Page 1 of 3

Мөнхлөөгийн машинтай танилцсан түүх

Posted: Fri May 18, 2012 1:08 pm
by munhluu
За өнөөдрөөс эхлээд машинтай хэрхэн танилцаж байгаа, ямар машин авах гэж байгаа, нтр талаар энд бичиж байнааа......

Жолооны курс

Posted: Fri May 18, 2012 1:34 pm
by munhluu
За эхнэрийн хамт жолоонд сууя гэсэн шаардлагаар, удаж удаж, 3 сараас эхлэн Жон бээс авто сургуульд В ангилалд суулаа. Баахан загнуулж байж унаж сурваа хөөрхий... Сүүлдээ ч нилээн сайжраваа. :) Гэхдээ л хааяа хааяадаа түгжрэл дунд машинаа унтраанаа. Манай машин нилээд шинэвтэр цэмбэгэр гэж жигтэйхэн Верна байсан. За тэгээд л ажилтай болхоор зөвхөн хагач бүтэн сайнд л жолоонд явна. 7 хоногт 2 удаа дром, 1 удаа дүрмэнд суудаг болов. Тэгж явсаар гэртээ ч СД тэй баахан ажилаж 2 удаа хийж дуусгаад байж байтал шалгалт дөхлөөө........

4/27-нд шалгалтаа өгөх өдөр болвоо...

Ажилаасаа чөлөө аваад дром дээр очин эхлээд дромоо өглөө,,, гайгүй шүү, бүгдийг нь тайван, амархаан хийгээд гараад ирлээ.

Дараа нь дүрэм өгөх болвоо. Дүрэм нийт 81 хүн өгч байна. Дүрмээ ч бас гайгүй хийгээд 18 зөв хариулж 2 алдаад арай чүү тэнцлээ. Эхнэр 1 алдаж тэнцсэн. Гэхдээ би хажуунаас нь хэдийг засч өгсөн шүү нтр....
Хэд хэдэн жолооны курсын нийлсэн нийт 81 хүн өгсөнөөс 17 хүн л дүрмэндээ тэнцвээ хөөрхий... Эндээс л манайханы дүрмээ ойшоодоггүй нь бас харагдаж байгаан.

За тэгээд хотын жолоо өгөх болсон чинь Баянгол дүүргээс цагдаа ирж авна гэнэ дээ. /Шинээр дүүргийн цагдаа ирж авдаг болж байгаан гэнээ/ Баахан хүлээлээ.
Ашгүй цагдаа нь ирж,,, 7-8 машин цувраад л 5 шараас гарлаа. Хүмүүс өгөөд л байна яаж байгаа бол гэж бодоод л ...... Яадаж байхад манай нөгөө цэмбэгэр тэрэг маань хичээлтэй гээд бид 2-ийг өөр вернад /ямбий/ суулгаад дром дээрээ үлдчихвээ.
За тэгээд 25 аас эхлээд манай машиныхан хотын жолоогоо өгч эхлэв. 1 охин суулаа , Тэнцлээ. 2 дахь нт би...... Яаанаа танихгүй ямбий машин дээр....
За нөгөө охин тэнцээд би суулаа шүү. Андуудаас урагшаа гархаар боллоо. Машинаа асаагаад хөдлөх гэсэн болдоггүй шүү. *** гэж ямбий машин бээ гэж бодоод л сандраад байлаа. Цагдаа хажууд хараад л ..... Консоо авхаар д унтраад байдаг.. Хэхэ... Уул нь манай машин гайгүй байсан. Сураагүй машин дээр баахан унтрааваа. за тэгээд ашгүй нэг учрыг нь олж хөдлөвөө. Вокзалын уулзараар хаашаа эргэхүү гэж асуутал буцаад эргэчих гэж байна шүү. Гэтэл яг хажууд ЗӨВХӨН БАРУУН ГАР ТИЙШ ЭРГЭ гэсэн тэмдэг байнаа. Ашгүй тэрийг харсан тулдаа... Энд эргэж болкуу тэмдэг байна гээд баруун эргэчивээ. Тэгээд л за за зогсчих гэж байна,,, Гэрлээ өгөөд хурдаа хасаад л зогчлоо. *** гэж анх хөдлөхдөө баахан унтраасан болхоор тэнцкүү тээ гэж бодож байтал цагдаа "За Тэнцүүлий за" гэнэдээ. Бөөн баяр...
2 уулаа 1ээрээ тэнцчихвээ гэж... Гэхдээ одоо болтол үнэмлэх гараагүй л байна. Хэхэ.
Ингээд л жолооны курсээ төгсөөд машинтай болох санаатай байна даа.. Одоохондоо сахүүгийн боломж бололцлоо муугаас болж хүссэн машигаа авч чадахгүй нэээ. Гэхдээ л орж ирсэн гайгүй 10 Приус авхаар судалж байна аа гэж.

