Page 1 of 11
Mark X
Posted: Mon Jun 11, 2012 10:22 pm
by Serious
Mark x унадаг хүмүүсээ, Хөгжимнөөсөө AUX гаргаж үзсэн хүн байна уу? Autoplaza дээр ямар машин гэж асуугаа л Mark x гэхээр үгүй гэх юм?
Re: Mark X
Posted: Wed Jul 24, 2013 1:59 pm
by n1smo
2006 оны Марк Х
Асуудал 1: Амартизатор
За ямар ч байсан хойд 2 амартизаторыг нь сольчихлоо. Явдал энэ тэр бол шаал өөр болоод л ирлээ. Форвардаас 1ш 150аар авсан, өмнөх амартизатор нь зүгээр л гацсан байх юм, дараад маш бага зэрэг л сууна бараг хөдөлгөөнгүй. Тэгээд л төмөр гагнацан юм шиг яваад байж, Форфардын авто засвар нь пиг хүнтэй тэгээд өөрөө сольсон болхоор зураг авч амжсангүй ээ. Тоёота бла бла бла гэсэн бичигтэй үйлдвэрийн амартизатор нь тэр чигээрээ, ерөөсөө солиогүйм шиг байна лээ.
За ямар ч байсан, свеча, агаар шүүгч, коллектор, амартизатор бол өөрөө сольчих л юм байна хахаха.
Асуудал 2: Аккумлятор (Монголоор юу гэдийм бэ? Цэнэг хураагуур хаха)
Анх японоос ирээд л муудсан гэдэг нь илт байсан. Буулгаад асаагаад нормалдаж байхад, нэг Харриертэй нөхөр гуйсаар байгаад (Шрекийн муур шиг харсаар байгаад) холбож асааж өгөхөөр болсон, тэгсэн яасан 2лаа таг асахаа байсан. Тэгээд 2лаа өөр хүн гуйж байж асаасандаа. Акк муу үедээ нормал нь савлаад л, хөгжим тавингуут унтарчих гээд л..
Бас дараа нь АС асаахад нормал бас л савлаж өгч байсан.
Асуудал 3: Хуванцарын хаан
Кроун бол та нар мэднэдээ, салоны бүх эд анги бараг л арьс, даавуу, сайн чанарын хуванцар. Харин Х бол Пой гишүүний хэлсэнчлэн хуванцар эд ангиуд салон дотроо байнаа байна. Ялангуяа тэр паар үлээдэг хэсгийг бол Солонгос машинаар COPY хийсэн аятай, тэгээд тэр нь лагер явах замд бага зэрэг дугарнаа дугарна. Өмнө нь Pruis унаж байсан хүн суугаад лав юм сонсоогүй, өмнө Кроун унадаг байсан би бол аймар сонсоод байгаам. Тэр хэсгийг аваад даруулга хийгээд буцаагаад хийчүүл дуугүй болчих байхаа нээх асуудал биш санагдсан.
Бусдаар бол салон их дажгүй шүү, дубэн оруулга ихтэй, минийх бол дубен жолооны хүрдтэй гэж байгаа.
Асуудал 4: Хроп
Урагшаа 6 араатай, 1,5 дээр л араа солигдоод л байна, D горим дээр 1ээр араанаас 2р арааруу орохдоо бага зэрэг бодож байхын, за байз 2р араа руу орохуу болихуу гэж байгаам шиг, тосыг нь л солиогүй бараг 20К км явсан юм шиг. Магадгүй тос солих хугацаа нь болсон байх. шалгачий гэсэн шүп нь байхгүй доогуур нь гоожуулж шалгадаг гэсэн.
Зарим нэгэн хүмүүс интернетээр тосыг нь сольдоггүй гэсэн байгаам, гэтэл минийх дээр сольсон гэсэн бичиг наацан байгаам.
S горим, за энийг л нэг л ойлгож өгөхгүй байгаам даа.
1 дээ хийлээ хөдөллөө, 1 ээрээ яваад л байна D дээр байгаам шиг, дараа нь 1-2-3-4-5-6 гээд зогслоо, тэгснээ 6 дээр нь байхад нь хөдөллөө бас л D дээр байгаам шиг зүгээр явна ?????? Юу вэ ялгаа байхгүйм бишүү энийг яаж хэрэглэдийн бэ??
