Page 1 of 1

2012.06.14 “I Love New UB” авто парад

Posted: Mon Jun 25, 2012 10:54 am
by Uuganaa
Image
Залуусын “I Love New UB” клубын үйл ажиллагааг спорт авто машины “Fortuna”, “Black Team” клубууд дэмжиж маргааш буюу 2012 оны 06 дугаар сарын 14-ний өдөр “I Love New UB-Залуусын эрх чөлөө” авто парадыг зохион байгуулахаар боллоо.
Нийслэл Улаанбаатар хотоо тойрон аялах “I Love New UB-Залуусын эрх чөлөө” авто парадын нээлт маргааш 13.00 цагт “Өргөө-1” кино театрын өмнөх талбайд болох бөгөөд дуучин Quiza оролцоно. Эрх чөлөөнд дуртай залуусаа Та бүхнийг урьж байна.

New UB-н хөгжлийн төлөө хазаа тултал нь гишгэ залуусаа.......

Re: 2012.06.14 “I Love New UB” авто парад

Posted: Mon Jun 25, 2012 10:56 am
by Uuganaa
Image

Аливаа томоохон хотын өнгө төрх, соёл залуучуудаас ихээхэн хамааралтай байдаг бөгөөд хотын хөгжил дэвшилд залуусын хувь нэмэр, оролцоо зайлшгүй чухал юм. Иймээс их хотын залуусыг нэгтгэн нийслэл Улаанбаатар хотынхоо хөгжил дэвшилд өөрсдийн хувь нэмрийг оруулах, хотын шинэ өнгө төрх, шинэ кодыг тодорхойлох, улмаар орчин үеийн Шинэ Улаанбаатар хотыг цогцлоон байгуулах явдлыг зорилгоо болгосон “I Love New UB” клубын залуучууд олон шинэлэг санаачлага өрнүүлж байгаагийн нэг нь өнөөдөр болсон “I Love New UB-Залуусын эрх чөлөө” авто парад юм.

Тус арга хэмжээнд оролцсон спорт автомашин болон мотоцикл сонирхогч залуучуудын “Fortuna”, “Black Team” зэрэг клубууд “I Love New UB” клубын үйл ажиллагааг дэмжиж энэхүү авто парадыг зохион байгуулсан бөгөөд орчин үеийн залуусын эрх чөлөөний илэрхийлэл болсон спорт автомашин, мотоциклийг ашиглан сонирхолтой арга хэмжээ зохион байгуулсанаар нийт залуучуудад шинэ хотын хөгжлийн төлөөх үе тэнгийн залуусынх нь дуу хоолойг хүргэж чадна гэж үзсэн байна.

Image
“I Love New UB-Залуусын эрх чөлөө” авто парадын үеэр тус парадад оролцсон автомашин болон мотоцикл сонирхогч залуучууд нийслэл Улаанбаатар хотынхоо өнгө төрх, хөгжил дэвшлийг ямар байгаасай гэж хүсэж буй хүслээ “I Love New UB” клубын “Хүслийн самбарт”-т бичиж үлдээсэн юм. Мөн өнөөдөр болсон энэхүү арга хэмжээнд дуучин Quiza оролцож, “I Love New UB” залуусын клубын үйл ажиллагааг дэмжиж буйгаа илэрхийлсэн нь залуусын сэтгэлийг хөдөлгөсөн үйл явдал болсон юм.

Залуусын “I Love New UB” клубын үйл ажиллагаа идэвхижиж, залуучуудад чиглэсэн олон арга хэмжээнүүдийг цувралаар зохион байгуулж байгаагийн хэрээр тус клубын үйл ажиллагааг дэмжих залуусын тоо өдөр ирэх тусам нэмэгдэж, дэмжигч залуус ч гэсэн шинэ Улаанбаатартай болох зорилгоор олон ажил санаачласаар байна. Үүний нэг нь өнөөдөр орой болох нэгэн өвөрмөц арга хэмжээ юм. Энэ бол “Massive attack-UB never sleeps” парти. Хамгийн шилдэг электро парти зохион байгуулдагаараа алдартай “Mongol Mix Project” “I Love New UB” клубын үйл ажиллагааг дэмжиж өнөөдөр орой “Чингисийн өргөө” цогцолборт тус партиг хийхээр болсон байна.

Image
Орчин үеийн их хотын залуучуудад клубын соёлыг төлөвшүүлэх, залуус хэрхэн зөв боловсон, соёлтойгоор чөлөөт цагаа өнгөрүүлж, залуу насны эрч хүчээр цэнгэж болдогийг харуулах зорилгоор “UB never sleeps” нэрийн дор зохион байгуулагдаж буй тус партид их хотын доргио охид, залуусыг урьж байгаа ажээ.

Эх сурвалж: http://www.news.mn

Re: 2012.06.14 “I Love New UB” авто парад

Posted: Mon Jun 25, 2012 11:01 am
by Uuganaa

Re: 2012.06.14 “I Love New UB” авто парад

Posted: Mon Jun 25, 2012 11:23 am
by sukhee
Миний location дээр үргэлж байдаг үг уриа болчихсон цохиж явахым..