Форумын дүрэм журам
Posted: Thu Nov 10, 2011 11:34 am
Форумын дүрэм журам
1. Сэдэв нээхдээ тохирсон дэд форумд нээх, хэрэв тохирсон дэд форум байхгүй гэж үзвэл админуудад мэдээлэх. Сэдэв давхардсан бол админ, модууд цаг алдалгүй зөрчлийг арилгах.
2. Бичлэгээ зөв газар оруулж байх. Бичлэгээ хийхээсээ өмнө бичих зүйлийнхээ найруулгад анхаарах. Шинээр орсон гишүүдийг хамгийн эхний ээлжинд форумын бүтэцтэй танилцахыг зөвлөж байна.
3. Авто форумаас бусад газраас мэдээ, мэдээлэл хуулж тавих бол эх сурвалжийг заавал бичиж байх.
4. Гишүүдийн бичлэгээс ишлэл хийхдээ уг бичлэг хэт урт байвал бүтнээр нь ишлэхээс зайлсхийх, богиносгох. Ингэснээр бусад гишүүдэд тухайн бичлэгийг уншихад хялбар байх болно.
5. Зөв бичгийн дүрмийг баримтлах. Мэдээж бага зэргийн алдааг зөвшөөрнө. Хүн бүр монгол хэлний багш биш шүү дээ.
6. Бусдыгаа хүндлэн харьцах. Хараалын үг хэрэглэхгүй байх.
7. Цөөн тооны үсэгтэй бичлэг эсвэл дан ганц инээмсэглэл байнга хэрэглэхийг хориглоно.
8. Бичлэгийн чанартаа анхаарч байх. Хэт их чат хийхгүй байхыг мөн бусаддаа хэрэгтэй бичлэгүүдийг үйлдэж байхыг авто экспертүүдээс хүсч байна.
9. Авто форумын дүрэм гишүүн бүрт адил тэгш үйлчилнэ.
Дээрх заалтуудыг зөрчсөн гишүүдэд форумд орох эрхийг нь хязгаарлах арга хэмжээг авах болно.
1. Сануулга
2. 7 хоног
3. 14 хоног
4. 1 сар