Машин сонгох

Posted: Fri May 18, 2012 1:41 pm
by munhluu
Асуугаад байхнээ машин оруулж ирдэг 1 хамаатан, 2 танил байна шүү... Азтай л байна даа...

Re: Мөнхлөөгийн машинтай танилцсан түүх

Posted: Fri May 18, 2012 1:47 pm
by munhluu
http://www.autohelp.mn/site/autoworld/a ... nhw10.html
http://www.autohelp.mn/site/advice/buyn ... rius-.html

Приусын талаар эндээс уншлаа. Бас МАФийнханаас нилээд асуулаа. 10нь арай чанарлаг 11 нь арай тухлаг гэж ойлголоо. Машин мээдкүү надад бол эхэндээ 10 нь дээр гэсэн Очкигийн зөвөлгөөг дагахаар шийдлээ...

Re: Мөнхлөөгийн машинтай танилцсан түүх

Posted: Fri May 18, 2012 3:12 pm
by ebayaraa
Амжилт!

Re: Мөнхлөөгийн машинтай танилцсан түүх

Posted: Mon May 28, 2012 11:20 am
by munhluu
За хэдэн өдөр явж явж нэг 1999 оны 10 Приус авчлаа... Өнөөдөр үзлэг, дугаар, даатгал нтр гээд л явуулах нь дээ.

Гол нь энэ Жолооны үнэмлэх хааччиваа? 4 сараас хойш хүлээлээ шт... :-P

Re: Мөнхлөөгийн машинтай танилцсан түүх

Posted: Mon May 28, 2012 1:18 pm
by sukhee
За хэдэд авав хө. орж ирсэн юмуу тээ

Re: Мөнхлөөгийн машинтай танилцсан түүх

Posted: Mon May 28, 2012 1:28 pm
by munhluu
6,2 оор л авлаа... Нэг ахаараа үзүүлж л авлаа. Донсолгоотой шороогоор явхад рулийн гол нь жаахан дуутай байна гэж байна лээ... Тэрийг нь тэгж байгаад засуулна даа...

Re: Мөнхлөөгийн машинтай танилцсан түүх

Posted: Mon May 28, 2012 1:29 pm
by munhluu
Сая орж ирсэн байсан........

Re: Мөнхлөөгийн машинтай танилцсан түүх

Posted: Wed Oct 24, 2012 1:37 pm
by munhluu
Ganbayar-n style-g dagahaar shiidlee gej ...

приус 10-н цаг тааруулахдаа суудал доорхи навигашины залгуурнуудыг салгаад машинаа унтраагаад асаах хэрэгтэй тэгээд цаг тааруулдаг хэсэгрүүгээ орвол цаг тааруулах боломжтой болно.

Re: Мөнхлөөгийн машинтай танилцсан түүх

Posted: Wed Oct 24, 2012 1:38 pm
by munhluu
Өнөөдөр Хөлөг сервист машиныхаа инвертерийг янзлуулхаар өгчлөө(приус 11). 500 болно гэнэ. Помпоо захидаг юмуу гээд байжийнэ. Приуст хамгийн эхний асуудал бол поомп гэнэ. Тосолтой байсан ч хий ороод шатдаг юм гэнэ. Тэгээд инвертерээ халаагаад чад.
Тэгээд тосолоо сайн шалгаж байхаасаа гадна помпноосоо хий авж байх ёстой гэнэ.
Тэрий нь би сайхан заалгачаад бичнээ. Өөр сүртэй асуудал байдаггүй юм шиг байна даа.