Асуудал 5: Бензин зарцуулалт, бусад
Бусдын базаал энд биччий, бензин зарцуулалт бол фүү хаа очиж 2,0 мотортой Кроунаас маань бага байна шүү, Ихдээ л 12,5л 100д хотод бөглөөнд зарцуулж байна. Дунджаар 10 идээд байх шиг, 92 гусаал хаясан, хүхэрлэг юм үнэртээл байгаа, ядаж 95 хийе дээ
Ямар ч байсан 2.4 Камри тай найзын машинаас л бага идэж байгаа. Хүч бол сайн сайн. 2,0 унаж байсан хүний хувьд Турбо унасан юм шиг л санагдаж байгаа хаха. 98 хийж үзсэн хүч нь бол бүр нэмэгдээд ирдийн байна лээ, идэлт нь бараг л хэвэндээ байсан. Эсвэл би их дэвссэн байх. Тэр банк 98аар бол галзуу хурд 7 хийнгээ л алдсан хаха.
Явдал нь Кроуныг бодуул хатуу хатуу гэхдээ илүү спортлог, газар наацым шиг л явна, Кроун бол бөмбөгнөөл бамбалзаал явна. Handling буюу эргэлт хийхэд их сайн эргэж байгаам.
Бусдаар бол нээх хол бол зөрөхгүй.
Хараад байхад Кроуны суудалд арай их парлон орсон юм билээ, тиймдээ ч бас зөөлөн байгаа байх, Х-ийн арын суудал бол Форестерийн сандалтай бараг ойролцоо хатуувтар нимгэн байна лээ. Арын суудал урагшаа унаад багажтайгаа нийлнэ. Тэр нь их давуу, жишээлбэл унадаг дугуй энэ тэр хийгээд явхад сайхан таарч байна лээ.
Кроундаа томдсон дугуй хийцэн явдаг байсан. Болхоор бага зэрэг намхан санагдсан бас гаднаасаа намхан харагдаж байгаа боловч бараг л адилхан л санагдсан надад.
G-Book гэж энэ нь шатхуун зарцуулалт дэлгэрэнгүй харна, утасны дугаар хадгалагч (phonebook), янзан бүрийн GPS дата маягийн юм шиг л санагдсан, Ямар ид шидтэй эдийн бүү мэд, хэрэгтэй ч юмуу үгүй ч юмуу.
Bluetooth холбож ярьж үзсэн, цонх рнгорхой ярьвал тэгээд талаар нил ярина, шаал ядаргаатай санагдсан, шууд чихэвч хийгээд ярьсан нь амар, Тэр дэлгэц дээр залгах дугаараа хийсэн утас дээрээ хийсэн ялгаа юу байна.
Дүгнээд хэлэхэд маниус ямар цоо шинэ машин унаж байгаа биш, өмнөх эзэн яаж хэрэглэж байснаас шууд хамааралтай учраас хүн хүний машин өөр байгаа байх. Ямар ч байсан Х-г хийхдээ дараа нь Монголд явна гэж хийгээгүй учраас хуванцар эд анги оруулсан байх.
Зеро Кроун авхад хэдэн төгрөг дутаад, зай зай лай лай хүлээх гэж лай гэж бодож байгаа бас хотоос гардаггүй мань мэт шиг хүмүүст яг л таарсан унаа. Бензин идэлт их биш, худалч хүнд зарим Королла Аллионтой адилхан идэж байгаа. Сэлбэг хэрэгсэл элбэг, тав тухтай, хурдтай хүчтэй бас царайлаг хахах (энгийнээрээ байгаа 171 Кроун царай муутайшт)
Удахгүй оноороо хөөгдөөд 110 марк 2 ууд орж ирэхээ байгаад хотоор дүүрэн Х болох байхдаа.
Re: Mark X
Posted: Wed Jul 24, 2013 2:43 pm
by Nuudelchin
2007 oniih ni tolin deere dohio ntr geed gants 1 yum nemegdsen yum bilee. 1 nz maani 2007 onii Mongold 1 jil yawsan Mark X 14t zarchii l geed bga. Ug ni saihan amitan yum bilee. 225 45 R18 duguita aimar l haragdaad bgaam daa.
