Dugeree's autohistory
Posted: Tue May 22, 2012 11:25 am
Tech-ийн autohistory гээд даруухаан нэрлэчий. За тэгээд зав гарахаараа бичээд байнаа. Бичих үү байх уу гээл их бодлоо хэхэ. Би ч автомашиныг их хожуу сонирхож эхэлсэн хүн дээ.
За ямар ч байсан манай өвөө Трактор гээч мундаг техник эзэмшдэг байлаа. Оройд өвөө ажлаа тарж ирээд л цайгаа уучихаад бааз руугаа Трактороо тавихаар явахад нь кабинд нь үсрээл орчихдог байлаа. Тракторт ямар илүү суудал гэж байх биш өвөөгийн хажууд нэг хувин доош нь харуулж тавиад л суучихна. 3,4 дүгээр хорооллоос офицеруудын ордон хүртэл машин буюу трактороор явах миний өдрийн хамгийн сайхан үе байдаг байсан санагдаж байна. Тэр үед ямар замын түгжрэл гэж байх биш шулуун замаар бараг 1 цаг явжийж хүрнэ л дээ. Тракторын хамгийн дээд хурд нь 20 км/цаг болхоор аргагүй ч байсан байх. Хажуугаар Кароса автобус нисээд л өнгөрнө. Салхинд нь өвөө бид - хөрхөн дэнжигнээд л сандардаг байж билээ хэхэ.
Өвөөгийн унадаг байсан трактор энэ байна л даа.

Аав маань Зүүн баянгийн цэргийн ангийн салаан захирагч байсан болохоор бас ч гэж хааяа хааяа ногоон Зил-130, Уаз-469 гэдэг машинуудаар намайг авч явдаг байлаа.

Зил-130 нь цэргийн хэрэгцээний унаа болхоор хар ногоон брезэнтэн бүхээгтэй сүртэй л эд байдаг байсан. Надад их зөөлхөн хүчтэй мундаг машин шиг л санагддаг байж билээ. Одоо бодоод байхнээ хаа байсан Зүүнбаянгаас намайг эрхлүүлэх гэж Зил-130-аар ирнэ гэхээр үрэлгэн байсан байгаан шүү.
За бага насанд маань учирсан машинуудтай холбоотой түүх гэвэл нэг иймэрхүү л байна. Харин 10 жилд байхад ээж маань Ford Scorpio гэдэг машин авлаа. Ихэвчлэн орос за дөнгөж солонгос тэргүүд орж ирж байсан үед америк машин гэдэг бол бараг бахархал байсан гэхэд хилсдэхгүй. Даанч хүргэн ах маань гуйж барьж яваад ёстой нэг лааз болтол нь мөргөлдсөн дөө. Монголд засчих ч газар олдоогүй. Тэгээд авснаасаа хэд дахин бага үнээр хүргэн ахдаа зарж билээ. Төмрийн хог дээр хаягдсан байхоо.
Ийм эд байсан.
За тэгээд 10 жил, их сургууль гэж явсаар байгаад хамгийн анх өөрийнхөө мөнгөөр Toyota Cresta JZX90 SuperLucent 2.5 буюу энгийн 2,5 мотортой машин авч байлаа. Найзаасаа авч байсан. Сайхан машин байсан даа.

Энэ машиндаа ёстой хайртай байсан. Би аваад бараг 2 жил орчим унахад том маслоо л сольсон, обуд дугуй нэмж тавьсан өөр юу ч хийлгээгүй ёстой жинхэнэ машин байж билээ. Хэрэндээ хүчтэй 180 HP гэж байгаа. Ямар ч байсан ижил машинуудыг урдаа гаргадаггүй л байсан. Ер нь надад 90 кузов маш чанартай санагддаг. Миний Cresta л лав салондоо дуу орж байсангүй, зөөлөн явдалтай, баргийн нүхэнд тороод байхгүй. Яахав би өндөр зузаан дугуй тавьсан болохоор бараг л SUV шиг байсан л даа хэхэ.
Дараа Toyota Chaser Tourer буюу GX100 авч уналаа. Яахав салон нь илүү спортлог, гаднаасаа харахад ч спортлог төрхтэй. Даанч 2,0 мотортой хэрэгцээтэй үед хэрэгцээтэй хүч гаргачихаж чаддаггүй байсан. Нээх удалгүй буцаагаад зарчихсан. Надад нэг л таалагдахгүй байсын.
Ажлын хэрэгцээндээ уна гээд албанаас Toyota Mark X 250G гэдэг машин өглөө. Албаны машин бол албаны л машин байдаг шүү дээ. Тэрнийг ч би ёстой талхих шиг болсон. Mark X бол сайхан машин байсан шүү. Жижигхэн хөнгөхөн кузовт 2,5 литрийн V6 хөдөлгүүр үнэндээ томдсон санагддийн. Ямар ч спорт машинаас дутахгүй огцом хурд авалт, маневр сайтай сайхан амьтан байсан. Шулуун замд гарахаар 160-аас дээш гарахаар жаахан салхинд цохигдох хөвсөлзөх хандлага харагддаг. 180даа бол нэлээд юм болж байж хүрдэг. Хөнгөхөн болохоор тэгдэг байх л даа. Албаны хэрэгцээнд таалагдсан ч яг хувьдаа унахад бол жаахан онцгүй санагдсан. Toyota-ийнхан жинг нь хөнгөрүүлэх гээд жаахан чанаргүй хийсэн байх гэж боддийн. Хаалга нь хүртэл хөнгөхөн, хаагдаж байгаа чимээ нь нь IST хавьцаа л сонсогдоно шүү.
Энэ хүртэл бүх зүйл энгийн байлаа.
Аа бас энэ хүртэл жолооны үнэмлэхгүй байлаа хэхэ