Re: Мөнхлөөгийн машинтай танилцсан түүх

Posted: Wed Oct 24, 2012 1:38 pm
by munhluu
NHW11
за нэг машинаа авлаа. Хийлгэсэн юмнууд
-Инвертер 500,000 (бусад газар дандаа 700)
-Поомп 250,000

Дээр дурдсан ёсоороо хий авдагы нь мэдээд бич?е гэснээрээ



Машинаа ON дээр нь тавьж байгаад 10-ын түлхүүрээр султгаад хий авчина.
Шланк холбоод буцаагаад сав руу гоожуулчина.
Сар болоод ингээд шалгаж байгаарай гэсэн. Түрүүхэн авсан жоохон хий гарч байлээ.
Нөгөө хушуу нь болхоор цахилгаан мотороос хий авдаг гэсэн. Тосол нь зөвхөн цах/мотор дотор эргэлддэг
болхоор хий орох нь гайгүй гэнэ. Гэхдээ авхаар бол машинаа унтраатай,
бүүр түлхүүрээ авчаад аваарай гэнэ лээ.

За тэгээд болоогүй ээ. Машинаа авсаны маргааш дахиад Анхааруулах тэмдэг гарчдагын. Очоод үзүүлсэн том баттерейны
нэг нь нурсан байнаа гэнэ. Би ч хардаад л байлаа. 30хэдэн ширхэг баттерей байдаг гэнэ.

Нэг ш нь 80,000. ажлын хөлс 50,000 (урьд юм хийлгэсэн болхоор 100д хийе гэлээ)
Тэрий нь сугалаад гаргаад ирсэн хөөцөн юм гарч ирж байна гэсэн. (эхнэр хийлгэсэн)

Ингээд нэг юм дуусах шиг л боллоо. Харин машинаа өдөр эртхэн тавиад өглөө асаах гэхлээр 12ын баттерей нь
суучаад байдаг байсан. Шинэ баттерей тавиад 2сар болоод ялгаагүй. Тэгсэн тэр нь зүгээр болчиж.
Том баттерейны нэгнээс нь болсон юм болвуу даа. Би буруу хардсан юм шиг байна.

Ингээд нийт зардал 850,000
Өө тийн, 45тай баттерей тавьдаг гэсэн тэр худлаа гэнэ лээ.

Re: Мөнхлөөгийн машинтай танилцсан түүх

Posted: Wed Oct 24, 2012 1:39 pm
by munhluu
priusnii kropnii tos-g het-s uur gazar solidoggui, bas solihoosoo ch aidag gej ta nar sonsoj bgaaguiyu, taardag tos-g ni avaad hiisen ch asuudald orood bdag gej bgaan, solihod ni tehnik tehnolog ni hergtei yum boluu gej bodson. delta-ginh lav solidgui, zig zag ch bas solidoggui,

Re: Мөнхлөөгийн машинтай танилцсан түүх

Posted: Wed Oct 24, 2012 1:40 pm
by munhluu
ойрд юм хийх ч завгүй байлаа.

приус 11-н цахилгаан моторын усны помп солих зурагтай заавар хийхээр боллоо. дараагийн удаа видио хийнээ. video хийх гэсэн чинь апратны цэнэг дуусаад байхлээр нь дахиад зураг дараад нэмээд оруулчихлаа.

эхлээд юу ч гэсэн багажаа бэлдэх хэрэгтэй. үүнд:
-10-н түлхүүр
-10-н торцов, согтуу толгой, урт уртасгагч, түргэн иш
-10-н Т торцов,
- /-/ овтирк
-бахи


за ажилдаа орьё. карланы дотор талаас эхлэнэ. дотор талын усны хаалтын урд хэсэгрүү байрласан нэг түгжээг авч яраад



доороос орсон 10н боолтыг Т торцовоор тайлна.




тэр боолт байгаагын тэрүүгээр гараа оруулаад доорх зурганд байгаа боолыг торцов болон согтуу толгой уртасгагч ашиглан тайлах юм байгаан нэг гайх байгаа


тэр гайхтай хэсгтийн боолт нь энэ



мөн доод усны хаалтын зүүн урд хэсгийн 2 боолтыг нь тайлчих


гэрэлний дээд 2 боолт болон нүүрний зүүн боолт, дунд байлах түгжээг авна.