Re: Mark X
Posted: Wed Jul 24, 2013 2:59 pm
by Amgaa3199
Миний Х бас идэлт 12-13 идэж байгаа шатахууны хувьд 95 хийж байгаа. Орж ирээд одоо яг 1.5 жил болж байна. Салон дотор элдэв янзын дуу шуу орсон юм алга. Үе үе ойрын өсгөгчтэй гэрэл унтарчаад байгаа, буцаагаад асаахад зүгээр асна, тэр нь өсгөгчиндөө байгаа юм шиг байна лээ. муудсан юм байгаа биз. хурд хүч сайтай уулзвар дээр хамаагүй хааз гишгэвэл эргэчих гээд байдаг шүү.
https://www.facebook.com/photo.php?fbid ... =1&theater
AUX оролтны хувьд нэмэлтээр DVD, USB тоглуулагч тавьж болдог, аль нэг суудлынхаа доор тавиулна. Авто плаза -гийн 2 давхарт X Sound гээд хөгжмийн лангуун дээр ажлын хөлс нь ороод 180.000 төгрөгөөр тавьж өгч байна лээ. Х- ийн хөгжим дээр шууд AUX гэсэн оролт байдаггүй учраас TV-ийн сигналыг AUX болгож ашиглана. хүссэн хөгжимөө тавих зай талбай нь байвал хүссэнээрээ тавиулж болох юм.
Миний хувьд хэвтээ SUBWOOFER- ээ өөрийн сандал доор. зорчигчын сандал доор тоглуулагчаа хийлгэхээр бэлдэж байна.
Re: Mark X
Posted: Wed Jul 24, 2013 3:00 pm
by euurtsaikh
Mark X chine bodoj bsnaas xamaagui baga iddeg ym geech xooe
Re: Mark X
Posted: Wed Jul 24, 2013 3:04 pm
by power
Сайхан сонголт хийж, дажгүй машин авсан байна гэдгийг дуулгахад таатай байна. Манай нэг найз 2005 оны Х тэй. Унаж, ухаж байсны хувьд бага зэрэг гадарлана. 2500сс багтаамжтай хөдөлгүүр, 6 шатлалт араа гайхамшигийг мэдрүүлж байгаа байх. Ер нь олон шатлалт араатай болохоор ч тэр үү шатахуун зарцуулалт нээх нэмэгдэхгүй байх. Бараг моторын эргэлт 1,5 дээр байхад л шилжээд байсан. Аккумлятор бол солих болчиж ээ. Х-д хропны шүүб гэж байдаггүй юмаа. Тос солих болоод ирхээрээ дэлгэн дээр сануулга өгдөг гэсэн. Хэрвээ боломжтой бол солиулчихад гэмгүй. Япондоо хэдэн ч км явсан юм хэн мэдлээ. S горимын хувьд механикаар араа шилжүүлдэг. S-дээ хийгээд дээшээ болгоод байвал 1-2-3-4-5-6 гээд шилжинэ. Доошоо болговол араа чинь хүнд араандаа орноод 6-5-4-3-2-1 буурна. D, S хоёр шатахуун зарцуулалт нээх ялгараад шалихгүй ээ. Надад бол D дээрээ явсан нь зүгээр санагдсан. Хол замд явахад арын суудал голоороо бол нилээд хатуу юм байна лээ. Хоёр захаараа гайгүй. Тэр дэлгэц дээр залгах дугаараа хийсэн утас дээрээ хийсэн ялгаа байхгүй.
Re: Mark X
Posted: Wed Jul 24, 2013 3:04 pm
by Baaska
Ойрд форумд 4gr-fse -тэй машинууд хэд хэд нэмэгдэж байх шиг байна Та нар өвөл яах гэж байна дулаан грашт тавих уу эсвэл хучаад гадаа юу
Re: Mark X
Posted: Wed Jul 24, 2013 3:31 pm
by euurtsaikh
Ovol asuudaltai edu te?
Re: Mark X
Posted: Wed Jul 24, 2013 4:52 pm
by n1smo
Шууд л хучнадаа. Дулаан граж 11 хороололд 10 мянга давсан. Хучлага маань тоосгон гражнаас л илүү дулаан өвөлжүүлдэг дээ. Миний унаж байсан машинуудаас Хтрайл хамгийн муу асдаг байсан. Хэд хэдэн удаа хөлдөөж байсан. Акк сайн байхад гайгүй байхоо.
Тэр S хувьд гол нь би бүр яг механик машин шиг гэж бодсон лав өөр байна лээ.
