rog wrote:1 асуулт байна. Энэ замын камернуудад бичигдэж байгаа миний энэ олон дүрэм зөрчилтүүд хэзээ миний толгой дээр бууж ирэх вээ???
-Машинаа хүнд зарах үед??
-Дараа жилийн үзлэгт орох үед??
-Хэзээ ч биш....
Энэнээс улбаалаад Нөхөр Зориг 200000 төгрөгний зөрчил гаргажээ. Намайг хайж олох гэтэл хот даяар 6368 улсын дугаарыг хайх уу, Гэрчилгээн дээрх утасны дугаараа хаяаад жил болж байгаа болохоор яах уу?? Өөрөө очоод миний буруу би хэргээ хүлээяаа гэтэл хүлээх юмуу???
Мэдээж хэрэггүй хогонд хэдэн тэрбум зараагүй л байх....
Машинаа би өөр хүний нэр дээр шилжүүлчихдэг. Авсан ах хүүд миний бэлэг гээд 200к шилжихгүй нь лав.... яах юм бол???
Мэдэх үү та?
Сайн уу, rog.
За миний тааж мэдэх гээд гайхаад байгаа зүйлийн нэг байна. Би бас өөрөө хаая хааяхан дүрэм зөрчөөд байдгийн. гэхдээ энийг онолын үүднээс тайлбарлавал бас өөр.
1 дэх ойлголт. Замын хөдөлгөөний дүрэм зөрчих гэдэг бол Захиргааны эрх зүйн зөрчил. /цаашид захиргааны зөрчил гэх/
Чи улаан гэрэл ассан байхад нэг машины араас зүүгдээд гэрэл дохио зөрчлөө гэж бодъё. Тэгвэл чи гэрлэн дохио гэх нийтийн зохицуулалт хийж байгаа техник, тэмдэглэгээрээ илэрч байгаа хориглосон захиргааны актыг зөрчиж байгаан. энгийнээр бол захиргааны зөрчил гаргасан гэсэн үг.
2 дахь ойлголт. Захиргааны хариуцлага.
За захиргааны зөрчил гаргасан бол Захиргааны хариуцлагыг ногдуулна. Хэн гэхээр Улсын байцаагч /замын хөдөлгөөний хувьд шидэт дохиуртай замын цагдаа/. Монгол Улсад ойролцоогоор 30 гаруй төрлийн улсын байцаагч байдаг гэсэн. баттай мэдэхгүй байна. тэдгээр нь бүгд тодорхой эрх хэмжээтэй буюу хуульд заасан эрхийн хүрээнд торгож, эрх хасч, эд хөрөнгийн улсын орлогод хурааж, баривчлах хүртэл арга хэмжээ авах эрхтэй байдаг.
Энэ эрх нь хэмжээ хязгаартай. байх нь мэдээж,
торгох гэхэд зөрчил гаргасан иргэнийг 100-50,000 төгрөгөөр, албан тушаалтныг 1,000-60,000 төгрөгөөр торгож болно.
за тэгээд нөгөө гаргасан зөрчил, зөрчлийн хэр хэмжээ зэргээс шалтгаалаад хариуцлагын төрлөөс улсын байцаагч сонгож хэрэглэнэ.
жич: сануулах гэсэн зүйл байхгүй байгааз. манайхан энэ удаа сануулаад явуулчих л даа... гээд гуйгаад байдаг. үнэндээ зөрчил гаргасан л бол хариуцлагаа хүлээх ёстой болж байгаан. тухайн цагдаагийн нэнжин сэтгэлээр л тэгэж сулардаг байх.
3 дахь ойлголт. Захиргааны хариуцлагад татаж болох хугацаа
дээр би хөөн хэлэлцэх хугацааны тухай ярьж байсан даа. гэм хор учруулаад тэгээд эргээд хохирсон хүн нь нэхэмжлэл гаргахгүй бол шаардах эрхээ алдаж, нөгөө гэм хорыг хүлээн зөвшөөрсөнтэй адил болдог гээд. Түүнтэй зарчим нь төстэй.
юу гэхэээр Захиргааны хариуцлагын тухай хуулийн 5 дугаар зүйлд "Захиргааны хариуцлагад татах хугацаа
5.1. Зөрчил гаргасан этгээдийг уг зөрчил гарсан өдрөөс, зөрчил үргэлжилсэн буюу давтан үйлдсэн тохиолдолд сүүлийн зөрчил гарсан өдрөөс хойш З сарын дотор захиргааны хариуцлагад татаж болно." гэж заасан.
энэ л чиний асуултын хариулт даа. Чи захиргааны зөрчил гаргалаа. гэрэл дайрсан, зураас давсан гэх мэт ерөөсөө дүрэмд заасан жижиг гэлтгүй зөрчил гаргасан. за тэгээд энэ зөрчил чинь эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг биш, иргэний хуульд заасан шиг бусдад гэм хор учруулаагүй бол 3 сарын дараа гэхэд тэр зөрчил чинь цайрч байгаа бөгөөд хариуцлага ногдуулж болох хугацаа нь өнгөрчихөж байгаан. Энэ камерууд дээр бичигдээд байгаа бичлэгүүд, зургууд чинь нотлох баримт. Харин хариуцлага хүлээлгэх хүн чинь Улсын байцаагч, замын цагдаа.
бага зэргийн хөнгөн зөрчил болгоны араас явдаг болоход нөөц бололцоо нь арай л хүрэхгүй байхаа. хэдийгээр бичлээ ч гэсэн араас нь явж амжихгүй байх гэж бодож байна. үүн дээр замын цагдаа нэг шийдэл гаргаж ирэх байхааа. тэр үед харин дээрхи хугацаа хуульд өөрчлөгдчихгүй л бол 3 сарын доторх зөрчил мөн байна уу, гэж харж байгаад торгуулиа төлөх байхдаа.