу 2 дугуй маажнуу пад байхгүй шууд л 105 кузовтой гэж ялгах болжээ. Энэ марк 2 х110 ийн хувьд харин яаж гэрэлээ сольсоныг нь 115 кузовтой гэж ангилаад хаячихаагүй юм. За энэ нэр яахав.
Марк 2 х110 энэхүү загвар 2000 оны 10 сараас 2004 оны 11 сар хүртэл үйлдвэрлэгдэхдээ дотроо:
1. Grande –(1G-FE 2.0 заримдаа 1JZ-FE 2.5 мотортой, шар салонтой, гишгэдэг кардантай, 4 шатлалт автомат хурдны хайрцагтай)
2. ir –(1G-FE 2.0 мотортой, хар улаан салонтой, гар кардантай, 4 шатлалт автомат хурдны хайрцагтай)
3. ir-s –(1JZ-FSE 2.5 мотор
гүй, хар улаан салонтой, гар кардантай, 5 шатлалт автомат хурдны хайрцагтай)
4. ir-v –(1JZ-GTE 2.5+турбо мотортой, хар улаан салонтой, гар кардантай, 5 шатлалт автомат болон механик хурдны хайрцагтай)
гэсэн төрлүүдээр үйлдвэрлэгджээ.
Энгийн Grande салонтой боловч 1JZ-GTE 2.5+турбо мотортой Grande G-tb хувилбар нь гарсан боловч 2002 оноос хойш үйлвэрлэгдээгүй нь хэрэглэгчдийн таашаалд нийцээгүй бололтой.
Мөн комби буюу Blit загвараар бас үйлдвэрлэгдсэн. Blit ийн төрлүүд нь дээрхтэй ижил.
Өмнөх загваруудын адил 2 дугуй мааждаг х110, 4 дугуй мааждаг х115 four гэж загвар байна.

2002 оноос байна уу даа зарим загвартаа 1JZ-FSE буюу D4 мотор тавьжээ. Энэхүү D4 моторыг манайхан ам мэдэн муулж байхыг сонсоогүй хүн байхгүй биз. Миний хувьд энэхүү 1JZ-FSE ийг дүн өвлөөр буюу 11 сараас 4 сарын хооронд унасны хувьд аккумлятор сайтай, сайн бинзен хийгээд хучаад хоноход яахчгүй гэж хэлэх байна. Идэр есөөр байрныхаа гадаа хучаад л тавиад хэнэгчгүй өвөлжсөн. Тийм болохоор муулж сайн мэдэхгүй байна. D4 гэснээс энэ 1JZ-FSE мотортой загвар нь монголчуудын хувьд тун их муу нэртэй болохоор зарагдах нь удаан, арай хямд байдаг. Тиймээс ченжүүд зарахдаа D4 гэсэн томоос том бичгийг нь хусаж хаяад оронд нь Toyota гийн логог нааж энгийн мотортой гээд хэнэгчгүй зогсож байх. Мэдэхгүй хүн бол хульхидуулах талтай. Бас хүмүүсийн дунд 2,5 тай энгийн мотортой загвар байдаг гэж ойлголт явдаг. Энгийн гэдэг нь 1G-FE моторыг хэлж байгаа юм. Хэрэв 2,5 тай л бол D4 юмуу эсвэл 4 дугуй мааждаг, нэг бол турботой гэж ойлгох хэрэгтэй.

Салоны хувьд шаргал салон шар дүб нь их сайхан зохицсон гэрэлтэй гэгээлэг юм шиг санагддаг. Нүүрний хайрцагны хавьд бас дүбэн оруулгыг үргэжлүүлэн оруулж өгсөн нь их сүртэй гоё харагддаг. Хар улаан салоны хувьд би анх бараан гэгээ муутай хүйтэн байх боловуу гэж бодож байсан өөрөө аваад унаад явж байхад тэгж санагдахаа больж харин ч сүр бараатай санагдаж байсан.

Аан бас фортуна хувилбар гэж байгаа. Фортуна гэдэг нь тюнингийн компаниас тюнинг хийж гаргасан загвар юм гэсэн. 2,0 той фортуна ч байна, ir-v фортуна ч байна. 2.0 той фортуна нь зөвхөн харагдалт талаасаа тюнинг хийсэн байдаг бол ir-v фортуна нь 300 морьны хүчтэй яамаха мотортой байдаг юм гэсэн. Би нарийн ялгааг нь сайн мэдэхгүй байна. Гаднаасаа бол нэг тийм өнгөлөг гоё саарал өнгөтэй, урд нүүр болон хормой нь өөр, салон нь цайвар оруулагатай зэрэг ялгаатай.

Ер нь тэгээд гранд буюу энэ марк 2 х110 загвар нь надад бол ихээхэн таалагддаг. Над шиг хэдэн төгрөгний цалин хүлээж суудаг, гэр бүлийн хэрэгцээнд ч уначихдаг, хааяа шоудчихдаг хүнд бол аль аль талаасаа тохирох хүлэг юм шиг санагддаг. Нээх үнэтэй ч биш. Унаад явж байхад нэг их нүүр улайхааргүй. Дээр нь сайхан зөөлөн явдалтай, тохь тухтай, чанар сайн гээд сайлаад байвал нэлээн урт дараалал болох байх. БИ ДАХИАД МАРК 2 х110 АВНАА.

эх сурвалж:
http://www.drive2.ru" onclick="window.open(this.href);return false;,
http://www.drom.ru" onclick="window.open(this.href);return false;