гэрэлний дооор байрлах боолтыг тайлах учиртай 10 түлхүүр хэрэглэнэ. дээрх боолтнуудыг тайлсны дараа гүпэрний зүүн хэсэг суларсан байх ба ангайлгаж байгаад гэрэлний доод боолтыг тайлна.



/тэр доод сэнжыг харж байгаа биздэ/ энэ боолтыг нь тайлчихаад урд дотор булангаас нь урагш нь угзарч түгжээнээс нь мултлах хэрэгтэй.

түгжээ доорх зурган салснаараа харагдаж байна. гүпэрний дагуу харагдаж байгаа хар түгжээ


гэрэлийг мулталж авхад их түвэгтэй түгжээг мултасны дараа гэрэл нэлээн сулраад ирхээр нь зүүн доод талын сэнжийг нүхнээс нь дээш гаргаж гүпэр кирло 2-н завсраар эхлэж гардаг байгаа нөгөө талаасаа бол гарахгүйшүү. эсвэл бүүр гүүпэрээ бүтнээр нь салгаж байгаад хийж болно. дээр сэнж харуулсан зураг шиг гарч ирэх учиртай.

гэрлийг салгасны дараа. помпоо салгана энэ бол амархаан. /2боолт тайлаад сүүрнаасаа суларчина./



за тэгээд тогыг нь салгаад нааш нь нэлээн татаж чангайж гаргаж ирж байгаад хомучигнуудыг нь бахиар хавчин хойшлуулаад сугалахад бэлэн болно.


тэгээд нэг нэгээр нь нэг хошууг нь салгаад шууд солих помпоо залгачих дараа нь нөгөө үзүүрийг нь салгаад шинийнхаа үзүүрийг нь чихчих тэгээд л хомучигаа хийчих. тэгээд байранд нь буцааж боогоод л бусад юмнуудаа хийгээд л болно.




сүүлд нь хий авах хэрэгтэй.

зурганд харагдаж байгаа шиг авбал зүгээр. помп түлхүүр түлхэхэд л ажиллаж байдаг ажиллаж байхад нь авах нь зөв. болтыг суллаад дээд банкаа харж байх хэрэгтэй шингэн доошлоод ирхээр нь нэмээд full болгоод байгаарай. тэгээд хий хоржигнож дуугарахаа больхоор нь дууссан гэж үзнэ. 5мин орох байх.


хэрэг болно гэж найдаж байна. ааа нээрээ помпоо бол эндээс адаад хэрэггүйшдэ. шууд л usa- с захичих. сайжируулсан шинэ помп энд байгаа хуучин сайжируулаагүй юмнаас 2 дахин хямдхан байгаа.
энд 110$ гэж байна. наашаа иртэлээ +5+10+10 гээд л ирчих юм байна.
http://www.ebay.com/itm/Toyota-Prius-Ne" onclick="window.open(this.href);return false; ... 3f1129d132

шинэ помпыг /шинэ авсан нь 20 приусных учраас тааруулах хэрэгтэй/ ирхээр нь хэрхэн тааруулсан болон хэрхэн хийсийг жинхэн бичлэг болгож тавьнаа.
яагаад 20-нхыг авчихва гэвэл 20$ хямдхан байсан юм.

амжилт хүсье

Re: Мөнхлөөгийн машинтай танилцсан түүх

Posted: Wed Oct 24, 2012 1:44 pm
by munhluu
-kropnii shub gej bhgui alban yosnii gazraar nishalguul soliulna, yur ni bol km zalt haraad solichihno.. HET deer l soliulsan ni amind ulziitei
-kropnii tos solihod barag 350.000T oroh bh.
-paar bol bugd l yur ni joohon taaruu. bainga Hi deer ni tavisar baigaad odoo motorniih ni gol ni duugardag bolson. hoinoo 2 hun suulgachaad hurdtai hesen yavbal tsan bol arilna gej bhgui.


+nemelt deer neg hun asuuj bsan paar ni halhaaraa uleegeed bn gedeg deer nemj hariult helhed, paarnii udirdlaga bas nootood tegdeg yum bnle. erguuleed baihleer tuhain uydee shuud ajillah magadlaltai. uchir ni miniih zarimdaa hi deer ni tavihaar sain uleehgui bj bsnaa oroldood bhleer genet uleegeed erdeg.