S голд нь энгийн D шиг. Тэгээд араагаа хүнд хөнгөн рүү шилжүүлэхдээ л + - гээд явдаг. Тэрнээс биш бүрэн механик бол биш юм шигээ.
Push to Start товчлуур байхгүй??? Ямар мангар самурай нь энэ option г хасуулдаг байнаа

(
Тэр 18 инч обуд гоё харагдаж байна лээ. Даанч аймар хатуу болох байхдаа.

Минийх яг ийм хүрдтэй

Re: Mark X
Posted: Wed Jul 24, 2013 10:12 pm
by sukhee
Baaska wrote:Ойрд форумд 4gr-fse -тэй машинууд хэд хэд нэмэгдэж байх шиг байна Та нар өвөл яах гэж байна дулаан грашт тавих уу эсвэл хучаад гадаа юу
Хэрэв чадвал өвөл жижиг тэрэг авах санаатай байгаа. ИСТ, приус 10 11 гэх мэт. тэгж чадаж гэмээнэ энийгээ хүйтэн гаражид юмуу хашаанд өлгийдөөд цагаан сар өнгөртөл орхино гэж бодож байна. Хэрэв тэгж чадахгүй бол тэгээд өөрийнхөө хоолыг хасаад л хоногийн 8 юмуу 10 дана даа.., гадаа хаяад байх дэмий гэж бодож байгаа.
Re: Mark X
Posted: Thu Jul 25, 2013 12:43 am
by mendamar
hugjim chin mp3 unshdag hugjim bga. tim bolhor cd gee mp3 aar baahan du biched togluulj bolno yun ter 18 duu oroh hehe. Mun G book ged bgaruga cd nd huulsan duugaa HDD ruun bicheed hadgalj boldog.
Re: Mark X
Posted: Mon Aug 12, 2013 11:27 pm
by Badrakh
Amgaa3199 wrote:Миний Х бас идэлт 12-13 идэж байгаа шатахууны хувьд 95 хийж байгаа. Орж ирээд одоо яг 1.5 жил болж байна. Салон дотор элдэв янзын дуу шуу орсон юм алга. Үе үе ойрын өсгөгчтэй гэрэл унтарчаад байгаа, буцаагаад асаахад зүгээр асна, тэр нь өсгөгчиндөө байгаа юм шиг байна лээ. муудсан юм байгаа биз. хурд хүч сайтай уулзвар дээр хамаагүй хааз гишгэвэл эргэчих гээд байдаг шүү.
https://www.facebook.com/photo.php?fbid ... =1&theater
AUX оролтны хувьд нэмэлтээр DVD, USB тоглуулагч тавьж болдог, аль нэг суудлынхаа доор тавиулна. Авто плаза -гийн 2 давхарт X Sound гээд хөгжмийн лангуун дээр ажлын хөлс нь ороод 180.000 төгрөгөөр тавьж өгч байна лээ. Х- ийн хөгжим дээр шууд AUX гэсэн оролт байдаггүй учраас TV-ийн сигналыг AUX болгож ашиглана. хүссэн хөгжимөө тавих зай талбай нь байвал хүссэнээрээ тавиулж болох юм.
Миний хувьд хэвтээ SUBWOOFER- ээ өөрийн сандал доор. зорчигчын сандал доор тоглуулагчаа хийлгэхээр бэлдэж байна.
Oiriin gerelnii asuudalaa shiidsen uu? Miniih bas tegeed baigaa
Re: Mark X
Posted: Tue Aug 13, 2013 11:33 pm
by mendamar
ҮҮҮҮҮҮҮҮҮҮҮҮҮҮҮҮҮҮҮҮҮҮҮҮҮҮҮҮҮҮҮҮҮҮҮҮҮҮҮҮҮҮҮ. Badrakhiin anhnii post kk

Re: Mark X
Posted: Thu Aug 15, 2013 11:51 am
by Exotic
mendamar wrote:ҮҮҮҮҮҮҮҮҮҮҮҮҮҮҮҮҮҮҮҮҮҮҮҮҮҮҮҮҮҮҮҮҮҮҮҮҮҮҮҮҮҮҮ. Badrakhiin anhnii post kk
ter ni tgd gerelnii talaar budaa ideh gj bgaa post ahahha
Re: Mark X
Posted: Fri Aug 16, 2013 2:05 am
by mendamar
Exotic tanai 10 jiliin zaluushdee kk.